Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Топ модель Э.Одгэрэл: Хүнд байдаг олон юм надад байдаггүй. Гэхдээ энэ бол миний л сонголт
2011.10.22
Мөнхийн залуу Одгэрэл... Дөчин насны босго хэдийнээ давсан ч гэсэн загварын тайзан дээр  арван хэдтэй жаахан охидтой мөр зэрэгцэж, тэднээс илүү цоглог, өнгөлөг харагдах энэ бүсгүй хувийн амьдралаа нууцалж, олны нүдэн дээр тэр бүр гардаггүй. Энэ удаа  Топ модель Б.Одгэрэлийн дэлгэрэнгүй ярилцлагыг хүргэж байна.
Загварын тайзнаас буугаад би тэгнэ ингэнэ гэж төлөвлөж ярих арай л эрт байна
-Загварын тайзнаас буух тухай ярихад дэндүү эрт байна. Гэхдээ тайзнаас  буугаад чухам юу хийгээр төлөвлөж байгааг чинь сонирхож болох уу юу?
-Төлөвлөж бодож байгаа юм мэдээж байна л даа. Цаашид хийх ажил маань урлаг, загвар хоёртой тодорхой хэмжээгээр холбоотой л байна гэж төлөвлөж бодож байгаа юм бий л дээ. Яг одоогоор ийм юм хийнэ тэгнэ гэх нь арай эрт байна.
-Би баян болонгуутаа хөгшчүүлийн асрамжийн газар байгуулж ажиллах талаар боддог. Таны хувьд хүмүүнлэгийн чиглэлээр ажиллах сонирхол мэдээж байгаа байх?
-Асрамжийн газар байгуулах гэдэг миний ч мөрөөдөл. Би японд ажлаар явж байгаад ахмадуудын асрамжийн газарт очсон. Давхар болгон өөр өнгөтэй. Хэвтрийн асруулагч бүрт тус тусад нь сувилагч үйлчилдэг. Усанд оруулдаг өрөө нь бүрэн тоноглогдсон нь хөл муутай, хэвтрийн хүмүүсийг усанд оруулаад ваннаас нь өргөөд гаргадаг өргүүртэй байх жишээтэй. Тэр асрамжийн газарт ороод гарахад монголдоо ийм жишиг асрамжийн газар барих юмсан гэсэн хүсэл төрж байсан. Магадгүй миний ирээдүйн төлөвлөгөөнд энэ санаа байгаа.
-Охин чинь нэлээд том болчихлоо. Ганцаараа өсч байна. Дүүтэй болгох бодол таньд бий юу?
-Энэ талаар одоохондоо бодоогүй л байна.
-Мэдээж та ганц охиныхоо ирээдүйн боловсролд ихээхэн анхаардаг нь тодорхой. Охиноо хаана сургаж байгаа вэ?
-Орост сурч байгаа.
-Нэлээд хэдэн жилийн өмнө би нэг сэтгүүлээс Одгэрэлийн нэг өдөр өглөө финессээр эхэлж, өдөр ресторанд түүхий загас зооглож, тамирын дасгал, гоо сайхнаар дуусдаг тухай уншиж байсан юм. Энэ таны нэг өдрийн дэглэм мөн үү?
- Долоо найман жилийн өмнө би нэг сонинд ярилцлага өгсөн байна лээ. Заримдаа огт хариулаагүй үгийг минь хариулт болгож бичээд нөгөөхөө асуугаад инээв гээд биччихсэн байдаг юм. Тэдний нэг л байна л даа. Түүнээс биш миний амьдрал бусдын л адил. Жишээлбэл кино зураг авалтын үеэр надад жаахан цаг байвал сайхан амрахыг бодож байна. Үгүй бол гялс бассейнд сэлээд сэргээд гараад ирэхийг бодох жишээтэй.
-Загварын тайз хатуу. Гоо үзэсгэлэнгээ хадгалахын тулд мэдээж тодорхой дэг барих, түүнээс хатуу дэглэм барихыг шаарддаг байх. Таны нэг өдөр яаж өнгөрдөг вэ. Мөнхийн залуу байх увидас?
