Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Хумх бол суут ухаантнуудын орд
2013.12.23
 
Матрын орд (12/22-1/19): Ажил хэрэгч, нямбай хүн. Ямар ч ажил эрхэлсэн амжилтанд хүрдэг. Нэр төрийг эрхэмлэдэг. Орчин тойрныхон нь түүнийг хөндий хүйтэн гэх тохиолдол байдаг боловч үнэн хэрэгтээ тэр бусдад үнэн сэтгэлээсээ ханддаг. Сэтгэлээ нээдэггүй. Үнэнч, зарчимч, найдвартай хүмүүс.


Эрүүл мэнд
Нас ахих тусам хүч чадал орж байдаг. Тэвчээртэй, өвчин эсэргүүцэх дархлал сайн. Өөрийгөө хамгаалах зөн сайн хөгжсөн. Илүү яс ургахгүй, ясжих өвчин тусахгүй л бол хэнээс ч урт насална. Өвчний эхний шинж тэмдгүүдийг анзаардаггүй. Байнгын ачаалал нь мэдрэл болон булчин шөрмөст муугаар нөлөөлнө. Эмзэг эрхтэнүүд: гуя, ташаа, яс, булчин, цусны эргэлтийн систем, бамбай булчирхай, арьс. Арьсаа дээд зэргийн цэвэр байлгах шаардлагатай. Кальцийн илүүдлээс болж зовох нь элбэг. Тухайлбал, шүдэнд чулуу, илүү яс энд тэнд ургах гэх мэт. Дүлийрч магадгүй. Ихэвчлэн нэгэн төрлийн хоол иддэг нь тийм ч сайнгүй. Учир нь дааврын дутагдлаа нөхөхөд аминдэмийг ихээр хэрэглэх шаардлагатай болдог. Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа нь сайнгүй. Эрүүл байхыг хүсвэл: Давс багатай, тэжээллэг хоол хүнсийг түлхүү хэрэглэх ёстой. Өчүүхэн зүйл дээр санаа зовж, эрүүл мэндээ сүйтгэхээ боль. Өөрийгөө сайтар хянаж зөв амьдарвал зохино. Найз нөхөд, ойр дотныхоо хүмүүсээс их зүйлийг шаардахаа больж, таагүй явдлыг түргэн мартаж сураарай.
 
Амжилт бүтээл
Энэ ордонд төрсөн хүмүүсийн хувьд тааламжтай эерэг жил болно. Авъяас чадвараа хөгжүүлж, өөрийн гадаад байдалд дэвшил гаргаж, азтай, эрч хүчтэй байх бололтой. Гэр бүлийн амьдрал хөөр баяраар дүүрэн, харилцаа холбоо чинь бат бөх байх бололтой. Бизнес эрхэлдэг матрын ордныхон нилээд их ажиллах болошвч ашиг орлого их орж ирнэ. Ажиллах арга барилаа дээшлүүлж техникийн шинэ дэвшлээс суралц. Хувийн санхүүгийн асуудал ерөнхийдөө тааламжтай. Гэр орондоо хэрэгтэй зүйлс худалдан авна. Магадгүй, энэ нь ирээдүйн хөрөнгө оруулалтын үндэс байх болно. Таны ажил төрөл хэвийн горимоосоо хазайж, тэмцэлд уриалах бололтой. Аялал жуулчлалын хувьд онц сонирхолтой зүйл тохиохгүй. Бизнес аялалд явах эсвэл ойр зуурын аялалд явах бололтой. Эрүүл мэндийн асуудал танаас анхаарал тавихыг шаардана. Таны эрч хүч суларсан үед онцгой хоолны дэглэм л ашигтай. Хайр дурлалын хувьд бие биенээ сайн ойлговол бүх зүйл хэвийн аз жаргалтай байх болно.
 
Зохицол нийцэл
Хумхынхантай адил төстэй тал их боловч харилцаа холбоо нь бүтэл муутай байдаг. Үерхэл нөхөрлөлд, хамтран ажиллахад болно. Загасны ордынхонтой гэрдэвэл аз жаргалтай байж чадна. Хонь, Ихэр, Арслан, Жинлүүрийнхэнтэй нийлэмжгүй. Үхэр болон Матрынхантай харилцан ойлголцож бие биендээ дурладаг. Охин, Хилэнцтэй нийлэмжтэй. Нумынхантай бол хоёр тал хүссэн тохиолдолд харилцаа холбоо тогтоож болох юм.


Хумхын орд (1/20-2/18): Суут ухаантнуудын орд. Шударга ёсыг эрхэмлэдэг, олон төрлийн сонирхолтой, хэзээ ч хэнийг ч уурлуулдаггүй. Хурц ухаантай.

Эрүүл мэнд
Урт наслах тавилантай. Спортод, мөн ан хийх дуртай, нарийн дэглэм баримталдаг. Өвдвөл эмчлэхэд амаргүй. Эмчлүүлэхээс амархан залхдаг тул хоёр гурван өдөр болоод л татгалзаж зайлсхийдэг. Эмчилгээ шууд үр дүнгээ өгөх ёстой гэж үздэг. Алиь хошин зан түүний хувьд сайн эм болдог, тимйээс хумхынхан ядаргаагаа тайлахын тулд хошигнодог. Тэдэнд мацаг барьж байснаа гэнэт их идэх, амарч байснаа учир зүггүй ажиллаад эхэлдэг зан бий. Гэнэт өвчилнө, өвчний явц хүнд байдаг бөгөөд зарим тохиолдолд нойргүйдэлт хавсардаг. Ходоодны хүчил ихсэх, үе мөчний өвчин тусах, хоол боловсруулах эрхтэн хямрах, халдвар авах, цусан хангамж муудах магадлалтай. Халууныг тэвчдэггүй. Өсгий, шагайн яснууд нь эмзэг. Эрүүл байхын тулд: Аминдэм их хэрэглэж, цэвэр агаарт тогтмол гарч, цусны шинжилгээг ойр ойрхон өгч байх ёстой. Ажлаа төлөвлөж, цаг заваа тохируулахгүй бол стресст орох хандлагатай. Хааяа ганцаархнаа байж амарч сур. Орчноо байнга өөрчилж, найз нөхөдтэйгээ эрүүл агаарт гарч, бүжгэнд явж бай.   

Амжилт бүтээл
Хумхын ордныхны хувьд жилийн эхэн үед хөгжилтэй, сонин соргог үйл явдлаар дүүрэн байх болно. Магадгүй, та шинэ сонирхолтой зүйлд автан өөрийн авъяас сонирхлоо улам бүр хөгжөөх боно. Өөдрөг үзэл бодлоо өөрчлөн, шинэчлэх нь танд сайхан боломжуудыг авчрах болно. Ажил хэрэгч хумхынхан ашиг орлого нь өөрсдийнх нь гарт буйгаа мэдрэх болно. Бүтээлч байдал танд аз авчирна. Зугаа цэнгээнд хэт үрэлгэн хандсанаас хувийн санхүү доройтож болзошгүй. Төсөв тань танаас л хамаарна. Онцгой хөрөнгө оруулалт хийх боломжийг алдаж болохгүй. Одоогийн эрхэлж буй ажилдаа сэтгэл хангалуун байгаа бол өөрийн хувийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх нь зүйтэй. Аялал жуулчлалын асуудал аятай талдаа байна. Магадгүй та хайр дурлалдаа зориулж өөртөө амралт өгөхийг хүсэж болно. Гэвч хэт дадал зуршил таны амьдралыг зарим талаар өөрчилнө. Энэ өөрчлөлт таныг маш сонин, гайхалтай хүмүүстэй харилцаа холбоо тогтооход хүргэнэ. Тэжээллэг хоол хүнс хэрэглэснээр эрүүл мэнд тань сайжирна.   

