Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Хайрын шүлгүүд /Дурлалт хосуудын баяр - Гэгээн Валентины өдөрт/
2013.02.14














Хүлээлт


Хайрласан сэтгэл зүрх минь итгэлээр жигүүрлэн хүлээнэ
Хатан гоо төрхөнд чинь дурлан дурлан хүлээнэ
Хацар гоо чиний сэтгэлийг угтанхан хүлээнэ
Хайр хүссэн горьдлогоор чамайг л хэмээн хүлээнэ

Бодол зүүд болон амилахуйд сэрэх бүрийдээ хүлээнэ
Борхон зүрх сэмрэх тусам итгэл горьдлогоор л хүлээнэ
Болох үгүйг нь мэдэхгүй ч болзоотой юм шиг л хүлээнэ
Ботгон алаг нүдэндээ хайрын нулимстай л хүлээнэ

Намар навчис нь гандахад сэтгэл минь зунаараа л хүлээнэ
Насан өтөл болоход итгэл минь залуугаараа л хүлээнэ
Нар мандах бүрийд дотроо гэгээ татууланхан хүлээнэ
Намайг байхгүй болоход дурсамж л чамайг хүлээнэ...

М.Тодбэх 2012 он.


- - -

Жаргая л гэсийм даа амрагхан минь...
 

Салхи сэрчигнээд байхийм ...Сэтгэл жиндээх бий дээ.... Амрагхан минь

Сэвгүйхэн байсийм аа зүрх минь... Сэвтээчих гүй юмсан даа хайрт минь

Сархад хатуухан байна ... Сайхан хөлчүүрхэх л юм ухаан минь

Сатаарч гундаасан сэтгэлийг тэрээр зөөллөж хүчирэхгүй л байна....

 

Тэр энэ гэсэн гомдолд самсаа шархираагүй хэдий ч

Тэвчээр алдаруулах тунирхал дотор гижигдээд л болохгүй юм

Тэсгэм хүйтэнд ч чичрээгүй эр боргил зүрх минь

Тэнэхэн үгэнд чинь эмзэглээд өөрийн эрхгүй өвдөх л юм

 

Чиний л төлөө гэсэн бодлоосоо би чинь хэзээ ч урвахгүй

Чимээгүйхэн хайрласан хайрнаасаа зүрх минь ер уйдахгүй

Чийглэж өөрийгээ норгосон аньсага хэзээ нулимсанд живэхгүй

Чин зүрхний хайрандаа л жаргая л гэсийм даа амрагхан минь....

 

Бодлогогүй хэлсэн үг сумны зэвнээс ч хурц байдгийм... санаарай

Болчимгүй хийсэн үйл тамаас ч илүү бэрх гэж мэдээрэй

Боргил халуухан эр зүрх хат суусан хэдий ч

Борхон нүдэн чиний л өмнө нялхарч булигладгийг бүү мартаарай чи минь...


М.Тодбэх 2012 он.

- - -

Чиний жаахан гэргий

Гомдомтгой зөрүүдхэн чиний жаахан гэргий
Гоё сайхан үгэнд чихэр шиг дуртайг нь битгий мартаарай
Горьдож хүлээдэг хайрын үгсээр чинь дутагдаад
Гол шиг үерлэж уйлж суудгыг нь санаарай

Ажилдаа явсан чамайг шөнө хүртэл харуулдаж
Аргадуулах гэж буруу харж хэвтдэгийг нь ойлгоорой
Алдаа оноог нь тэнцүүлж аашилж байдаг ч чамдаа
Арван наймтай үеийх шигээ одоо ч хайртайг нь санаарай

Үнсээд гараагүй өглөө бүхэнд чинь гомддог
Үглэж уурладаг томоогүй чиний жаахан гэргий
Үргэлж анхных шигээр чамдаа л эрхлэх гэж
Үүрд хамт гэж амлалт өгсөнийг нь битгий мартаарай

Г.Оюун-Эрдэнэ. 2010 он.