-Миний амьдрал төлөвлөгөөний дагуу өрнөдөг үү гэвэл тийм биш. Би өдрийнхөө ажлыг огт төлөвлөдөггүй. Гэхээ төлбөр төлөөд цаг авсан багш дээрээ хожимдолгүй очихын тулд төлөвлөгөөнд оролцоно л доо. Хүний л амьдрал болохоор аз жаргалтай өдөр байхад уйтгар гунигтай өдөр байна. Санаандгүй учрал, гэнэтийн явдал тохиолдоно. Ер нь эрэгтэ,й эмэгтэй хэн ч бай амьдралд хайртай байхад бүх юм болно гэж боддог юм. Жижигхэн гэлтгүй өөрт тохиолдсон сайхан зүйлсийг сайхан гэж хүлээж авч чаддаг байх хамгаас чухал. Аливаад учир холбогдол өгч учиртай юм, энэ бол учрал тохиол гэж хандах нь чухал гэж би хувьдаа боддог. Байгаа юмаасаа жижиг гэлтгүй кайф авдаг
-Та өөрийнхөө амьдралдаа хайртай юу?
-Хайртай байлгүй яахав. Олон хүнд байдаг юм заримдаа надад байдаггүй  л дээ. Гэхдээ би байгаадаа сэтгэл ханамжтай  байдаг.  Би амьдралд огт гомдоллодоггүй. Хэрэв би хүссэн бол жирийн эзэгтэйн амьдралаар амьдарч, хүүдүүдээ халамжилж, нөхрөө хайрлаад амьдарч болох байсан. Сонголтоо өөрийнхөөрөө хийсэн.
-Нэг үеийг бодоход Монголчуудын амьдрал их өөрчлөгдсөн. 20 жилийн өмнөхтэй харьцуулахад мөнгөтэй, хөрөнгөтэй болсон байна. Энэ өөрчлөлтийг дагаад үе дамжсан баячууд, өв залгамжлагчид төрөн гарч байна. Топ модель Одгэрэлийн охиндоо өвлүүлэх өв гээд сонирхвол юу байх бол?

-Охин минь бага байхын л миний ээж хамгаас хөөрхөн гэдэг байсан. Энэ нь надад хэмжээлшгүй аз жаргалыг бэлэглэдэг. Санаж сарвайх ганц үр минь шүү гэж бодохоор сэтгэл өмрөөд л явчихдаг юм. Ямар ч үед сэтгэл нь урваж хувирахгүй ганц охиндоо үргэлж сайн ээж байх хүсэл, ээж минь миний төлөө бүхнээ зориулсан шүү гэх  үл балрах  дурсамжаа үлдээх нь миний охиндоо үлдээж байгаа өв юм даа. Өв хөрөнгө гэдэг харьцангуй ойлголт л доо. Чи яг ямар өв хөрөнгийн тухай асууж байна?
-Би материаллаг өв хөрөнгийн тухай яриад байна л даа?
- Чадах хэмжээндээ л хийнэ шдээ. Гэхдээ өнөөдөр миний чадаж байгаа зүйл гэвэл охиныхоо боловсролд л анхаарч байна. Бусад хүмүүсийг бодоход би тийм ч их олон юм үлдээж чадах болов уу үгүй болов уу мэдэхгүй байна. Өнөөдрийн миний охиндоо өвлүүлж байгаа өв гэх зүйл хожим хойно охин маань нас биед хүрч, нийгмийн харилцаанд оролцох тэр үед ямар ч үнэ цэнэгүй зүйл болон хувирах ч юм бил үү. 
-Охин чинь таныг огт дуурайгаагүй аавтайгаа илүү адилхан төрхтэй?
-Тийм шүү. Чи охины минь аавыг таньдаг юм уу?
-Их дээхнээс таньдаг байсан. Харамсалтай нь саяхан талийгаач болсон талаар таагүй мэдээ сонссон. Та мэдээж энэ мэдээг сонссон байх л даа?
Тийм ээ. Сонссон.
