Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“Маркетинг авардс 2015” амжилттай зохион байгуулагдлаа
2016.01.07
Монголын Үндэсний Маркетингийн Холбооноос санаачлан зохион байгуулсан Маркетингийн салбарын шилдгүүдийг тодруулах “Маркетинг авардс 2015” ёслолын арга хэмжээ 2015 оны 12 сарын 29-ний өдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж буй уг ёслолын арга хэмжээнд улс төр, урлаг, спорт, бизнесийн салбарын төлөөлөл болсон 300 гаруй эрхэм зочид хүрэлцэн ирж оролцлоо.


Өөрсдийн хийж бүтээсэн оюуны үнэт бүтээл, санал санаачлагаа уралдуулахаар 12 номинацид 160 гаруй хувь хүн, бизнесийн байгууллагууд нэр дэвших хүсэлтээ илэрхийлэн материалаа ирүүлснээс дараах хувь хүн, байгууллагууд маркетингийн салбарын 2015 оны “ТОП”-уудаар шалгарсан байна. Үүнд:

Оны шилдэг маркетер



Уг салбарын хамгийн гол хүн болох бүх зүйл дээр өөрийн санаа бодол, ур ухаанаа дайчлан багийг удирдан ажилладаг хүмүүс бол яах аргагүй шилдэг маркетерууд байдаг. Энэ номинацид нийт 32 маркетер материал ирүүлснээс “ТОП 4” маркетер шалгарсан.


    У.Тэмүүлэн- АПУ трейдинг ХХК, сувгийн маркетингийн албаны дарга
    Д.Тодхүү-Тесо корпораци, Агь ХХК, маркетингийн албаны дарга
    А.Урангоо-Ю Эй консалтинг ХХК, захирал
    Э.Аюурзана-Гэгээнтэн энтертаймент төв, маркетингийн албаны дарга

Оны шилдэг маркетераар Агь ХХК-ийн маркетингийн албаны дарга Д.ТОДХҮҮ шалгарсан. Д.Тодхүү өөрийн багаа амжилттай удирдан 2015 онд  Лапша брэндийг  зах зээлд эзлэх хувийг өсгөж, “Органик бүтээгдэхүүн”-д олгодог “Эко” шошго,  “Хүсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо”-ны MNS ISO 22000:2007 стандартуудыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн, 11 сарын 11-ны өдрийг “Аавуудын хоолны өдөр” болгон зарлаж Монголын мянга мянган аавууд гэр бүлүүдийн баярын өдөр болгож чадсан ажлуудыг хийсэн байна.
 

Оны шилдэг брэнд менежер



Хэн бүхний хэрэглэж заншсан алдартай брэнд бүтээнэ гэдэг амаргүй. Хэрэглэгч үйлчлүүлэгчийн сэгтгэлд хоногшсон брэндийг бий болгосон 23 бренд менежер материал ирүүлснээс ТОП 4 брэнд менежер шалгарсан.

Д.Ариунбат-Таван богд фүүдс ХХК, маркетингийн албаны дарга- KFC брэнд
Ж.Нацагдорж-СББ Трейд ХХК, брэнд менежер
Б.Сальма-Порше Улаанбаатар, маркетингийн менежер
Г.Ганбагана-Эх Монгол Групп ХХК, Сохо мебел ахлах менежер

Оны шилдэг брэнд менежерээр дэлхийд алдартай түргэн хоолны сүлжээ KFC брэндийг Монголдоо амжилттай нэвтрүүлж чадсан Таван богд фүүдс ХХК-ийн маркетингийн албаны дарга Д.АРИУНБАТ шалгарлаа.
 

Оны шилдэг судлаач



Маркетингийн шинжлэх ухааны онол, практикийн ажил, ном товхимол, бизнесийн зах зээлийн суурь судалгаа зэрэг хийж бүтээсэн оюуны их ажлаараа нийт 9 хүн материал ирүүлснээс үндсэн шалгуур болон суурь шалгуур хангасан 1 материал ирсэн нь "Максима Медиа" ХХК-ийн гүйцэтгэх захирал О.ГОМБОЖАВ байлаа. Тэрээр телевиз үзэлтийн судалгааг (ТҮС) нэвтрүүлснээс хойш сургалт, зөвөлгөөгөөр хангах ажлынхаа хүрээнд Монголын телевизийн салбарын нөхцөл байдал, чиг хандлагын талаар ТҮС-ны үр дүнд тулгуурлан 20 гаруй нийтлэл, өгүүлэл бичиж дотоодын хэвлэлүүд болон гадаадын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлсэн байна.




