Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Гадаад Хэргийн Сайд Л.Пүрэвсүрэн: “АSEM бол том боломж, том хариуцлага"
2015.10.22

Монгол улсын гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монголын Үндэсний Маркетингийн Холбоо /МҮМХ/-ны Их Хурлаас тус холбооны анхны Ерөнхийлөгчөөр сонгогджээ. МҮМХ нь 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулсан бөгөөд өнгөрсөн жилээс үндэсний хэмжээнд ажиллах томоохон зорилго тавин бүтэц зохион байгуулалтаа шинэчилж, үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлжээ. Л.Пүрэвсүрэн сайдтай уулзаж АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил болон Монголын Үндэсний Маркетингийн Холбооны талаар ярилцлаа.

-Юуны өмнө танд шинэ сонгуульт албан тушаалд сонгогдсонд баяр хүргэе. Монголын Үндэсний Маркетингийн Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллах саналыг хэзээ хүлээж авсан бэ?

-Энэ холбооны үүсгэн байгуулагч, маркетер залуучууд нэлээд эрт надад санал тавьсан. Би эхлээд саналыг нь хүлээж аваагүй юм. Цаг завын хувьд ч, бас танай салбарын хувьд ч миний бие төдийлөн тохиромжгүй байж мэднэ гээд буцаасан. Дараа нь Монголын Үндэсний Маркетингийн Холбооны залуучууд маань АСЕМ-ын дээд түвшний уулзалтын хүрээнд нэлээд бодитой санал, санаачилгыг гаргаад бэлтгэл ажлын албан дээр ороод ирсэн. АСЕМ-ын уулзалтын үеэр 800 орчим сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд Монголд ирнэ. Түүнтэй холбоотой бүх зохион байгуулалтын ажлыг тус холбооны удирдлага, ажлын албаны залуучууд хариуцаж ажиллая. Ингэхдээ 200 сайн дурын ажилтнуудыг бэлтгэл ажлын албанаас тавьсан шалгуурын дагуу сонгон шалгаруулж, нэгдсэн менежментээр хангаж ажиллая гэсэн саналаа ирүүлсэн. АСЕМ-ын бэлтгэл ажлын алба, холбогдох ажлын хэсгийн удирдлагууд энэ санаачилгыг нарийвчлан судалж байна. Ийм л эх оронч, ажил хэрэгч санаачилга АСЕМ-ын уулзалтыг амжилттай зохион байгуулахад хэрэгтэй юм.

-10 дугаар сарын 23-нд Төрийн ордонд болох Маркетеруудын Чуулган гол хэлэлцүүлгээ АСЕМ-ын талаар өрнүүлэх болсон байна. Энэ санаачилгыг та гаргасан уу?

-Энэ бол МҮМХ-ны залуусын өөрсдийнх нь санаачилга. Маркетеруудын чуулганыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм байна. Энэ жилийнхээ чуулганы хэлэлцүүлгийг “АСЕМ-ыг дэмжих Маркетеруудын оролцоо” сэдвээр өрнүүлэх тухай саналаа надад танилцуулсан. Маркетингийн салбарын 800 мэргэжилтэн чуулганд оролцож өөрсдийн санал бодлоо уралдуулах юм. Улс орныхоо нийтлэг эрх ашгийн төлөө ингэж сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаа залуусын ажлыг зав гаргаж дэмжих ёстой гэсэн итгэл үнэмшил надад төрсөн. Тэгээд холбооны төлөөллийг дахин санал тавихад нь үйл ажиллагааны хөтөлбөр, цаашдын зорилго зорилт, холбооных нь бүтэц зохион байгуулалттай танилцаад Ерөнхийлөгчөөр ажиллах саналыг хүлээж авлаа. Гэхдээ холбооны бодлогыг нь дэмжиж, зөв талаас нь зааж зөвлөх үүрэгтэй оролцохоос биш өдөр тутмын үйл ажиллагаа, санхүүжилт юманд нь оролцоод явах боломжгүй гэдгээ хэлсэн. Үйл ажиллагаагаа залуучууд маань өөрсдөө амжилттай аваад явна гэдэгт итгэж байгаа.