-Бурхан танд гоо үзэсгэлэн, өөгүй бие цогцос, алдар, амжилт бүгдийг өгсөн. Хүний хувь заяа тэгш байдаггүй болохоор хувийн амьдралд тань өгөөмөр ханддаггүй юм шиг санагддаг. Танд “тийм ээ энэ шударга биш байна” гэж харамсах үе тохиолддог л байх? Хүнд байдаг олон юм танд байдаггүйтэй адил танд байдаг олон юм бусдад байдаггүй.
-Үгүй ээ. Огт харамсаж, гомдоллох сэтгэл төрдөггүй. Энэ чинь миний сонголт. Би хүсээд надаас амьдрал шаардаад би жирийн эзэгтэйн амьдралаар амьдарч хүүдүүдээ халамжилж, нөхрөө хайрлаад амьдарч болох байсан уу гэвэл тийм. Гэхдээ би үүнийг хүсээгүй. Би өөрийн бий болгосон зөв гэж бодсон ертөнцдөө амьдарч байгаа нь хэн нэгний биш зөвхөн миний л сонголт. Мэдээж хүнд амьдрал олон боломжийг өгдөг. Надад ч өгсөн. Санаснаас их ч байж магадгүй. Маш олныг өгсөн шүү. Би өөрийнхөө сонголтыг хийж өөрийн зөв гэж сонгосон замаараа л амьдарч яваа.
-Зураг төөрөг байдаг гэдэгт та итгэдэг үү?
-Мэдээж хэрэг зурсан зураг төөрөг гээд бодох юм бол их олон юм бодох байх л даа. Одоо тэгээд ч бидний нас хэн юу хийж байна, яаж байна, хэн намайг юу гэж хэлж байна гэдгийг сонирхохоос илүү би юу бодож байна. Юу сонирхож байна. Надад юу чухал байна. Би ер нь яах гэж энэ ертөнцөд төрсөн юм бэ гэдгийг л сонирхдог үе. Тэгээд ч би охинтой. Бас нэг муур бий. Цор ганцаараа биш.

Намайг хайрладаг эр хүн байхад л надад хангалттай
-40 насанд амьдрал эхэлдэг гэдэг. Таныг олны танил нэг эрхэмтэй хамт амьдарч байгаа гэж сонссон?
-Намайг олон хүнтэй суулгана салгана. Ээлжит сенсааци л байх
-Таныг шүтдэг хайрладаг тэр нь он жил, амьдралын шүүлтүүрээр шалгарч, ялгарч үлдсэн хүн байдаг уу?
-Би эцэг эхээс зургуулаа. Би айлын хамгийн бага нь. Аав маань намайг 2 настай байхад бурхан болсон. Ээж минь ч гэсэн миний дэргэд алга байна. Үлдсэн бид хэд бүгд л амьд сэрүүн, сайн сайхан амьдарцгааж байна. Нэг үе амьдралын төлөө чичрээд тэмцэж байсан тэр үеийг бодоход бид өнөөдөр харьцангуй төлөвшиж өөрийн гэсэн орон гэрээ босгож үр хүүхдээ өсгөж, ажил төрөлдөө ч өөрийн гэсэн байр суурийг эзэлцгээсэн. Хүүхдүүд томорч, ахуй амьдралын наад захын проблемоос салсан тэр үед ах дүү найз нөхөд элгэн саднаа гэсэн сэтгэл нь дахин сэргэдэг юм байна. Ийм учраас би хэзээ ч ганцаардлыг мэдэрч байгаагүй.
-Үгүй ээ би хайр сэтгэлийн холбоотой хүний тань тухай асуугаад байна л даа?
-Эрэгтэй хүний хувьд намайг хайрладаг хүн байхад л энэ хангалттай.
-Танд  айлын эхнэр болох тухай бодол төрөх юм уу? Хүлээж байсан хүн тань гэрлэх санал тавьбал та хүлээж авах уу?
Мэдэхгүй бодох л байх. Шууд хэлэхэд эрт байна.
-Топ модель Одгэрэл нөхөрт гарч айлын эзэгтэй болвол монголчууд баярлах байх шүү?