Оны шилдэг орон нутгийн маркетер

Хөдөө орон нутагт амжилттай бизнес эрхэлж буй маркетеруудыг шагнан урамшуулах зорилготой тус номиниацид шаардлага хангах материал ирээгүй тул энэ удаад шалгаруулалтанд оруулсангүй.
 

Оны шилдэг маркетингтай байгууллага

Зах зээлд хэрэглэгчдийг байлдан дагуулах, тэдний сэтгэл зүрхэнд хоногштол маркетингийн цогц бодлого хэрэгжүүлнэ гэдэг амаргүй. Өөрсдийн хийсэн маркетингийн цогц ажил, маркетингийн багаараа шалгаруулалтанд оруулахаар нийт 18 байгууллага материал ирүүлсэнээс “ТОП 5” байгууллага шалгарсан.

    Мобиком корпораци
    АПУ Трейдинг ХХК
    Ард санхүүгийн нэгдэл ХК
    Мөнхийн үсэг групп
    Скайтел групп

Оны шилдэг маркетингтай байгууллагаар үүрэн холбооны анхдагч “МОБИКОМ КОРПОРАЦИ” шалгарлаа. Мобиком корпорацийн хамт олон 2015 онд дараах ажлуудыг хийсэн байна.



·iPhone 6S болон iPhone 6S Plus-ийг Монголд оруулж ирсэн
 Үүрэн холбооны дараа төлбөрт багцыг урт хугацаагаар ашигласан хэрэглэгчдэдээ ашиглаж буй багцад гар утас дагалдуулан өгдөг дэлхийн жишгийн дагуу Мобикомын дараа төлбөрт Signature багцын хэрэглэгчид сонгосон багцаасаа хамааран iPhone болон бусад загварын гар утсуудыг 100 хүртэл хувийн хөнгөлөлттэйгөөр авах боломжтой үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн.

·Монголд анх удаа хосолсон төлбөрт Hybrid багцыг нэвтрүүлсэн

“Илгээлтийн эзэд” аяныг “Сонсьё, Зөвлөе, Урамшуулъя” уриан дор зохион байгуулсан.

·Candy лояалти хөтөлбөрийг зарласан.

“Хүүхдийн тусламжийн утас 108” төслийг хэрэгжүүлсэн
“ICT EXPO 2015” Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын үзэсгэлэн яармагт оролцож шилдэгээр шалгарсан гэх зэрэг ажлуудыг хийсэн байна.
 

Оны шилдэг кампанит ажил

Өөрийн бараа үйлчилгээг сурталчилах, хэрэглэгчдийг татах, нийгмийн хриуцлагаа хэрэгжүүлэх зорилгоор байгууллагууд олон кампанит ажлуудыг зохион байгуулдаг. Тус номинацид нийт 29 кампанит ажлын материал ирүүлснээс “ТОП 3” ажлыг шалгаруулсан.


    Хүрхрээ лиг- Арвайн Үндэс ХХК
    Аз хур номын өдөрлөг- Спот агентлаг
    Цаасгүй банк, Үндэсний хуримтлалын хөтөлбөр- Голомт банк

Оны шилдэг кампанит ажлаар “ГОЛОМТ БАНК”-ны хамт олны хэрэгжүүлсэн байгаль орчинд ээлтэй, интернэт банкны технологид хэрэглэгчдийг уриалсан, үндэсний хэмжээнд хуримтлал үүсгэхийн ач холбогдолыг нийгэмд сурталчилсан “Цаасгүй банк”, “Үндэсний Хуримтлалын аян” хөтөлбөрүүд нь шалгарсан байна.

Оны шилдэг агентлаг



Бизнесийн байгууллагуудын захиалгаар мэргэжлийн өндөр түвшинд жинхэнэ маркетингийн ажлуудыг санаачилж, хийж гүйцэтгэдэг байгууллага бол агентлаг байдаг. Манай оронд төдийлөн өндөр түвшинд хөгжөөгүй байгаа ч 10 байгууллага тус номинацид нэр дэвшсэн. Нэр дэвшсэн материалуудаас Оны шилдэг агентлагаар “Y&R MONGOLIA” ХХК  шалгарсан. Тус компани 2015 онд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
 
М-Си-Эс Кока Кола компанийн  Fuze tea брэндийн “Шинэ үеийн цай” компанит ажил
Кока кола брэндийн компанит ажил
Heiniken-Green room компанит ажил
Herbalife- компанит ажил
Tiger brand-Тайгер гудамжны хөлбөмбөг 2015 арга хэмжээ
“Gues 666” хамтлагийн Хайрын бүжиг, Амьдрал үргэлж сайхнаараа тогтолтыг зохион байгуулсан
НЗДТГ, Соёл урлагын газартай хамтран UB Dance Festival-ийн концепц хэрэгжүүлэлтийг хийсэн.