-Ер нь АСЕМ гэдэг үгийг монголчууд бүгд тогтоочихсон боловч үндсэн утга санаа, ач холбогдлыг нь мэдэж амжаагүй хүн олон байна. Та тэдэнд зориулж товчхон тайлбарлаж өгөөч?

-АСЕМ гэдэг бол Asia Europe Meeting гэсэн үгний товчлол шүү дээ. Ази, Европын улсуудын албан яриа хэлэлцээ гэсэн агуулгыг илэрхийлдэг. Европын 30, Азийн 21 улс, Европын Холбоо, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг АСЕМ-д багтдаг. Манай улсын хувьд АСЕМ-д 2008 онд элссэн.

2014 оны 10 дугаар сард Италийн Милан хотноо Ази Европын дээд түвшний 10 дахь уулзалт /АСЕМ/ болж өндөрлөсөн. Монгол Улс дараагийн уулзалтыг зохион байгуулах эрхийг энэ хурлаас авсан. Хуралд оролцогсод бүгдээрээ санал нэгтэй дэмжсэн.

Тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Европын болоод Азийн хэмжээнд Монгол улсыг хүлээн зөвшөөрч, итгэж байгаагийн илрэл юм” гэж хэлж байсныг та бүхэн санаж байгаа байх. Үнэхээр ч асар том итгэл хүлээлгэж, боломж олгосон шийдвэр байсан. Бас үүний цаана их том хариуцлага бидэнд ирсэн. АСЕМ-д одоогоор 51 орон, хоёр олон улсын байгууллага нэгдэн орсон гээд бодоход л дэлхийн хоёр том тив, 51 улс Монгол улсын чадавхийг хүлээн зөвшөөрч дэмжиж байгаагийн илэрхийлэл шүү дээ. 2016 онд АСЕМ-ийн 20 жилийн ой давхцаж байгаа нь Монголд болох уулзалтын ач холбогдлыг улам ч нэмэгдүүлж байгаа.

-АСЕМ-ын бэлтгэл ажил ямар шатанд явж байна вэ?

-Ерөнхий сайдаар ахлуулсан АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөл ажиллаж байгаа. Үндэсний зөвлөлийн доор АСЕМ-ын бэлтгэл ажлын алба болон чиглэл хариуцсан зургаан ажлын хэсэг ажиллаж байна. Бэлтгэл ажлууд зохих түвшинд хийгдээд явж байна.  Ирэх 11 дүгээр сарын 5-6-нд Люксембургт чуулах АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтанд миний бие оролцоно. Энэ үеэр АСЕМ-ын бэлтгэлийн талаар дэлгэрэнгүй ярилцах юм.

 -Зарим улс төрчид Эдийн засгийн хямралтай ийм нөхцөлд энэ уулзалтыг хийх шаардлагагүй байсан гэх мэдэгдлийг гаргаад амжсан. Энэ талаарх таны тайлбар?

-АСЕМ-ыг зохион байгуулах үйл ажиллагаа бол монголчууд бидний нийтлэг эрх ашгийн төлөөх чухал ажил. Ийм үед бид ямар нэгэн байдлаар улс төржих хэрэггүй юм. Ер нь бид гадаад бодлогын нэг цонхоор явуулах асуудал алдаа гаргасаар ирсэн. Гадаад бодлогод нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл бол дотоодын эв нэгдлийн асуудал. Ядаж бид энэ цаг үед, ийм хариуцлагатай ажлын өмнө нэг цонхоор харж, нэг амаар ярих ёстой. Дэлхий тэр чигээрээ Монгол дээр анхаарлаа төвлөрүүлж байгаа тийм эгзэгтэй үед бид алдаа гаргаж болохгүй. Одоо жил хүрэхгүй хугацаа үлдчихээд байхад АСЕМ-ын талаар улс төржсөн, таагүй мэдээлэл цацах, явцуу ашиг сонирхлын үүднээс муучлах нь Монголд маш хохиролтой гэдгийг бид ухамсарлах ёстой.

