Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Налайх дах малын мах боловсруулах үйлдвэр энэ намар ашиглалтад орно
2018.06.13

НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Тэргүүлэгч Ц.Байгалмаа, П.Баярхүү нар болон НХХААГ,НАЗХГ, НГА, НМХГ-ын албаны хүмүүсийн хамтаар Налайх дүүрэгт баригдаж буй мах боловсруулах үйлдвэр барих төслийн үйл ажиллагааны явцтай танилцлаа.

Энэхүү мах боловсруулах үйлдвэр нь иргэдэд үйлчлэх үйлчилгээний байр, бэлэн болгосон бүтээгдэхүүнийг зарж борлуулах төв, бог, бод  малыг төхөөрөх байр гэсэн таван хэсэг барилгаас бүрдэх юм байна. Нийт 6.2 га газарт энэхүү бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөгджээ. Тус үйлдвэр нь ашиглалтанд орсноор мал нядлах, мах болон дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах, худалдан зарж борлуулах үйлчилгээ үзүүлэх бөгөөд жилийн дөрвөн улиралд ажиллах ажээ. Бүтээн байгуулалтын гүйцэтгэлийг “МБҮ” ХХК хийж байгаа юм. Тус үйлдвэр ашиглалтанд орсон тохиолдолд өдөрт 7500 бог, 1500 бод нядлах хүчин чадалтай, энэ салбарт хамгийн сүүлийн үеийн чанар стандартыг хангасан тоног төхөөрөмжийг байршуулан ажиллуулсан үйлдвэр болно гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид хэллээ. Мөн үүнийг дагалдан шинээр 700 ажлын байр бий болно гэж тооцжээ.

“МБҮ” ХХК-ийн ерөнхий захирал С.Бямбасүрэн ”Бид нийслэлийн иргэдийг 100 хувь эрүүл, чанартай махаар хангаж, боломжийн үнээр авах боломжийг бүрдүүлэх зорилготой. Мах бэлтгэх үйлдвэрийг нь, худалдааны захтай нь хамт дэлхийн стандартад нийцүүлэн байгуулахаар ажиллаж байна. Энэ төслийг хувийн хөрөнгө оруулалтаар эхэлсэн. Манай төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хот руу орох махыг лабораторын шинжилгээгээр оруулж, үйлдвэрийн аргаар бэлтгэн зориулалтын машинаар тээвэрлэнэ” гэсэн юм.

Мах боловсруулах үйлдвэрийг хотоос зайдуу барихаар төлөвлөсөн ч Баянзүрх, Налайх дүүргийн хитлийн зурвас хэсэгт бюу Налайх дүүрэг рүү зорчих Оргил духалдааны төвийн хойно тус  хооронд бүтээн байгуулалтыг эхлүүлсэн байна. Махны үйлдвэрийн дэргэд малын зах баригдахаар төлөвлөгдөж байгаа асуудалтай холбогдуулан НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгалмаа  “Малын гоц халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэхийн тулд замын постуудыг Налайх дүүргээс зайдуу байрлуулсан байтал энэ төслийн хувьд малын захыг хамтад нь  шийдвэрлэсэн нь  нийслэл  хотруу  малын өвчлөл орохгүй гэсэн баталгааг бууруулах эрсдэлийг бий болгож байна. Тиймээс энэ асуудалд анхааран ажиллах ёстой”  гэсэн санал илэрхийллээ. 

Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан “Нийслэлийн иргэдийг эрүүл баталгаатай хүнсний бүтээгдэхүүнээр хангах хөтөлбөрийн бий. Үүний хүрээнд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт махны үйлдвэрийн хөрөнгө оруулалт хийгдэж, дөрөвдүгээр улиралд үйл ажиллагаа нь эхлэхээр төлөвлөгдөж байна. Энэ ажлыг хөрөнгө оруулалтын талаас нь дэмжих шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Нөгөө талаараа нийслэлийн нутаг дэвсгэрт амьд малын зах ажлуулах асуудлыг эргэж харах ёстой. Үүний улмаас малын гоц халдварт элдэв өвчин нийсллэ хотруу орох  магадлалтай. Тиймээс нийслэл болон хөрөнгө оруулагч талаас ажлаа уяалдуулж, тулгамдаж буй асуудлаа хамтдаа шийдвэрлэх чиглэл өгч байна” гэсэн юм.

Мөн тэрээр махны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр тус үйлдвэрийн захиралд хандан Налайх дүүргийн  удирдлагуудтай ойлголцож хамтран ажиллах, үйлдвэр баригдах болон баригдсаны дараах ажиллах хүчийг Налайх дүүргийн иргэдээс сонгон шалгаруулж ажиллуулах чиглэлийг өгсөн бол малын захыг үйлдвэрийн дэргэд биш, сууршлын бүсээс зайдуу байршуулах, үүнтэй холбоотой замын постыг шинэчлэн байгуулах  үүргийг Нийслэлийн холбогдох агентлагын дарга нарт хандан өглөө.

Эх сурвалж: Citycouncil.mn

НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Тэргүүлэгч Ц.Байгалмаа, П.Баярхүү нар болон...