Оны шилдэг суваг



Бизнес эрхлэгчид, маркетеруудын хийсэн ажлаа хэрэглэгч, олон нийтэд хүргэх хамгийн чухал зүйл бол суваг байдаг. Хэзээ, хаана, аль сувгаар хэнд зориулж ямар мэдээллийг ямар давтамжтайгаар хэрхэн хүргэх вэ гэдэг нь маш нарийн ажил байдаг. Телевиз, радио, сонин сэтгүүл, интернэт, гудамжны самбар гэх мэт олон янзын сувгуудаас өөрт хэрэгтэйг зөв олж сонгох нь маркетеруудаас нарийн ур чадвар, мэдрэмж шаарддаг. Энэ удаагийн  шилдэг сувагт нийт 16 байгууллага нэр дэвшсэнээс “ТОП 3” байгууллага шалгарсан.

    БроадБэнд ХХК-Сурталчилгааны ЛЕД дэлгэц
    Монголын сайтын холбоо ТББ
    Содон солюшн ХХК-Boost news үйлчилгээ

Оны шилдэг сувгаар мэдээлэл технологийн эрин үеийн хамгийн хүчирхэг хэрэгсэл болж буй цахим ертөнцийн 200 сайтыг гишүүнээрээ элсүүлсэн "МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО" ТББ шалгарлаа. Тус байгууллага нь 2015 онд дараах ажлуудыг хйисэн байна.

     “Цахим сэтгүүлзүйн анхдугаар форум”-ыг МСНЭ-тэй хамтран Төрийн ордонд зохион байгуулав. Тус форумд 800 сэтгүүлч, 16 төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцон илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо  илэрхийлэв
    Отгонтэнгэр Их сургуультай хамтран Цахим сэтгүүлч мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг батлан, анх удаа Цахим сэтгүүлч мэргэжлээр 12 суралцагчийг элсүүлэн бакалаврын түвшний сургалтыг явуулж эхлэв.
    11 сард: Орон нутгийн сайтуудын анхдугаар чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулав.
 

Оны шилдэг бренд



Аливаа бараа бүтээгдэхүүний цаана ямар байгууллага хамт олон байдаг, ямар олон хүний хүч хөдөлмөр шингэсэн байдгийг тэр бүр мэддэггүй шүү дээ. Маркетинг авардс бол тэдгээр байгууллагуудыг алдаршуулах зорилготой билээ. Энэ удаад шүүгчид маань илүү үндэсний брендийг дэмжих бодлого барьж ажилласан болно. Тэгвэл шилдэг бренд номинацид нийт 22 бренд материалаа ирүүлснээс доорх брендүүдээс “СЭРҮҮН” шар айраг шалгарлаа.



    Сэрүүн шар айраг- "АПУ Трейдинг" ХХК
    Урбан жийнс-Урбан жийнс ХХК
    Шар доктор-Живэртийн Оргил ХХК
    Ламоур-Натурал Эшенсельс ХХК

Оны шилдэг контент



Контент гэх ойлголт сүүлийн жилүүдэд хүчтэй яригдах болсон. Маркетинг нь бүхэлдээ контентод тулгуурлах боллоо ч гэж нэг хэсэг нь яриж байна. Энгийн нэг зурагт хуудаснаас авхуулаад бүхэл бүтэн бүрэн хэмжээний уран сайхны киног хүртэл хамруулж ойлгож болох энэхүү номинацид нийт 23 байгууллагын материал ирснээс “ТОП 2” байгууллага шалгарсан.

