Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Өнөөдрөөс эхлэн интернэт орчинд Монголын АВЛИГАЧДЫН нэрийг албан ёсоор нууцаллаа
2013.03.15
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос баталсан “Сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам” хэмээх албан бичиг Монгол улс даяар өнөөдрөөс буюу 3-р сарын 15-наас албан ёсоор мөрдөгдөж эхэлж байгаа юм. Нэг заалтыг нь түр түдгэлзүүлсэн бөгөөд бусад заалтыг нь бүх сайтууд хэрэглэх үүрэгтэй болж байна. Журмын дагуу сайтуудын үүргийг маш товчхон дурьдвал 1.Сэтгэгдэл бичсэн хэрэглэгчийн компьютерын IP хаягийг харуулах, 2.Сэтгэгдэл бичихийн тулд тухайн сайтад заавал бүртгүүлэх, 3.Сэтгэгдлийн гомдол хүлээн авах утас ажиллуулах, хууль бус сэтгэгдлийг устгах, 4.Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдлээс ХХЗХ-ноос баталж өгсөн 750 үгийг хасч үзүүлэх буюу Үгийн шүүлтүүр ашиглах зэрэг болно. Ингээд уншигч, хэрэглэгч та бүхэндээ үүнээс хойш, түүнээс цааш сэтгэгдэл бичихдээ хатуу анхаарах хэдэн зүйлсийг захья.

1.Сэтгэгдэл бичсэн хэрэглэгчийн компьютерын IP хаягийг харуулах.
Энэ асуудал бол хоёр талтай. Компьютерын ард нуугдаж хүн доромжилдог, бохир заваан хараал урсгадаг хэсэг нөхдүүдээ, одоо та нар ил гарсан шүү. Хэрвээ хүн доромжлоод байвал хэцүү нэртийнх рүү “марш” гэсэн үг. Ийм увайгүй нөхөд бол хэт цөөнх байгаа гэдэгт би итгэж байна. Энэ маш сайн хэрэг гэдгийг олонхийн төлөөллийн хувьд ойлгож байна. Гэхдээ таны комьютероос хэн нэг нь “Ерөнхийлөгч Хятад улстай дайтахыг хүсч байна” гээд биччихсэн бол та төрийн дайсан болно. Тиймээс комьютероо нүдний цөцгий мэт харамла. Ер нь Та сэтгэгдэл бичсэн л бол гэрэлд цохиулна гэдгээ байнга санаж яв. Чиний цалинг үндэслэлгүй хассан даргынхаа зурагны доор “Чи бол шударга биш, ажилчдаа ялгаварлан гадуурхдаг хөгийн гар шүү дээ” гэж бичвэл маргааш нь чиний ширээн дээр ажлаас халсан тушаал байх болно гэдгийг сайтар тогтоож ав. Сэтгэгдлээ илэрхийлэхээс өмнө чамайг бүгд харж байгаа гэдгийг сана. Ер нь чиний тархинд ямар нэг сэтгэгдэл төрөхөөс өмнө гутрал, хөөрөл, баясал зэргээ нам дарж сурах нь хамгийн зөв зам ч байж мэднэ шүү. Бас царай муутай, алцан хөлтэй, бүлцэн нүдтэй хүүхэн өөрийгөө мисс гээд ярилцлага өгсөн байвал “Ёоё ямар царай муутай хүүхэн бэ” гэж бичиж болохгүй. Яагаад гэвэл “мисс” бүсгүйн сэтгэгдлээр бол тэр хамгийн хөөрхөн учраас чиний сэтгэгдэл түүнийг доромжилсонд тооцогдоно. Мисс бүсгүй гомдол гаргаснаар хуулийн хариуцлага хүлээх бүрэн нигууртай. Эсвэл мисс бүсгүйг үнэхээр алцан хөлтэй, бүлцэн нүдтэй гэдгийг шүүх дээр нотолсны дараа чи ялаас ангижирч болох талтай.
Би бодлоо. Цаашдаа энэхүү журмыг улс даяар өргөтгөж, санал шүүмжлэлийн хайрцагны оронд камер байршуулах, ямар нэг хэлбэрээр нууц санал хураалт явуулах, дунд сургуулийн хүүхдүүд “Хүүе тэнэгээ” гэж хашгираад царайгаа харуулахаас өмнө булан тойрч зугтаах, даргаасаа зөвшөөрөл авалгүйгээр олуулаа нийлж түүнийг муулах зэргийг хориглох шинэ хуулийн төслийг Шинэчлэлийн засгийн газраас авч хэрэгжүүлэх нь зүйтэй мэт санагдав.

