Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“Сүмтэй” будааг “заантай” будааны уутанд савлан зарж байна
2015.12.02
Өнгөрсөн долоо хоногт цахим орчинд “Заантай будаа хуурамч байна, гэр бүлээрээ хордлоо” гэх мэдээлэл тарсан. Ер нь цагаан будаа хуурамч байна, дотроос нь өт гарж ирлээ гэх мэдээллүүд сүүлийн үед мэр сэр гарах болсон. Энэ талаар мэдээллийг анх тараасан фэйсбүүк хэрэглэгчээс тодруулах гэсэн боловч хаягаа устгасан байсан тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас лавлалаа.

НМХГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Д.Энхбат “Цахим орчинд гарч буй мэдээллийн араас манай гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсийнхан шалгаж үзсэн. Мэдээллийг тавьсан эзэн, эх үссвэр нь олдоогүй. Эсвэл тийм мэдээлэл тавиагүй гэх зэрэг хариулт өгдөг. Хуурамч будаа бол лабораторын шинжилгээгээр гараагүй. Харин чанар хугацаа, хадгалалтын горим алдсан цөөн тохиолдол бий” гэсэн юм.

Чанар хугацаа, хадгалалтын горим алдагдсан хүнсний бүтээгдэхүүнийг Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн 8-р зүйлд заасны дагуу буцаан татаж, мал амьтны тэжээл, ургамлын бордооны зориулалтаар дахин боловсруулдаг. Шаардлагатай бол устгалд оруулдаг гэнэ. 

Үе үе яригддаг цагаан будаа хуурамч байна гэсэн мэдээллийг ийнхүү НМХГ үгүйсгэж байгаа бөгөөд будааны бизнес эрхлэгчид нэгнийгээ өрсөлдөөнөөс шахан гаргах шударга бус өрсөлдөөний хэлбэр гэж үзэж байна. Мөн борлуулалт сайтай будааны уутанд чанар муутай будаагаа савладаг байж магадгүй гэсэн хардлага байдаг. Үүний мөрөөр Баянзүрх захыг зорилоо.

13-р хорооллынхон ихэвчлэн үйлчлүүлдэг тус захын доод давхарт будаа гурилын тасаг бий. Зөвхөн будаа гурил, элсэн чихэр гэх мэт бүтээгдэхүүн худалдаалдаг 4-5 лангуу байх бөгөөд 25 кг-ийн гурил, будаа өрөөстэй байна. Ханан дээр нь 100-гийн тор өлгөөтэй. Хажуугаар бидний хэлж заншсан заантай будааны шинэхэн уутнууд өлгөөтэй байх  юм. Худалдагчаас уутыг хаанаас авдаг, будаагаа өөрсдөө савладаг юм уу гэж асуухад “Өө энэ уутыг зарахгүй ээ. Хүн авчирч өгдөг юм, нэгийг нь 100 төгрөгөөр авдаг. Сүмтэй будаанаас өөрөө савлаж зардаг” гэсэн юм. Тэд 5 кг-аар савласан “заантай” гэх ч үнэндээ “сүмтэй” будаагаа 11 мянган төгрөгөөр зардаг юм байна.

Ингэж иргэдийг төөрөгдүүлэн худалдаачид өөрсдөө будаа савлан зарж байгаад НМХГ-аас ямар хяналт тавьдаг талаар тодруулахад  “Бид будааны чанарын аюулгүй байдалд л хяналт тавьдаг. Хуурамч будаа илэрлээ гэвэл будаанаас дээж авч лабораторид шинжилгээнд өгдөг. Савлаж уутлаад өөрсдөө зарж байгаа асуудлыг цагдаагийн байгууллага хариуцах ёстой” гэсэн юм.

Хуурамч будаа хилээр орж ирж байгааг НМХГ үгүйсгэж байна. Харин борлуулалт, савлагаа эрүүл аюулгүй байдал хангалттай бус байгааг Баянзүрх захын жишээнээс харж болно. Цагаан будаа гэдэг бол ургамал учир хугацаа хэтэрвэл муудна, худалдан авахдаа сайтар шалгаж үзэхийг иргэддээ анхааруулж байна.

Г.ТҮШИГ
Эх сурвалж: newscom.mn

Өнгөрсөн долоо хоногт цахим орчинд “Заантай будаа хуурамч байна, гэр бүлэ...

