Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Нүүрс дагасан "цоохор" амьдрал
2018.07.06

Монгол Улсын ХЭҮК Таван толгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанд хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж эхлээд байгаа юм. Энэ ажлын хүрээнд ХЭҮК зургаадугаар сарын 19-23-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сум, "Цагаан хад",  ЭТТ ХК-ийн уурхай, мөн БНХАУ-ын "Ганц мод" боомтод ажиллаж, судалгааны урьдчилсан дүнг танилцуулсныг Монголын үндэсний радио сурвалжлав.    

-Сурвалжилсан тэмдэглэл-I хэсэг- 

Өмнөговийн Ханбогд сумаас "Цагаан хад" орох замд утасны чичиргээ зогсоо зайгүй ажиллаж, мессэж ирсээр буйг мэдэгдэв. Ийм олон санал сэтгэгдэл, бас хандалтыг хагас цагийн дотор авна гэж тооцоогүй би баярлахаасаа илүү гайхаж мэгдэв. Нүүрс дамжин ачдаг олны  танил "Цагаан хад"-нд ямар асуудал байгааг, хаагуур сурвалжлахыг асуусан даруйдаа л санал сэтгэгдлээр даруулсан нь энэ. Заримаас хүргэвэл:    

Мөнх-Ундраа: Монголд нүүрсээ ачуулах гэж 7-8 хононо. Гаалийн бүрдүүлэлт хийх гэж, хил гарах гээд 3-5 хонож байна. Дараалалд зогссоор байгаад хамаг цаг өнгөрлөө.   

Бат-Очир: "Цагаан хад"-ны хоолны эрүүл мэндийг сайн гаргаарай. Гэдэс ходоод өвдөөд хэрэг алга.

Эрдэнэбилэг: Ерөнхий сайдыг ирэхэд хамаг булхайгаа нуугаад өнгөлөн далдлаад явуулсан шүү. Албаны хүмүүсийг ирэхээр асуудлаа нуугаад

Мөнгөн Мөнгө: Хилийн боомтын хэсэгт жорлон баримаар байна. Хүмүүс гадаа бие засаад орчин бохирдлоо.

Алтка Давка: "Ганц мод”-нд монгол хүний цэнэ гэж байхгүй. Консултай болмоор байна. Биднийг гэх төр байна уу...

Ийм байдлаар "Цагаан хад"-тай ажил амьдрал нь холбогдсон хүмүүсийн бэрхшээл зовлон, уур бухимдалтай санал  сэтгэгдэл  одоо ч  ирж  байна. Санал хүсэлттэй  танилцсан ХЭҮК-ийн баг БНХАУ-ын "Ганц мод" боомт дахь монгол жолооч нарын ажил, амьдралыг сурвалжлачихаад  "Цагаан хад"-нд ажиллахаар тогтож, Оюутолгойн замаар говийн халуун салхийг зүсэн хурдлан давхилаа. 

ЭКСПОРТЫН ХАМГИЙН ТОМ БООМТ УСГҮЙ, БАС...

Нүүрсний зам дагуулан барьсан модон жорлон, хогийн савнуудын будаг говийн наранд гандаагүйг бодоход ашиглаж  эхлээд  удаагүй  бололтой.     Монгол Улсын нийт нүүрсний 65 хувийг дамжуулан гаргадаг, өдөрт 1100 орчим машин, 400 орчим зорчигдод үйлчилдэг "Гашуунсухайт" боомтод  хилийн багана тойрсон цагаан гантиган хашаанаас өөр чимэх бүтээн байгуулалт нүдэнд торсонгүй. Ямар түрхэндээ аргалсан албаны, ажилчдын цөөхөн хэдэн сендвичин байшинг хэлэлтэй биш. 

Хил дээрх банкны үйлчлүүлэгчээс  бие засах газар асуугаад амаа  таглуулав.  10  минут алхаж байж хүрэх зам дагуух модон жорлонг заагаад “Та нар байтугай бид бие засах газаргүй сууж байна” гэж хэлнэ чинээ яаж санах вэ.