2.Сэтгэгдэл бичихийн тулд тухайн сайтад заавал бүртгүүлэх.
Хүн л юм болохоор чамд мэдээ уншаад, зураг хараад, видео үзээд ямар нэг сэтгэгдэл төрдөг л байлгүй. Тэрийгээ интернэтэд буулгамаар санагдана. Ингэхийн тулд тухайн сайтад заавал бүргүүлэх хэрэгтэй гэсэн үг. Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 120 орчим мэдээллийн сайт байдаг аж. Тэр болгонд чи данстай, бүргэлтэй болно. Тэгээд л бичээд бай, бичээд бай. Нөгөө хэн гуай бичиж байна гээд л ах дүүс шиг болох нь ээ, бид. Ойртоод, айлсаад аятайхан ч юмуу.
3.Сэтгэгдлийн гомдол хүлээн авах утас ажиллуулах, хууль бус сэтгэгдлийг устгах.
Энэ журамнаас надад таалагдсан ганц зүйл бол энэ. Ер нь хууль бус сэтгэгдэл бичсэн бол утас цохилоо, утсаа авлаа, сонслоо, устгалаа, амар сайхандаа жаргалаа. Бараг ийм л журам байвал болох байсан мэт. Сэтгэгдэл устгахад яг 10 секунд л шаардагдана. Гэхдээ төрийн бодлогод өөрөөр туссаныг эрхэм та бүхэн минь хүлцэн болгоож, үг дуугүй дагах нь дамжиггүй болсоон.