    “Сумандаа сайхан амьдарья” нэвтрүүлэг-"Рояал НD" телевиз
    “Ар худрага” УСК-Талент Медиа ХХК



Оны шилдэг контентоор "Рояаль НD" телевиз-СУМАНДАА САЙХАН АМЬДАРЪЯ НЭВТРҮҮЛЭГ шалгарлаа. Тус нэвтрүүлэг нь илүү таатай амьдралыг эрэлхийлж их хот руу шилжин суурьшиж буй хөдөөний иргэдийг нутаг орондоо амьдрах нь илүү таатай, илүү сайхан болохыг ухааруулж ойлгуулахаас гадна, хотын хүн амын механик өсөлтийг зогсоох зорилготой нийгмийн сэтгэл зүйд хүчтэй нөлөө үзүүлж чадахуйц нэвтрүүлэг болсон. “Сумандаа сайхан амьдарья” нэвтрүүлэг нь 21 аймаг 331 суманд 5 жилийн турш үргэлжилнэ.

Оны шилдэг маркетингтай төрийн байгууллага

Төр бол үйлчилгээний маркетингийг дээд зэргээр хэрэгжүүлэх ёстой газрын нэг. Төрөөс хүлээсэн үүргээ биелүүлэн ард иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэхийн төлөө ажиллаж буй 9 байгууллага материал ирүүлснээс “ТОП 3” шалгарсан.


Төрийн банк


Улсын Драмын Эрдмийн театр


Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг

Шүүгчдийн санал хураалтын дүнгээр дээрхи 3 байгууллагаас 2 байгууллага дээр шүүгчдийн санал тэнцэн Шилдэг маркетингтай төрийн байгууллагаар ТӨРИЙН БАНК, УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ шалгарсан.

Төрийн банк

    2015 оны 5 сарын 25-ны өдөр Юнион Пэй платиниум картын нээлтийг хийлээ.
    Япон улсад өргөнөөр хэрэглэгддэг JCB картыг Монголд анх удаа гаргалаа
    “Харилцагч таныг сонсъё” аяны хүрээнд Жилийн 365 өдөр “Харилцагчийн өдөрлөг” зохион байгууллаа.
    Санхүүгийн боловсрол олгох аяны хүрээнд Royal HD телевизтэй хамтран санхүүгийн боловсрол олгох 10 цуврал нэвтрүүлгийг бэлтгэж, үзэгчдэд хүргэж байна.
    ЭКО БОЛОВСРОЛ ОЛГОХ аяныг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын Яам, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизтэй хамтран ажиллаж, “Хоймор өнжих нар” телевизийн олон ангит киног үзэгчдийн хүртээл болголоо.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг

Энэ жил 90 жилийн ойгоо тэмдэглэсэн бөгөөд хүн ардын эрүүл мэндийн төлөө хүчин зүтгэж ажиллаж байгаа хамт олон юм. Тус хамт олон 2015 онд үйлчилгээний чанар стандартыг сайжруулах чиглэрээр дараах ажлуудыг хийсэн байна.

    Өвчтөн үйлчлүүлэгчдийн ая тухтай эмчлүүлэх, үйлчлүүлэх байдлыг хангах гадаад орчны иж бүрэн тохижилтын ажил
    Эмнэлэгийн дотоод зохион байгуулалт, тасаг байршлыг үйлчлүүлэгчдэд ойлгомжтой болгох гайд танилцуулга, мэдээллийн самбар, хөтөч ажилчид
    Эмнэлэгийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс цахим захиалалт, электрон дугаарлалтын систем нэвтрүүлсэн
    Эмнэлэгийн Брэнд бүүк-ийг гаргасан.

Оны шилдэг маркетингтай төрийн бус байгууллага





Нийгмийн сайн сайхны төлөө, улс орны дааж давшгүй хүнд ачаанаас өөрийн чадлын хирээр үүрэлцэж, нийгмийг соён гэгээрүүлэх, ард иргэдийн үзэл бодол, дуу хоолойн илэхрийлэл болсон сайн дурын байгууллага бол төрийн бус байгууллагууд байдаг. Тэдэнд ч бас маркетингийн үйл ажиллагаа байдаг. Энэ номинацид нийт 17 байгууллага материал ирүүлснээс “ТОП 3” байгууллага шалгарсан.

