Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05

Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 11 дүгээр сарын 03-ны бямба гаригт болж, 20 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Үйлдвэржилтийн шинэ эрин үе”-ийн дүр зургийг тодруулах ажлын хэсэг байгуулагдлаа

 

Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үйлдвэржилтийн талаар олон зорилт дэвшүүлж, энэ салбарт үсрэнгүй ахиц гаргахаар төлөвлөж байгаа. Энэ ажлыг Ерөнхий сайдын ивээл дор өнгөрөгч сард Төрийн ордонд болсон “Үйлдвэржилтийн шинэ эрин үе” арга хэмжээгээр зарлаж, таван салбарт хэрэгжүүлэх хөтөлбөрийг нэгтгэн танилцуулсан юм.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар “Үйлдвэржилтийн шинэ эрин үе”-ийг дэмжин хэрэгжүүлэх зарим арга хэмжээг хэлэлцэж, боловсруулах аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай хууль тогтоомж, бодлогын төсөл боловсруулах, эхний ээлжинд дэмжин хэрэгжүүлэх төслийн жагсаалт гаргах, шинээр байгуулах болон хүчин чадлыг нь өргөтгөх шаардлагатай үйлдвэрийн чиглэл танилцуулах үүрэгтэй ажлын хэсэг томиллоо. Салбар дундын ажлын хэсгийн санал дүгнэлтийг энэ оны 4 дүгээр улиралд Засгийн газарт танилцуулахыг ҮХАА-н сайд Х.Баттулга, ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр, БХБ-ын сайд Ц.Баярсайхан, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгалаа.

Үйлдвэр хөгжүүлэхэд тулгамдсан асуудлаа бодлогоор шийдвэрлэж, энэ салбарын хөгжилд дорвитой алхам хийхээр ҮХААЯ, хувийн хэвшлийнхэн хамтран “Үйлдвэржилтийн шинэ эрин үе”-ийг зарласнаас хойш олон удаагийн уулзалт хэлэлцээр хийсэн. Тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх төслүүдийг тодруулахаар төмөрлөг, ноос ноолуур, арьс шир, мод, хэвлэл, хими, сүү, мах, эсгэлт, ундаа, барилгын материалын зэрэг боловсруулах үйлдвэрийн чиглэлээр үйлдвэр эрхлэгчидтэй зарим асуудлаар зөвшилцөлд хүрсэн. Эдгээр ажлын үр дүнд Монгол Улсын боловсруулах үйлдвэрийн салбарын оролцогч бүх тал нэгдмэл үзэл санаанд хүрээд байгаа юм.

 

Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ авлаа

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэв. УИХ-аас өнгөрсөн хавар баталсан “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын эхний болон хоёр дахь шатны төмөр замын суурь бүтцийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой хэмээн Засгийн газар үзлээ. Иймд эдгээр суурь бүтцийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтын дор төр нэгтгэн барьж байгуулахаар шийдвэрлэлээ.

Шийдвэрийн хүрээнд нэгдсэн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгож, төслийн санхүүжилтийг төрийн өмч давамгайлсан байдлаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран зохион байгуулах үүргийг “Монголын төмөр зам” ТӨХК-д хүлээлгэлээ.

Үүний зэрэгцээ нэгдсэн төмөр замын тодорхой чиглэлүүдэд төмөр замын суурь бүтэц барихаар ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийн оруулсан хөрөнгө, гаргасан зардлыг нэгдсэн төмөр замын суурь бүтцийн хөрөнгө оруулалтад оруулан тооцох замаар татан оролцуулж, барилга угсралтын ажлыг тасалдуулахгүй үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтлоо.

 

 

Цэргийн анги, байгууллагыг нэгтгэж, өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэлээ

Хууль зүйн яамны харъяа “Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг”, Батлан хамгаалах яамны харъяа “Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталь” хоёрыг нэгтгэн “Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг” болгохоор тогтлоо. Цэргийн зориулалттайгаар зохион байгуулагдах энэ нэгдсэн эмнэлэг Батлан хамгаалах яамны харъяанд ажиллах юм.