Зохицол нийцэл
Хумх болон Жинлүүрийнхэн бие биендээ татагддаг бөгөөд энэ хоёрын харилцаа холбоо аз жаргалтай байх болно. Хумхын ордынхон Хониныхонтой гэрлэвэл гайхмаар сайхан хүүхэдтэй болдог. Ихрийн ордтой нийлэмжтэй. Хамтран ажиллах, нөхөрлөх, гэрлэхэд Загас болон Нумынхан тохирдог. Матрын ордтой сайн зохино. Харин Мэлхийн ордтой үнэнчээр нөхөрлөдөг, гэрлэвэл харилцан ойлголцоно. Үхрийн ордынхонд дургүй. Хумх, Арслан хоёр харилцан татагддаг ч ертөнцийг өөр өөр нүдээр хардаг. Тиймээс харилцаа холбоо нь бат бэх биш. Хилэнцтэй бол хардалтаас болж байнга хэрэлдэнэ. Охин, Хумх хоёр сексийн тал дээр бие биедээ тохирдог ч хэрүүл маргаан тасрахгүй.


 Загасны орд (2/19-3/20) Зөн билиг нь өндөр хөгжсөн. Амьдралд хийсвэр сэтгэхүйн үүднээс ханддаг. Нэг талаас үнэнч бөгөөд хөдөлмөрч, нөгөө талаас мөрөөдөмтгий бөгөөд мэдрэмтгий. Ертөнцийн сайн сайхныг эрэлхийлж явдаг. Бодит амьдрал төгс биш гэдгийг мэдрэхээрээ маш их гутардаг. Бясалгах, ганцаараа байх дуртай.

Эрүүл мэнд
Ихэнх нь бие султай, эмзэг байдаг. Гэнэт хүндээр өвчилдөг. Зарим нь бие эрхтний согогтой байдаг. Хөл өвдөх, уушиг өвчлөх хандлагатай. Доороосоо даарч норвол ханиад хатгалга амархан тусдаг. Гар, хөл, хөлийн ул тавхай нь эмзэг. Судасны бүдүүрэл, үе мөчний өвчин, хавдар, газрын юм ургах, ханиад томуу тусах магадлал өндөр. Мөн нүдээ анхаарч, хэт ядраалгүй, ойр ойрхон нүдний эмчид үзүүлж байвал зохино. Тэд эрүүл мэнддээ санаа тавьдаг, бас биеэ чагнамхай. Ханиад хүрэв үү дээ гэж бодмогцоо өвчний шинж тэмдгийг хайж эхэлдэг. Анагаахын чиглэлийн бүх төрлийн сэтгүүл, зөвлөмжүүдийг унших дуртай. Заримдаа өөрөө өөртөө онош тавьж төөрөлддөг. Бусал бүх ордоос илүү шизофренид өртөх хандлагатай. Эрүүл байхын тулд: Дулаан хуурай агаартай сууцанд амьдарч, ил задгай уулархаг газар, эсвэл далайн эрэгт амраарай. Хөлөө үргэлж дулаан, хуурай байлга.   

Амжилт бүтээл
Нар загасны ордонд ирэх үед төрөгсдийн хувьд энэ жил үр ашигтай, өгөөжтэй мөн бага ч гэсэн өөрчлөлттэй жил болох болно. Магадгүй заримынх нь хувьд бүр үүрдийн аз жаргалаа олж авах хариуцлагатай үе ч гэж хэлж болно. Харин нэг хүнийг ухаангүй хайрлаж байгаа нь таны сэтгэл санааг хаалттай болгож магадгүй. Бизнесийн ертөнцөд нарийн нямбай байдал амжилтанд хүргэнэ. Санхүүгийн авъяасаа ашиглан амжилтанд хүрэх шинэ санаа ол. Хянамгай байхгүй бол санхүү тань таны санааг зовоох болно. Ер нь таны санхүү бүтэн жилийн турш хэлбэлзэж байх болно. Гагцхүү аливаа өөрчлөлтийг хянаж байх нь бүхнийг хэвийн барихад туслана. Өндөр цалинтай, өндөр хариуцлагатай ажилд дэвшиж магадгүй. Аялал жуулчлалын хувьд юу ч тодорхой бус байна. Учир нь та хаашаа явах, юу хийхээ мэдэхгүй байна. Загасны ордныхон улирлын чанартай өвчинд өртөмхий байдаг. Энэ жил ч мөн адил байх бололтой. Хоол боловсруулах эрхтэн хямарч болзошгүй. Дасгал хийж, хоолны дэглэм сахих нь үүнээс сэргийлнэ. Хайр дурлалын хувьд сэтгэл санаа тогтворгүй, хувирамтгай байна.   

Зохицол нийцэл
Хилэнцийнхэнтэй бат бэх төгс төгөлдөр холбоонд ордог. Үхрийн ордын хүнтэй гэрлэвэл сайн. Загас, Ихэр хоёр хоёулаа уян зөөлөн тул харилцан ойлголцдог. Мэлхийн ордынхонтой хамтран ажиллах үерхэн нөхөрлөх гэрлэхэд тохиромжтой. Матар, Загас хоёрт нийтлэг зүйл их байдаг тул харилцан татагддаг, гэрлэвэл аз жаргалтай байх боломж бий. Загасны ордынхон Хонины ордод их татагддаг ч зан аашны ялгаа нь илэрдэг тул харилцаа холбоо нь тийм ч таатай бус. Охин болон Загасныхан бие биедээ таалагддаг ч сексийн талд тохиромжгүй. Жинлүүртэй ч мөн адил. Арслан, Загас хоёр бие биедээ таалагддаг ч холхон байцгаасан нь дээр, учир нь Арслангийн дүрэлзүүр зан Загасыг гомдооно. Нум, Хумхын ордтой ч мөн тохирохгүй, аль нэгнийх нь хүйтэн хөндий зан саад болно. Хоёр Загас ч хоорондоо таарамж муутай.

 

Хонины орд (3/21-4/19): Энэ ордныхон жавхаа золбоотой, нэр хүндэд дуртай, зөрүүд. Өөрийнхөөрөө байлгах гэсэн хүсэлдээ хөтлөгдөн дээрэнгүй зан гаргах нь олонтаа. Хязгааргүй хүсэл тэмүүлэлтэй, бусдын нөлөөнд автдаггүй. Саад бэрхшээл гэж мэдэхгүй, хичээнгүй, зөвхөн урагш тэмүүлдэг.

Эрүүл мэнд
Туйлширдаг хүмүүс, эсвэл тэд эрүүл цовоо байна, эсвэл өвдөөд үхэх дөхнө. Ихэнхдээ хэнэггүй хүмүүс. Толгойдоо орсон болгоноор оролдож, өөрийгөө туйлшруулсанаар даралт нь ихэсч нойргүйднэ, зүрхний шигдээс, шар өвчин тусах мөагадлалтай. Өвчтэй хониноос илүү өрөвдөлтэй үзэгдэл гэж үгүй. Гэтэл хонины орд бол эрүүл энхийн бэлгэдэл мөн агаад амьдралын зөв хэв маягийг дагавал залуу нас, хүч чадлаа олон жил хадгалж чадна. Өвчний аливаа илрэлийг үл тоомсорлох бөгөөд ингэснээрээ өвчнөөс саллаа гэж үзнэ. Эмч нарын үгэнд төдий л орохгүй, өөрөө тэднээс илүү мэддэг гэдэгтээ итгэлтэй байдаг. Ер нь өөрийн эрүүл мэндийг тоодоггүй гэж хэлж болно. Тэвчээргүй өвчтөн. Түүний өвчинд хандах хандлага гэвэл оронд хэвтэлгүй хөдөлж байх, бууж өгөхгүй байх, секс хэрэгцээгээ хязгаарлахгүй байх явдал юм. Толгой нь хамгийн эмзэг байдаг тул өвддөг. Эрүүл байхын тулд: Хатгалга авах, хоолой өвдөхөөс сэргийлж, шүд буйлаа эмчид байнга үзүүлж, амны хөндийн үнэрийг анхаарах ёстой. Тэд түргэн уцаарладаг, гэтэл тайван байснаар сэтгэл санаа өөдрөг явна. Сэтгэлийн хөдлөлөө тэвчиж, согтууруулах ундаа муу нөлөөтэйг анхаарч, жимс ногоог хүнсэндээ түлхүү хэрэглэгтүн. Нүдний хараагаа анхаарах ёстой. Энэ ордынхон бусдыгаа бодвол амархан өтөлдөг тул бэлгийн бойжилтын үедээ бэлтгэл сургууль хийх ёстой. Бэлгийн сулралтай эрчүүдийнхээ тоогоор 2-рт ордог.   

