Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Б.Очбадрах: Цээж баяны сэтгэхүй биш төрийн зохицуулалтын бодлого хэрэгтэй байна
2016.04.11

Эдийн засгийн ухааны доктор /Ph.D/, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга Балжиннямын Очбадрахтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- Манай улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралд нэлээд гүнзгий автлаа. Дөрөвхөн жилийн дотор эдийн засгийн өндөр өсөлтүүд саарч шалдаа унатлаа буурчээ.  Юунаас шалтгаалж ийм байдалд хүрэв?

-Эдийн засгийн хямралд автахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, гадаад хүчин зүйлийн нөлөө хүчтэй хэвээр байна. Манай улсын эдийн засаг өмнө нь ЗХУ-ын эдийн засгаас 90 хувийн хамааралтай байсан. Одоо харин эсрэгээрээ Хятадаас 70 шахам хувийн хамааралтай болсон. Тухайн улс эдийн засгийн хувьд аль нэгэн улсаас гуравны хоёр хувийн хамааралтай болвол хараат байдалд орсон гэж үздэг. Манай улсын хувьд ийм хэмжээнд хүрсэн нь аянгийн харанга дэлдэж байна.

Хоёрдугаарт манай эдийн засаг бүтцийн хувьд өрөөсгөл. Боловсруулах үйлдвэр хөгжөөгүй, эдийн засагт 6 хувь эзэлдэгээс түүхий эдийг голчлон экспортолдог. Хэдэн жилийн өмнө тонн нүүрсийг 70-90 ам.доллароор экспортолж байсан бол өнөөдөр дөнгөж 30 ам.доллар хүрэхтэй үгүйтэй байна.

Гуравдугаарт, эдийн засгийн урт хугацааны тогтвортой  бодлогогүй явж ирсэнээс улбаатай сөрөг нөлөөллүүд манай хөгжил дэвшилд тээг саад учруулсаар иржээ. төрийн харалган бодлого зах зээлийн хөгжилд өөрөө саад бэрхшээлийг буй болгож байна. Байгалийн ашигт малтмал, малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүн өндөр үнэтэй байх үед мөнгөн хуримтлалын сан бүрдүүлж чадаагүй, харин ч шинэ баян цээжээ дэлдэмтгий  гэдэг шиг гарын хурууны салаагаар хөрөнгө мөнгийг урсгаж гагцхүү хэрэглэгчийн байр сууринаас улс орны эдийн засагт үрэлгэн хандаж ирлээ.

-Эдийн засгийн хямралыг даван туулах зорилгоор Засгийн газраас хэд хэдэн удаа бонд гаргаж, хөрш орнуудаасаа хүртэл их, бага хэмжээгээр зээл тусламж авч байсан удаа олон. Одоо ч гэсэн зээл авсаар байна. Энэ алхам нь зөв үү. Үүнийг хэр зэрэг үр ашигтай зарцуулж байна вэ?

-Ухаалаг төр хуримтлал үүсгэдэг. Гэтэл манайхан авч болох бүхий л газраас зээл тусламж авч байна. Хойд хормойгоороо урдахыгаа нөхнө гэдэг шиг л зүйл болоод байна. Чингис хааны нэрийг худалдаад 1.5 тэрбум, “Самурай” бонд гээд 500.0 сая, Хөгжлийн банкны шугамаар 600.0 орчим сая ам.долларыг төслийн хөнгөлөлттэй бус, арилжааны нөхцөлтэйгээр оруулж ирсэн. Ерөнхийдөө,  2.4 тэрбум ам.долларыг үр бүтээл багатай дуусгасан.

Цементийн үйлдвэр, Улаанбаатар хотын зам зэрэг зарим төсөл боломжийн хэмжээнд хэрэгжсэнийг үгүйсгэхгүй. Дээрх өрийг 2017 оноос төлж эхэлнэ. Энэ нь эдийн засагт маш хүндрэлтэй. Монгол банк своп хэлцэл буюу мөнгөн тэмдэгтээ  солилцох замаар Хятадаас 3.0 их наяд гаруй төгрөгийн юаны өр тавьчихаад байгаа.Ер нь Монгол орны нийт гадаад өр 25.9 тэрбум ам.долларт хүрсэн. Өөрөөр хэлбэл, Монгол улсын иргэн бүр гадаадад 15.0 сая төгрөгийн өртэй гэсэн үг.