Уншсан: 1944 | Түгээх |
Холбоотой мэдээ
Нүүрсний тээвэрт үүссэн дарааллыг дахин бууруулна
2 цаг 39 минутын өмнө
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг биржээр арилжаална
2 цаг 43 минутын өмнө
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ НҮБ-ын ЕНБД-ын орлогч Фекитамоелоа Утойкамануг хүлээн авч уулзлаа
2018.06.12
Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх тухай хэлэлцээр байгууллаа
2018.06.11
Бага ангийн багш нар амны хөндийн эрүүл мэндийн хичээл заана
2018.06.04
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Нүүрсний тээвэрт үүссэн дарааллыг дахин бууруулна ...
2 цаг 39 минутын өмнө
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хув...
2 цаг 43 минутын өмнө
Налайх дах малын мах боловсруулах үйлдвэр энэ нама...
2018.06.13
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ НҮБ-ын ЕНБД-ын орлогч Фе...
2018.06.12
Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх тухай х...
2018.06.11
Бага ангийн багш нар амны хөндийн эрүүл мэндийн хи...
2018.06.04
БНХАУ-ын зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг ба...
2018.05.30
Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний ж...
2018.05.07
Халх голд хууль зөрчин газар олгосон шийдвэрүүдийг...
2018.04.25
Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна
2018.04.25
“Агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийн Зээл...
2018.04.05
Инновацийн төсөлд грант олгоно
2018.04.05
ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсээр ба...
2018.04.03
2018 онд нийслэлд шинээр 18 сургууль баригдана
2018.03.27
Атар газар эзэмшсэний 60 жилийн ой угтсан бүтээлч ...
2018.03.14
Монголд зээл олгож, хөрөнгө оруулалт хийх сонирхло...
2018.03.12
Гадны зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөри...
2018.03.03
Сүрьеэгийн эсрэг Монгол Солонгосын хамтарсан төсөл...
2018.03.05
“УБТЗ” нийгэмлэгийн төлсөн онцгой албан татвар...
2018.02.22
Имартчууд хог ачих машин нэмэлтээр ажиллуулжээ
2018.02.20
Улаанбуудайн тонн тутамд 50-60 мянган төгрөгийн ур...
2018.02.07
Ууц дунджаар 207.5 мянган төгрөгийн үнэтэй байна
2018.02.01
НИТХ гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр хэрэг...
2018.01.26
Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр б...
2018.01.24
М.Оюунчимэг: Газрын алба сайн ажилласан бол олон х...
2018.01.23
Шатахууны үнэ ханш, нөөц, эдийн засаг дахь нөлөөлл...
2018.01.21
ШӨХТГ-аас “Магнай трейд”-ийн нефть импортлох э...
2018.01.16
“Эрдэнэт үйлдвэр” компанийг хувьцаат компани б...
2018.01.10
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн алдагдлыг зогсоон...
2018.01.10
Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг татан буулган...
2018.01.10
Өр тэглэх амлалт долларын ханшийг өсгөв
2017.07.06
Эдийн засагч Б.Баттөмөр: АНУ-ын зээлжих эрхийн зэр...
2011.08.09
Хятадын төв банкны чанаргүй зээл 10-20 хувьд хүрч...
2012.09.15
Төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жил тарифын ...
2017.11.30
ОУВС-гийн хөтөлбөр буюу мөнгөний чимээ
2017.05.26
“Алтай холдинг групп”-ийг “2017 оны шилдэг к...
2017.12.15
Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр б...
2018.01.24
Шөнийн клубуудын зөвлөл архидан согтуурахтай тэмцэ...
2013.05.25
“УБТЗ” нийгэмлэгийн төлсөн онцгой албан татвар...
2018.02.22
“Приус” зэрэг зарим автомашины онцгой албан та...
2017.06.12
"Айтүүлс” –ийн арилжаа амжилттай эхэллээ
2017.11.16
Сайд Д.Сумъяабазар Канадын Элчин сайдыг хүлээн авч...
2017.11.08
Халх голд хууль зөрчин газар олгосон шийдвэрүүдийг...
2018.04.25
Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна
2018.04.25
220 гаруй мянган тонн үр тариа хураан авчээ
2017.11.02
“Агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийн Зээл...
2018.04.05
Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний ж...
2018.05.07
ХАА-н мэргэжлийн холбоод “Шинэ хөдөө” төслийг ...
2017.10.04
НИТХ гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр хэрэг...
2018.01.26
Гадны зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөри...
2018.03.03
Улаанбуудайн тонн тутамд 50-60 мянган төгрөгийн ур...
2018.02.07
Газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн нөөц бүрдү...
2017.10.03
Монголд зээл олгож, хөрөнгө оруулалт хийх сонирхло...
2018.03.12
Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг УИХ-ын Б...
2017.09.27
Ууц дунджаар 207.5 мянган төгрөгийн үнэтэй байна
2018.02.01
Атар газар эзэмшсэний 60 жилийн ой угтсан бүтээлч ...
2018.03.14
ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсээр ба...
2018.04.03
Түүхий нефьтийн тээвэрлэлт валютын урсгалыг нэмэгд...
2017.08.25
Инновацийн төсөлд грант олгоно
2018.04.05
Мэдээллийн технологийн анхны ХК-аас хувьцаа эзэмши...
2017.10.30
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011