Амжилт бүтээл
Танд өөрийгөө хөгжүүлэхийг шаардах олон чухал өөрчлөлтүүд гарна. Ингэснээр та юу хүсэж, юунд тэмүүлж байгаагаа урьд өмнөхөөсөө ч илүү ойлгох болно. Таны романтик байдал таныг урлаг, хөгжим зэрэг олон зүйлд амжилт олох боломж олгоно. Үйлдвэрлэлийн олон арга зам олж, эрх мэдлээ гартаа авах боломж гарна. Хэдийгээр пүүс компанидаа сэтгэл хангалуун бус байх ч сонирхолтой, таатай үр дүнд хүрч чадна. Таны хувийн санхүү хэлбэлзэнэ, гэвч зөв төлөвлөлтийн ачаар тогтворт орж чадна. Хэрэв та шинэ, илүү өрсөлдөөнтэй ажил хайж байгаа бол боломж бага байна. Аялал жуулчлалын хувьд та гадаад явж нэлээн их шинэ зүйл сурч ирэх боломжтой. Удаан хугацааны нөхөрлөл тань хол газар явснаар сэргэнэ. Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй байна, ялангуяа жилийн эхний хэдэн сард. Мөн та илүү мэдрэг байх хэрэгтэй. Өөрийн хоол тэжээл тань тэжээллэг эсэхэд анхаар. Хайр дурлалд гүн мэдрэмж нөлөөлж нөхөрлөлийг зузаатгана. Өөрийн хүч чадал, сул дорой байдлыг ухамсарлах нь өөрийн хайртай хүнд зүрх сэтгэлээ нээж үнэнч байхад хялбар болгох болно.   

Зохицол нийцэл
Хумх болон Хонины ордынхон сексийн гайхалтай нийцэлтэй. Арслан, Ихэр, Нумын ордынхонтой харилцаа холбоо тогтоовол маш сайн. Эдгээр ордууд нь амгалан зангаараа, амьдралд хандах гүн ухаанч хандлагаараа Хонины ордынхныг номхруулдаг. Үерхэл нөхөрлөл болоод гэрлэлт, хайр дурлалын асуудалд Хилэнц, Загасны ордынхноос холхон байхыг хичээвэл зохино. Мэлхийн ордын бойтог удааныг, Жинлүүр, Матрын ордынхны хуучинсаг үзэл, сэтгэх чадвар муутайг тэвчдэггүй. Үхэр болоод Охины ордынхонтой хүйтэн хөндий харьцаатай. Үхрийн ордтой ердийн харьцаатай.

 

 Үхрийн орд (4/20-5/20): Хөдөлмөрч, гайхамшигтай тэвчээр гаргаж амжилтанд хүрдэг. Нилээн шургуу. Сэдсэн зүйлээ орхидоггүй. Бусдын зөвлөгөөг бараг дагадаггүй, ихэнхдээ өөрийнхөөрөө дайрдаг. Түүний сэтгэлийг хөдөлгөх амаргүй боловч удаан уурладаг, өс санадаг. Олон талын сонирхолтой, шударга. Сэтгэлийн тэнхээ ихтэй, дассан зүйлээсээ салдаггүй, хуучинсаг үзэлтэй, хардамтгай.

Эрүүл мэнд
Биеийн эсэргүүцэл сайтай тул өтөл буурал болтлоо ямар ч өвчин эмгэггүй амьдарч чадна. Биеийн хэлбэр, галбираа удаан хадгална. Өөрөө өөрийгөө л сүйтгэхгүй бол урт насална. Хэт их ажиллаж, тамхи татаж хайрлаж дурладаг. Өөрөөр хэлбэл хаана хэзээ яаж зогсохоо мэддэггүй. Аливааг хэтрүүлснээс ихэнх өвчин нь үүсдэг. Эсвэл сэтгэл санаагаар унасан буюу уйдаж, гомдсон үедээ өвчилдөг. Бие нь өвдөж байсан ч бусдад хэлдэггүй. Өвдвөл дуулгавартай өвчтөн байж чаддаг, эмчийн зааврыг нэгд нэгэнгүй биелүүлж, бусдаас илүү тэвчээртэй өвчнөө даадаг. Өвчилбөл өвчин нь удаж ужиграх хандалагтай. Биеийн тамир, биеийн хүчний хөдөлмөр, хоолны дэглэм буюу аливаа нэгэн хязгаарлалтыг тэвчдэггүй. Таргалах хандлагатай. Хоолны дэглэм барьж идэвхитэй амралтыг эрхэмлэвэл зохино. Өвчилж болзошгүй эрхтэн, тусах магадлалтай өвчин: таргалах, чихрийн өвчин, шар, хамуу, харшлууд, ханиад, шарх хувилах, толгой өвдөх, мэдрэлийн болон тархины өвчнүүд, ядаргаа, шизофрени зэрэг юм. Эрүүл байхын тулд: Хөлөө хуурай дулаан байлгаж, салхинд цохиулахаас сэрэмжил. Бага хугацаагаар, тогтмол унтаж амарч, хүндээр бие засч байгаарай. Хоолойн өвчнөөс сэргийлж явбал зохино. Хилэнцийнхэнтэй дотносвол бэлэгсийн өвчин тусах магадлал ихэснэ.   

Амжилт бүтээл
Эдгээр хүмүүсийн хувьд 2007 он бүтээлч бөгөөд урамшууллын жил байх болно. Харилцаа холбоогоо улам гүнзгийрүүлнэ. Энэ ордныхны зугаа цэнгэлийн мэдрэмж хүчтэй байх учраас жинхэнэ жаргалыг эдлэх болно. Бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд бүтээгдэхүүнээ сурталчлах шинэ арга олох бөгөөд энэ нь олон нийтийн сонирхлыг ихэд татна. Гадаад худалдаа өснө. Гэхдээ дотоод худалдаанаас илүү их алдагдалд оруулж болзошгүй. Санхүүгийн байдал сайн байна. Мөнгө зээлэхэд тийм ч таатай үе биш. Боломжтой бол өөрийнхөө мөнгийг хадгалахыг хичээх хэрэгтэй. Хэрэв та үүрэг хариуцлагаа өндөржүүлье гэвэл өөрийн нэр хүндэд нухацтай хандах цаг ирж байна. Аялалын үед тав тухтай байдлыг эрхэмлэ. Ихэнх аялал ажил хэрэгтэй холбоотой болох нь. Таны эрүүл мэндэд цэвэр агаар чухал. Хайр дурлал, янаг амрагийн явдалд гайхамшигтай нээлт хийх жил. Харилцаа холбоо таны хувьд өөрийгөө ойлгох, цаашилбал ертөнцийг таньж мэдэхэд гол түлхүүр болно. Янаг амрагийн явдал таныг зөн совинтой болгож, улмаар энэ туршлага чинь таны ертөнцийг үзэх үзлийг маргаангүй болгоно.   