-Энэ асуудлыг би хэн нэгэнд зориулж шоу болгож хийхгүй ш дээ. Энэ миний л сонголтын асуудал.
-Та ер нь хурим хийж байсан уу? Анхны нөхөртэйгээ хуримласан уу?
-Хийсэн хийсэн.     
-Заримдаа та нүүрээ будаж, хувцас хунартаа анхаарахгүй хайш яайш явахыг хүсдэг үү? Үргэлж гоё байхаас залхдаг байж болох юм.
-Би их энгийн шд. Тайзан дээрх амьдрал хувийн амьдрал хоёр тэс өөр. Гэртээ байхдаа хогоо барьж гараад пункертээ хийнэ. Үсээ сэгсийлгээд л гэрээ цэвэрлэнэ. Бүх юм бусдын л адил.
-Та гэрийн үйлчлэгчгүй юм уу?
-Үгүй ээ. Бүх юмаа би өөрөө хийдэг. Хүний хийсэн юм санаанд таардаггүй зантай.

Намайг өөчилж гоочилж, амьдрал хийгээд тайзан дээр хурцалж өгсөн дайснууд, том жижиг бэрхшээлүүдэд баярлалаа гэж хэлье дээ
-Өнөөдрийг хүртэл загварын тайзан дээр босоо байна гэдэг таниас асар их тэвчээр, хөдөлмөр шаардсан нь мэдээж. Урлагийн тайз, загварын тайз шалгуур өндөртэй. Хайр найр гэж байдаггүй талбар? Энэ талбарт “босоо” үлдэхийн тулд та их тэмцсэн үү?
-Хувь хүний өөрийн хүмүүжил аливаад харагддаг ш дээ. Би дотроо бүх зүйлээ төлөвлөдөг. Хүн надад санаа нэмэрлэвэл өөрийн бодол дээрээ нэмж авна уу гэхээс энэ хүний бодол сайн юм чинь гээд өөрийнхөө бодсон төлөвлөсөнөө огт орхидоггүй зантай. Өөрийн бодсон эцсийн шийдвэртээ тууштай зан маань намайг өнөөдрийг хүртэл загварын тайзан дээр байлгаж байна. Магадгүй би загвар өмсөгч биш өөр ажил хийдэг байсан ч яг үүн шиг хандах байсан. Мэдээж бэрхшээлтэй байсан уу гэвэл байсан. Бэрхшээлээс би шантраагүй. Эргээд бодоход намайг хурцалж өдий хүргэсэн том жижиг гэлтгүй бэрхшээл, элдэв хов жив тараагсдад баярлалаа гэж хэлье дээ. Хэрэв надад бэрхшээлтэй байгаагүй бол намайг элдвээр гүтгээгүй бол би магтаал сайшаалд умбаад өнөөдрийн байгаа байр сууринд хүрч чадахгүй байсан биз.
-Амьдрал хүнд бэлэг барьдагт та итгэдэг үү? Таны өссөн орчин элит биш хэрнээ та элитүүдийн зиндаанд амьдарч байна. Тэгээд ч та загварт анх хөл тавихдаа үйлчлэгч хийдэг байсан тухай яриа байдаг? Загварын тайзанд хөл тавихад таныг аз ивээсэн үү?
-Миний төгсдөг жил анагаахын дээдэд орсон хүүхдүүд нэг жил эмнэлгийн байгууллагад нэг жил асрагч хийсэн байх шаардлага тавигдсан юм. Би анагаахын дээдэд орох жилээ асрагчаар ажиллах шаардлагатай болсон. Тэнд таньдаг хүнтэй байсан болохоор лабораторид нь шил угаагчаар ажилласан. Тэр үед л загварын тайзан дээр анх гарах боломж амьдралд минь тохиолдсон. Магадгүй аз гэхээс хувь заяа намайг харсан гэж би хэлнэ. 