Ажлаараа далимдуулан хилийн шалган нэвтрүүлэх байрны бие засах өрөөнд орсныхоо дараа ус байхгүйг мэдээд гэм хийсэн хүүхэд аятай нуугдан гарч одлоо.  Түр  сууцтай төрийн албаныхан гэр рүүгээ гүйж бие дасдаг байх нь. 

8000 машин өөд уруугүй хөлхөж, нүүрс, орлого ярих болгоны амнаас нь цухуйдаг “Гашуунсухайт”-ын боомт жорлонгүй, усгүй, цахилгаанаа Хятадаас авдаг гэвэл зарим нь итгэхгүй  болов уу.  

Гэтэл бөөр нийлэн суурьшсан БНХАУ-ын "Ганц мод" боомтын суурин цагаан, хүрэн голдуу өндөр, өнгөлөг барилга,  өргөн зам, гэрэл цахилгаанаараа гайхуулах мэт ялгарч харагдана. Хэн хүнд Эрээн, Замын-Үүдийн хөгжлийн өнгөрсөн түүхийг нэхэн сануулаад ч байх шиг.    

 

НҮҮРСНИЙ ИХЭНХ МАШИН ХЯТАДУУДЫНХ

"Ганц мод" боомтод нүүрсээ буулгасан машинууд  буцахдаа Хятадын “Адууны  хашаа” нэртэй  зогсоолоор  дамждаг. Хилээс 3 км-ын зайд, зүүн урд зүгт  байрлах төмөр ногоон хашлагатай  тус талбай 100 тонны мянган машин  багтаах зайтай гэнэ. Энэ хашаанд орсон машин хил рүү гарах гэж хэд ч хонож болох нь.   

"Адууны хашаа"-г анх харсан хүн нүүрсээр хучигдсан сул шороотой зам талбай, орчноо будсан битүү саарал тоосыг хараад уулга алдаж, амаа дарахгүй өнгөрөх  нь үгүй биз. "Цагаан хад"-ны тоосыг яаж гүйцэх вэ” гэсэн манай багийн гишүүдийн үг нүүрсний жолооч нар үүнээс ч хүнд нөхцөлд  ажилладгийг надад сануулав.  Биднийг  хашааны гүн рүү ороход уурын зуухны галч аятай  нүүрсээр "будуулсан" монгол жолооч нар хил гарах ээлжээ хүлээн  машиныхаа  кабин, сүүдэрт сууцгааж харагдана. Хөдөлмөрийн нөхцөл, эрүүл мэнд, ажлын цаг, оочир дараалал, даатгал,  цалин хөлс гээд ХЭҮК, ХНХЯ, судлаач, сэтгүүлчдийн төлөөлөлд тэднээс асууж лавлах зүйл олон байлаа.   

Жолооч н.Эрдэнэбаяр: -Хаана ч ялгаагүй машиныхаа кабинд унтаж, явуулын хоолоор л болгож байна. "Адууны хашаа"-нд одоогоор 450 орчим машин байх шиг байна. Ийм бохир орчинд ажиллаж амьдарч байгааг хятад эзэд бараг мэдэхгүй дээ. Бид хөтчөөрөө л дамжуулж тэдэнтэй холбогддог. Харин ойрд өдөрт 1000 орчим машин хил нэвтрээд байна.

Жолооч н.Нэргүй: -Нүүрс зөөж байгаа нийт машины 60-аас дээш хувь нь хятад эзэнтэй. Нийгмийн даатгалыг хятадууд ихэнхдээ төлдөггүй. Мөн манай зарим жолооч өөрсдөө төлөхгүй гэдэг. Харин монгол компаниуд даатгалаа төлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдүүлэх гэж хичээдэг болсон шиг байгаа юм.    

Жолооч  н.Ууганбаяр:-Мал маллаж байсан залуучууд үнэмлэх авсан даруйдаа л Хятадтай тохиролцож нүүрс зөөж эхэлдэг. Туршлагагүй болохоор осол их гаргаж байна. Хувь хүний машин барьж байгаа жолооч нарыг хариуцдаг газар гэж  алга.

Биднийг ийн ярих зуур тэрэг түрсэн монгол эмэгтэй жолооч нарт хоол, цайгаар үйлчилж байгаа нь харагдав.             