Зохицол нийцэл
Хилэнцийн орд болон ёсорхуу Үхрийн ордынхон тохирдоггүй, тэд эсрэг тэсрэг зан ааштай тул хоорондоо зөрчилддөг. Хонины ордтой ч нийцэл тийм ч сайн биш, ердийн найз нөхдийн харьцаанд боломжийн. Хумхын ордынхонтой ойлголцдоггүй. Охин, матар, Мэлхий, Загасны ордтой дээд зэргийн нийцэлтэй. Арслан, Хумхын ордынхонтой харилцаа холбоо тогтоовол муу. Үхэр болоод Ихрийн ордод адил төстэй зүйл олон боловч харилцан тохирдоггүй, үргэлжийн хэрүүл маргаантай байх болно. Хоёр Үхэр ч хоорондоо таарамж муутай. Жинлүүр, Нум, Хилэнцийн ордтой ердийн харьцаатай.

 

Ихрийн орд (5/21-6/21): Бусад ордныхноос нилээн хувирамтгай зангаараа ялгардаг. Оюун ухааны өндөр хөгжилтэй, уран зохиолын авъяастай байх нь цөөнгүй, аливаа юманд амархан суралцдаг. Дур булаам, амархан амжилтанд хүрдэг, гэвч гэр бүлийн амьдрал тэднийг хүндрүүлдэг. Нэг хэвийн байдлыг тэвчдэггүй.

Эрүүл мэнд
Тэд цагийг өдөржин явж, холхиж өнгөрөөнө. Нэгэн байрандаа суугаад байх нь түүний хувьд зовлонтой. Түргэн огцом явдалтай, тийм ч чийрэг биш, ядаргаанаас айдаг, хэт хөдөлгөөнтэйгээсээ болоод амархан ядардаг. Өвчилбөл ганцаардаж гутарснаасаа болоод өвддөг. Маш бээрэг, хатгалга амархан тусдаг, хоол, эмний зүйлээс хордлого авч болзошгүй. Нүүрэнд нь цус хуралдах явдал элбэг байдаг. Ядарсан үедээ ядаргаагаа тайлж чаддаггүй. Бусдын нөлөөллөөр хэл яриа, оюун ухааны сааталд орох, багтраа, үе мөчний өвчин тусна. Энэ ордынхны дунд элбэг тархсан өвчлөл: элдэв харшлууд, ханиад мэдрэлийн ядаргаа юм. Эрүүл байхыг хүсвэл: Махыг аль болох л бага идэх ёстой. Амарч биеэ суллан, зөнд нь тавьж сурах ёстой. Осол аваарт хамгийн их өртдөг тул болгоомж сэрэмжтэй бай.   

Амжилт бүтээл
Ихрийн ордонд төрөгсдөд энэ он ер бусын байх болно. Амьдралдаа урам зоригтой байж илүү ихийг хийж бүтээх замаар ирж буй жилдээ жинхэнэ амжилт гаргаж чадна. Гэр бүлийн гишүүдийн онцгой дэмжлэг, илүү бат бэх гэр бүл ажилдаа амжилт гаргах болон өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Ажил хэргийн ертөнц таны тээнэгэлзсэн байдлаас болж төвөгтэй болж болзошгүй. Гэсэн ч ажил дээрх холбоо харилцаагаа нэмэгдүүлэх нь үйлдвэрлэлийг болон ашиг орлогыг нэмэгдүүлнэ. Өмч хөрөнгөд хөрөнгө оруулалт хийнсээр хувийн санхүү аюулгүй байдалд орно. Өдөр тутмын амьдралдаа ердийнхөөс илүү мөнгө зарцуулах төлөвтэй байна. Төсвөө нарийвчлан нягталж, шалгаж үз. Шинэ хэрэгцээгээ хязгаарлан амьдар. Ажил төрөл, мэргэжилд тааламжтай үе, ухаалаг байр суурь тушаал дэвших сайхан боломж олгоно. Хууль бус төсөл барьж авахгүй байхыг хичээгээрэй. Аялах боломж ердийнхөөс хязгаарлагдмал байна. Учир нь, удаан хугацаагаар гэрээсээ хол байхад үүрэг хариуцлагууд чинь таныг зовооно. Сайн мэддэг газраар аялах нь таныг тайвшруулах болно. Таны эрүүл мэнд удаан хугацаанд зовоож байсан өвчнөө эдгээснээр амар тайван байна. Хайр дурлал, янаг амрагийн явдал танд өөрийнхөө тухай маш олон зүйл мэдэхэд тусална. Найз нөхдийн холбоо таныг уламжлалт гэрлэлтээс өөрийгөө чөлөөлөхийг уриална.   

Зохицол нийцэл
Үхэр, Жинлүүр, Хумх, Арслан, Мэлхийн ордынхонтой зохицол нийцэл сайтай. Харин Загас, Охин, Нумын ордынхонтой хамгийн таарамжгүй харьцаатай. Хонины ордынхонтой адил төстэй зүйл ихтэй тул харилцан татагдаж, бүрэн ойлголцдог. Ихрийн ордынхон хоорондоо ч нийцэл сайтай, харилцаа холбоо нь ирээдүйтэй.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Хайр дурлал гэр бүлдээ үнэнч. Гэр бүлийн амьдралаас амар тайван байдлыг олж, өөрийгөө бүрэн илэрхийлнэ. Мэдрэмтгий, авахаасаа илүү өгөх нь элбэг. Ажилдаа үнэнч, найдвартай.

Эрүүл мэнд
Өвчин шаналгааг тэвчирдээ муу. Мэдрэлийн системийн хөгжил сайтай. Бүх юм нь өөрийнх нь аашнаас шалтгаална. Биеийн эсэргүүцэл тааруухан. Ихэнх өвчин сэтгэл санааны хямралтай байх үед нь тусдаг. Ийм тохиолдолд дадал зуршил, амралт, хоол ундаа сольж зохицуулна уу гэхээс бус эмч нараа солиод нэмэргүй. Хэт ганцаардах үед, эсвэл хэт олуулаа бужигнахад түүний ааш зан хувирдаг. Тиймээс хэмжээ хязгаараа мэдэж байвал зохино. Өөрийн хүсэл зоригийг дагаж байх ёстой. Шинэ хүнтэй танилцмаар байвал багахан аялал хийх, бүжиглэж цэнгэмээр байвал найз нөхдөө цуглуулан тайван чимээгүй байхыг хүсвэл ганцаараа салхинд гарах гэх мэт. Энэ бүхэн тайвширч амрах сайхан боломжийг олгоно. Ходоодны шархлаатай болох магадлал ихтэй. Эрүүл байхыг хүсвэл: Хоолны дэглэм баримталж ууранд орж, цагтаа унтан, бүрэн амарч байх хэрэгтэй. Сэтгэл санааны хямрал нь ховсдоход, эсвэл соронзонгоор эмчлэхэд түргэн илааршина. Шингэн юм аль болох л бага уух ёстой. Ходоод, элэг, давсаг, шулуун гэдэс зэрэг нь өвчинд өртөмтгий. Спортоор хичээллэж, их хөдөлж байвал зохино, хурдан хооллох нь хортой.   