- - -

Хархүү чамдаа хайраа хадгалж мөнхөд чамайгаа хүлээнээ...

Зүүдэнд чинь очиж эрхэлсэн тэр л гэгээн мөчийн
Зуурдхан жаргал дунд л амраг минь чи минийх байсан
Зуны орой жихүүн салхи хавирга нэвчин үлээх шиг
Зовлон дундах амьдралд минь ганцхан жаргал нь чи байсан
 

Мөддөө эргэж ирэхгүй хаврын цэнхэр яргуй шиг
Миний л гэгээн бүхэн чамтай хамт явчихсан
Мөрөөдөл болон хоцорсон тэр их жаргалын дунд
Мэгшин уйлсаар хоцорсон тэр л төрх минь ч хэвээрээ

Дуугүйхэн инээмсэглэх дүр чинь одоо ч сэтгэлд хадагдаж
Дүрлэгэр алаг нүд чинь чимээгүйхэн намайг ширтсээр л байх юм
Дүүмэдхэн амраг чинь болж эрхэлсэн тэр л богинохон хугацаа
Дууны дахилт болон үе үехэн давтагдах шиг...

Бодрол болон суусан тэр олон үдшээр
Болзоо товлон хүлээсэн мятрашгүй итгэл л намайг тойлно
Бороо болон асгарсан хайрын гэгээн нулимс
Ботгон нүдний чинь өмнө л ууршаад алга болчихно

Хэзээ ирэхээ хэлээгүй ч хүлээлт үлдээгээд явсан амраг чамдаа
Хээрийн анхилам цэцэгс шиг л бардам зангаа би илгээнэ
Хэнд ч хэлээгүй тэр нууцхан шаналалаа харин сэтгэлдээ үерлүүлчихээд
Хархүү чамдаа хайраа хадгалж мөнхөд чамайгаа хүлээнээ...

Ж.Эрхэмцэцэг. 2011 он.

- - -

Нууцхан шивнээ

Хот унтаж, сар зүүрмэглэнэ

Хуучин дурсамж, модон гүүр

Мартагдахгүй үгс, таньдаг инээмсэглэл

Мэлмэрэх нулмисанд согтож урсана

Томоо ширхэгтэй гоёхон цас

Түүний алган дээр хайлан  дулаацаж

Миний атгаж зүрхлээгүй гарт

Маргаашын тухай дуулсаар ууршдаг байсан

Хуурын хөнгөн дарвуулууд надад шивнэхдээ

Хайртай хайртай гэж бүр хашгирдаг байсан

Зүүд мэт, зөгнөл мэт, зулгуй зангүй

Зөрүүд аашгүй ахны хайр

Г.Нармандах /Агай/ 2011 он.

- - -

Хайрын бадаг

Догдолж хэлсэн үгсийг чинь далд утгыг тайлж
Даруухан чиний төрхийг сэтгэлдээ бат хадгалан
Үүрд үнэнч байх гэгээн дурлалд мэхийн
Үүрэглэгч шөнийн ододыг аргадан суудаг миний
Өглөө хэрхэн эхэлдэгийг алсын чи минь мэдэх үү
Өнгөт нарны эхний цацраг бүрд шивнэн байж
Содон нэрийг чинь аяархан хэлэхдээ инээмсэглэн
Совинт зүүдний учралыг бахдан ерөөн мэхийдэг
Мэндийн чинь үгээр аргадуулж
Мэлмийн чинь харцаар шагнуулах сан
Уруулын чинь аясаар дэлгэрэх
Үнсэлтийн эзэн байх сан
Угтах өдрүүдийн ерөөлөөр гараас чинь атган
Уужим энэ л орчилонг зөвхөн чамтай туулах сан
Ээх, учирч амжаагүй зөрчихсөн бол халаглалтай
Энхрий үгсийн чинь утгыг олоогүй бол харамсалтай
Аз гээч нь намайг ивээж нэгтээ дүрийг чинь бэлгэлжээ
Амраг хайрын бадгуудад мөнхлөг хэмээн үг солиулжээ
Ганхаж бас хувирахгүй халуухан сэтгэлийн утасыг хөндөж
Гарцаагүй миний ганцхан насны хайрын андгайг олсон
Нууцхан мөрөөдөл бүхнээ зөвхөн чамаар чимдэг
Намайг чи инээмсэглүүхэдээ онгодын мөндөр шаагиулаж
Хүмүүний сэтгэлийг догдолуулсан бүтээлийн учигыг олуулж
Ховор нэгэн хайрын мөнхийн эзэнд хувирсан.

