Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Д.Дорлигжав: Энэ салбарыг хариуцсан сайдын хувьд нүдээ аниад яваад байж болохгүй байна
2015.10.27

Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.  Тэрбээр  мэдээлэлдээ: Жил хагасын өмнө Хилийн боомтын тухай хуулийг батлан гаргасан, тус хуулийн дагуу  ХХЕГ-ийн харьяанд байсан хилийн шалган нэвтрүүлэх албыг  ИХШХЕГ-т шилжүүлсэн. Уг хилээр орж гарч байгаа хүмүүсийг шалгадаг энэ алба Хил хамгаалах газрын харьяанд 80 гаруй жил явж ирсэн. Одоо бид хилийн шалган нэвтрүүлэх энэ албыг буцааж ХХЕГ-т шилжүүлэхгүй бол болохгүй байна. Үүнтэй холбогдуулан Хилийн хуульд нэмэлт өөрчлөлт орно. Юу гэвэл хилийн ойролцоох газар нутагт бизнес эрхлэх, ашигт малтмалын судалгаа явуулах, барилга байгууламж барих  нь  одоо мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд нэлээд төвөгтэй байдал үүсгэж байгаа. Иймээс хуульд өөрчлөлт оруулж  ХХЕГ-аас зөвшөөрөл авдаг биш, холбогдох байгууллагаасаа зөвшөөрөл авсан бол Хил хамгаалах байгууллагад бүртгүүлдэг системтэй больёо гэж байгаа юм.

Мөн манай хилийн хамгаалалтын зурвас 100 км, хяналтын зурвас   20 км байгаа одоогийн хуулийн эл заалтыг 2 дахин бууруулж хилийн хамгаалалтын зурвасыг 50 км, хяналтын зурвасыг 10 км байхаар өөрчлөх заалтыг оруулсан. Аль ч улс орны иргэд хил рүү дөхөж, хилтэйгээ ойр байж үйл ажиллагаагаа явуулдаг байхад манай улсын хувьд хилээсээ хол хөндий байгаа нь тухайн бүс нутгийн хөгжилд сөрөг нөлөөтэй гэж үзэж байгаа юм.

Хилийн шалганы албыг ИХШХЕГ-ын харьяалалаас гаргаж ХХЕГ-т буцааж шилжүүлж байгаа асуудал  маргаан дагуулж байгаа. ХЦУГ болон ИХШХЕГ нь хоёулаа Хуульзүйн сайдын эрх мэдлийн хүрээнд байдаг  агентлагууд. Хэн нэгэн хүнээс ямар нэгэн эрх мэдэл авах, өгөх гээд байгаа хэрэг огт биш. Асуудлын гол  юунд байна вэ гэвэл хилийн шалган гэхээр хүмүүс өнгөцхөн ойлгоод хилээр орч гарч байгаа хүмүүсийн паспорт, визыг шалгадаг, нэвтрэх тамга дардаг ажил учраас энэ алба Харьяатын албанд байх нь зүйтэй гэсэн үндэслэл ярьдаг, мөн зарим хүмүүс Монгол улсын хилээр нэвтрэн орж ирэхэд цэргийн хувцастай албаныхан  "муухай” харагддаг гэх зэргээр хэлдэг.
4

Гэтэл үнэндээ хилийн шалганы хяналт гэдэг бол зөвхөн хүний паспорт шалгадаг төдий алба  биш. Тусгаар тогтносон Монгол улсын  хилээр  хэдий зөвшөөрөлтэй ч гэлээ орж гарч байгаа аливаа тээврийн хэрэгсэл, галт тэрэг, машин тэргэнд үзлэг шалгалт хийж байх үүрэгтэй алба байх хэрэгтэй. Дэлхий дахинд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ өсөн нэмэгдэж хууль бус тээвэрлэлт, зөөвөрлөлтийн асуудал олон улсын анхаарлын төвд байгаа ийм цаг үед Монгол улсын хилээр эл төрлийн бодис болон бусад хилээр гадагш, дотогш  нэвтрүүлэхийг хориглосон зүйлсийг нэвтрүүлэх, гаргах үйл явцад хатуу хяналт тавигдах ёстой.

Цаашлаад хоёр улсын хил хамгаалах байгууллагатай хилийн хяналтын асуудлаар  маргаан зөрчил гарах юм бол цаад байгууллагатай уулзаж, гэрээ хэлэлцээр хийх шаардлага тулгардаг. Манай улсын хувьд Орос, Хятад хоёр улстай хиллэдэгийн хувьд  хууль журам ёсоор  энэ төрлийн хэлэлцээр хийхийг төлөөлсөн байгууллага нь ХХЕГ байдаг.  Хилийн зөрчлийг шийдвэрлэх энэ хэлэлцээр өөрчлөгдөөгүй, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хэвээр. Үүний дагуу Орос, Хятадын тал хэлэлцээр ёсоор манай хилчдэд асуудлаа тавьдаг, бид өөдөөс нь Хилийн байгууллага үүнийг хариуцахаа больсон, ИХШХЕГ-т шилжсэн гэдэг тайлбарыг өгдөг. Хөрш улс орнуудын хувьд ИХШХЕГ-тэй харьцаж ойлголцож чаддаггүй ийм л нөхцөл байдал үүсээд байна.