"Ганц мод" ДАХЬ МОНГОЛ АМЬДРАЛ

Хятадын "Ганц мод"-ны боомтын хилээс монголчууд очдог, бас суурьшин амьдардаг “Анд” гудам тун ойрхон. Хоёр эгнээ байрлах 4 давхар, нэгэн хэвийн загвартай байшингуудтай шар гудмын ар, өвөрт хятад, монгол хаяг эрээлжлэн харагдана.  

“Улаанбаатар”, “Монгол хоол”, “Монгол дэлгүүр” нэртэй хоолны газар, караоке, үсчин, дэлгүүрүүдийг монголчууд ах дүүгээрээ хамтарч ажиллуулдаг  юм байна. Хажуугаар нь валют арилжаалах, дэлгүүрийн бараа зөөх, зуучлах  гээд "Ганц мод" боомтод суурьшин ажиллаж амьдардаг монголчуудтай энэ л гудманд таарна. Нүүрний гудмын  тэг дунд нь  жолооч нарын  байрлаж, амардаг Хятад эзэнтэй  “Анд“ буудал бий. Архидалт, биеэ үнэлэлт гээд эрээн барааныг харуулдаг гэх энэ буудал ажлын өдрийн ид үдэд нам гүмхэн байлаа. Эндэхийн хөл хөдөлгөөн, шоуны хэмнэл баасан гарагийн үдшээс өндөрсөж, амралтын өдрүүдэд үргэлжилдэг байх нь.  

Ингээд Хятадын Баяннуур аймгийн "Ганц мод" боомтод сууршса монгол бүсгүйчүүдийн зарим төлөөлөлтэй уулзъя.     

Н.Сараа: -Би Монголдоо пивоны газар ажиллуулж байсан. Дөрвөн жилийн өмнө "Ганц мод" боомтод ирээд караоке, асар ажиллуулдаг болсон. Мөн Хятад компанид 30 машинд нь жолооч олж өгч хөтөч хийдэг. Манай хүн нүүрс тээвэрлээд гурван жил болж байна.

-Харь нутагт амьдрал ахуй хэр байна?

-Дажгүй, болоод л байна. Том охин 10 мянган юанийн төлбөртэй сургуульд сурч байна. Дунд охин маань Хятадын ердийн сургуульд, бага нь  цэцэрлэгт явдаг. Энд амьдраад сурчихаар Монголд өртөг их өндөр санагддаг болсон.

-Танайх  шиг гэр бүлээрээ ""Ганц мод""-нд  амьдарч байгаа монголчууд олон бий юу?

-Олон болж байна.  Жолооч нар  эхнэр, хүүхдүүдээ  авчраад хоолны газар, салон ажиллуулах зэргээр амьдардаг.

-Монголчуудтай хамаатай сэтгэл зовоох үйлдлүүд "Ганц мод"-нд хэр их гарч байна?  

-Паспортаа хураалгачихлаа, ингэж зодууллаа, тэгж ч сэгсрүүллээ гэдэг. Биеэ үнэлэгчид ч мөн паспортоо хураалгачихаад хүний эрхэнд ороод  явж байдаг гэсэн. Тэд Хятад улсад хууль бусаар ажиллаж байна гэсэн үг. Энэ “Анд” гудамд дөрвөн секс шоп, 60-аад биеэ үнэлэгч  лав  бий. Тэдний зарим нь монгол залуусыг сайн сэгсэрч  шатаадаг байх.

ДДШТВ-ээс Монголынхоо тухай үзэж мэддэг байсан чинь Хятадын Засгийн газар 5000 юаниар торгоно гээд хураагаад авчихсан. Одоо мэдээг  фэйсбүүкээс  л авч байна.  

Хоолны газрын эзэн н.Батчулуун: Манайх 7 дахь жилдээ хоолны газар ажиллуулж байна"Ганц мод"-нд ач зээ, дүү нартайгаа арвуулаа  ажиллаж амьдардаг. Энд түрээс их хямд. Бид дээд давхартаа амьдраад, доороо хоолны газраа ажиллуулдаг. Хүүхдүүд Монголдоо байнга ирж очно доо.