-Тэгвэл бид АСЕМ-аас яг юу хүлээх ёстой вэ?

-Бид орчин цагийн Монголын талаар дэлхийд зөв таниулах ажлыг хийх хэрэгтэй байна. Яг үнэндээ Чингис хаан, дайн байлдаан, нүүдэлчин ард түмэн гэсэн маш явцуу ойлголт гадаад ертөнцөд байдаг. Орчин цагийн Монгол улсын хөгжил, байшин барилга, зам харгуй, соёл боловсролын талаар ойлголт тун бага. Би нэг жишээ хэлье. Оросын нэртэй телевизийн сэтгүүлчтэй уулзахад “Танай улсыг би ийм хэмжээнд хөгжсөн гэж зүүдлээ ч үгүй” гэж дуу алдаж байсан. Тэгэхээр бид аль болох зөв аргаар, зөөлөн бодлогоор дэлхийд өөрсдийгөө таниулах хэрэгтэй байна. АСЕМ бол бидэнд энэ тал дээр асар том боломжийг нээж өгч байна.

-АСЕМ-ын үеэр хувь хүмүүс, компаниудад ямар боломжууд нээгдэх вэ?

-АСЕМ бол зөвхөн төр засгийн тэргүүнүүдийн хувьд болоод өнгөрдөг уулзалт биш. Уулзалтын өмнө парламентын хүрээнд, засгийн газрын хүрээнд, бизнесийн салбарынхны хүрээнд, иргэд олон нийтийн байгууллагын хүрээнд, хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийн хүрээнд олон тооны уулзалтууд тус тусдаа болж, тодорхой шийдвэр, бичиг баримтууд гарна.

-Та томилогдсоныхоо дараа Гадаад хэргийн яаман дээр Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрыг шинээр байгуулсан. Энэхүү газар нь маркетингийн салбарт шууд хамаатай газар гэж бид ойлгож байгаа?

-Гадаад бодлого нь улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн гадаад бодлого гэсэн гурван зүйлээс бүрддэг. Анхдагч нь соёлын гадаад бодлого. Дипломат харилцаа тогтоогоогүй байхад аливаа ард түмэн соёлоороо дамжуулж бие биенээ танин мэддэг байсан. Дипломат харилцаа тогтоод улс төрийн харилцаанд орсноороо цаашаа эдийн засгийн бодлого яригддаг. Тийм учраас энэ гурвыг цогцоор нь авч үзэх ёстой гэсэн үндсэн дээр Гадаад хэргийн яамны бүтцэд өөрчлөлт хийж,  Эдийн засгийн гадаад харилцааны газар  байгуулсан. Энэ газарт  эдийн засгийн талаар нэг цонхны бодлогоо хэрэгжүүлж, зохицуулалт хийж байна. гадаад хэргийн яам өмнө нь соёлын маш том газартай байсан ч 1990 оноос энэ газар ажиллаагүй. Тиймээс  Гадаад сурталчилгаа, мэдээллийн газар гэж шинэчлэн байгуулсан. Дэлхий дээр Монгол Улсын нэр хүндийг өргөх, зөв имиж бүрдүүлэх, зөөлөн хүчний бодлогод анхаарч,  ийм  зохион байгуулалт хийсэн. Энэ газар маань маш олон ажил, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явж байгаа.

-Тантай уулзсан завшааныг тохиолдуулан нэг зүйлийг сонирхъё. Монгол Улс дэлхийн хэдэн улстай дип­ломат харилцаа тогтоосон байдаг вэ?

