Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Өдрийн сурвалжлага: Үерт автаж, хөл хорионд орсон “Хаан жимс”-ийг хаа
2014.07.09
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гэгдээд байгаа “Хаан жимс” амралтын газар бохироо  үнэхээр Туул голд асгаж байгаа эсэхийг бид газар дээр нь сурвалжлахаар тус амралтын газрыг өчигдөр зорьсон юм. 

Биднийг очиход тус амралтын газар нь Туул голоос 100 хүрэхгүй метрийн зайд хэдэн гэр, дүнзэн байшинтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг болох нь ажиглагдсан юм.   Ирсэн учир байдлаа хэлж дотогш нэвтрэх гэхэд манайх үерт автсан болохоор  ОБЕГ-аас ирээд  хөл хорио тогтоосон.  “Орж үзэх гэж байгаа бол менежертэй ярь, би юу ч мэдэхгүй” хэмээн их л ичингүйрсэн байдалтай хэн болохоо танилцуулаагүй хижээл насны эмэгтэй бидний бичлэгийг гар утсаараа бичингээ  9909....-тэй дугаар өгөв.   Олон нийтэд үнэнг мэдээллэхийн төлөө биднийг  тус  газрын менежер рүү хэд хэдэн удаа залгахад  утсаа огт авсангүй. Улмаар тус амралтын  газар хаанаасаа, хэрхэн усанд автсан байдлыг гэрэл зургаар баталгаажуулах гэж байхад тус амралтын газрын “ичимхий” ажилтан “та нар яагаад зугтаад байгаа юм, хөөе чи” гэх мэтээр  дээрэнгүй загнаж,  даргаасаа даалгавар авсан цэрэг шиг  л аашилсанг энд дурьдах  нь зүйтэй бизээ.

Таны харж байгаагаар энэ амралтын газар Туул голын эрэгээс 100 м хүрэхгүй зайтай байна. Тэгвэл Туул голын эрэг дагуу энгийн хамгаалалттай бүсэд 100, онцгой хамгаалалттай бол 50 метрт амралтын газар байгуулахыг хориглодог байна. Энэ газар нь Дотоодын цэргийн ангийн хамгаалалтад байдаг, Улаанбаатарчуудын ундны усны тэжээлийн муж өндөр хамгаалалтай байх учиртай бүс гэнэ. Тэгтэл Ерөнхий сайдынх гэсэн тайлбараар  тус амралтын газар хэмээн ийнхүү дураараа аашилж байна.  Үүнд хяналт тавих ёстой  Туул голын сав газрын захиргаа ганц үг ган хийдэггүй ажээ.

 Нөгөө талаас  тус амралтын газрынхан бохироо шууд Туул голын руу асгадаг, ариутгаад асгадаг гэх хоёр төрлийн мэдээлэл байгаа.  Үүнийг  өөрийн нүдээр үзэх гэхэд  амралтын газрынхан “Аймгийн Онцгой байдлынханд хэлж байж ороорой та нар” хэмээн тавлан инээж байсан.  Биднийг оруулахгүй байсан тул Мэргэжлийн хяналтын байгууллагаас  Туул гол руу бохироо шууд асгах, бохироо ариутгаад асгах нь ер нь  зөв үү гэдгийг тодруулсан юм.  Ингэхэд  МХЕГ-аас 99.1 хувь ариутгаж, шүүж цэвэрлэсэн ч байсан голын усанд нийлүүлэх ёсгүй.  Үүнд   Ус сувгийн удирдах газар,  Туул голын сав газрын хамгаалалтын  захиргаа хяналт тавьж ажиллах ёстой болохоор тэднийхээс тодруулга авсан нь дээр.” гэдгийг  тайлбарласан.

Одоо тус амралтын газар битгий хэл өнөөх “алдарт” цэвэрлэх байгууламж нь хүртэл  усанд автчихсан байна.  Тэгэхээр нийслэлчүүд бид  “Хаан жимс” амралтын газарт амарсан хүмүүсийн  баас, шээсийг ууж байна гэсэн үг юм.  Нөгөө  талаас  “Хаан жимс” амралтын газрынхны үзүүлж байгаа албан бичиг нь өнгөрсөн жилийн шинжилгээ байсан.  Тэгэхээр энэ жилийн шинжилгээний хариу ямар гарах нь тодорхойгүй юм. Үнэхээр  тэр цэвэршүүлэлт нь баталгаатай юм бол  тэр цэвэршүүлсэн усыг нь Ерөнхий сайдад олон нийтийн өмнө өгөөд, уулгамаар байна

Хууль хэрэгжүүлэх ёстой Засгийн газрын  тэргүүн өөрөө ийнхүү хуулиа гууль болгож байгааг хэрхэн ойлгох вэ?  Хэдэн халтар төгрөгний төлөө нийслэлчүүдийн ундны усны эх булагт ийнхүү дураараа  аашилж байгаа нь ёс зүйтэй үйлдэл мөн үү гэдгийг  бодох цаг болжээ. Өөрөөр хэлбэл, анхнаасаа баригдах ёсгүй байсан энэ амралтын газрыг татан буулгах ёстой. Нөгөө талаас  жилдээ ганц удаа цэвэрлэх байгууламжаа ажилуулан, бусад үед нь  бохироо шууд Туул голд асгаж байгааг бид мэдэхгүй шүү дээ.  