ЭДИЙН ЗАСАГТ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

-Ийм их хэмжээний өртэй хэрнээ сонгогчдод өгсөн амлалтаа биелүүлсэн нэр зүүх гэж орон сууцны ипотекийн зээлийн хүүг 5, малчны зээлийн хүүг  10 хувь руу шилжүүлсэн. Эдийн засгийн ухаанаар мэргэшсэн хүний хувьд үүнийг та юу гэж дүгнэж байна вэ. Эдийн засгийн хямралтай энэ цаг үед ийм боломж бий юү?

– 78.0 мянган иргэн орон сууцны зээлтэй байгаагаас 56.0 мянга нь 8 хувийн зээлд хамрагдсан тооцоо байдаг. Энэхүү шийдвэр гарснаас  хойш арилжааны банкнаас 346 зээлдэгч 15.0 тэрбум төгрөгийн 5 хувийн хүүтэй, 719 зээлдэгч 44,4 тэрбум төгрөгний 8 хувийн хүүтэй, 3376 зээлдэгч 135,6 тэрбум төгрөгний орон сууцны зээлийн хүүгээ 8-5 хувьд шилжүүлсэн талаар Монгол банк саяхан мэдээлсэн байсан. Уг нь зээлийн хүү буурч л байвал хэрэглэгч-иргэдэд, цаашлаад улс орны эдийн засагт сайн л даа.  Таны асуусан 2 тохиолдлын хувьд тус бүрээр нь тайлбарлая. 

Орон сууцны зээлийг 5 хувь болгох нь буруу биш. Эрх баригчид  инфляци 1.9 хувь руу орсон учраас бууруулсан гэж буй нь эдийн засгийн утгаараа үндэслэлттэй тайлбар боловч харамсалтай нь эх үүсвэр нь бодит бус учраас удаан хугацаанд хэрэгжих боломжгүй. Тэд эх үүсвэрийг нь  шинээр бий болгосон Ирээдүйн тэтгэврийн  сангаас санхүүжүүлнэ хэмээн тайлбарлаж байгаа.

Энэхүү санд 3.3 их наяд төгрөгийн хөрөнгөтэй гэж мэдээлж буй ч үнэн хэрэг дээрээ идээд хэрэглэчихсэн зүгээр л зөвхөн цаасан дээрхи хоосон тоо болохоор  Монгол банк  бодит эх үүсвэргүй цаасан мөнгө хэвлэх байх л даа. Энэ нь эргээд  инфляциа хөөрөгдөнө. Зүй нь зээлийн хүүгийн асуудлыг эдийн засгийн цогц утгаар нь шийдье гэвэл инфляци буурсан тохиолдолд хадгаламжийн хүүг харьцангуй бууруулах ёстой. Ингэж шийдэж чадаагүй болохоор орон сууцны зээлийг санхүүжүүлэх эх үүсвэр байхгүй.

Хоёрт: Малчны зээлийн хүүг ийм хэмжээнд бууруулсан нь  бас зөв шийдвэр. Харамсалтай нь эдийн засгийн утгаараа бас үндэслэлгүй. Монгол улсын бүх банкинд 7.7 их наяд төгрөгийн хадгаламж байдаг. Үүнээсээ малчдад өндөр хүүтэй зээл олгодог. Хадгаламжийн хүү нь 17-18 хувьтай байхад яаж зээлийн хүүг 10 болгож  бууруулах юм. Ямар ч боломжгүй. Тиймээс эх үүсвэрийг нь, аль эсвэл хүүгийн зөрүүг нь Засгийн газраас гаргахаас өөр аргагүй. Үүнийг санхүүжүүлэхийн тулд мөнгөгүй Засгийн газар дахиад л зээл авна гэсэн үг.

Эх үүсвэр баталгаатай биш болохоор одоогоор Төрийн банкыг  шахаж байна. Нийт малчдын 13 хувь буюу 17400 орчим нь Төрийн банкинд зээлтэй байдаг. Тус банк малчны зээлийн дөнгөж 17 гаруй хувийг эзэлдэг. Ингээд бодохоор ямар ч үндэслэл, судалгаагүй байгаа юм. Хадгаламжийн хүүг бууруулах чиглэлээр төрийн зохицуулалтын механизм хэрэгжүүлэхгүй бол эдгээр шийдвэр  зүгээр л сонгуулийн өмнөх шоу болж дуусна.