Амжилт бүтээл
Мэлхийн ордонд төрөгсөд нарны нөлөөгөөр энэ онд эрүүл мэнд нь хэвийн байх болно. Угаасаа ч та эрүүл мэндээ гайхалтай хамгаалдаг хүн юм. Бие бялдараа ердийн байлгахын тулд биеийн эрчим хүчээ зөв зарцуулаарай. Хэрвээ ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрвэл тэр даруйд нь арга хэмжээ ав. Таны биеийн сул хэсэг нь хоол боловсруулах эрхтэний систем юм. Мэлхийн ордныхон маш хөдөлмөрч хүмүүс. Та энэ жил их завгүй байх нь. Нэгэнт эхэлсэн ажлаа дуусгаж байж санаагаа амраах нь таны хувьд чухал үр дүнд хүргэнэ. Ямар нэгэн ажлыг хийхдээ маш нухацтай ханддаг байдал чинь танд тус болно. Нэр төрд дуртай байдал тань ямар нэгэн шинэ ажил эхлэхээс айдаггүй болгоно. Чөлөөт сэтгэлгээтэй бай. Янз бүрийн туршилт хийж азаа турш. Энэ ордныхон сайн тагнуулч, хуульч байдаг. Мөнгөө хэрэггүй зүйлд зарцуулахгүй л бол та санхүүгийн асуудалд орохгүй байж чадна. Мэлхийн ордныхон ихэвчлэн өнөр өтгөн гэр бүлтэй байдаг. Тэд хүүхдүүдийнхээ сурч боловсрох орчинг сайн хангадаг. Таны гэртээ бүхнийг өөрөө захирдаг байдал тань энэ жил улам идэвхжиж та гэр бүлдээ зориулж олон зүйл хийж чадна. Харин /та эрэгтэй бол/ таны эхнэр өөрийн гэсэн эрх мэдэл бараг байдаггүй бололтой. Энэ нь тийм ч зөв зүйл биш гэдгийг та анхаараарай. Энэ онд эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ асуудалд онцгой байдлаар оролцох хэрэгтэй болж байна. Тэдний сурлага, эрүүл мэнд нь таны сэтгэлийг нэлээн зовоох байдалтай.   

Зохицол нийцэл
Бусад бүх ордтой нийцдэг цорын ганц тэмдэг. Тэр дундаа Охин болон Үхрийн ордтой дээд зэргээр тохирдог. Мэлхий, Арслангийн хүч чадалд татагддаг бөгөөд тэдний хоорондын бүх талын харилцаа холбоо амжилттай аз жаргалтай байна. Загас, Хилэнц болон Мэлхийн ордынхон харилцан ойлголцдог. Хонины ордтой үзэл бодол нийлдэггүй ч үнэхээр дурлалцсан тохиолдолд хэн хэн нь зөрүүд зангаа дарах ёстой. Хумх, Ихэртэй үерхэл нөхөрлөл тогтоовол аз завшаантай. Жинлүүртэй жаахан таарамжгүй. Хилэнцийнхэн хэт биеэ даасан бусдын үзэл бодлыг хүндэлдэггүй зангаа дарвал тэд хамтдаа жаргалтай байж чадна. Матрын ордынхонд тэд татагддаг ч харилцан өөр үзэл бодолтойн улмаас бүрэн ойлголцоход амаргүй.

 

Арслангийн орд (7/23-8/22): Удирдан зохион байгуулах авъяастай. Удирдахаас гадна бусдыг хайрлаж ч чадна. Тэднийг хүндэтгэхгүй байгаа тохиолдолд маш их гутардаг. Үйл хөдлөл нь ариун шударга, үнэн сэтгэлээсээ байдаг. Амьдралыг асар том тайз мэтээр төсөөлдөг, жүжиглэх авъяастай байх нь цөөнгүй.

Эрүүл мэнд
Эрүүл чийрэг биетэй гайхмаар сайн дархлаатай. Арслангийнхан үүгээрээ бахархаж, өөрийнх нь гавъяа мэт болдог. Биеийн эсэргүүцэл дэндүү өндөр боловч тэд өөрийн хүчийг хэтрүүлэн үнэлж бүх юманд оролцон үсчсээр энэ дархлаагаа үрж дуусгах аюулд ордог. Тэдний бие тааруу байвч гаднаа мэдэгддэггүй. Хацар нь ягаарч, нүд нь гялалзаж байдаг. Угийн чийрэг болохоор өвчин тусавч амархан засардаг. Маш их хөдөлмөрлөдөг тул ядаргаанд орох нь элбэг. Спорт болон хөдөлгөөнт амьдралд дуртай. Идэж ууж тамхи татахаас буцахгүй, мөн дур хүсэлд автахгүй байж чаддаггүй. Өөрийн эрүүл мэндэд анзааргагүй ханддаг болгоомжгүй, аливааг хэтрүүлэх хандлагатай. Хамгийн эмзэг эрхтэн нь зүрх. Сэтгэлийн хөөрөл нь шууд зүрхэнд нөлөөлснөөр цусны эргэлтийн системд өөрчлөлт орж өвчилдөг. Үүнд: цус багадалт, тархины судасны нарийсал, цусны өвчин, хоолойны өвчин, мэдрэлийн ядаргаа хямрал, цус алдалт, ходоодны хий агшилт, доод мөчний үрэвсэлүүд, сэвх гэх мэт. Өвчин нь богино хугацааны боловч хурц илрэлтэй, өндөр халуунтай өнгөрдөг. Арслангийнхан байгалийн гаралтай эмнээс засрал авахдаа хурдан байдаг. Эрүүл байхыг хүсвэл: Эрчим хүчээ зөв зарцуулж, архи тамхийг хэтрүүлэн хэрэглэхгүй бай. 50 орчим насандаа анхаарвал зохино.   

Амжилт бүтээл
Энэ ордныхон гадаад төрх, имижээ байнга өөрчлөх шаардлага гарна. Үсний засалтаа өөрчилж, хувцас болон биеийн галбираа өөрчилнө. Амгалан тайван байдал болон сурах шаардлага өмнөө тавих асуудлын нэг болж, бүх боловсролын үйл ажиллагаа хүчтэй сэтгэл татна. Ажил үйлс дэх үүргээ хязгаарлах шаардлагатай. Зөв шийдвэр гаргахын тулд бодож үз. Хувийн санхүүгийн байдал тогтвортой байна. Орлогоо нэмэгдүүлэх санаа, зорилго хялбар бүтнэ. Ажил мэргэжлээ өөрчлөх, солиход зэрэгт зүгээр. Арслангийн ордны хувьд энэ жил хайрын аялал хийхэд маш таатай байх болно. Тиймээс та хэд хэдэн удаа урт аялалд явах болно. Таны эрүүл мэнд цаг ямагт анхаарлын төвд байх болно. Байдал бага багаар сайжирна. Өдрийн дэглэмээ өөрчилж, тогтмол дасгал хий. Ганц бие арслангийнхан хайр дурлалыг эрж хайсаар байх болно. Хэрэв хайр дурлалтай учирвал таны амьдрал гэрэл гэгээ, итгэл найдвараар дүүрэн байх болно.   

Зохицол нийцэл
Хамгийн сайн тохирдог нь Арслан, Жинлүүр, Мэлхий, Ихрийн ордынхон. Хонины ордынхонтой адил төстэй зүйл их тул маш хурдан дурлалцдаг. Харин Нумын ордтой адил төстэй тал их байдаг болохоор хоёул сэтгэл хангалуун байж чадна. Үхрийн ордтой сексээс өөр тал дээр нийцэлгүй. Охины ордынхны шүүмжлэмтгий, хүйтэн хөндий нь Арсланд таалагддаггүй. Матрын ордтой үерхэж нөхөрлөх хамтран ажиллах нь илүү тохиромжтой. Хайр дурлалд таагүй. Хилэнцтэй тэр болгон таардаггүй. Хумхын ордтой тэд хөндий хүйтэн харьцаатай.

Охины орд (8/23-9/22): Оюун ухааны өндөр хөгжилтэй, ажигламтгай, логик сэтгэхүйтэй. Аливаа юманд дүн шинжилгээ хийдэг. Нэгэнт эхэлсэн ажлыг хийсэн шиг хийдэг жамтай. Олон талын сонирхолтой. Үргэлж улам боловсронгуй болохыг эрхэмлэдэг. Энэ ордны хүмүүс гол төлөв сонгож авсан ажилдаа амжилт олдог.