Үерт автаж, бүх зүйл нь задгайрсан энэ амралтын газрыг хаахыг  Нийслэлчүүдийн өмнөөс  шаардаж байна!!!

Эрх мэдэлтнүүд албан тушаалаараа далайлгаж  нүдэн балай, чих нь дүлий байвал байгал эх ч гэсэн хариугаа авч чаддаг юм шүү гэсэн жишээг үерт автсан энэхүү амралтын газраас харж болохоор байна.  Хүн бүхэн байгал эхийн өмнө хүчин мөхөсддөг гэдгийг санах хэрэгтэй !!!



"Хаан жимс" амралтын газар усанд автсан байдал холоос


"Хаан жимс" амралтын газар усанд автсан байдал холоос





Сэтгүүлчдийг ажлаа хийснийх нь төлөө  загнаж, зураг авч буй амралтын ажилчид

Сэтгүүлчдийг ажлаа хийснийх нь төлөө  загнаж, зураг авч буй амралтын ажилчид



Сэтгүүлчдийг загнаж ханасан бололтой нүүр буруулан явсан юм. 


"Хаан жимс" амралтын газрын гол хэсэгт байрлах дүнзэн байшин руу орох аргагүй ийнхүү усанд автжээ. 


"Хаан жимс" амралтын газар ийнхүү нилэнхүйдээ усанд автаад байгаа юм. 


"Хаан жимс" амралтын газар ийнхүү нилэнхүйдээ усанд автаад байна.  Явган хүн явах ямар ч аргагүй болоод байгаа нь энэ юм. 


"Хаан жимс" амралтын газар хоёр өдрийн бороонд ийнхүү усанд автаад байгаа  байдал. 


Усанд автсны улмаас тус амралтын газрын гүүр болон зарим эд зүйл эвдсэрсэн байлаа.


99.1 хувиар цэвэршүүлдэг гэгдээд байгаа энэхүү цэвэрлэх байгууламж ийм үертэй байхад хэрхэн цэвэршүүлж байгаа нь бүрхэг. 


 Эндээс тус амралтын газар үерийн аманд байрладаг гэх дүгнэлтийг хийж болохоор байна. 


 Эндээс тус амралтын газар үерийн аманд байрладаг гэх дүгнэлтийг хийж болохоор байна. 


 Эндээс тус амралтын газар үерийн аманд байрладаг гэх дүгнэлтийг хийж болохоор байна. 


Туул гол болон түүний салаа горхи хоёрын дунд үерийн аманд байрлах "Хаан жимс" амралтын газар ийм байдалтай байна.


Туул гол болон түүний салаа горхи хоёрын дунд үерийн аманд байрлах "Хаан жимс" амралтын газар ийм байдалтай байна.


Цэвэрлэх байгууламжийн усанд автчихаад байгаа байдал. 


Туул гол болон түүний салаа горхи хоёрын дунд үерийн аманд байрлах "Хаан жимс" амралтын газар ийм байдалтай байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гэгдээд байгаа “Хаан жимс” амралтын газ...