-НҮБ 198 гишүүнтэй. Монгол Улс 1990 онд 98 оронтой дипломат харилцаатай байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч 2011 онд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох уриалга гаргасны дагуу Гадаад хэргийн яам, Л.Болд сайд маш идэвхтэй ажилласан. Одоо дипломат харилцаа тогтоогоогүй 10-аад орон үлдсэн байна. Үүнээс 46 оронд дипломат төлөөлөгчийн газартай.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Д.Зоригт

Монгол улсын гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монголын Үндэсний Маркетингийн Хол...

Уншсан: 7971 | Түгээх |
Холбоотой мэдээ
Г.Батхүү: Хил гааль цахим системд бүрэн шилжих шаардлага тулгарч байна
2017.03.24
Г.Дорж: Зэрэглэл өндөр ОУ-ын тэмцээнээс аваргын цомыг анхдагч нь болж, эх орондоо авчирч байгаадаа баяртай байна
2017.03.21
А.Ерлан: Түлэгдсэн шарханд ам дамжсан яриагаар эмчилгээ хийдэг нь өвчнийг улам хүндрүүлэх шалтгаан болдог
2017.03.21
Э.Номин: “Хятад хэлийг сураад байхдаа яадаг юм” гэсэн яриа ямар ч эцэг эхийн амнаас гарахаа больсон
2017.03.14
Т.Отгонзаяа: Миний амжилт, ялалт бүхэн монголын цагдаа, хамт олонтой минь салшгүй холбоотой
2017.03.14
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 2
Г.Батхүү: Хил гааль цахим системд бүрэн шилжих шаа...
2017.03.24
Г.Дорж: Зэрэглэл өндөр ОУ-ын тэмцээнээс аваргын цо...
2017.03.21
А.Ерлан: Түлэгдсэн шарханд ам дамжсан яриагаар эм...
2017.03.21
Э.Номин: “Хятад хэлийг сураад байхдаа яадаг юм...
2017.03.14
Т.Отгонзаяа: Миний амжилт, ялалт бүхэн монголын ца...
2017.03.14
Л.Амармөрөн: Цагдаагийн эргүүл гэр хороолол руу чи...
2017.02.14
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Энэ чуулганаар иргэдэд...
2017.02.09
Т.Уранболор: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх туха...
2017.02.04
Б.Батжаргал: Эрчим хүчний салбарын хувьчлал үр өгө...
2017.01.30
Г.Болорсүх: Tэтгэвэр тогтоолт, олголтоо шалгуулах ...
2017.01.25
С.Төмөрбат: Тууштай зорилготой байж чадвал англи х...
2017.01.25
Г.Пүрэвдагва: Амьдралын төлөө зүтгэж яваа залуу ма...
2017.01.20
М.МӨНХЧИМЭГ: Энэ онд хөдөө орон нутагт гурав, Улаа...
2017.01.16
АУ-ны доктор, дэд профессор Э.Одхүү: Үргүйдлийн ор...
2017.01.11
Ж.Батсуурь: Эрх баригчид бидэнтэй 5-10 минут уулза...
2017.01.10
А.Тлейхан: Эдийн засаг хүнд байгаа ч хэрэглэгчдийн...
2017.01.03
С.Төмөрбат: Зорилготой, тууштай, тэсвэртэй, хариуц...
2016.12.18
Б.Уранбат: УИХ-ынгишүүн Д.Цогтбаатарыг хүн зодсон ...
2016.12.07
Д.Ганбаатар: Дараа төлбөрт олон улсын карт гэдгээр...
2016.12.01
С.Бямбацогт: Хилийн цэргийг хилийн цагдаа болгохгү...
2016.11.29
Ж.Бямбасүрэн: Хилийн цагдаагаар хил хамгаалалтыг з...
2016.11.28