4.Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд “Үгийн шүүлтүүр” ашиглах.
Харилцаа Холбооны Зохицуулах Хороо гэдэг газраас сэтгэгдэл дунд бичвэл автоматаар хасах үгсийн жагсаалт гэж гарсан. Одоогоор 750 үг сэтгэгдэл дунд хориотой болжээ. Манай салбарт мөрдөгдөж эхэлсэн журмын “оргил” хэсэг нь энэ. Хэрвээ энэ үгсийг таны бичсэн сэтгэгдлээс хасахгүй бол манай сайт хаагдах учраас хасах л болно гэдгийг та ойлгоорой. 750 үгэн дотор бас ч хасчихмаар санагддаг, хармааргүй байдаг үгс байгаа. Пи.., Ша.. гэх мэт. Гэтэл энэ журмыг хийсэн хүмүүс эрлийз, хужаа, жунгаа, хятад, авлига, авлигач, хүнд суртал, бялдууч, зусарч, халагдсан, эх захгүй, эрээ цээргүй, жагсъя, мандтугай, муухай царайтай, ааштай, авиртай, мангуу, болхи, дүйнгэ, дуугүй, хэлгүй, чалчаа, үглээ, хов жив гэх мэт үгсийг давхар хориглосон байх юм. Үүнийг уншаад төрийн мөнгөөр эрээ цээргүй идэж уусан, эх захгүй хөлжиж баяжсан хятадын эрлийз, авлигач дарга нарыг сэтгэгдэл дунд бичихийг болиулжээ гэсэн сэтгэгдэл надад төрөөд байна. Энэ бол миний л сэтгэгдэл. Таны сэтгэгдэл ямар байгааг би таашгүй. Миний ойлгосноор өнөөдрөөс хойш улаан авлигач нөхрийн ярилцлага доор “Муу авлигач” гэж бичихэд зургаан ширхэг од тэмдэг гарна. Яагаад гэвэл “муу”, “авлигач” гэдэг хоёр үг хоёулаа сэтгэгдлийн хувьд “ума хум” болсон. Том дарга нарын өөдөөс улаан цайм авлигач гээд хэлчихвэл сэтгүүлч нь ялтан, иргэн нь хэрэгтэн болно. Тэгэхээр өнөөдрөөс хойш интернэтийн ертөнцөд Монголын авлигачид найдвартай далдлагдаж, гэрэл цохиулахаас хамгаалагдлаа гэсэн үг.
Хориглосон үгс дотор “тосоор гоож” гэсэн үг ч багтаж. Хөөрхий, бурхан болооч эмэг эх минь ингэж уулга алддаг хүн байж билээ. Эмээгээс минь ээжид, ээжээс надад ирсэн энэ үгийг сэтгэгдэл хэсэгт бичих боломжгүй болжээ, тосоор гоож гэж. Би ч яахав, сэтгүүлчийн бяраар нийтлэл дундаа биччихлээ. Үүнийг уншиж байгаа чи бичиж чадахгүй яана даа, тосоор гоож.
За ингээд үгээ товчилж, сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам үйлчилснээр хүмүүсийн сэтгэгдэл хэрхэн мутацид орохыг зарим нэг товчхон жишээгээр харуулаад энэхүү сэтгэгдлээ бүхэлд нь өндөрлөе.

1.Монголын газар нутгийн 80 хувь нь лицензийн талбай болсныг сонсоод Цахиагийн Элбэгдоржийн бичсэн

Жинхэнэ сэтгэгдэл: Minii Mongoliin gazar shoroonoos burhan guisan ch buu ug
Журамласан сэтгэгдэл: Minii Mongoliin gazar shoroonoos burhan guisan ch ... ug

2.Хорлоогийн Баянмөнх аваргын бичсэн
Жинхэнэ сэтгэгдэл: halh, oirdooroo buu hagaraldatsgaa
Журамласан сэтгэгдэл: halh, oirdooroo ... hagaraldatsgaa

3.Нэг гартаа архи, нөгөө гартаа нярай хүүхдээ уйлуулж тэвэрсэн согтуу ээжийг харсан залуу эрийн эмзэглэж бичсэн

Жинхэнэ сэтгэгдэл: Чи мангар уу, хүүхдэдээ мээмээ өгөөч.
Журамласан сэтгэгдэл: Чи ... уу, хүүхдэдээ ... өгөөч.

4.Н.Энхбаярыг хорих үеийн
Жинхэнэ сэтгэгдэл: Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр авлигатай тэмцэх газарт хөлөө гозолзуулан оймстойгоо баривчлагдав.
Журамласан сэтгэгдэл: Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ... тай тэмцэх газарт хөлөө гозолзуулан оймстойгоо баривчлагдав.

5.Зундуйн Дорж гуайн бичсэн
Жинхэнэ сэтгэгдэл: Мал, хэл, хил гуравтайгаа байвал хэн баян бэ, Монгол баян
Журамласан сэтгэгдэл: ... хэл, хил гуравтайгаа байвал хэн баян бэ, Монгол баян

6.Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн цэргийн баяраар бичсэн

Жинхэнэ сэтгэгдэл: Монгол улс мандтугай ура ура
Журамласан сэтгэгдэл: Монгол улс ... ура ура

7.Өнөөдөр ажилгүй болсон хүний

Жинхэнэ сэтгэгдэл: Ажлаас халагдсан би гэртээ яаж харих вэ
Журамласан сэтгэгдэл: Ажлаас ... би гэртээ яаж харих вэ

8.Хөх Монгол бүлгэмийн гишүүний бичсэн

Жинхэнэ сэтгэгдэл: Алтанд шунасан Хятад иргэд зайл
Журамласан сэтгэгдэл: Алтанд шунасан ... иргэд ...