Эрүүл мэнд
Тэд спортод цагаа үрэхийг хүсдэггүй. Ховорхон өвддөг. Тэдний дунд сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн бараг байхгүй гэхэд болно. Тэд эмчид ойр ойрхон үзүүлдэг. Биеийн эмзэг эрхтэн нь ходоод юм. Хэт хөөрч догдлохоос, хүнд хоол идэхээс сэргийлж явбал зохино. Гадны нөлөөлөлд автахдаа амархан. Тэд тийм ч хурдан, хялбар эмээл дээрээсээ унахгүй ч сэтгэл түгших нь хурдан. Түүнд хувийн ажиглалтынх нь бүрдүүлсэн бүрхүүл байх шиг санагдана. Амархан ядарч өнгө зүсээ алддаг. Уушиг болон булчин шөрмөс нь дутуу хөгжилтэй байх нь бий. Мэдрэлийн систем сайтай боловч стресс, элдэв маргаан эрүүл мэндэд нь муугаар нөлөөлдөг. Гунигт явдал тохиолдвол хоол унднаас гарчихдаг. Тэд биеэ анхаардаг тул өвчнөө хүндрүүлдэггүй. Заримдаа энэ зан нь хэтрээд биеэ хэт чагнах, цэвэрлэж арчих дуртай, нянгаас айж эмээдэг болоход хүргэдэг. Энэ нь сексийн амьдралд нь сөрөг нөлөө үзүүлнэ. Өтгөн хатах нь бие махбодыг хордуулах аюултай тул анхаар. Сэтгэл санаатай холбоотойгоор ходоод мушгиж өвдөх нь элбэг. Эрүүл байхыг хүсвэл: Тогтмол цагт хөнгөн хооллож, хоолны дэглэм сахин, агаарт гарч, хүндээр тогтмол бие засч байх нь чухал.   

Амжилт бүтээл
Таны энэ жил идэвх хөдөлгөөнтэй, үйл явдлаар дүүрэн жил болно. Өөрийн эрхэм зэргээ ойлгох мэдрэмж эргэн ирснээр дээр гэрт гарч буй нөхцөл байдлыг хянахад илүү дөхөм болно. Найз нөхөд таны амьдралд орж ирж хуучин андууд тань жинхэнэ анд нөхөд мөн гэдгээ батална. Бизнес талбар дээр та том хэмжээний ялалтуудыг байгуулах болно. Санхүүгийн хувьд энэ жил тогтвортой бус байна. Нэг сард ашиг орлого нэмэгдэж, нөгөө сард багасах зэргээр өнгөрнө. Хөрөнгө оруулах, мөнгө хийх зэрэг саналууд таны орлого зарлагыг тэнцвэржүүлэхэд хэрэг болно. Ажлын зах харьцангуй тогтвортой байх болно. Тодруулбал, хэрвээ та одоогийн ажилдаа сэтгэл хангалуун байгаа бол. Энэ цагт шинэ ажил хайхын оронд одоогийн ур чадвараа бататгах хэрэгтэй. Гэнэтийн аялал эртнээс төлөвлөсөн аяллаас илүү байх болно. Ялангуяа найз нар тань хамт явахыг ятгаж байвал. Таны эрүүл мэнд илүү анхаарал тавьсаны үр дүнд сайн байх болно. Гэвч энэ үед хэт өндөр шаардлагатай хоолны дэглэм барих эсвэл хэт хүнд дасгалын программ эхлэхэд таатай бус цаг. Биеийн болон сэтгэл санааны тал дээр айх зүйлгүй. Эрүүл мэндээ хадгалахын тулд юу хэрэгтэй байгааг анхааралдаа аваарай. Хайр дурлал янаг амрагийн асуудлаа урт хугацааны харилцаа мөн эсэх дээр анхаарлаа хандуулаарай.   

Зохицол нийцэл
Матар болон Үхрийн ордынхонтой аз жаргалтай байна. Нум, Загас, Ихрийн ордтой огт таарахгүй. Хонины ордынхноос ч хол байсан нь дээр. Амьдралыг өөр өөрөөр хардаг ч хүсвэл Хилэнц, Охин хоёр таарна. Охины ордны тооцоотой зан Мэлхийг эмзэглүүлдэг. Арслангийн ордынхонтой сексийн нийцэл сайн, үерхэж нөхөрлөж болно. Хумхын ордынхон Охинд их татагддаг ч харилцаа холбоо удаан үргэлжилдэггүй. Охин болон Жинлүүр таардаггүй. Охины орд Охины ордтойгоо бас л нийцэл муутай.

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Илэн далангүй, шулуун шударга, дур булаам хүмүүс. Энэ ордныхон гол төлөв хамт олны хайрыг хүлээсэн хүмүүс байдаг. Аливаа хорио, хязгаарлалтыг үзэн яддаг, хараат бус байдлыг эрхэмлэдэг. Идэвхтэй, ажилдаа амжилт гаргадаг, аялан жуулчилж, шинийг танин мэдэх хүсэлтэй.

Эрүүл мэнд
Өвчин эсэргүүцэх дархлал тааруухан. Гадаад төрх нь хуурамч байдаг. Гол дайснууд нь чийг бам, хүйтэн хоол. Үе мөчний болоод нуруу нугасны өвчин тусах хандлагатай. Арьсны өнгө байдал нь ялангуяа нүдний зовхины өнгө эрүүл мэндийнх нь толь болдог. Эмзэг эрхтэн нь бөөр. Согтууруулах ундаанд тийм амархан автдаг, согтдог хүмүүс байхгүй. Давсыг аль болох д бага хэрэглэвэл сайн. Цагаан цуу, хүчлүүд, нимбэгийн төрлийн жимс хортой. Эдгээрийг аль болох бага хэрэглэж, эсвэл өөр зүйлээр солих хэрэгтэй. Тухайлбал цууны оронд цөцгийн тос хэрэглэх гэх мэт. Мэдрэлийн систем нь тийм ч сайнгүй. Үзэн ядалт, дургүйцэл ажил болон гэрийн орчны өөдгүй хүрээлэл янз бүрийн хямралын шалтгаан болдог. Өвдсөн тохиолдолд бусдаар халамжлуулж, хайрлуулж, өрөвдүүлэх дуртай. Тэдэнд амьдралын эрч хүч дутдаг. Гимнастик хийвэл сайн. Цусны эргэлт тааруухан бол хөл гараа дулаан байлгах орчныг бүрдүүлэн сарнай цэцэг тариарай. Эрүүл байхыг хүсвэл: Цаг агаарын нэгэн хэмд амьдарч тавтай орчныг бүрдүүлэн, сарнай цэцэг тариарай. Теннис тоглож, тэшүүрээр гулгаж, сард 1-2 удаа иллэгэнд явж, химийн гаралтай эм тариа хэрэглэхээс зайлсхийгээрэй.   

Амжилт бүтээл
Нар жинлүүрийн ордонд байх үед төрсөн хүмүүс баян чинээлэг, хүч чадалтай байх болно. Гэр бүлийн тань уур амьсгал дулаан байж, гадаад ертөнцтэй харьцахад чухал үндэс суурь болох юм. Өнгөрч байгаа бүхэн танд тааламжтай байна. Амьдрал тань урьд өмнөхөөсөө ч илүү гэрэл гэгээтэй байх болно. Бизнесийн ажил хэрэгтээ та шинийг санаачилж эрч хүчтэй байх бололтой. Хэдийгээр таны ажил хэрэг хэлбэлзэх боловч зохион байгуулалттай байснаар амжилтанд хүрэх болно. Хувийн санхүүгийн асуудалд болгоомжтой ханд. Учир нь, түргэн олсон мөнгө түргэн л үрэгдэнэ. Харин таны төлөвлөж буй урт хугацааны төлөвлөгөө илүү их ашигтай байх бололтой. Ажил хэргийн хувьд та бусдын тэргүүнд явах болно. Аялал жуулчлалын хувьд тийм ч таатай биш байна. Гэхдээ амралт зугаалгаар ойр зуур явахад сайн. Ном, кино үзэж цагаа өнгөрөөх нь аялал зугаалгаас илүү таатай байх тул сонголтоо хийхдээ анхаараарай. Амьдралынхаа хэв маягт онцгой анхаарах нь эрүүл мэндээ таатай байлгах гол түлхүүр болно. Хайр дурлалын асуудал танд ээлтэй байна. Хайртдаа өгсөн амлалт таны амьдралыг илүү гүн гүнзгий утга учиртай болгоно.