Ийнхүү өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн зориулалтаар одоо барьж буй барилгыг Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүйн яамны албан контор, иргэдэд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх төв болгон засч тохижуулан ашиглахаар боллоо. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт улсын төсвийн 10.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ барилгын цогцолбор барьж байгаа ба 2013 оны 5 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг дээрх хоёр эмнэлэг нийт 550 шахам ортойгоор жилдээ 15 орчим мянган хүнийг хэвтүүлэн эмчлүүлдгийн талаас илүү хувь нь энгийн иргэд байдаг байна. Ийнхүү хангалттай хүчин чадалтай байгаа нь тус эмнэлгүүдийг нэгтгэх шалтгаан болсон байна.

Ийнхүү улсын төсвийг хэмнэж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий бие бүрэлдэхүүнд үйлчлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалтад оруулж байна. Эмнэлгүүдийг нэгтгэснээр наад зах нь 50 тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардал хэмнэгдэх тооцоо гарчээ.

Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийн 5 дугаар бүлэгт заасан “Шүүхийг тойргийн тогтолцоогоор шинэчлэн зохион байгуулахтай уялдуулан прокурор, өмгөөлөл, мөрдөх албаны зохион байгуулалт, үйл ажиллагааг шинэчлэх” зорилтын дагуу одоо баригдаж буй эмнэлгийн шинэ цогцолборыг албан зориулалттай болгоно. Тодруулбал, А корпусын 3-6  давхрыг Улсын Ерөнхий прокурорын газар, А корпусын бусад давхар болон Б корпусыг бүхэлд нь ХЗЯ, барилгуудын 1-2 дугаар давхруудыг иргэдэд нээлттэй үйлчлэх зориулалтаар ашиглана.

 

Товч мэдээ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53.6-д заасныг үндэслэн Худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих журам баталлаа. Засгийн газрын энэ оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 6 дугаар тогтоолоор Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Худалдан авах ажиллагааны газар” байгуулагдсантай холбогдуулан энэ журмыг гаргаж байгаа юм.

Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн Гамшгийн менежментийн бүсийн зөвлөлдөх хорооны 10 дугаар хурлыг Улаанбаатар хотноо ирэх оны 3 дугаар сард зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Зөвлөлдөх хуралд Ази, Номхон далайн бүсийн 26 орны гамшгийн менежментийн байгууллагын 50 гаруй удирдлагаас гадна НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн хандивлагчдын төлөөлөл оролцдог юм.

Монгол Улс, Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг 2013 онд тэмдэглэх тухай асуудлыг хэлэлцээд Засгий газрын тогтоол гаргахаар тогтов. Ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, дүнг Засгийн газарт танилцуулахыг өнөөдөр бүрэлдэхүүн нь батлагдсан Зохион байгуулах хороонд даалгалаа. Зохион байгуулах хороог Гадаад харилцааны сайд Л.Болд ахлан ажиллана.  

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний төлөвлөгөөг батлан, тогтоол гаргахаар боллоо. Тус төлөвлөгөөнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн 321 зорилтын хүрээнд хэрэгжүүлэх 1099 арга хэмжээ багтлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 11 дүгээр сарын 03-ны бямба гаригт болж...

Уншсан: 1216 | Түгээх |
Холбоотой мэдээ
Усан толио, хиймэл нуурын зориулалтаар газар эзэмших эрх олголоо
2015.09.29
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наадам боллоо
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
АНУ-ын анхны дээд албан тушаалын төлөөлөгч Ливид ...
2011.09.17
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Импортоор оруулж ирэх хүнсний ногоонд татвар ногду...
2011.05.03
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Сэрчмаа, Баярт нарын гэрлэлтийн буруутан нь Өөжгий...
2011.05.03
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Дуулиант хуримллагчид хихүүдтэй болжээ
2011.05.03
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Сарны бүтэн хиртэлт болов
2011.06.21
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011