Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Д.Нанзаддорж: Борооны ус зайлуулах хөндлөн хоолойг битүүлснээс болж зуслангийн замд бага зэрэг эвдрэл гарсан
2016.06.22
Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.35 км иж бүрэн авто замыг энэ оны 06 сарын 06-нд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгсөн. Их хэмжээний бороо орсны улмаас тус замын тодорхой хэсэгт буюу доод Салхитын ам орчимд ус хуримтлагдан тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсч, замд эвдрэл гарсан талаар нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддоржоос тодрууллаа.
   

- Зам эвдэрсэн шалтгаан нь юу вэ ?

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо доод Салхитын 1-16 тоотод оршин суугч Н.Мөнхбаатар үерийн ус зайлуулах хөндлөн хоолойг хааж, битүүлсний улмаас зам дээр нэлээд хэмжээний эвдрэл гарч, тус айлын хашаа руу ус орсон. Ус урсах хоолойг битүүлснээс болж зам дээр ус тогтоод тэр нь хашлагаа даван замын хөвөөг эвдэж, улмаар үерийн даланг урсгасан байдалтай байгаа юм. Өнгөрсөн 05 сард шар усний үерээс болж иймэрхүү байдал үүссэн. Бид тухайн үед иргэнтэй уулзаж шугам хоолойг битүүлэхгүй байхыг удаа дараа хүсч, хашаан дотор нь ус зайлуулах хоолой татаж өгье гэсэн ч зөвшөөрөөгүй. Энэ бол ганц айлын буруугаас болж үүссэн асуудал.   
   
- Одоогоор ямар арга хэмжээ авч байгаа вэ ?

Одоогийн байдлаар айлын хашаан дотор суваг шуудуу татах түр арга хэмжээ авч байна. Нийслэлийн  Авто замын газрын мэргэжилтнүүд болон уг  замыг гүйцэтгэгч “Эрдэнэ зам” ХХК-ийнхан газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж, яаралтай арга хэмжээ авч борооны ус зайлуулах лоткины нүх, сувагчлалыг онгойлголоо. Мөн урссан үерийн даланг нөхөн сэргээхээр ажиллаж байна.  

Ганц айлын буруугаас болж асар их хөрөнгө оруулалтаар бүтээсэн зам эвдрэх байдалд хүрээд байна. Хашаан дотроо үерийн ус зайлуулах шугам хоолой татуулалгүй, замын инженерийн байгууламжийг битүүлээд байх юм бол улс орон, иргэдэд учрах хохирол нэмэгдэнэ шүү дээ. Иргэд хийсэн бүтээсэн зүйлийг дэмжиж, шаардлагыг хүлээн авч, нийтийн эрх ашгийг бодох хэрэгтэй. Тухайн орчны 30 метр урт, 14 метр өргөнтэй газар ус тогтсон байсан. Үүнээс болж аваар осол гарах, далан нурах эрсдэл ихтэй.

Мөн нийслэлийн Онцгой байдлын газар айлын хашаа руу орж байгаа усыг зайлуулах арга хэмжээ авсан. Гүйцэтгэгч компани нөхөн сэргээлтийн ажлыг хийх бөгөөд эвдэрсэн шороон хэсэгт нөхөн дүүргэлт хийж, хоолойн гадна талын бетонон бэхэлгээг засах юм. Цаашид энэ үйлдэл дахин давтагдаж, ус зайлуулагчийг бөглөх юм бол шинэ барьсан замыг хашлагатай нь эвдэх нөхцөл үүсээд байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.35...