Зохицол нийцэл
Ихэр, Арслан, Нум, Хумх, Хонины ордынхонтой сайн нийцэлтэй, аз жаргалтай, сайхан гэр бүл болно. Мэлхий, Үхрийн ордынхонтой харилцаа холбоо тогтооход таагүй боловч Жинлүүрийнхний сайхан зан хувь заяаны шалгуурыг давж ч мэдэх юм. Охины ордтой нийлэмжтэй. Харин Матрын ордтой янаг амрагийн харьцаа тогтоосноос ажил хэргийн холбоо нөхөрлөлд илүү сайн нийцэлтэй байна.

 

Хилэнцийн орд (10/23-11/21): Шулуун сэтгэлтэй, нягт нямбай, хувийн дэг журамтай, зоримог зантай. Юманд ажигч, задлан шинжлэх, өөрийгөө хянагч өндөр зөн билэг совинтой.

Эрүүл мэнд
Амьдралын эрч хүч асар ихтэй тул түүнийг төрөхөд нэмэлт эрч хүч шаарддаг. Мөн эсрэгээр Хилэнцийнхэн энэ дэлхийгээс явахад буюу нас нас барахад маш их эрч хүч сулардаг тул шинэ хүн төрдөг. Амьдралын бусад асуудалд ханддагтайгаа адил өөрийгөө хувь заяаныхаа, эрүүл мэндийнхээ эзэнд тооцдог. Энэ нь ч үнэн байдаг. Тэр өөрийгөө гутранги, өөдгүй бодол, аюул заналыг үл тоомсорлодог зангаараа сүйтгэж чаддагтайгаа адил бүх эрч хүчээ цуглуулан төвлөрүүлэхэд эдгээж чадна. Ямар нэгэн зүйл сонирхлыг нь татвал өвчтэй байгаагаа ч умартдаг. Тэд тэсвэр тэвчээртэй, өвчин эсэргүүцэх чадвар сайтай, урт удаан насалдаг. Эрүүл байхыг хүсвэл: Эмч нарт итгэдэггүй, өвчнөө анзаарахгүй байхыг хичээдэг. Ууж идэх дуртай. Хамар, хоолой, зүрхний өвчинд өртөмтгий, хөл, нуруу нь өвддөг. Цусны эргэлтийн систем хямарч, судас өргөсөх өвчин тусаж болзошгүйг анхаар. Аюулыг үл тоомсорлодогоосоо болоод аваар осолд орох нь элбэг. Гал түймэр, дэлбэрэлтээс болгоомжилбол зохино.

Амжилт бүтээл
Таны оюун ухаан сэргэг байна, шинэ зүйл ихийг сурч мэднэ. Холоос ирсэн найз нөхөд тань таны ухааныг тэлнэ. Бизнесмен хилэнцүүдийн хувьд бага зэрэг саад гарна. Харин далайн чанад дахь бизнес амжилттай байна. Технологийн шинэчлэл хамтын ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Харин таны хувийн санхүүгийн байдал тийм ч сайнгүй байх тул та ажил хэргээ тэлж чадахгүй бололтой. Гэвч хуучин байр сууриа хэвээр хадгалж үлдэх болно. Таны байгалиас заяасан авьяас танд хэл сурах, шинэ салбарт хүч үзэх боломж олгоно. Аялал жуулчлалын хувьд, энэ жил гадаадын улс орнуудын таньж мэдэхгүй соёлыг үзэхээр явахад тааламжтай. Магадгүй, зарим хилэнцүүд гадаадад амьдарч, ажиллахаар явах болно. Таны эрүүл мэнд урд оных шиг сайн байхгүй эрч хүчээ нөхөөд явах боломжтой байх болно. Өөрийн бие махбодийн юу хүсэж буйг ойлгох нь л хамгийн чухал байх болно. Зүрх сэтгэлийн асуудал бусдын анхаарлын төвд байх болно. Итгэлцэл дээр үндэслэсэн бүх харилцаа урд өмнөхөөсөө ч илүү чухал байх болно.

Зохицол нийцэл
Мэлхий, Охин, Матар, Нумынхантай урт удаан хугацааны аз жаргалтай харилцаа холбоо тогтдог. Үхэр, Хилэнц хоёр таарамж муутай боловч гэрлэвэл авъяаслаг хөөрхөн хүүхдүүд төрдөг. Хонь болон Хилэнцийнхэн харилцан татагддаг ч энэ хоёулангийнх нь түрэмгий зангаас үүдэлтэй зөрчлийг арилгаж чадахгүй. Тхрийн ордынхонтой нийцдэг ч Хилэнцийн эзэгнүүр зан Ихрийн тогтвортой бус байдлаас хэрүүл маргаан үүсдэг. Жинлүүрийнхэнтэй зөвхөн хамтран ажиллахад л болно. Арслан, Хумхтай нийцэл муутай. Загасны ордтой нийцэлтэй ч гэсэн Хилэнцийнхэн Загасныханы эсзэг, шударга занг хүндэлж байх ёстой.

 
Нумын орд (11/22-12/21): Шударга чанар ихээр хөгжсөн, тэвчээртэй, хүлцэнгүй, зөөлөн, номхон, даруу, энхрий, сайхан сэтгэлтэй, өөдрөг үзэлтэй.

Эрүүл мэнд
Хөнгөн хийсвэр зангаасаа болоод эрүүл мэндээ баллахгүй л бол эрүүл саруул ухаан, ой тогтоолтоо насны эцэс хүртэл хадгалах боломжтой. Спортод дуртай, бие бялдрын хөгжил сайтай хүмүүс. Нас ахихаараа таргалавч сул дорой болдоггүй. Эрүүлээр аж төрдөг, бага уудаг, эрт унтдаг. Тэд өвчиндөө удаан хугацаагаар захирагддаггүй, учир нь тэр хэвтээд байх аргагүй болтлоо их ажил төлөвлөдөг. Томоохон саад бэрхшээлийг хялбархан давдаг, жижгийг нь үл анзаардаг. Үүнээс болоод, элдэв гэмтэл буюу гар хөлөө булгалах, хугалах, шөрмөсөө гэмтээх явдал элбэг байдаг. Заримдаа ухаангүй яарснаас болоод осолд ордог. Гэвч гайхмаар хурдан эдгэдэг. Ташаа, мөр, гар, уушиг, элэг, шулуун гэдэс нь өвчлөмтгий эмзэг байдаг. Илүү хуруутай байх нь бий. Таргалах хандлагатай. Эрүүл байхыг хүсвэл: Хоол хүнсэндээ аминдэмийг түлхүү хэрэглэгтүн. Мөн эрүүл агаарт их гарч хөдөлгөөнтэй байгаарай. Үүнээс гадна цусны шинжилгээ хийлгээрэй. Ажил амралтаа сайтар зохицуулах нь чухал, ингэснээр сэтгэл санааны хямралд автахгүй байх боломжтой.   