-Монголын тухай мэдээллийг хаанаас авдаг вэ?

-ДДШТВ үздэг байсан. Өнгөрсөн жилээс хаасан. Би ч хоёр давхартаа нуугаад л үзээд байгаа

-Энд сэтгэл санаа зовоосон асуудлууд хэр гарч байна?

-"Ганц мод"-нд  монголчууд  байнга  архидаж байгаад сэтгэл зовж суудаг дааМанай зарим залуус архи дэндүү их хэрэглэх юм

Бидэнтэй уулзсан бүсгүйчүүд нөхрийнхөө ажлыг дагаж "Ганц мод" боомтод амьдрах болсноо хэлж байв. Хөлөө олсон зарим нь найз нөхөд, ах дүү нараа ч дуудаг байх нь. Хэрэг төвөгт холбогдсон нэгнийхээ асуудлыг харгалзахаас эхлээд монгол төрийн төлөөлөл, консулын газар хэрэгтэй байна гэсэн тэдний хүсэлтийг энд мөн уламжилъя.

"Цагаан хад"-НЫХАН УС, ЦАХИЛГААН МӨРӨӨДСӨӨР 10 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ

Дөхөх тусам бараантан тодрох "Цагаан хад"-ны ажил, амьдрал нүүрстэй манан дунд эргэлдэнэ. Урд хилээс 20 гаруй км зайтай байрлах, нүүрс сэлгэж ачдаг энэ газар олон асуудлын үүр уурхай. Биднийг улсынхаа  хилийг  давж орох үед хүнд даацын машин хилээс ""Цагаан хад"" хүртэл 20 гаруй км-т шил даран зайгүй эгнэсэн  байлаа.  Богинын  тээвэр ачаалал ихтэй болсон гэдэг нь  энэ юм байж.

"Цагаан хад"-нд  “Санхиа”  компанийн нүүрс шилжүүлэн ачих газрын ойролцоо хөл тавих даруйд  нүүрс, шороон мананг үл анзааран хөөцөлдөн тоглох жаахан охид, хөвгүүд эрхгүй анхаарал татав. Даашинзаа нүүрсээр “мялаалгаж”, нүүрээ тоос шороогоор будуулсан  охид биднийг угтахаар яаран гүйж ирцгээв. Тэдний дэргэд нүд, шүднээс бусад нь нүүрсээр булуулсан жолооч, төрийн цагдаа, хаа дуртай газраараа том тэрэг зайчлан  сүлжих жижиг тэргүүд асуудал биш мэт санагдав. 

10 алхмын зайд 100 тн даацтай тэрэг хаазлан, дохио чарлуулж, 20 алхмын цаана  машин техник нь зөрөлдөн уралдаж, мөргөлдөөний талбараас ч их шороо тоостой байж мэдэх ийм газарт хүүхдүүдээ авчирдаг “чулуун зүрхтэн” бас байдгаа  хэмээн дотор шимшрэв.

Литр ус  нь хотынхоос 60 дахин үнэтэй, тог цахилгаангүйгээс мах, хүнсээ хадгалах аргагүй, хүний, өөрийнгүй архи зарж орлогождог, гадаа гэртгүй нүүрсэн дунд хөглөрсөн "Цагаан хад"-ны дүр зураг хүүхдүүдээр ийн бүл нэмжээ.    

-Хэзээ ирсэн бэ?

Хүүхдүүд-5 сард.

-Та нарын хувцас яагаад ийм хар болсон юм бэ?  

Хүүхдүүд: -Өчигдөр угаасан. Тоглочихоор ийм болчихдог.

Хүүхдүүдийн ээж: Би хоёр хүүхэдтэйгээ энд ирсэн. Бусад нь дүүгийн хүүхдүүд. Одоо хот руу хүргэж өгнө дөө. Сургууль тараад "Цагаан хад"  нилээн олон хүүхэдтэй болчихсон байна лээ. 

