Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв
2017.08.21

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар орон нутагт бүсчилсэн уулзалт, хэлэлцүүлэг зохиож, мэргэжил-аргазүйн туслалцаа үзүүлэн, иргэдээс санал авах зорилго бүхий Улсын Их Хурлын Тамгын газраас томилогдсон долоо дахь баг өнөөдөр (2017.08.20) Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажиллалаа.

Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх Ц.Батбаатараар ахлуулсан төсөл хэлэлцүүлэгч энэ багт Улсын Бага хурлын гишүүн, Ардын Их Хурлын депутат, Монгол Улсын гавьяат багш Р.Хатанбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан Б.Гандулам, Г.Нарантуяа, С. Эрдэнэчимэг нар ажиллаж байгаа юм.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурван үндсэн бүс болгон хэлэлцүүлж, иргэдийн санал авах 9000 ширхэг саналын хуудас хүргүүлээд байгаа билээ. Аймгийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Нарантуяагаар ахлуулсан Сүхбаатар бүсийн ажлын хэсэг хэлэлцүүлэгт урьдаас бэлтгэж, сайн зохион байгуулсан нь харагдаж байв.

Үдээс өмнө Сүхбаатар сумын Нутгийн удирдлагын ордны Хурлын их танхимд болсон хэлэлцүүлэгт бүсийн 10 сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга нар, ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар, хууль эрх зүйн ажилтнууд, Сүхбаатар сумын найман багийн удирдлага зэрэг 100 орчим  хүн оролцсон юм.

Харин үдээс хойш Ардын дуу бүжгийн Сэлэнгийн долгио чуулгын хурлын танхимд болсон нийт иргэдийг хамарсан хэлэлцүүлэгт 200 шахам хүн оролцов. Хэлэлцүүлгийн эхэнд аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа хэлсэн үгэндээ “Сэлэнгэ аймгийн хэмжээнд 8-р сарын 14-нд Мандал сумаас эхэлсэн хэлэлцүүлэг өнөөдөр аймгийн төв Сүхбаатар суманд болж маргааш, нөгөөдөр баруун сумдад, улмаар Орхон аймагт өрнөх юм. Үндсэн хуулийн зургаан багц асуудлын хүрээнд 30-аад өөрчлөлт оруулах нийт ард иргэдийн хэлэлцүүлэгт сумынхаа иргэдийг идэвхтэй оролцуулахын тулд бид тусгайлан урилга хэвлүүлж тараасан” гэлээ.. Мөн энэ хэлэлцүүлэгт Улсын Их Хуралд Сэлэнгэ аймгаас сонгогдсон төрийн түшээ Н.Оюундарь оролцож, нутаг усныхаа иргэдийн амар амгаланг эрээд “Газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймгийн хувьд одоо ид ажлын үе хэдий ч иргэд өөрсдийнх нь язгуур эрх ашигт хамаатай, хэн бүхний мэдэх ёстой” Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг хүслээ.  

Сэлэнгийн сав газар улсын үр тарианы 40 орчим хувийг үйлдвэрлэхийн зэрэгцээ гурилын, хүнсний спирт-бал бурмын, мод боловруулах зэрэг олон үйлдвэртэй, цаг агаарын тааламжтай нөхцөл, хил орчмын худалдаа хөгжүүлэх өргөн боломжтой, усан замын тээвэр төдийгүй аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр ирээдүйтэй нутаг гэдгээрээ онцлог юм..

Монголын тусгаар тогтнолын түүхийн хоймор, стратегийн түшиц газар, умард хилийн боомт хот Сэлэнгэ нутгийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь Сүхбаатар сум. Баруун Европыг холбосон Улаанбаатар-Москва–Бээжингийн төмөр замын боомт хот, Европ Азийг холбосон Алтанбулаг-Улаанбаатарын босоо тэнхлэгийн автозам дайран өнгөрдөг, дэд бүтэц сайтай, эрчим хүч, өндөр хурдны шилэн кабелиар холбогдсон энэ нутгийнхны хувьд сумдын газар нутгийн цэсийг тогтоох асуудал хамгийн хурцаар тавигдаж байгаа аж.