    Монголын Хөлбөмбөгийн холбоо ТББ
    Монголын Оюун Ухааны Академи НҮТББ
    Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ

Оны шилдэг Төрийн Бус Байгууллагаар Монгол хүний оюун ухааны цар хүрээ, сэтгэн бодох, хийж бүтээх ур чадвар, авьяас билэгийг дэлхий дахинаа сурталчилан таниулж, гайхуулж яваа “МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ” НҮТББ тодорлоо. Тэд энэ жил амжилт бүтээлийн арвин ургацтай байсан бөгөөд тэр хэмжээгээрээ Монгол улсаа дэлхий дахинаа сурталчилан таниулж буй том маркетингийн ажлыг хийж байгаа юм. Тус байгууллагын 2015 онд хийсэн ажлыг дурьдвал:

    2015 оны 3 дугаар сарын 20-нд “Ой тогтоолтын улсын аварга -2015” оюуны спортын V тэмцээний урьдчилсан шатны тэмцээнийг зохион байгуулсан.
    2015 оны 11-р сарын 27-30-ны хооронд Турк улсын Станбул хотод болсон Чээж бодолтын төрлөөр дэлхийн дээд амжилт эвдэх тэмцээнд оролцсон.
    Өнөөг хүртэл манай хамт олон дотооддоо оюуны спортын 51 тэмцээн уралдаан зохион байгуулж 3500 гаруй тамирчдыг хамруулан олон улсын чанартай 33 тэмцээнд нийт 50 тамирчдыг бэлтгэн оролцуулсан ба ой тогтоолт, чээж бодолт, рубик шоо, хурдан уншлагын олон улс, дэлхий, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж 458 медалийг хүртэн эх орноо олон улсад амжилттай сурталчилсаар байна
    2015 оны 12-р сарын 16-18-ны хооронд БНХАУ-ын Сичуан мужийн Чэнгду хотод 24 дэх удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон.

Аливаа үйл ажиллагаа уламжлалаа, түүхээ эргэн харахгүйгээр цааш явахгүй билээ. Энэхүү салбар өөрийн гэсэн шалгаруулалттай болно гэдэг нь энэ салбарт ажиллаж буй хүмүүсийн нөр их хөдөлмөр юм. Тиймээс салбарт үнэтэй хувь оруулсан хүмүүсийг дурсан, алдрыг нь хүндлэж, түүхэнд үлдээх ёстой юм.
Тиймээс салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээгчид, бизнесийн салбарынхныхаа алдрыг нь хүндлэж, гавъяаг бататган МҮМХ-ны ҮНЭ ЦЭНИЙН ЖУУХ-ыг хадгалуулсан юм.

 
On’n off продакшний захирал Сэдбазар Ононбат

Боролдой студийн захирал Содномпил Мягмар


Найруулагч Жалдан Буд-Эрдэнэ


G entertainment студийн захирал Д.Ганболд



Юнител групп


Монгол Телевиз –д маркетингийн салбар хүндэтгэл үзүүлж Үнэ цэнийн жуухыг өгсөн юм.

Ёслолын үйл ажиллагааг MNC телевизээр шууд дамжуулан хүргэж, шилдгүүдээр шалгарсан хувь хүн, байгууллагуудад энэ салбарын үүсэл хөгжлийг хамтад нь бичилцэж яваа улс төрч, бизнесмэн, эрдэмтэн багш нар шагналыг гардуулсан. Marketing awards 2015”-тай Ноён Хийморь ХХК, Crop entertainment, Алтан алим ХХК, Монголын сайтын холбоо, Hero entertainment, MNC ТВ, Мэтис ХХК-sambar.mn , Спирт бал бурам, Sound of Mongolia, Мөнхийн үсэг, One event hall, Coca cola, GT студи, MNG event, Содон солюшн, ТВ5 Телевиз, Стар Телевиз, VTV, ТВ10 телевизүүд  ивээн тэтгэж хамтран ажилласан ба дэмжин ажилласан бүх байгууллагууддаа Маркетеруудынхаа өмнөөс чин сэтгэлээсээ баярласан талархсанаа илэрхийлж байна. МҮМХ та бүхэнтэй хамтран ажиллахдаа үргэлж нээлттэй байх болно.


Энэхүү ёслолын үйл ажиллагаа нь цаашид жил болгон уламжлал болгон зохион байгуулагдах бөгөөд маркетерууд болон төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд нэг сараас эхлэн 2016 оны шилдгүүдэд нэр дэвшихээр өөрсдийн торгон нарийн мэдрэмж, уран өвөрмөц сэтгэлгээгээ уралдуулан ажилдаа орцгоосон байна.

MARKETING AWARDS 2016 хүртэл түр баяртай. Та бүхэндээ амжилт хүсэе.

Маркетинг мандтугай.