Пөөнийсөн хар гэр, навтгар цайны газар, навсгар пүнз гээд "Цагаан хад"-ны 2010-аад оны дүр төрх өнөөдөр яг хэвээрээ. Уул нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багт Гаалийн хяналтын энэ талбай 2006 оноос нээгдсэн. Өнөөдөр үүгээр хүнд даацын 8000 орчим, мөн олон тооны жижиг тэрэг дамжин өнгөрдөг. Гуанз, такси болон бусад үйлчилгээ эрхэлдэг иргэд, тэдний гэр бүл гээд  15 000 хүн яван суун амьдарч байгаа мэдээ бий. Гэвч машины урсгал, гарц, гармыг зохицуулаагүй, зогсоолгүй, амрах буудал, тохитойхойн хоолны газар ч байдаггүй. Ус, цахилгаан мөрөөдөл  нь болсон "Цагаан хад"-нд  халуун ус, шөнийн гэрэлтүүлгийн тухай яривал доромжилсон хэрэг ч болж магадгүй нь.     

Жолооч н.Батсүх: -Хэт олон компани нүүрс тээвэрлэдгээс зам нь ачааллаа дийлэхээ байсан. Бүгд энэ тоос шороонд эрүүл мэндээрээ хохирч байна. Өчигдөр усанд орсон ч өнөөдөр ингээд тас хар болчихоод л сууж байна. Машинаасаа цухуйхгүй байхад л  ийм болчихдог.

Жолооч Эрдэнэхүү: -Эмч, эмнэлэг аль аль нь "Цагаан хад"-нд байхгүй. Хоол нь чанарын шаардлага хангадаггүй. Хөрс, агаар, усны бохирдлоос болж гүйлгэж суулгах нь их болсон. Сүүлийн үед туршлагагүй жолооч их ирж байна. 4 ангиллын эрх авчихсан 19 настай залуу хүртэл байна. Ер нь  хүний эрх бүрмөсөн хаягдсан газар бол "Цагаан хад".

Гуанз ажиллуулдаг н.Оюунчимэг: -Шороо тоос хүнд байна. Тог цахилгаанаа аккумлятор, мотороор л залгуулж байна. Хөргөгч байхгүй болохоор махаа өдөр болгон бага багаар зөөж хэрэглэдэг. 

Өмнөговь аймаг дахь Гэрээт цагдаагийн хэлтсийн "Цагаан хад"-ны зохицуулагч, ахлах ахлагч н.Ууганбаяр: Улаанбаатараас ирэхдээ ийм байна гэж төсөөлөөгүй. Өдөр бүр 9 цагаас орой нүүрс татаж дуустал буюу үдшийн 23, 24 цаг хүртэл ажилладаг. Замын ачаалал, орчин нөхцөл гээд асуудал их байнаАрхи уух, дүрэм зөрчих, бие биенээ хүлээлгүй дайрах, уралдах гэх зэргээр зарим жолооч осол аваар их гаргадаг


-Өөрийн чинь шар хантааз, цагаан малгай хар саарал болчихсон байна. Хэзээ угаасан бэ?

-Манайх угаагчтайӨчигдөр угаагаад өнөөдөр өмссөн  нь  энэ. Нэг өдөр өмсөөд угаадаг

Биднийг ийн ажиллаж байгааг нүүр номноос мэдсэн  н.Чимгээ бүсгүй  “Эмэгтэй жолооч нараа төлөөлөн хэлэх зүйл олон байгаа”-гаа мэдэгдээд ийн ярив.  

Жолооч н.Чимгээ: -“Би амаржаад гурван сар болж байна. Таван толгойн нүүрсийг хоёр жил зөөсөн. Эмэгтэйчүүдэд тун хүнд ажил. Тухтай бие засч, тоос шороогоо гөвчих ч газар олдохгүй. Хоёр жилийн өмнө дөрвөн эмэгтэй жолооч нүүрс тээвэрлэдэг байлаа. Одоо 20 гаруй болж өссөн гэсэн"Цагаан хад"-нд жолооч нар амардаг, түрээслэдэг, усанд ордог байр хэрэгтэй. Жолооч нартай гэр бүлийнхэн нь ирээд уулзаж, хонож өнжөөд явах орчин нөхцөл ч хэрэгтэй  байна.