-Сүүлийн үед модель, мисс гэдэг ойлголтын хооронд зөрүүгүй болж загварыг биеэ үнэлэх хэмжээнд авч явах охидууд олширсон байна. Мэдээж үүнийг та анзаарсан байх? Үүнийг цэгцлэх болоогүй юу? Топ тодотголтой моделиуд загварын чиг хандлагыг тодорхойлох ажилд гар бие оролцож чаддаг уу? Монголын загварын чиг хандлагад ямар бодлого барьж байна гэж асуумаар санагдаад байна л даа?
-Олон дотор сайн ч байна муу нь ч байна. Энэ ажлыг мэргэжил гэж хүлээж авч өөрийгөө бэлтгэж байгаа хүн бол андашгүй. Энэ ажлыг мэргэжил гэж хүлээж авч байгаа хүмүүс нь харьцангуй цөөхөн байна. Сүүлийн үед ямар шалгуураар яаж топуудаа сонгож байгаа би сайн мэдэхгүй. Тодорхой хэмжээний шалгуур байгаа л байх. Дизайнеруудын холбоотой ойр дотно ажилладаггүй болохоор холбооноос барьж байгаа бодлого чиглэлийг ч сайн мэдэхгүй л байна. Харж байхад загвар өмсөгчийн ажлыг завтай үедээ, чөлөөт цагаараа хийж, миний хобби гэж хандаж байгаа хүмүүс л загварынхны нэр хүндийг унагадаг юм болов уу. Мэргэжлийн түвшинд ажилдаа ханддаг моделиуд ажилдаа харьцангуй хариуцлагатай ханддаг. 
-“Юм дуулгана даа” гэж анзаарч байгаа модель байвал нэрлээч та?
-Би загварын шоунд тэр бүр оролцохгүй байгаа. Голчлон сурталчилгааны чиглэлээр ажиллаж байгаа болохоор сүүлийн үеийн хүүхдүүдийг тэр нь сайн энэ нь муу гэж хэлж чадахгүй нь. Мэдээж би топуудыгаа л нэрлэнэ л дээ. Топууд дотор бас ангилагдана. Зарим нэг нь топын хэмжээний шалгуурыг давж гарч ирээгүй нь ч бий.
-Цаг нь ирэхээр хүссэн хүсээгүй загварын тайзнаас буух л болно? Та үүнд сэтгэл зүйгээ бэлтгэж байгаа юу?
-Арай өөр юм хийж үзье гэсэн бодол байдаг.
-Загварын чиглэлээр магадгүй фото чиглэлээр Азид гарч өөрийгөө сорих боломжийг та яагаад ашиглаагүй юм бэ? Гадаадад амьдрах ,ажиллах төлөвлөгөө байгаа юу?
-Үгүй би сонирхож байгаагүй. 10 жилийн өмнө байсан бол магадгүй үзээд алдаж мэдэх юм. Цаг хугацааны хувьд хоцорсон байна. Би монголд ажиллаж амьдарч энэ цаг хугацаанд өөрийгөө загварын тайзан дээд сорьж ажилласандаа сэтгэл хангалуун байдаг.
-Гоёл наадамд оролцохгүй байгаа шалтгаан чинь юу юм бэ? Сүүлийн үед Гоёл наадмын нэр хүнд унаж байгаагаас үүдээд тэр үү?
-Сүүлийн үед би оролцоогүй болохоор өөрөө очиж үзээгүй болохоор тийм ийм гэж хэлж чадахгүй байна. Топуудаараа бөөндөө оролцооч гэсэн санал байнга ирдэг. Их гоё наадам. Моделиуд ч их сэтгэл гаргаж бэлддэг. Сүүлийн хэдэн жил оролцоогүй. Цаг зав төлөвлөсөн ажил “Гоёл”-д оролцох боломж олгохгүй л байна.
-Нас бол тоо юм гэдгийг амьдрал дээр нотлон харуулж байгаа хүн бол та? Үргэлж олны нүдэнд өртөж, өөчилсөн, гоочилсон, атаархсан,биширсэн, шүлэнгэтсэн  харцанд ээрэгдэж байх хэцүү байдаг уу?