Уншсан: 10602 | Түгээх |
Холбоотой мэдээ
Эрдэнэтээс авсан гэж шуугиад байгаа Лексус-570-ийн түүх
2017.04.27
Богд ууланд гарсан түймрийг бүрэн унтраав
2017.04.27
Цагдаагийн алба хаагчид хүн амины хэргийг шуурхай илрүүлжээ
2017.04.21
Царцаж гацсан “Цахим эрүүл мэнд” “цавчаа” хийсэн Метронетворкс
2017.04.20
1800-1969 дугаарын утсанд боловсролын байгууллагатай холбоотой гомдол, санал нилээдгүй ирсэн байна
2017.04.18
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 2
Эрдэнэтээс авсан гэж шуугиад байгаа Лексус-570-ийн...
2017.04.27
Богд ууланд гарсан түймрийг бүрэн унтраав
2017.04.27
Цагдаагийн алба хаагчид хүн амины хэргийг шуурхай ...
2017.04.21
Царцаж гацсан “Цахим эрүүл мэнд” “цавчаа” ...
2017.04.20
1800-1969 дугаарын утсанд боловсролын байгууллагат...
2017.04.18
Цэвэрлэхээс илүү өлөнгийн үйлдвэрүүд хотыг өмхийд ...
2017.04.17
Оффшор бүсэд данс эзэмшхийг хориглохтой холбогдсон...
2017.04.14
Гранат дэлбэрэх хүртлээ доройтсон зэвсэгт хүчинд ю...
2017.04.12
Эрүүгийн 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа яву...
2017.04.11
Сурагчдаас мөнгө, хандив авч буй талаарх гомдлыг ш...
2017.04.10
Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо Монголын асуудлаар ...
2017.04.07
Орхон суманд шар усны үер буужээ
2017.04.04
Х.Бадамсүрэн захирал 300 саяар Lexus 570 авч, 24 с...
2017.03.31
Монгол Улсын иргэдийг АНУ-д визгүй зорчуулах мэдээ...
2017.03.31
Төрөөс төрсөн тэрбумтан Говь-Алтайн АН-ын даргын с...
2017.03.30
Жилд дунджаар зам, тээврийн 32 мянга гаруй осол га...
2017.03.30
Налайхад зөвшөөрөлгүй уурхайг хааж эхэллээ
2017.03.16
Орон нутагт ажиллах төрийн албан тушаалтнуудыг угт...
2017.03.16
“Шуурхай бүлэг” Увс аймгийг зорилоо
2017.03.15
Дуудлагын жолоочийн нэр барьсан залилагчийг барьжэ...
2017.03.10
"Цагдаагийн байгууллагаас “Жи-Тайм корпорейшн”...
2017.03.10
Ц.Элбэгдорж: Эрдэнэт үйлдвэрт шахаа, талцал биш нэ...
2017.02.24
Монголын улс төрчдийн хоёр төрлийн амьдрал: өдөр н...
2017.02.18
Голомт банк томоохон харилцагчдаа “луйварддаг”...
2017.02.06
АШУҮИС-ийн хамт олны МЭДЭГДЭЛ
2017.01.27
Эрдэнэтийн 49 хувийг Төрийн эзэмшилд авахаас татга...
2017.01.27
С.Эрдэнэ "хутга"-луулжээ
2017.01.26
Ш.Раднаасэд: "Төрөөс ХХБ-д байршуулсан их мөнгө би...
2017.01.25
АН малгайгаа биш, толгойгоо солих хэрэгтэй
2017.01.25
5900 ширхэг “Gold Chinggis” архийг битүүмжилжэ...
2017.01.19
Сү.Батболд та Монгол төрийн сайд байхдаа ч оффшорт...
2016.09.29
МАН-ын нэрийг гутаагч Г.ТӨМӨРБААТАР гэж хэн бэ
2016.11.01
Төрөхөөс төрсөн ТЭРБУМТАН буюу “Өргөө” амаржих...
2016.12.09
Золбин нохой устгалд 25 сая төгрөг зарцуулжээ
2016.12.09
Интернэт болзооны шилдэг "молигууд"
2011.11.18
С.Эрдэнэ "хутга"-луулжээ
2017.01.26
Өнгөрсөн онд гадаадын 450 иргэнийг албадан гаргажэ...
2017.01.17
Ш.Раднаасэд: "Төрөөс ХХБ-д байршуулсан их мөнгө би...
2017.01.25
Хүнд суртал гаргаж, хүчний байгууллага гэдэгтээ ...
2016.04.06
МАХН-ын сайдуудын эрхэнд халдаж байхад Ерөнхий сай...
2016.03.28
Багш аа, хичээлээ заа!
2016.02.22
“Сүмтэй” будааг “заантай” будааны уутанд с...
2015.12.02
Ц.Элбэгдорж: Эрдэнэт үйлдвэрт шахаа, талцал биш нэ...
2017.02.24
“Цэнхэр үст” Цэрэн бусдыг гүтгэсэн хэргээр цаг...
2016.04.04
Авилгатай биш Н.Энхбаяртай тэмцэх газар болж хувир...
2016.03.28
Абдул Каримыг нэр бүхий бөхчүүдээр дарамтлуулжээ
2015.12.08
Ц.Нямдоржийн хэрээс хэтэрсэн шунал
2016.12.19
“Шуурхай бүлэг” Увс аймгийг зорилоо
2017.03.15
“Хар үйл явдал”-ыг нэрлэж эхэллээ
2015.10.22
Сандэй худалдааны төвд гарсан галын хариуцлагаас С...
2015.10.22
О.Ганбат ГЕГ дахь аалзны тороо нэхэж эхэллээ
2015.10.15
УИХ-ын дэд дарга М.Энхболд саналаа өглөө
2016.06.29
Наршихаас сэргийлэхийг зөвлөж байна
2016.07.27
“Дипломат шуудан” гэх халхавчаар их хэмжээний ...
2016.06.22
Хотын дарга Э.Бат-Үүлийг ажлаас нь огцруулъя
2015.10.09
Сайдад нэр дэвшигч дөрвөн хүнийг томилбол ашиг сон...
2016.07.25
Хятадад ял эдэлж байсан ялтанг эх оронд нь шилжүүл...
2016.07.26
Өдрийн сурвалжлага: Үерт автаж, хөл хорионд орсон ...
2014.07.09
Далайн гахай террорист халдлагын эсрэг тэмцэнэ
2011.08.09
Х.Баттулгын Таван толгойгоос Хятадуудад тасалж өгө...
2012.03.29
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011