Г.Нармандах  /Агай/ 2011 он.

- - -


Шархалсан зүрхээ чиний харцаар эдгээж...

Уруул дэлгэхгүй, уучлал гуйхгүй
Ухаангүй хайраа хэнд ч нээхгүй
Урсах нулимсаа дотогш нь залгиад
Учралын тухай үлгэрийг чандын чанд нууна

Нүдний чинь гэгээнд шүлэг тэрлэсэн
Нүцгэн шөнүүдийг мартаж орхино
Шанзны өнчин утас шиг хөндүүрхэн сэтгэлдээ
Шагнал болгож чиний нэрийг шивнэж үлдээнэ

Шархалсан зүрхээ  харцаар чинь эдгээж
Шарлаад хагдарсан навчисын дууг дуулж өгнө

Хөхбэх. 2011 он

 


 

Хайрласан сэтгэл зүрх минь итгэлээр жигүүрлэн хүлээнэ Хатан гоо төрхөнд чинь ду...

Уншсан: 1634 | Түгээх |
Холбоотой мэдээ
Тансаг Мода агентлаг "Fashion Tv"-тэй хамтарна
2017.12.15
“Венийн вальс 2017” элит цэнгүүн таныг хүлээж байна
2017.12.12
Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” дууг шинэчлэн дууллаа
2017.12.08
Эрчүүдэд зориулсан ээлжит уран бүтээл Я.Гэрэлчулууны “ЭРЭМГИЙ”
2017.12.07
Венийн вальс цэнгүүн энэ сарын 15-нд болно
2017.12.07
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 4
Тансаг Мода агентлаг "Fashion Tv"-тэй хамтарна
2017.12.15
“Венийн вальс 2017” элит цэнгүүн таныг хүлээж ...
2017.12.12
Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” ...
2017.12.08
Эрчүүдэд зориулсан ээлжит уран бүтээл Я.Гэрэлчулуу...
2017.12.07
Венийн вальс цэнгүүн энэ сарын 15-нд болно
2017.12.07
Залуу бүжигчдийн зүрхний дуудлага “Амьдралыг тэт...
2017.12.07
Любэ хамтлаг ирэхэд НЭГ хоног үлдлээ
2017.12.07
“Любэ” хамтлагийн тоглолтын тасалбарыг хүргүүл...
2017.12.04
Соёл, урлагийн ажилтнууд 10-н жилийн дараа чууллаа...
2017.12.01
Дунжаагийн Нанжид “Бүжгийн урлагт 70 жил” хүнд...
2017.12.01
Хурд, Никитон хамтлагууд тоглолтын товоо зарлалаа
2017.11.29
Pеппэр Eyescool, Эгшиглэн нар “Энэ миний хайр”...
2017.11.28
“Зүрхний хилэн” кино Австралид нээлтээ хийлээ...
2017.11.27
Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
2017.11.26
Дуучин Т.Ариунаагийн бага хүү жүжигчин болжээ
2017.11.24
Монголын бүжгийн урлагийн их мастер Д.Нанжидын 70-...
2017.11.24
“Чоно” хамтлаг шинэ уран бүтээлүүдээрээ эргэн ...
2017.11.23
“Perfect Dance” телевизийн шоунд хэрхэн бүртгү...
2017.11.23
​Өвөл Айсуй...
2017.11.23
Хурд, Никитон хамтлагууд хамтрахаар болжээ
2017.11.22
МҮОНРТ-ийн "Нээлттэй хаалганы өдөр"-т урьж байна