Жинхэнэ сонгодог утгаараа зээлийн хүү дэлхийн зах зээлд хоёр гуравхан хувьтай байдаг. Манайх шиг ийм жилийн 25 хувийн дундаж хүүтэй зээл нь  үйлдвэрлэл бүү хэл түргэн эргэлттэй худалдаа, арилжаанд ч ахадсан хүү юм. Тиймээс эдийн засагт төрийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй.

-Орон сууцны, малчны зээлийн хүүг бууруулахын тулд хадгаламжийн хүүг мөн адил бууруулах нь дээрх шийдвэр хэрэгжих үндэслэл болох юм байна. Гаргасан шийдвэрээ бодит ажил хэрэг болгохын тулд эрх баригчид яагаад энэ зохицуулалтыг хийхгүй байна вэ?

-Нийт хадгаламж эзэмшигчийн хоёр хүрэхтэй үгүйтэй хувь нь нийт хадгаламжийн  80 гаруй хувийг эзэлдэг. Тодруулбал, хэдхэн баячууд байдаг. Ихэнх нь шийдвэр гаргах түвшний хүмүүс байгаа учраас хадгаламжийн хүүг бууруулах сонирхолгүй байна. Дашрамд дурьдахад малын тоо 60.0 саяд хүрлээ гэж онгирч байна. Энэ бол худлаа. Ихэнх малчид зээл авахын тулд тоо толгойг нь нэмж тоолуулдаг. Эдийн засагчдын тооцооллоор энэхүү малын тооны 20-30 хувь нь хий тоо гэж үздэг.

- Эдийн засгийн хямрал хэдий хүртэл үргэлжлэх бол. Үүнээс гарах ямар гарц байна вэ? Төрийн бодлого буруу байгаа нь манай улс эдийн засгийн хямралд өртөх бас нэгэн шалтгаан болсон гэж та түрүүн хэлсэн. Энэ салбарт урт хугацааны төрийн ямар бодлого хэрэгтэй гэж харж байна вэ?

-Төр засгийн зүгээс хямралаас гарах цогц, ухаалаг бодлого хэрэгжүүлэхгүй бол мэдээж удаан үргэлжилнэ, улам ч хүндэрнэ. Үүнд импортыг орлох, экспортыг дэмжсэн үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлсэн бодит эдийн засгийг дэмжих, түүхий эдээс боловсруулах үйлдвэр рүү чиглэсэн бодлого яаралтай хэрэгжүүлэх ёстой.  Дэд бүтэц рүү хөрөнгө оруулж бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжүүлэх, гадны хөрөнгө оруулалтыг хий хоосон шүтэх бус Монголдоо ашигтайгаар оруулах, хувийн хэвшлийг дэмжиж төрийн хүнд суртлыг багасган бизнесийн орчноо сайжруулах гэх мэт олон асуудал орно шүү дээ.

Мөн мөнгөний зөв бодлого хэрэгжүүлж  хадгаламж болон зээлийн хүүг бууруулж, манай санхүүгийн зах зээлийн 97 хувийг эзэлж байгаа зөвхөн банкны бус хөрөнгийн бирж, даатгал, хөрөнгө оруулалтын сан зэрэг санхүүгийн зах зээлийн бусад хэлбэрүүдийг хөгжүүлж хямд хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэн санхүүгийн зардлыг  хямдруулах шаардлагатай байна. Гаднаас арилжааны өндөр өртөгтэй бус хямд урт хугацаатай санхүүгийн эх үүсвэр олж үр бүтээлтэй төслүүдийг хэрэгжүүлэх гэх мэт олон зүйлээс хамаарна.