Монголын Үндэсний Маркетингийн Холбооноос санаачлан зохион байгуулсан Маркетинг...

Уншсан: 407 | Түгээх |
Холбоотой мэдээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2017.07.27
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2017.07.26
Монголын зах зээлд зөвшөөрөх биржүүдийн түр жагсаалтыг баталлаа
2017.07.24
Цайны замын дурсгалын хөшөөний нээлт боллоо
2017.07.24
Ногоон бүс бүхий газруудад эргүүл ажиллаж байна
2017.07.24
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.07.27
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.07.26
Монголын зах зээлд зөвшөөрөх биржүүдийн түр жагсаа...
2017.07.24
Цайны замын дурсгалын хөшөөний нээлт боллоо
2017.07.24
Ногоон бүс бүхий газруудад эргүүл ажиллаж байна
2017.07.24
БНСУ-д хууль бусаар оршин суугч гадаад иргэдэд зор...
2017.07.24
Цэцэрлэгийн хүүхдүүдийг бүртгэх цахим бүртгэл өнөө...
2017.07.24
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүндэтгэл үзү...
2017.07.21
Сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилц...
2017.07.21
“Caffeine sodium benzoate” буюу “Ми Ми” гэ...
2017.07.21
Зам тээвэр хөгжлийн сайд “Өргөмжлөл” гардуулав...
2017.07.21
Скаут хүүхдүүдийн Жембори зохион байгуулагдана
2017.07.21
Хандив, тусламжийн бараа материалыг түймрийн голом...
2017.07.20
Алба хаагчид БНСУ-д олон улсын гал сөнөөгч, аврагч...
2017.07.20
12 түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажилл...
2017.07.20
Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусга...
2017.07.20
Замын ажил саадгүй үргэлжлэх боломжтой боллоо
2017.07.20
Зам, Тээврийн Хөгжлийн сайд Д.Ганбат мэндчилгээ д...
2017.07.20
Өвс, тэжээл экспортлохыг хориглолоо
2017.07.19
240 хүүхдийн цэцэрлэг ирэх намар хүүхдүүдээ хүлээж...
2017.07.19
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
2017.07.19
Анхан шатны тусламж үзүүлэх цэгийг ажиллуулж эхэлл...
2017.07.17
ОХУ “Ми-8” нисдэг тэргээ илгээхэд бэлэн гэжээ
2017.07.17
Тарнын голын гүүрийг түр хугацаагаар хаажээ
2017.07.17
Алба хаагчдыг нисдэг тэргээр түймрийн голомтод хүр...
2017.07.17
Талархал илэрхийлье
2017.07.16
Иргэдийг сайн дураар түймрийн голомт руу явахгүй б...
2017.07.16
Түймэр унтраах ажиллагаанд уул уурхайн компаниудыг...
2017.07.16
Батлан хамгаалахын сайд Батсүмбэр орчмын түймрийн ...
2017.07.16
Онцгой байдлын ерөнхий газраас албан ёсны хандивын...
2017.07.16
Д.ДАВАА: ХАРИУЦЛАГЫГ БИД ШАТ ШАТАНДАА ХҮЛЭЭХ Л БО...
2017.05.17
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
“НЭЭЛТТЭЙ ФОРУМ”-ЫН Д.ЭНХБАТ: Эв нэгдлийг илэр...
2017.05.08
Ж.Эрдэнэбат: “Аз жаргалтай-Улаанбаатар” хөтөлб...
2017.05.05
Дэлхийн зүүн төвийн үзэл баримтлалтай намууд Улаан...
2017.05.06
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Цагдаагийн ахлагч Б.Цолмон бяцхан хүүгийн амь насы...
2017.05.29
Хангалтгүй ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн тусг...
2017.06.13
Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчид 100 хувь, оро...
2017.07.05
Аяллын замын ажил зогсчээ
2017.06.13
Гурван өдөр архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгү...
2017.07.06
“Эрдэнэт”-ийн маргаан ба “одой” хааны үлгэ...
2017.04.14
Гацууртын алтны ордын талбайн хил заагийг 3025 га-...
2017.04.05
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүндэтгэл үзү...
2017.07.21
“Caffeine sodium benzoate” буюу “Ми Ми” гэ...
2017.07.21
Сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилц...
2017.07.21
Өнөөдөр болох үйл явдлууд /2017.06.02/
2017.06.02
Хандив, тусламжийн бараа материалыг түймрийн голом...
2017.07.20
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.05.29
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011