Амжилт бүтээл
Нумын ордныхны хувьд гариг эрхсийн нөлөөн дор үйл явдал, амлалтаар дүүрэн жил байна. Сонирхолтой шинэ хүмүүстэй танилцаж, тэдэнтэй нөхөрлөснөөр таны амьдралын шинэ зам цэгцэрч нэгдэх болно. Таны бүтээлч чанар хөгжил дэвшлийн шинэ үе шатыг нээнэ. Иймээс өөрийн авъяас чадварын хүчээр таны төлөвлөгөө гайхалтай бүтэх болно. Бизнесийнхэн харилцаа холбоондоо хянамгай, мэдрэмтгий бай. Өөрийн өрсөлдөгчдөө хамааралгүй сайхан боломжуудыг ашигла. Хувийн хөрөнгө, мөнгөндөө илүү болгоомжтой ханд. Зугаа цэнгэлд дурлах нь илүү байх боловч эдийн засгаа сажйруулах арга замаа хай. Ажиллагсдын хүрээнд бага зэрэг нөлөөллөө тэлэх жил юм. Эрэлд хайгуул хийж аялвал илүү сонирхолтой байна. Дадлага туршлагадаа тулгуурлан амьдралын шинэ хэв маягийг нээх болно. Үргэлж завгүй байдаг хүмүүс энэ жил эрүүл мэнд, ялангуяа нүдэндээ анхааран хамгаалах хэрэгтэй. Тогтмол идэх сонирхолтой нумын ордныхон эмчид шалгуулаад тогтмол дасгал хийж байх нь ашигтай. Хайр дурлал, янаг амрагийн явдал утга учиртай байна. Харьцааны хувьд алдаа гарах юм уу, хосуудын дундуур орох болж магад. Гэсэн хэдий ч өөрийн гэсэн зорилттой байж өөрийн бодолтой байх хэрэгтэй юм байна. Өөрийн аз жаргалын замыг олохын тулд зөв зүг рүү алхаж эхлэх хэрэгтэй.   

Зохицол нийцэл
Хумхынтай таарамжтай, гэхдээ Нумынхантай хөнгөн хийсвэр, тогтворгүй зангаа дарж байх ёстой. Харин Загасны ордынхонтой аймаар зөрчилддөг, сексээс бусад тал дээр таарамжгүй. Үхрийн ордтой анхны харцаар ч харилцан дурлалцдаг, нийлэмж сайтай. Нумынхан Хонинд мөш их татагддаг ч харилцаа холбоо нь тийм ч сайн биш. Ихэр, Арслангийнхантай нийлэмж сайтай. Охиныхон болон Нумынхан харилцан татагддаг ч харилцаа холбоо нь бүтэлгүй. Жинлүүр, Хилэнц, Матрын ордынхонтой харилцан ойлголцдог, хүсвэл аз жаргалтай амьдарч чадна. Мэлхийн ордынхныг Нумынхны эрх чөлөөт байдлаа дэндүү эрхэмлэдэг зан гомдооно.

Ажил хэрэгч, нямбай хүн. Ямар ч ажил эрхэлсэн амжилтанд хүрдэг. Нэр төрийг эрх...

Уншсан: 3785 | Түгээх |
Холбоотой мэдээ
Шар мэдээнд дургүй хэн байхав...
2017.12.10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.10.20
Гоё шүд-эмэгтэй хүний чимэг...
2017.10.06
500 кг молор ОХУ- аас олдож байжээ
2017.09.11
50 сая жилийн өмнөх аалзны хэлбэрийг тодорхойлжээ
2017.09.11
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 2
Шар мэдээнд дургүй хэн байхав...
2017.12.10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.10.20
Гоё шүд-эмэгтэй хүний чимэг...
2017.10.06
500 кг молор ОХУ- аас олдож байжээ
2017.09.11
50 сая жилийн өмнөх аалзны хэлбэрийг тодорхойлжээ
2017.09.11
“Wannacrypt0r” хортой кодын халдвараас урьдчил...
2017.05.29
Монголын ард түмэн Зөвлөлтийн Улаан армид туслах х...
2017.05.08
Цагдаагийн байгууллагын генералууд
2017.05.01
Мексикийн баруун нутгаас илэрсэн гайхамшигтай олдв...
2017.04.24
Хүр хорхойн шүлс ашиглан хүний чихний хэнгэргийг э...
2017.04.24
Америкт очсон жуулчид алт олборлох боломжтой
2017.04.04
Дмитрий Волховын хувийн хуудсан дээрх зөвөлгөө тэм...
2017.04.03
155мм-ийн өөрөө явагч Артиллерийн систем М109 "Пал...
2017.01.09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ...
2016.12.09
Ханшийн өсөлт ба урт хугацааны шийдэл
2016.11.29
Үс засуулбал бие эрхтний, хүч сайжирна
2016.11.03
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид...
2016.10.26
"Их бууны сум" хочит Жэки Чан
2016.10.20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2016.08.23
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2016.08.02
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2016.07.28
Тамхины эсрэг дэлхийн өдөрт зориулав
2016.05.31
Өнөөдрийн зурхай /2016.05.31/
2016.05.31
Үргэлж өөдрөг байхыг эрмэлз
2016.05.03
Doberman Pinscher нохойны тухай
2016.02.26
Монгол нохойн бусад нохдоос ялгагдах онцлог шинжүү...
2016.02.25
Сэгсгэрхэн "царай муутууд"
2016.02.16
Өнөөдрийн зурхай /2016.01.27/
2016.01.27
Ухаантай нохойн тухай гайхалтай түүх
2016.01.26
Оноо тооцох журамтай жолооч та танилцсан уу?
2016.01.07
Ази бүсгүйчүүд Европ төрхтэй болохыг хүсдэг
2011.05.25
Эрдэмтэд цох хорхой биеийн бас нэгэн нууцыг нээжээ...
2012.10.31
Зүүдний тайлал нэгийг өгүүлнэ
2012.06.13
Хумх бол суут ухаантнуудын орд
2013.12.23
Гоё шүд-эмэгтэй хүний чимэг...
2017.10.06
Ардчилал гэж юуг хэлж ойлгох вэ?
2011.10.13
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.10.20
Шар мэдээнд дургүй хэн байхав...
2017.12.10
500 кг молор ОХУ- аас олдож байжээ
2017.09.11
50 сая жилийн өмнөх аалзны хэлбэрийг тодорхойлжээ
2017.09.11
Ургийн бичиг, удмын түүх
2013.05.06
Монголын цаст оргилууд
2011.12.14
Хамгийн өргөн хэрэглэгддэг шилмэл 100 Америк хар я...
2011.09.07
Найрын дэг ёс
2011.08.01
"Мона Лиза"-гийн далд нууцлаг инээмсэглэлийн нууц
2011.07.25
Дэлхийн улсуудын мөнгөн дэвсгэртийг хэрхэн үйлдвэр...
2012.01.06
500 кг молор ОХУ- аас олдож байжээ
2011.06.17
Мөнх цаст Фужи уул дэлхийн өвд бүртгэгджээ
2013.06.27
Тайландад биед хоргүй, хөх томруулах арга байдаг г...
2011.10.27
Сансрын хар нүх буюу гараг ертөнцийн тайлагдашгүй ...
2012.11.06
Чингис хаан Кузнецовтой амидаа юу?
2015.10.09
Эрийн гурван наадам Хүннү гүрний үеэс улбаатай
2014.07.04
Гэрийн тэжээмэл муур хэрэмний зулзагыг өөртөө дасг...
2011.06.03
Монголд анх шатар үүссэн үү?
2012.08.02
Газар хөдлөлт хамгийн аюултай гамшиг
2011.11.10
Монгол үндэсний хөгжмийн зэмсэг-Лимбэ
2012.08.21
Клиник үхлийг үзсэн бүсгүйн яриа
2013.07.29
Хар тахал Европын хүн амын талыг нь авч одсон
2011.10.18
Хятад эрдэмтэд тоншуулын "нууцыг" илрүүллээ
2011.11.11
Дэлхийн хамгийн эртний хүн Монголоос олдсон уу?
2011.07.01
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011