Үндсэн хуульд оруулж буй засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх зорилготой өөрчлөлтөөр Монгол Улсын нутаг дэвсгэр нь засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хот /орон нутгийн чанартай/-д, сум нь баг болон тосгонд ... хуваагдахаар, хот тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтоохоор төсөлд тусгасан. Эл заалттай холбоотойгоор олон хүн саналаа илэрхийлэхдээ одоо үйлчилж байгаа хуулиар тосгодыг сумын статустай хэвээр нь үлдээлгүй, багийн түвшинд аваачвал төрийн үйлчилгээний хүртээмж багасна хэмээн үзэж байлаа. Сэлэнгэ аймаг нь Бугант, Түнхэл зэрэг зургаан тосгонтой бөгөөд тэдгээр тосгон нэг бол албан ёсоор тосгоны статустай болох, эсвэл сум л болохгүй бол өмчлөх газар нутаггүй, айлын шоовдор хүүхэд шиг, төсөв мөнгөний хувьд ч хүндрэлтэй байгаагаа хэдэн үеэр хэлж ярьж байгаагаа иргэд дуулгалаа. Жишээ нь, Сүхбаатар сумын 8-р багийн малтай иргэд л гэхэд малын бэлчээргүйн улмаас “хүний нутагт” буюу хоорондоо хил залгаа Алтанбулаг, Шаамар сумын нутагт аж төрдөг. Нэг  гэр бүлийн нөхөр нь Алтанбулагт, эхнэр, хүүхэд нь эмнэлэг, сургуулиа бараадад Сүхбаатарт байх зэргээр гэр бүл хөндийрөх, салахад ч хүрэх асуудал гардаг байна. 

Сүхбаатар сумын найман багт нийт 23 583 хүн оршин суудаг. Тус сум нь хүн амынхаа тоогоор Сэлэнгэ аймгийн 17 сумаас 2-т, газар нутгийн хэмжээгээр 17-д ордог хүн амын нягтрал хамгийн өндөр сум юм. Тиймээс сумын хилийн дээсийг тэлэх асуудал тэдний хувьд нэн чухал байгаа бөгөөд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд хот, тосгоны эрх зүйн байдлын хуулиар энэ асуудал зохицуулагдана гэсэн хүлээлттэй байгаа аж.

Хэлэлцүүлгийн үеэр яригдсан бас нэг асуудал бол Улсын Их Хурлын гишүүдтэй хариуцлага тооцох, тэднийг эргүүлэн татах ямар механизм байгааг иргэд сонирхож байсан бөгөөд УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах эрхийг ард түмэнд өгөхийг хүсэж байв. Үүний зэрэгцээ “төрийн түшээд ТББ-ууд болон элдэв эвлэл, холбооны дарга болохоор зүтгэж байгаа”-г шүүмжилж байлаа. Энэ нь ТББ-уудыг сонгуульд ашиглах бүтцээ болгох магадлалтай тул УИХ-ын гишүүний ёсзүйд нийцэхгүй, тиймээс энэ талын заалтыг төсөлд оруулж өгөх нь зүйтэй гэсэн саналтай байв.

Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхаж, төрийн албанаас халах нь Үндсэн хуулийн зөрчил болохоор нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан нь олон нийтийн санаанд нийцэж байгаа нь хэлэлцүүлэгт оролцогчдын хэлсэн үгээс харагдаж байлаа. Сонгууль болгоны дараа улс төрийн шалтгаанаар төрийн албан хаагчдыг халж сольдог өнөөгийн практиктай Үндсэн хуулийн түвшинд хариуцлага тооцохоор оруулж буй энэ өөрчлөлттэй холбоотой нэг санал нэмж дэвшүүлсэн нь дараагийн засаг гарч ирээд дураар авирлахаас сэргийлж багийн засаг даргыг эхлээд иргэдээрээ сонгох, дараа нь дээд шатны Засаг дарга нь үүнийг батламжилж байх нь зүйтэй гэсэн санал байв.

Тавдугаар багийн иргэн Б.Бямбаа багш хүний хувиар саналаа хэлэхдээ үндсэн чиг үүргийн таван яамны нэрийг ямар шалгуураар төсөлд тусгасныг лавлаад найман настай балчраас 80 настай буурал хүртэл насан туршийн боловсрол нэн чухал атал Боловсролын яам энэ жагсаалтад ороогүйтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэв. Түүнийг дэмжиж “боловсролын тогоонд олон жил чанагдсан” 4-р багийн иргэн Л.Дорждамба үг хэлэхдээ улс орон сонгуулиас сонгуулийн хооронд амьдарч, УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль улс орны эдийн засагт ихээхэн дарамттай, нүсэр болж байгааг  шүүмжлээд Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр мөн төсөлд заасан үндсэн чиг үүргийн таван яамны тоонд эн түрүүнд ард иргэдийн амьдралд амин чухал үүрэгтэй Эрүүл мэнд, Боловсролын яамдыг оруулах нь зүйтэй гэсэн саналтай байлаа.    