-Төрийн байгууллагын ажилчдын цалин, иргэдийнхээ тэтгэвэр, тэтгэмжийг өгч чадахааргүй хүнд нөхцөл байдалд орсон хэрнээ НӨАТ-ийн хуулийг хэрэгжүүлж, их хэмжээний хонжвортой сугалаа явуулж байна. Үүнд иргэд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Манайд далд эдийн засаг 30 хувьтай байна гэсэн тооцоо байдаг. Үүнийг ил тод болгож буй нь сайн талтай. Гэхдээ хонжворт сугалааны хэлбэртэй болгосноор  нэг худалдан авалтыг жижиглэн олон болгох, ТҮЦ болон зах зэргийн жижиг  худалдагч-бичил бизнес эрхлэгчдэд үнэтэй кассын машин, тоног төхөөрөмж авахтай холбоотой сөрөг, хүндрэлтэй асуудлууд гарч байна. Үүний оронд Хялбаршуулсан  буюу тогтмол татварын тогтолцоонд шилжих нь зүйтэй гэж би үздэг. Энэ тухай олон жилийн өмнө бичиж байсан.

- Засгийн газраас ямар ч судалгааны үндэслэлгүй гаргасан буруу шийдвэрийн  хохирогчид нь яалт ч үгүй ард иргэд. Тухайлбал, хязгаар нутаг болох Ховд аймгийн иргэдийн аж амьдрал ямар байна вэ?

-Хөдөөний ард иргэдийн амьдрал гундуухан байна. Орлогынх нь эх үүсвэр болох мал болон түүхий эд нь борлогдохгүй байна. Нэг жилийн өмнө төлөг 110.0 мянган төгрөгийн үнэтэй байсан одоо 50 гаруй мянган төгрөгт гуйж өгч байна. Ямаа 25.0 мянган төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, нэг мал бараг шил архины үнэтэй тэнцэж байна. Нэхий өлөнтэйгөө 1500 төгрөг. Авчирч өгөөд бензинийхээ үнийг ч төлж дийлэхгүй. Ийм үнэгүйдэл бий боллоо.

- Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга хүний хувьд орон нутгаа хөгжүүлэх ямар гарцыг харж байна вэ?

-Би төрийн бодлогоор хязгаар нутгийн хөгжлийг дэмжих хэрэгтэй талаар 2007 онд дэлгэрэнгүй нийтлэл бичиж байсан. Тухайлбал, хязгаар нутгийн нэмэгдэл хэрэгтэй тухай, мөн шатахууны үнийг хоттой адилхан болгох, алслагдсан нутгийн хил гаалийн татварыг тэглэх, түүнчлэн алс орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа иргэн аж ахуйн нэгжийг эхний 5 жилд татваргүй, удаах 5 жилд 50 хувь   чөлөөлөх, тээврийн зардлыг бууруулах, онгоцны тийзний хөнгөлөлт үзүүлэх Ховд хотыг баруун бүсийн нийслэл болгох, алсдаа Улаанбаатарыг Ховд, Чойбалсантай холбосон  жинхэнэ “Мянганы төмөр зам” мега төсөл хэрэгжүүлэх гэх мэт олон асуудал дэвшүүүлж байсан нь одоо ч ач холбогдлоо алдаагүй.  Тэгэхгүй бол хязгаар нутаг эзэнгүйрлээ. Хөгжил, боломж бололцоогоо дагаад нийслэл рүү шилжээд байна. Монгол улсын хүн амын 40 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна. Хот улс болж өргөн уудам нутаг маань эзгүйрч хаягдах нь үндэсний аюулгүй байдалд ч хортой.

Б.БАТ

Эдийн засгийн ухааны доктор /Ph.D/, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга Бал...