Ч.Энхзул: Монгол ардын үндэсний хөгжимтэй Буриад а...
2016.11.22
Н.Оюунцэцэг: “GRAND-100” Бизнесийн тогтвортой ...
2016.11.22
Б.Батсүрэн: Аяллын турш нэр минь Монгол Улс
2016.11.21
Д.Цогтбаатар: Монгол Улс казиногоор эдийн засгаа а...
2016.11.17
А.Мандахнаран: Монгол улс JCB картыг гүйлгээнд гар...
2016.11.16
Жүжигчин Жижгээ: Эсрэг талын түүхэн дүрд тоглохыг ...
2016.11.15
О.Мөнгөншагай: Сонгуулийн хууль зөрчсөн нь илэрвэл...
2016.11.07
Х.Өнөрбаяр: “Хэлгүй, дүлий гээд хүнээс гуйлга гу...
2016.10.27
Монгол бахархлын өдрөөр хүчит 128 бөх барилдана
2016.10.24
Д.Нанзаддорж: Борооны ус зайлуулах хөндлөн хоолойг...
2016.06.22
Мисс Б.Гүнзаяа: Мongolia гээд зарлах үед хамрын са...
2016.08.10
Б.Очбадрах: Цээж баяны сэтгэхүй биш төрийн зохицуу...
2016.04.11
М.Чинболд: Хаалгаа хаасан хүн хөгждөггүй шүү дээ
2016.05.06
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт шинэчл...
2016.06.24
О.Батбаяр: “Эрүүл мэндийн салбарыг сайжруулахын ...
2016.05.09
А.Тлейхан: Эдийн засаг хүнд байгаа ч хэрэглэгчдийн...
2017.01.03
Б.Түвшинтөгс: Санал авах өдөр согтууруулах ундаа з...
2016.06.21
Д.Мөнхтөр: ШӨХТГ-ын бүх албан хаагчид орон сууцанд...
2016.07.25
Р.Амаржаргал: Ерөнхий сайдыг дэмжиж ажиллана
2015.12.18
М.Хүрэлсүх: АН-ынхан УИХ-ын сонгуульд ИЗНН-аас тав...
2016.04.30
Т.Гантөмөр: Даншиг наадмын үеэр үйлчилгээ эрхэлсэн...
2016.08.11
Р.Гантөгс: "Номин" бол хайрын, уянгын дууны галт т...
2016.10.03
Г.Болорсүх: Tэтгэвэр тогтоолт, олголтоо шалгуулах ...
2017.01.25
Гадаад Хэргийн Сайд Л.Пүрэвсүрэн: “АSEM бол том ...
2015.10.22
Д.Дорлигжав: Энэ салбарыг хариуцсан сайдын хувьд н...
2015.10.27
Ж.Шижир: “МОРА”-г гадаад зах зээлд амжилт дагу...
2016.09.27
С.Бямбацогт: Хилийн цэргийг хилийн цагдаа болгохгү...
2016.11.29
Т.Уранболор: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх туха...
2017.02.04
Г.Өлзийжаргал: Амжилттай сурах, ажиллах үндэс нь Х...
2016.09.15
Ш.Отгон-Өлзий: Монголын брэндүүдийг БНХАУ-ын зах з...
2016.09.12
Б.Батжаргал: Эрчим хүчний салбарын хувьчлал үр өгө...
2017.01.30
Б.Уранбат: УИХ-ынгишүүн Д.Цогтбаатарыг хүн зодсон ...
2016.12.07
Д.Ганбаатар: Дараа төлбөрт олон улсын карт гэдгээр...
2016.12.01
Ш.Анхмаа: Төрөөс 3087 хүүхдийг шинээр цэцэрлэгт ха...
2016.09.20
Ж.Бямбасүрэн: Хилийн цагдаагаар хил хамгаалалтыг з...
2016.11.28
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Энэ чуулганаар иргэдэд...
2017.02.09
Л.Амармөрөн: Цагдаагийн эргүүл гэр хороолол руу чи...
2017.02.14
Д.Баатаржав: Рио-де-Жанейрогийн олимпийн дараа би ...
2016.02.22
С.Төмөрбат: Зорилготой, тууштай, тэсвэртэй, хариуц...
2016.12.18
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011