Уншсан: 44873 | Түгээх |
Холбоотой мэдээ
Г.Батхүү: Хил гааль цахим системд бүрэн шилжих шаардлага тулгарч байна
2017.03.24
Г.Дорж: Зэрэглэл өндөр ОУ-ын тэмцээнээс аваргын цомыг анхдагч нь болж, эх орондоо авчирч байгаадаа баяртай байна
2017.03.21
А.Ерлан: Түлэгдсэн шарханд ам дамжсан яриагаар эмчилгээ хийдэг нь өвчнийг улам хүндрүүлэх шалтгаан болдог
2017.03.21
Э.Номин: “Хятад хэлийг сураад байхдаа яадаг юм” гэсэн яриа ямар ч эцэг эхийн амнаас гарахаа больсон
2017.03.14
Т.Отгонзаяа: Миний амжилт, ялалт бүхэн монголын цагдаа, хамт олонтой минь салшгүй холбоотой
2017.03.14
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 2
Г.Батхүү: Хил гааль цахим системд бүрэн шилжих шаа...
2017.03.24
Г.Дорж: Зэрэглэл өндөр ОУ-ын тэмцээнээс аваргын цо...
2017.03.21
А.Ерлан: Түлэгдсэн шарханд ам дамжсан яриагаар эм...
2017.03.21
Э.Номин: “Хятад хэлийг сураад байхдаа яадаг юм...
2017.03.14
Т.Отгонзаяа: Миний амжилт, ялалт бүхэн монголын ца...
2017.03.14
Л.Амармөрөн: Цагдаагийн эргүүл гэр хороолол руу чи...
2017.02.14
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Энэ чуулганаар иргэдэд...
2017.02.09
Т.Уранболор: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх туха...
2017.02.04
Б.Батжаргал: Эрчим хүчний салбарын хувьчлал үр өгө...
2017.01.30
Г.Болорсүх: Tэтгэвэр тогтоолт, олголтоо шалгуулах ...
2017.01.25
С.Төмөрбат: Тууштай зорилготой байж чадвал англи х...
2017.01.25
Г.Пүрэвдагва: Амьдралын төлөө зүтгэж яваа залуу ма...
2017.01.20
М.МӨНХЧИМЭГ: Энэ онд хөдөө орон нутагт гурав, Улаа...
2017.01.16
АУ-ны доктор, дэд профессор Э.Одхүү: Үргүйдлийн ор...
2017.01.11
Ж.Батсуурь: Эрх баригчид бидэнтэй 5-10 минут уулза...
2017.01.10
А.Тлейхан: Эдийн засаг хүнд байгаа ч хэрэглэгчдийн...
2017.01.03
С.Төмөрбат: Зорилготой, тууштай, тэсвэртэй, хариуц...
2016.12.18
Б.Уранбат: УИХ-ынгишүүн Д.Цогтбаатарыг хүн зодсон ...
2016.12.07
Д.Ганбаатар: Дараа төлбөрт олон улсын карт гэдгээр...
2016.12.01
С.Бямбацогт: Хилийн цэргийг хилийн цагдаа болгохгү...
2016.11.29
Ж.Бямбасүрэн: Хилийн цагдаагаар хил хамгаалалтыг з...
2016.11.28
Ч.Энхзул: Монгол ардын үндэсний хөгжимтэй Буриад а...
2016.11.22
Н.Оюунцэцэг: “GRAND-100” Бизнесийн тогтвортой ...
2016.11.22
Б.Батсүрэн: Аяллын турш нэр минь Монгол Улс
2016.11.21
Д.Цогтбаатар: Монгол Улс казиногоор эдийн засгаа а...
2016.11.17
А.Мандахнаран: Монгол улс JCB картыг гүйлгээнд гар...
2016.11.16
Жүжигчин Жижгээ: Эсрэг талын түүхэн дүрд тоглохыг ...
2016.11.15
О.Мөнгөншагай: Сонгуулийн хууль зөрчсөн нь илэрвэл...
2016.11.07
Х.Өнөрбаяр: “Хэлгүй, дүлий гээд хүнээс гуйлга гу...
2016.10.27
Монгол бахархлын өдрөөр хүчит 128 бөх барилдана
2016.10.24
Д.Нанзаддорж: Борооны ус зайлуулах хөндлөн хоолойг...
2016.06.22
Мисс Б.Гүнзаяа: Мongolia гээд зарлах үед хамрын са...
2016.08.10
Б.Очбадрах: Цээж баяны сэтгэхүй биш төрийн зохицуу...
2016.04.11
М.Чинболд: Хаалгаа хаасан хүн хөгждөггүй шүү дээ
2016.05.06
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт шинэчл...
2016.06.24
О.Батбаяр: “Эрүүл мэндийн салбарыг сайжруулахын ...
2016.05.09
А.Тлейхан: Эдийн засаг хүнд байгаа ч хэрэглэгчдийн...
2017.01.03
Б.Түвшинтөгс: Санал авах өдөр согтууруулах ундаа з...
2016.06.21
Д.Мөнхтөр: ШӨХТГ-ын бүх албан хаагчид орон сууцанд...
2016.07.25
Р.Амаржаргал: Ерөнхий сайдыг дэмжиж ажиллана
2015.12.18
М.Хүрэлсүх: АН-ынхан УИХ-ын сонгуульд ИЗНН-аас тав...
2016.04.30
Т.Гантөмөр: Даншиг наадмын үеэр үйлчилгээ эрхэлсэн...
2016.08.11
Р.Гантөгс: "Номин" бол хайрын, уянгын дууны галт т...
2016.10.03
Г.Болорсүх: Tэтгэвэр тогтоолт, олголтоо шалгуулах ...
2017.01.25
Гадаад Хэргийн Сайд Л.Пүрэвсүрэн: “АSEM бол том ...
2015.10.22
Д.Дорлигжав: Энэ салбарыг хариуцсан сайдын хувьд н...
2015.10.27
Ж.Шижир: “МОРА”-г гадаад зах зээлд амжилт дагу...
2016.09.27
С.Бямбацогт: Хилийн цэргийг хилийн цагдаа болгохгү...
2016.11.29
Т.Уранболор: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх туха...
2017.02.04
Г.Өлзийжаргал: Амжилттай сурах, ажиллах үндэс нь Х...
2016.09.15
Ш.Отгон-Өлзий: Монголын брэндүүдийг БНХАУ-ын зах з...
2016.09.12
Б.Батжаргал: Эрчим хүчний салбарын хувьчлал үр өгө...
2017.01.30
Б.Уранбат: УИХ-ынгишүүн Д.Цогтбаатарыг хүн зодсон ...
2016.12.07
Д.Ганбаатар: Дараа төлбөрт олон улсын карт гэдгээр...
2016.12.01
Ш.Анхмаа: Төрөөс 3087 хүүхдийг шинээр цэцэрлэгт ха...
2016.09.20
Ж.Бямбасүрэн: Хилийн цагдаагаар хил хамгаалалтыг з...
2016.11.28
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Энэ чуулганаар иргэдэд...
2017.02.09
Л.Амармөрөн: Цагдаагийн эргүүл гэр хороолол руу чи...
2017.02.14
Д.Баатаржав: Рио-де-Жанейрогийн олимпийн дараа би ...
2016.02.22
С.Төмөрбат: Зорилготой, тууштай, тэсвэртэй, хариуц...
2016.12.18
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011