Вагоны нүүрсэн доор автомашины ачаан дотор нууж хориотой эд зүйлсийг хил нэвтрүүлэхийг завдсан тухай хэрэг зөрчлийг та бүхэн сонссон байх. Эдгээр тээврийн хэрэгслийг шалгах үүргийг Хилийн хяналтынхан л хийдэг. Зарим хүмүүс Гаалийн байгууллага гэж байхад дахин ийм байгууллага байх хэрэг байна уу гэж асууж байна лээ. Энэ бол ихээхэн андуу ойлголт. Гаалийн байгууллага бол зөвшөөрлийн дагуу Монгол улсын хилээр нэвтэрч байгаа бараа таваар, эд зүйлсийг бүртгэлжүүлж, тухайн бараа мөн биш эсэхийг хянаж, хуулийн дагуу татвар тогтоодог байгууллага. Тухайн хил нэвтэрч байгаа этгээд бараа бүтээгдэхүүний тухай буруу юмуу худал мэдүүлэг өгсөн бол тухайн барааг хурааж авах, торгууль тавьдаг болохоос бусдын бараанд үзлэг нэгжлэг хийгээд явдаг байгууллага биш, тэгээд ч манай бүх хилийн боомтон дээр тийм цаг зав боломж ч байхгүй.

Тиймээс Монгол улсын хилээр нэвтрэх, ачаа  бараа нэвтрүүлэх, тээврийн хэрэгсэл нэвтрэх асуудал нь хил хамгаалалтын  нэг хэсэг юм. Зөрчилгүй байгаа бол хэвийн үйл ажиллагаа нь явж, зөрчил гарсан тохиолдолд  таслан зогсоодог ийм л үйл ажиллагаа энд явагддаг. Өнөөгийн байдлаар хил хамгаалах дээрх үйл ажиллагааг хоёр байгууллагад өгчихсөн байдалтай байна. Хуулиараа бол нэг байгууллага мэт харагдавч, үйл ажиллагаа нь хоёр байгууллагаар дамжин хэрэгждэг. ИХШХЕГ-т шилжсэн хилийн шалганы байгууллага дээр хэлсэнчлэн визны тэмдэг дарахаас бусад үйл ажиллагааг идэвхтэй явуулж чадахгүй байгаа юм. Одоогоор ИХШХЕГ-ын 20 гаруй хилийн шалганы байцаагч жирэмсний амралтаа авсан,  тэдний оронд  хүн түр авч ажиллуулж болдоггүй, бусад байцаагч нар ээлжгүй ажиллах нөхцөл үүссэн, зарим газар ээлжгүй ажиллаж байгаа жишээ байна.

Хилийн цэргийн харьяанд байх юм бол хилийн хороо нь өөрөө асуудлаа зохицуулаад, хилийн шалгагч нараа ээлж гарган ажиллуулаад болчихдог байсан. Хамгийн гол нь үүний цаана амьдрал дээр бэрхшээл учраад байна. Хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэглийг тэр бүр бүрэн гүйцэд шалгаж чадахгүй байна. Сонор соргог байх ёстой хилийн хяналтынхан ийм нөхцөлд ажиллаж байгаагийн цаана Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг  хориглосон, хууль бус зүйлс нэвтэрч байхыг үгүйсгэх аргагүй. Энэ бүхэн улсын хилийн хамгаалалт, халдашгүй дархан байдалд ноцтой хохирол учруулж эхлээд байна.

Ийм л бодит нөхцөл байдал тулгараад байгаа учраас ИХШХЕГ-ын харьяанд байгаа  шалган нэвтрүүлэх  албыг буцааж ХХЕГ-т авахаас өөр арга алга. Товчхондоо бол бодит амьдрал биднээс ингэж ажиллахыг шаардаж байна гэсэн үг. Энэ салбарыг хариуцсан сайдын хувьд би нүдээ аниад яваад байж болохгүй байна. Жил хагасын өмнө хийсэн зүйлийг өөрчиллөө, хууль эрхзүйн салбарын  шинэчлэлийн ажлаас ухарлаа гэж хэлэх хүмүүс гарах л байх. Анхнаасаа дутуу бодож энэ ажлыг эхлүүлсэн нь аргагүйн эрхэнд эргээд өөрчлөхөд хүргэж байна.

Ийм л үүднээс энэ Хилийн боомтын тухай  хуулийн нэмэлт өөрчллөтийг  өргөн барьсан, УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд, Хууль зүйн байнгын хороонд шилжсэн” гэж Хууль зүйн сайд Д.Дорлигжав сэтгүүлчдэд мэдээллээ.

Undesten.mn

Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.  Тэрбээр...