9.Охиноо өмөөрсөн ээжийн

Жинхэнэ сэтгэгдэл: Миний охин цэвэр ариун хүн, биеэ үнэлэгч биш
Журамласан сэтгэгдэл: Миний охин цэвэр ариун хүн, ... биш

10.Хар сарнай Амраагийн бичсэн:
Жинхэнэ сэтгэгдэл:     Өгзөг хонгон дээрээ хөх толботой
                Өөр хаана ч байхгүй миний Монгол
Журамласан сэтгэгдэл: ... дээрээ хөх толботой
                Өөр хаана ч байхгүй миний Монгол

Сэтгүүлч  Ш.Булга
Эх сурвалж: Shuum.mn

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос баталсан “Сэтгэгдлийн харилцааг зо...

Уншсан: 270 | Түгээх |
Холбоотой мэдээ
Төв аймагт 100 хувь хяналтын тооллого хийх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ
2017.07.07
М.Энхболд саналаа өглөө
2017.07.07
Хүүхдийн мөнгөө авсан иргэд сэтгэл хангалуун байна
2017.07.07
ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОЛТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2017.07.06
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ ХААЖ УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
2017.07.06
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 55
123
Төв аймагт 100 хувь хяналтын тооллого хийх шаардла...
2017.07.07
М.Энхболд саналаа өглөө
2017.07.07
Хүүхдийн мөнгөө авсан иргэд сэтгэл хангалуун байна...
2017.07.07
ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОЛТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2017.07.06
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ Х...
2017.07.06
Ж.Мөнхбат: З.Энхболд Эрүүгийн хуулийн шийтгэлтэй м...
2017.07.06
ТОСК-аас буруу гараар гарсан орон сууц хэний бизне...
2017.07.06
М.Энхболд: Би цөөнхийн үгийг сонсдог хүн
2017.07.06
Сайд асан, хуульч А.Гансүх Х.Баттулгын шахалтанд о...
2017.07.06
Г.ӨНӨРБАЯР: ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХДИЙН МӨНГӨ АВДАГ БАЙС...
2017.07.06
Ж.Эрдэнэбатын Засгийн газарт баярлалаа
2017.07.06
Ж.Мөнхбат: Засгийн газар эдийн засгийн өсөлт, орло...
2017.07.05
Эсэргүүцэж жагсаж цуглаж явснаас ингэж талархаж б...
2017.07.05
Ө.Энхтүвшин: Өшөө авдаг, хувийн тооцоо боддог, хэт...
2017.07.05
Хувьдаа хаустай ТОСК-ийн захирлууд орон сууцны дэм...
2017.07.05
АРДЧИЛСАН НАМ “ХҮҮХДИЙН МӨНГӨ”-ИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ
2017.07.05
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БНХАУ-ЫН ТӨРИЙН ӨМЧИТ А...
2017.07.04
О.Бум-Ялагч: Ардчилсан нам өр тэглэх нэрээр өөрсди...
2017.07.04
Ц.Нямдорж: АН эрх барьж байх үедээ өрийг хүчингүй ...
2017.07.04
Сонгуулийн хууль зөрчсөн Х.Баттулгын нэрийг татахы...
2017.07.04
Х.Баттулга "Луйвар"-аа нуухаар улайрч байна
2017.07.04
ЭРДЭНЭТЧҮҮД “ЭРДЭНЭТ”-ЭЭ АВРАХААР ЖАГСАВ
2017.07.03
МОНГОЛЫН НОГООН НАМ, ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД НИЙСЛЭЛ ...
2017.07.03