-Үгүй би анзаарч байгаагүй юм байна. Энэ намайг хараад байна даа. Яг миний гутал руу хараад байна. Эсвэл намайг ширтээд байна даа гэсэн мэдрэмжийг би огт анзааралгүй өнгөрөөж, биеэ барилгүй тойроод гарч чаддаг.
-Таны сонгож өмсдөг брэндийг сонирхмоор байна? Бас арьс арилчлгааны ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгааг тань?
-Хувь хүний өөрийн нь асуудал. Миний хувьд тэр энэ брэнд хэрэглэдэг гэж хэлэх боломж бас хомс байна. Аль нэг брэндээр дагнадаггүй. Брэнд гэдэг маань өөрөө чанар. Гэтэл брэнд биш хэрнээ чанартай загварлаг хувцаснууд бас байдаг. Тухайн цаг үед юу гоё харагдаж байна аль нь биед эвтэйхэн байна түүнийг л худалдан авч хэрэглэдэг. Гоо сайхны хувьд швейцарьт үйлдвэрлэгдсэн далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж байна.
-Хувцас гоёлоо ихэвчлэн европоос авдаг уу?
- Гадагшаа явахдаа авчихдаг юм. Загварын хүн гэдэг би бусдыг бодвол гоёл багатай хүн. Ердийн амьдрал дээр Одгэрэл их энгийн байдаг. Загварын тайзан дээр гарахдаа өөрт таалагдсан дизайнерийн санал болгосон хувцасыг өмсөөд гарна. Тайзнаас буухад тэр гоёл чимэглэлийг өөрийн болгох гэсэн хүсэл аль хэдийн үгүй болсон байдаг. Гоё сайхан хувцас өмсөөд сэтгэл ханачихдаг байх л даа.
- Гадны одууд загварын топууд өөрийн нэрийг сүрчиг эсвэл арьс арчилгааны брэнд гаргасан байдаг. Танд өөрийн нэртэй сүрчиг гаргах бодол байдаг уу?
-Элдвийн юм мөрөөдөж л байсан л даа. Гэхдээ хэр хэмжээндээ тааруулж мөрөөдөх хэрэгтэй. Яг одоогоор бодсон юм алга. Би од байх гэж загварыг сонгоогүй. Одоо ч гэсэн яг хэвээрээ
-Таныг спонсорлодог хувь хүн бий юу?
-Үгүй. Би олсон орлогынхоо 10 хувийг журмаар нь төлдөг. Төдийгөөс өдий хүртэл би шударга хөдөлмөрлөж, шударга амьдарсан
-Таны нэг сарын дундаж орлогыг сонирхож болох уу? Энэ бол хаалттай сэдэв байхаа хэдийн болсон асуулт бас хариулт.
-Ярих хүмүүс нь яриг дээ. Би олсон орлогынхоо 10 хувийг төлдөг журмаар нь төлөөд явж байгаа.
-Тэгэхээр топ модель Одгэрэлийн сарын орлого амьдрал ахуй хувийн хэрэгцээнд тань хангалттай гэж ойлгож болох уу?
-Энэ эдий хэрийг олдог байх гэж бодож байгаа хэн нэгний бодож байснаас багыг ч олдог байж магадгүй. Би байгаадаа л сэтгэл ханамжтай байдаг.
-40 хүрсэн хүмүүст тавигдах шалгуур бий болсон. Өөрийн гэсэн орон байртай байх, хаа ч явгалдаггүй сайн машинтай байх. Ажилдаа нэр хүнд олсон байх. Хувийн хадгаламжтай байх гэх зэрэг. Та энэ бүх шалгуурыг давж чадаж байна уу. Эдгээр цонхуудыг бөглөж үзсэн үү?
-Яг үнэндээ миний амьдрал өнөөдрийг хүртэл хөдөлмөр бас тэмцэл байсан гэж би бардам хэлнэ.Би өнөөдрийг хүртэл хөдөлмөрлөснийхөө хүчинд өөрийгөө бий болгосон. Би шударга амьдарсан.