-Бие давхар болтлоо нүүрс тээвэрлэж байсан гэсэн. Эрүүл мэндэд нь ямар нэг өөрчлөлт орж байсан уу

-Жирэмсэний хяналтаар бронхиттой гэж оношилсон. Агааржуулагч, сэнс үлээхээр, мөн тамхины утаанд ханиадаг болсон. Би 17 настайгаасаа л  жонш тээвэрлэж эхэлсэн. Нүүрс, жонш аль, аль нь нөлөөлсөн байж магадгүй.

Таван толгойн нүүрс тээвэрлэж буй жолооч нар төр засгаас мөнгө нэхээгүй. Харин эрүүл, аюулгүй орчинд ажиллах эрхээ л шаардаж байгаа хэрэг. Машинаараа гэр хийж, нүүрс, шорооны голомтон дунд аж төрж байгаа тэдэнд ханийн халамж, хүүхдийнх нь энхрхийллээс эхлээд төрийн иргэнээ гэсэн наад захын бодлого үгүйлэгдэж буй нь илт байв. Тэднийг ингэж хагас зэрлэг байдлаар зүтгүүлсээр байвал архаг хууч өвчний үүр болохоос эхлээд нийгмээс олон зүйлээр тусгаарлагдаж, өнчрөл хагацлын “эзэд” ч нэмэгдсээр байхыг олон нийт сануулдаг.  

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын эмчийн мэдэгдсэнээр сүүлийн таван жилд зөвхөн Цогтцэций суманд сүрьеэгийн 18 шинэ тохиолдол илэрч, энэ өвчлөлөөр аймагтаа тэргүүлсэн байна. Ихэнх нь өөр аймаг, сумын иргэдээс илэрчээ. Нэг тохиолдлын ард арван өвчтөн байдаг гээд яриад өнгөрөмгүй дохио, сануулга энэ мэтчилэн олширсоор.  

Нөгөө талд иргэнийхээ эрх үүргийг бодож, амрах хугацаандаа эмнэлэгт үзүүлэх, сайн дураараа ч болов даатгалаа төлчих, архи зэрэг буруу дадал зуршлаас хол хөндий байх нь жолооч нарын өөрийнхөө болоод гэр бүлийнхнийхээ төлөө  үүрэх бас нэг хариуцлага нь байх болов уу.

Танд хань ижил, үр хүүхэд, эцэг эх чинь итгэж, бас найдаж, танаар бахархаж суугаа.

2018.07.02















































Монгол Улсын ХЭҮК Таван толгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажилл...