Уншсан: 28 | Түгээх |
Холбоотой мэдээ
Ч.Батзориг: Миний хийсэн ажил хэдэн тэрбумыг хэмнэсэн
2017.10.17
Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад цагдаад хандлаа гэж уурласан
2017.10.04
С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг бизнесийн шинэ загварууд гарч ирж байна
2017.09.18
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг сая иргэний аминд ч хүрч болзошгүй
2017.09.11
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах талаар ярилцлага өглөө
2017.09.06
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 3
Ч.Батзориг: Миний хийсэн ажил хэдэн тэрбумыг хэмнэ...
2017.10.17
Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад ...
2017.10.04
С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг биз...
2017.09.18
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг с...
2017.09.11
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б....
2017.08.18
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн а...
2017.05.15
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Эв ...
2017.05.03
Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд б...
2017.05.01
В.Путины талархлыг хүлээсэн арматур монголчуудын х...
2017.04.24
Д.Оюунхорол: Эх болсон байгалиа хамгаалах нь Монго...
2017.04.20
Ж.Цолмон: Би уг нь Анагаахын сургуулийн “бүтээгд...
2017.03.28
Г.Батхүү: Хил гааль цахим системд бүрэн шилжих шаа...
2017.03.24
Г.Дорж: Зэрэглэл өндөр ОУ-ын тэмцээнээс аваргын цо...
2017.03.21
А.Ерлан: Түлэгдсэн шарханд ам дамжсан яриагаар эм...
2017.03.21
Э.Номин: “Хятад хэлийг сураад байхдаа яадаг юм...
2017.03.14
Т.Отгонзаяа: Миний амжилт, ялалт бүхэн монголын ца...
2017.03.14
Л.Амармөрөн: Цагдаагийн эргүүл гэр хороолол руу чи...
2017.02.14
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Энэ чуулганаар иргэдэд...
2017.02.09
Т.Уранболор: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх туха...
2017.02.04
Б.Батжаргал: Эрчим хүчний салбарын хувьчлал үр өгө...
2017.01.30
Г.Болорсүх: Tэтгэвэр тогтоолт, олголтоо шалгуулах ...
2017.01.25
С.Төмөрбат: Тууштай зорилготой байж чадвал англи х...
2017.01.25
Г.Пүрэвдагва: Амьдралын төлөө зүтгэж яваа залуу ма...
2017.01.20
М.МӨНХЧИМЭГ: Энэ онд хөдөө орон нутагт гурав, Улаа...
2017.01.16
АУ-ны доктор, дэд профессор Э.Одхүү: Үргүйдлийн ор...
2017.01.11
Ж.Батсуурь: Эрх баригчид бидэнтэй 5-10 минут уулза...
2017.01.10
А.Тлейхан: Эдийн засаг хүнд байгаа ч хэрэглэгчдийн...
2017.01.03
С.Төмөрбат: Зорилготой, тууштай, тэсвэртэй, хариуц...
2016.12.18
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б....
2017.08.18
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг с...
2017.09.11
С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг биз...
2017.09.18
Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн а...
2017.05.15
Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад ...
2017.10.04
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Эв ...
2017.05.03
Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд б...
2017.05.01
Ч.Батзориг: Миний хийсэн ажил хэдэн тэрбумыг хэмнэ...
2017.10.17
“Баянгол” эмнэлгийн Үр суулгах төвийн их эмч, ...
2011.11.07
“Aqua fitness” төвийн багш Ука: “Hot yoga”...
2011.11.29
Б.Одгэрэл: Багш хүн сэтгэл дотроо хүний хүүхдийг ө...
2012.03.15
Топ модель Э.Одгэрэл: Хүнд байдаг олон юм надад ба...
2011.10.22
М.Баярбат: Хүний өмнөөс ичих шиг хөгийн юм байдагг...
2012.09.10
Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэрг...
2011.12.30
Их эмч Ж.Энхтуяа: Жирэмсний витаминыг хэтрүүлбэл у...
2011.11.21
Ч.Содтуяа: Төрөөс дэмжлэг үзүүлж, үндэсний ялагчаа...
2012.09.07
Жүжигчин А.Алтанхуяг: Өнөөдөр хэн нэгэн хоёр хүн ц...
2012.11.10
Б.Догмид: Орос хүн, орос ган хоёрын чанарыг магтаа...
2012.02.15
В.Путины талархлыг хүлээсэн арматур монголчуудын х...
2017.04.24
Ганбуушийн хагалгаа амжилттай болж, хүйсээ солиулс...
2012.05.28
Ж.Цолмон: Би уг нь Анагаахын сургуулийн “бүтээгд...
2017.03.28
Ж.Бямбасүрэн: Хилийн цагдаагаар хил хамгаалалтыг з...
2016.11.28
Т.Отгонзаяа: Миний амжилт, ялалт бүхэн монголын ца...
2017.03.14
"Хүн судлалын үндэсний төв"-ийн захирал, шинжлэх у...
2012.04.18
Б.Баасанжав: Өвөг дээдэс нэгтэй бидэнд хамтарч ажи...
2012.04.25
Г.Болорсүх: Tэтгэвэр тогтоолт, олголтоо шалгуулах ...
2017.01.25
Г.Батхүү: Хил гааль цахим системд бүрэн шилжих шаа...
2017.03.24
Н.Ганцацрал: Манай хойд аав нийтдээ долоон хүүхди...
2012.08.07
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011