Сүхбаатар сумын тавдугаар багийн иргэн Ц.Цэрэнлхам УИХ-ын ирц бүрддэггүйг шүүмжлээд “УИХ-ыг тараах асуудал дээр хугацааг нь наашлуулж 14 хоног болгох, Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх болон Засгийн газарт чиг үүрэг өгөх эрхийг хасах нь буруу гэж үзэж байгаа, УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг зэрэг явуулах, Ерөнхий сайд болоод Засгийн газрыг огцруулах журмын хувьд ­Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлж, хэнээс ч хараат бусаар, өөрөө сайд нартаа арга хэмжээ авдаг байх нь зүйтэй. Шүүхийн Ерөнхий Зөвлөл /ШЕЗ/-ийн бүрэлдэхүүнийг өнөөдөр үйлчилж буй хуулиар таван хүнтэй болгож өөрчилсөн нь учир дутагдалтай, долоон хүнтэй байхад хангалттай” гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Сүхбаатар сумын хоёрдугаар багийн иргэн Ө.Бавуу ярихдаа “Төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхийг ихээхэн хассан байна. Парламентын засаглалтай орны хувьд энэ нь зөв. Тэгэхээр Ерөнхийлөгчийг нийт ард түмнээр сонгохын оронд парламентаар сонгож байг” гэлээ. Тэрбээр бас тосгод, сумдын дарга нарыг томилдог байхыг дэмжиж байгаа, харин Боловсролын яамыг гэгээрэлд хүрэх зам нээдгийнх нь хувьд “Гэгээрлийн яам” гэж нэрлэх нь зүйтэй гэсэн саналтай байв.

1937 оны хоёрдугаар сард усан замын дамжлага базын ажилчдын хурлаар орон нутгийн чанартай Цагаан-Эрэг гэдэг хотын захиргаа байгуулагдаж, улмаар БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1938 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн шийдвэрээр Сүхбаатар хот хэмээн нэрлэсэн хувьсгалчдын өлгий нутгийн иргэдийн дунд Үндсэн хуулийн энэ удаагийн хэлэлцүүлэг амжилттай болж өнгөрлөө.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар орон...

Уншсан: 21469 | Түгээх |
Холбоотой мэдээ
МАН-ын Нарийн бичгийн даргаар Ц.Бат-Энх улиран сонгогдлоо
3 цаг 19 минутын өмнө
“Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд” сургалт, хэлэлцүүлэг болов
10 цаг 43 минутын өмнө
Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
10 цаг 47 минутын өмнө
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
11 цаг 12 минутын өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгалан улиран сонгогдлоо
11 цаг 16 минутын өмнө
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
МАН-ын Нарийн бичгийн даргаар Ц.Бат-Энх улиран сон...
3 цаг 19 минутын өмнө
“Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн...
10 цаг 43 минутын өмнө
Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулз...
10 цаг 47 минутын өмнө
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
11 цаг 12 минутын өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясга...
11 цаг 16 минутын өмнө
МАН-ын даргаар У.Хүрэлсүх сонгогдлоо
2017.11.21
МАН-аас Г.Майцэцэгт хариу өгчээ
2017.11.21
МАН-ын төлөөлөгчид Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өрг...
2017.11.20
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгала...
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах...
2017.11.16
Найдангийн Түвшинбаярыг Монгол Улсын төрийн дээд ш...
2017.11.15
Тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэх...
2017.11.14
Хаянг хаях уу, авах уу
2017.11.14
Д.Цогтбаатар: Төсвийн хүрээний хэлэлцүүлгийг явуул...
2017.11.14
УИХ Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулиудыг ...
2017.11.14
Д.Цогтбаатар: Дипломат төлөөлөгчийн газрууд маш их...
2017.11.14
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдана
2017.11.13
Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2017.11.13
Намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2017.11.12
Төсвийн байнгын хороо 2018 оны төсвийн тухай хуули...
2017.11.10
“Өвөг монголчуудын хосгүй үнэт өв” үзэсгэлэнги...
2017.11.10
Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан бүргэдчин охин Н.Ай...
2017.11.10
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэл...
2017.11.10
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуу...
2017.11.08
Монгол, Нидерландын шилжилт хөдөлгөөний бодлогын а...
2017.11.08
Элчин сайд С.Хүрэлбаатар Японы Эзэн Хааны “Манда...
2017.11.08
Төсвийн байнгын хорооны хуралдаан болно
2017.11.08
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2017.06.12
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс зогсооно...
2017.06.12
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
Цементийн импортыг орлох үйлдвэр ашиглалтад орлоо
2017.06.12
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Хээл хахуул авсан гэх гомдол, мэдээлэл дийлэнх хув...
2017.06.07
Ө.Энхтүвшингээс өөр хүн алга уу?
2017.09.22
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Конрад Аденауэ...
2017.09.22
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Дэлхийд өрсөлдөх монгол ...
2017.09.01
Монголын Сайтын холбооны 8 жилийн ойн мэнд дэвшүүл...
2017.10.29
“Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын Үндэсний ч...
2017.09.11
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга орон тооны бус...
2017.08.22
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011