ЖАГСАГЧИД “ЭРДЭНЭТ” ГУРАВ БУС ГУРВАН САЯ ХҮНИЙ...
2017.07.03
“ЭРДЭНЭТ”-ИЙН ТӨЛӨӨХ РИНГЭН ДЭЭРХ ТУЛААН
2017.07.03
Миеэгомбын ЭНХБОЛД: Энэ жилийн сонгууль эдийн заса...
2017.06.26
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг эрх зүйч мэргэжлээр төг...
2017.06.17
Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн хямралын тодорхой хув...
2017.06.01
Улс төрд сайн жишиг тогтоож, мартагдсан соёлыг сан...
2017.06.01
Ж.Мөнхбат: Засгийн газраас Оюутолгойтой холбоотой ...
2017.05.30
Ч.ХҮРЭЛБААТАР: “ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ” ГЭДЭГ ХОЁР Ү...
2017.05.29
Ж.Мөнхбат: Засгийн газраас Оюутолгойтой холбоотой ...
2017.05.30
GUYS хамтлагийн дуучин Х.БАТ-УНДРАЛ: ЭЭЖЭЭ, ХҮҮ НЬ...
2017.05.25
Үндэсний хүчирхэг байдлыг хангахад боловсролын төв...
2017.05.22
Д.Хаянхярваа: "Хар тамхины хэрэгт холбогдож байгаа...
2017.05.20
Эсэргүүцэж жагсаж цуглаж явснаас ингэж талархаж б...
2017.07.05
С.Чинзориг: Монголбанкны бодлогын маш том алдаа эд...
2017.05.29
Хувьдаа хаустай ТОСК-ийн захирлууд орон сууцны дэм...
2017.07.05
Ө.Энхтүвшин: Өшөө авдаг, хувийн тооцоо боддог, хэт...
2017.07.05
МОНГОЛЫН НОГООН НАМ, ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД НИЙСЛЭЛ ...
2017.07.03
Г.ӨНӨРБАЯР: ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХДИЙН МӨНГӨ АВДАГ БАЙС...
2017.07.06
Сайд асан, хуульч А.Гансүх Х.Баттулгын шахалтанд о...
2017.07.06
ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОЛТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2017.07.06
Ж.Мөнхбат: З.Энхболд Эрүүгийн хуулийн шийтгэлтэй м...
2017.07.06
ТОСК-аас буруу гараар гарсан орон сууц хэний бизне...
2017.07.06
М.Энхболд саналаа өглөө
2017.07.07
АРДЧИЛСАН НАМ “ХҮҮХДИЙН МӨНГӨ”-ИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ
2017.07.05
М.Энхболд: Би цөөнхийн үгийг сонсдог хүн
2017.07.06
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг эрх зүйч мэргэжлээр төг...
2017.06.17
Хүүхдийн мөнгөө авсан иргэд сэтгэл хангалуун байна...
2017.07.07
Төв аймагт 100 хувь хяналтын тооллого хийх шаардла...
2017.07.07
Ж.Эрдэнэбатын Засгийн газарт баярлалаа
2017.07.06
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ Х...
2017.07.06
Ж.Мөнхбат: Засгийн газар эдийн засгийн өсөлт, орло...
2017.07.05
Улс төрд сайн жишиг тогтоож, мартагдсан соёлыг сан...
2017.06.01
Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн хямралын тодорхой хув...
2017.06.01
Миеэгомбын ЭНХБОЛД: Энэ жилийн сонгууль эдийн заса...
2017.06.26
Х.Баттулга "Луйвар"-аа нуухаар улайрч байна
2017.07.04
ЭРДЭНЭТЧҮҮД “ЭРДЭНЭТ”-ЭЭ АВРАХААР ЖАГСАВ
2017.07.03
ЖАГСАГЧИД “ЭРДЭНЭТ” ГУРАВ БУС ГУРВАН САЯ ХҮНИЙ...
2017.07.03
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011