Уншсан: 3563 | Түгээх |
Холбоотой мэдээ
Иргэдээ авлигын хэргийн талаар мэдээлэхийг уриаллаа
2018.09.16
Радио долгионы сөрөг нөлөөллийг хуулиар хязгаарлана
2018.09.13
Хорт хавдраар өвчлөгсдийн 60 гаруй хувь нь нэг жилийн дотор нас барж байна
2018.09.12
Цагдаагийн байгууллагаас мэдээллийг төлбөртэй авна
2018.09.10
Автомашинаар хоёр ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсныг илрүүлжээ
2018.09.09
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Иргэдээ авлигын хэргийн талаар мэдээлэхийг уриалла...
2018.09.16
Радио долгионы сөрөг нөлөөллийг хуулиар хязгаарлан...
2018.09.13
Хорт хавдраар өвчлөгсдийн 60 гаруй хувь нь нэг жил...
2018.09.12
Цагдаагийн байгууллагаас мэдээллийг төлбөртэй авна...
2018.09.10
Автомашинаар хоёр ширхэг тарваганы тулам тээвэрлэж...
2018.09.09
Г.Занданшатар МҮЭ-ийн холбооны удирдлагууд болон б...
2018.09.06
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол их...
2018.09.05
Тарваган тахал өвчний шинж тэмдэг хэрхэн илэрдэг в...
2018.09.05
Таван ширхэг тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрү...
2018.09.03
Яам, агентлагт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлт ханга...
2018.08.30
Гэрлэх ёслолын ордонг татан буулгах гэж байгаа мэт...
2018.08.28
Ажлын байрандаа согтууруулах ундаа хадгалж, хэрэгл...
2018.08.22
Сэрэмжлүүлэг
2018.08.20
Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
2018.08.15
Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Айраг суманд ажи...
2018.08.15
Төмөр замын осолд өртсөн 2 хүний биеийн байдал хүн...
2018.08.12
Дархан-Уул аймагт малын галзуу өвчин илэрчээ
2018.08.08
Их Британи улс терроризм, мөнгө угаахын эсрэг хуул...
2018.08.02
Түргэн үйлчилгээний цэгүүдийг буулгав
2018.08.02
16 буу, 26 хавх, нэг автомашиныг хурааж зөрчлийн х...
2018.08.01
БНТУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчий...
2018.08.01
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд галзуу өвчин илэр...
2018.07.29
Мөнгөн гуйвуулгын тусгай зөвшөөрөлгүй иргэдэд анха...
2018.07.29
ШУУРХАЙ МЭДЭЭ: Дэд сайд Б.Батцэцэгээр ахлуулсан аж...
2018.07.27
10 тарвага, 26 хавх, 5 буу хураажээ
2018.07.24
Усархаг бороо, хүчтэй салхины улмаас 8 аймгийн 75 ...
2018.07.19
Нүүрс дагасан "цоохор" амьдрал
2018.07.06
Завьт эргүүлийнхэн голд урсаж байсан хүүхдийг авар...
2018.06.30
Mossack Fonseca-гийн 1,2 сая гаруй баримтыг ил бол...
2018.06.24
79 дүгээр сургуульд ажлын хэсэг томилогдон ажиллаж...
2018.06.22
Өр тэглэх илгээлтийг хамгийн түрүүнд “Голомт”-...
2017.07.03
Үйлчлүүлэгчээ луйвардаж гаршсан өмгөөлөгч Г.Батба...
2017.05.02
ХҮНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОХ САЙХАН БАЙНА УУ, “ЖЕНКО...
2017.07.06
Цалин нээх шаардлага тавьж жагсч, цугладаг үйлдвэр...
2018.05.08
Хүн худалдаалах хэргээр 15 хүн ял шийтгүүлжээ
2017.05.25
Нүүрс дагасан "цоохор" амьдрал
2018.07.06
Тусгай дугаарын утсанд хуурамч дуудлага өгвөл торг...
2017.10.12
Согтууруулах ундааны үйлдвэрүүдийн тусгай зөвшөөрл...
2017.10.13
Өмнөговь аймгийн иргэдийг 9.3 тэрбум төгрөгөөр хох...
2017.12.13
Гамшгийн улмаас учирсан хохирлыг Засгийн газрын нө...
2017.08.24
Ривер хиллс хотхоны нийтийн эзэмшлийн талбай бохир...
2018.02.15
Х.Баттулгын Таван толгойгоос Хятадуудад тасалж өгө...
2012.03.29
Их Британи улс терроризм, мөнгө угаахын эсрэг хуул...
2018.08.02
Угаартсан хүний амь насыг аварчээ
2018.03.05
“Хүүхэд зарах гэж байсныг илрүүллээ” гэх худал...
2018.01.02
Аврах ажиллагааг эхлүүлснээс хойш 10 орчим удаагий...
2017.11.16
“Диваажингийн баримтууд”
2017.11.15
У.Хүрэлсүх яагаад Ерөнхий сайд болох ёстой юм бэ, ...
2017.09.20
Сошл орчны мэдээг дагаж нийгмээрээ “донсолдогоо...
2017.10.20
Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хор...
2017.12.01
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ору...
2017.09.27
Мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, бусдад ...
2017.10.06
АН-хандаа буян хийж, ард түмэндээ гай тарьсан Н.Зо...
2017.09.15
Шатахуун импортлогч долоон аж ахуйн нэгж ашигтай а...
2018.01.10
Чанаргүй, хуурамч эмүүдийг нуух ямар сонирхол МХЕГ...
2017.11.03
Хар тамхи хууль бусаар зарж борлуулж байсан этгээд...
2018.02.07
Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрий...
2018.03.14
“60 тэрбум”-ын бичлэг хэрэгжсэн байж болзошгүй...
2017.09.16
Хуулийг уландаа гишгэсэн “Монгол 8888” компани...
2017.11.06
Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж гэр оронгүй ...
2018.01.18
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011