2017.11.22
“BEST OF CHUKA-45” хүндэтгэлийн тоглолт өнөөдө...
2017.11.21
“Хүн хүнээ хайрла” цомог таны сонорт
2017.11.20
Дурсамжиндаа тухлан саатах үдэш
2017.11.20
“BEST OF CHUKA” 450 удаа дуулжээ
2017.11.20
Дуулиан шуугиантай 7 жил!
2017.11.13
“Харанга”-ын Чука урлагт зүтгэсэн 45 жилийн ба...
2017.11.13
“Үлэмжийн гоо”-д саатсан сониноос
2017.11.10
“ӨВЛИЙН ГАЙХАМШИГ” арга хэмжээтэй холбогдуулан...
2017.11.08
ТҮК-ийн ажилчид “Үлэмжийн гоо”-д саатна
2017.11.08
Сургамжит богино өгүүллэгүүд
2015.02.03
Намрын хит 2017
2017.10.13
Соёлын өвийг хамгаалах тухай хоёр журам баталлаа
2017.08.24
Үндэсний спортын их наадмыг энэ жил зохион байгуул...
2017.09.21
“ААДАР” хамтлагийн цомгийн баяр болно
2017.10.13
“Madness” хамтлагийн шинэ уран бүтээл “City...
2017.10.16
"Hard Rock"-т "Аадар" бууна
2017.10.12
Дуулиан шуугиантай 7 жил!
2017.11.13
Аялгуу дуу намайг уяхан болгодог.…
2017.10.30
Дэлхийн сонгодгуудыг амилуулсан “Сонгодог урлаг-...
2017.10.11
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МҮОНТВ-ийг С...
2017.09.26
Эстрадын дуучдын хамтарсан тоглолт Сэлэнгэчүүдэд х...
2017.10.06
Дуучин Хүрэлээ шинэ уран бүтээлээ өлгийдөн авлаа
2017.09.06
“Үлэмжийн гоо”-д саатсан сониноос
2017.11.10
Монголын шилдэг моделиуд Нью-Йоркийн загварын доло...
2017.09.06
Одод элэг бүтэн амьдралын төлөө нэгдлээ
2017.10.18
Г.Сэр-Одын 100 жилийн ойд зориулсан чөлөөт уншлага...
2017.09.13
"Тэнгэрийн гүүр" номын нээлт болно
2017.10.12
“Харанга”-ын Чука урлагт зүтгэсэн 45 жилийн ба...
2017.11.13
Эрчүүдэд зориулсан ээлжит уран бүтээл Я.Гэрэлчулуу...
2017.12.07
Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” ...
2017.12.08
Хайрын шүлгүүд /Дурлалт хосуудын баяр - Гэгээн Вал...
2013.02.14
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.09.07
“ӨВЛИЙН ГАЙХАМШИГ” арга хэмжээтэй холбогдуулан...
2017.11.08
Любэ хамтлаг ирэхэд НЭГ хоног үлдлээ
2017.12.07
Венийн вальс цэнгүүн энэ сарын 15-нд болно
2017.12.07
Дуучин Дээгий: 10 жил хүлээсэн тоглолтондоо ард тү...
2017.10.25
Залуу бүжигчдийн зүрхний дуудлага “Амьдралыг тэт...
2017.12.07
Соёл, урлагийн ажилтнууд 10-н жилийн дараа чууллаа...
2017.12.01
Дунжаагийн Нанжид “Бүжгийн урлагт 70 жил” хүнд...
2017.12.01
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011