Уншсан: 398 | Түгээх |
Холбоотой мэдээ
Жүдочинд зодуулсныг цагдаагийнхан хэлээгүй бол МАН-ынхныг ч гүтгэх юм билүү
4 цаг 55 минутын өмнө
Хахууль авсан гэх хурандааг эхнэрийнх нь хамт шалгажээ
2017.06.25
Төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаан дахь эрсдэл
2017.06.25
Хотын дарга С.Батболдыг “REC” ХХК-ийн захирал П.Эрдэнэхүүгийн халаасанд оролгүй хүүхдийн төлөө шийдвэр гаргахыг хүслээ
2017.06.08
Хүн худалдаалах хэргээр 15 хүн ял шийтгүүлжээ
2017.05.25
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Жүдочинд зодуулсныг цагдаагийнхан хэлээгүй бол МАН...
4 цаг 55 минутын өмнө
Хахууль авсан гэх хурандааг эхнэрийнх нь хамт шалг...
2017.06.25
Төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаан да...
2017.06.25
Хотын дарга С.Батболдыг “REC” ХХК-ийн захирал ...
2017.06.08
Хүн худалдаалах хэргээр 15 хүн ял шийтгүүлжээ
2017.05.25
Дархан цаазат газрыг улс чөлөөлөх эрхтэй
2017.05.23
Иргэдийн ухамсаргүй байдлаас болж Өгий нуурын эко ...
2017.05.19
“Эрдэнэт”-ийг шил шиг тунгалаг, ариун байлгах ...
2017.05.16
ЦЕГ-ын тусгай ажиллагааны газрын ажилтан хүн зодож...
2017.05.15
17 чингэлэг спирт юуны учир ус болов
2017.05.05
“Эх оронч"-ийн гадаад эхнэр
2017.05.04
Үйлчлүүлэгчээ луйвардаж гаршсан өмгөөлөгч Г.Батба...
2017.05.02
АН-ЫН ДЭНЧИН АРАЙ ДЭНДЛЭЭ
2017.05.02
“MARVEL” МОНГОЛД: ҮЛГЭРИЙН БААТРУУД АМИЛСАН НЬ...
2017.05.02
Бондын шалгалтын дүнгээс АН-ынхан зугтсаны учир
2017.04.28
Эрдэнэтээс авсан гэж шуугиад байгаа Лексус-570-ийн...
2017.04.27
Богд ууланд гарсан түймрийг бүрэн унтраав
2017.04.27
Цагдаагийн алба хаагчид хүн амины хэргийг шуурхай ...
2017.04.21
Царцаж гацсан “Цахим эрүүл мэнд” “цавчаа” ...
2017.04.20
1800-1969 дугаарын утсанд боловсролын байгууллагат...
2017.04.18
Цэвэрлэхээс илүү өлөнгийн үйлдвэрүүд хотыг өмхийд ...
2017.04.17
Оффшор бүсэд данс эзэмшхийг хориглохтой холбогдсон...
2017.04.14
Гранат дэлбэрэх хүртлээ доройтсон зэвсэгт хүчинд ю...
2017.04.12
Эрүүгийн 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа яву...
2017.04.11
Сурагчдаас мөнгө, хандив авч буй талаарх гомдлыг ш...
2017.04.10
Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо Монголын асуудлаар ...
2017.04.07
Орхон суманд шар усны үер буужээ
2017.04.04
Х.Бадамсүрэн захирал 300 саяар Lexus 570 авч, 24 с...
2017.03.31
Монгол Улсын иргэдийг АНУ-д визгүй зорчуулах мэдээ...
2017.03.31
Төрөөс төрсөн тэрбумтан Говь-Алтайн АН-ын даргын с...
2017.03.30
“Эрдэнэт”-ийг шил шиг тунгалаг, ариун байлгах ...
2017.05.16
Дархан цаазат газрыг улс чөлөөлөх эрхтэй
2017.05.23
ЦЕГ-ын тусгай ажиллагааны газрын ажилтан хүн зодож...
2017.05.15
“Эх оронч"-ийн гадаад эхнэр
2017.05.04
Хотын дарга С.Батболдыг “REC” ХХК-ийн захирал ...
2017.06.08
Хахууль авсан гэх хурандааг эхнэрийнх нь хамт шалг...
2017.06.25
Төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаан да...
2017.06.25
Хүн худалдаалах хэргээр 15 хүн ял шийтгүүлжээ
2017.05.25
“Шуурхай бүлэг” Увс аймгийг зорилоо
2017.03.15
Өдрийн сурвалжлага: Үерт автаж, хөл хорионд орсон ...
2014.07.09
С.Эрдэнэ "хутга"-луулжээ
2017.01.26
4 настай охин машинд дайруулаад амь гарчээ
2011.05.27
Эсэргүүцлээ илэрхийлж, сатууркан утсаар амаа оёжээ...
2011.05.05
Х.Баттулгын Таван толгойгоос Хятадуудад тасалж өгө...
2012.03.29
Ямаа аавтай, хонь ээжтэй...
2014.04.07
Х.Бадамсүрэн захирал 300 саяар Lexus 570 авч, 24 с...
2017.03.31
Далайн гахай террорист халдлагын эсрэг тэмцэнэ
2011.08.09
World international компанийн “Domina” тосыг т...
2011.05.14
Н.Төмөрхүү хуурамч диплом үйлдэж сонгогчдыг мэхэлж...
2012.08.22
Ц.Нямдоржийн хэрээс хэтэрсэн шунал
2016.12.19
662 ширхэг хуурамч мөнгөн тэмдэгт хэвлэжээ
2015.08.24
Хятад залуус үрийн шингэнээ худалдаж байна
2012.01.16
Богдын амыг эзэгнэсэн Богд хаан цогцолбор хэмээх х...
2011.08.17
Тувагийн бөхчүүд хил зөрчив
2012.11.17
ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны мэдлийн б...
2013.02.18
Хонзогнол тээсэн засаг дарга
2013.04.12
Далайн ёроолд хүчилтөрөгч үүсгэгч 1.5 сая амьд бие...
2012.10.04
Б.Наранзун “Хазаарбат”-тай хуйвалдсан уу...
2012.12.03
17 чингэлэг спирт юуны учир ус болов
2017.05.05
Хүнд үхэх эрх байдаг уу?
2012.03.14
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011