Уншсан: 104 | Түгээх |
Холбоотой мэдээ
П.Рэнцэндорж: Эцэг эх, өвөг дээдэс маань байгалиа л хайрлаж бай гэсэн сургаалиар биднийг хүмүүжүүлсэн
2017.12.11
Х.Сугир: Нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн удирдлагуудыг унагаж, өөрсдийн хүнийг томилох гэж санаархаад бүтэлгүйтлээ
2017.12.08
А.Хүрэлмаа: Төлбөрийн баримт олгоогүй байгууллагыг 1800-1288 утсаар мэдэгдээрэй
2017.12.05
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Хоёр орны сэтгүүлчдийн хамтын ажиллагаанд шинэ гарц нээсэн форум боллоо
2017.12.01
Д.Цэндсүрэн: Мод тарих чинь хүүхэд эх барьж авахтай адил
2017.11.29
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
П.Рэнцэндорж: Эцэг эх, өвөг дээдэс маань байгалиа ...
2017.12.11
Х.Сугир: Нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн уд...
2017.12.08
А.Хүрэлмаа: Төлбөрийн баримт олгоогүй байгууллагыг...
2017.12.05
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Хоёр орны сэтгүүл...
2017.12.01
Д.Цэндсүрэн: Мод тарих чинь хүүхэд эх барьж авахта...
2017.11.29
Н.Цэрэнбат: Байгаль орчны салбарын тухай хуулиуд и...
2017.11.28
С.Болорчимэг: 2 дахь хагалгаан дээр нарийн гэдсийг...
2017.11.24
Н.Цэрэнбат: Нэг сая жуулчин, нэг тэрбум ам.доллар ...
2017.11.20
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ё...
2017.11.19
Ц.Энхжин: Монголчуудынхаа бичсэн урмын үгээр цэнэг...
2017.11.12
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх: Түүхэндээ б...
2017.11.02
“Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт ГХ-ны сайд Д...
2017.10.31
Проф.Др. Н.Бурмаа: Үндсэн хууль үеэ өнгөрөөн өөрчл...
2017.10.30
Л.Жавзмаа: Гоё, зогсоолтой байшин барьсан гээд үнэ...
2017.10.26
Ц.Уранчимэг: Иргэд агаарын бохирдлыг бууруулахад т...
2017.10.26
Ч.Батзориг: Миний хийсэн ажил хэдэн тэрбумыг хэмнэ...
2017.10.17
Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад ...
2017.10.04
С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг биз...
2017.09.18
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг с...
2017.09.11
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б....
2017.08.18
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн а...
2017.05.15
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Эв ...
2017.05.03
Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд б...
2017.05.01
В.Путины талархлыг хүлээсэн арматур монголчуудын х...
2017.04.24
Д.Оюунхорол: Эх болсон байгалиа хамгаалах нь Монго...
2017.04.20
Ж.Цолмон: Би уг нь Анагаахын сургуулийн “бүтээгд...
2017.03.28
Г.Батхүү: Хил гааль цахим системд бүрэн шилжих шаа...
2017.03.24
Г.Дорж: Зэрэглэл өндөр ОУ-ын тэмцээнээс аваргын цо...
2017.03.21
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б....
2017.08.18
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг с...
2017.09.11
С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг биз...
2017.09.18
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Инфляцийг Монголбанкнаас...
2011.11.17
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ё...
2017.11.19
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх: Түүхэндээ б...
2017.11.02
Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад ...
2017.10.04
Л.Жавзмаа: Гоё, зогсоолтой байшин барьсан гээд үнэ...
2017.10.26
“Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт ГХ-ны сайд Д...
2017.10.31
Проф.Др. Н.Бурмаа: Үндсэн хууль үеэ өнгөрөөн өөрчл...
2017.10.30
Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн а...
2017.05.15
Д.Цэндсүрэн: Мод тарих чинь хүүхэд эх барьж авахта...
2017.11.29
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Хоёр орны сэтгүүл...
2017.12.01
Ц.Уранчимэг: Иргэд агаарын бохирдлыг бууруулахад т...
2017.10.26
Ц.Энхжин: Монголчуудынхаа бичсэн урмын үгээр цэнэг...
2017.11.12
Н.Цэрэнбат: Нэг сая жуулчин, нэг тэрбум ам.доллар ...
2017.11.20
Ч.Батзориг: Миний хийсэн ажил хэдэн тэрбумыг хэмнэ...
2017.10.17
С.Болорчимэг: 2 дахь хагалгаан дээр нарийн гэдсийг...
2017.11.24
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Эв ...
2017.05.03
Н.Цэрэнбат: Байгаль орчны салбарын тухай хуулиуд и...
2017.11.28
А.Хүрэлмаа: Төлбөрийн баримт олгоогүй байгууллагыг...
2017.12.05
Х.Сугир: Нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн уд...
2017.12.08
Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд б...
2017.05.01
П.Рэнцэндорж: Эцэг эх, өвөг дээдэс маань байгалиа ...
2017.12.11
“Баянгол” эмнэлгийн Үр суулгах төвийн их эмч, ...
2011.11.07
“Aqua fitness” төвийн багш Ука: “Hot yoga”...
2011.11.29
Топ модель Э.Одгэрэл: Хүнд байдаг олон юм надад ба...
2011.10.22
Б.Одгэрэл: Багш хүн сэтгэл дотроо хүний хүүхдийг ө...
2012.03.15
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011