-Топ моделийн хувьд таны гэрээний үнэлгээ, бас бус уран бүтээлийн ажил, кинонд тоглох үнэ ханш бусдыг бодвол өндөр. Тодорхой хэмжээний үнэлэмжтэй байдаг байх? Та өөрийгөө хэр өндөр үнэлдэг вэ?
-Мэдээж би шалгуур тавина л даа. Амьдралд үнэгүй юм байдаггүй. Өнөөдрийг хүртэл бий болгосон нэр хүнд гэдэг нөгөө брэнд гэдэг шиг үнэтэй. Ер нь хөдөлмөрч, ажилдаа тууштай байгууллагатай хамтарч ажиллах дуртай. Шинэ гарч ирж байгаа ч гэсэн ажилдаа зүтгэлтэй хичээнгүй хүмүүстэй хамтарч ажиллах дуртай байдаг.
-Олон жилийн өмнө юм даа. FM радиогийн нэгэн шууд нэвтрүүлэгт поп хатагтай Б.Сарантуяатай холбогдсон залуу поп хатагтайд хамт өдрийн хоол идэх санал тавьж зөвшөөрсөн хариулт авч байсан юм. Магадгүй хэн нэг жирийн залууд тантай шууд харилцах боломж олдож таныг өдрийн хоолонд уривал та зөвшөөрөх үү? татгалзах уу?
-Татгалзана.  Танихгүй хүнтэй хамт хоол идэхгүй. Ядаж тэр хүн намайг кофенд урих ёстой. Кинонд тоглооч гэсэн санал бүрийг хүлээж авч, сэтгэл хөдлөлөөр шийдчихэж болдоггүй учраас олон саналаас татгалздаг.
-“Гэр” кинонд тоглосон ч “Сексийн эрх чөлөө” кинонд тоглуулах саналаас татгалзаж байсан. Ямар шалтгаанаар татгалзсан юм бэ? Топ модель Одгэрэлийг гол дүрд тоглуулж, киногоо олны хүртээл болгох зорилготой киноны саналууд өөрт чинь сонгогдолгүй хальсан дээр бус цаасан дээрээ үлддэг.
-Киноны саналууд надад их ирдэг юмаа. Кинонд тоглох саналыг тэр бүр сэтгэл хөдлөлөөр шийдчих боломжгүй. Тийм учраас “Сексийн эрх чөлөө” гэдэг кинонд тоглохоос татгалзаж байсан байх. Мэдээж мэргэжлийн бус хүнд санал тавьж байгаагийн хувьд цаад рескийг тооцсон л байх. Кино гэдэг бол хувь хүнээс мэргэжлийн түвшинд ихээхэн хүч шаардсан ажил. Маш хүнд хөдөлмөр. Кинонд мэргэжлийн өндөр шалгуур байх ёстой гэж үздэг болохоор би кинонд минь тоглооч гэсэн тэр олон саналаас татгалзаж байсан л даа.
-Та авъяаслаг монголчууд шоунд шүүгчээр оролцож, реалити шоунд хүч үзэж амжсан. Саналыг та ямар шалтгаанаар хүлээж авсан бэ?
-“Гоёо” компанийн санал л даа. Миний гэрээтэй ажилладаг байгууллага. Нөгөөтэйгүүр ард түмний хүрээнд явагдах энэ шоунд шүүгчээр оролцох санал надад таалагдсан. Шагналын сан нь 30 сая төгрөг. Энэ мөнгө бол чамлахааргүй хөрөнгө. Зориод ямар нэг бизнес эрхлэх ажил явуулахад гарааны хөрөнгө болж чадахуйц мөнгө шүү дээ. Энэ мөнгийг үнэхээр бусдаас ялгарсан авъяастан аваасай гэсэндээ тэр авъяастаныг тодруулах ажилд гар бие оролцох хүсэл төрсөн. Тийм болохоор л саналыг хүлээж авсан. Хамгийн хүнд нь та чадахгүй байна гэж хэн нэг хүнд хэлэх. Хүнд нэг онцгүй өдөр байдаг ш дээ. Бидэнд ч гэсэн тийм өдрүүд байдаг. Тийм болохоор энэ өдөр таных биш байлаа гэж хэлэх шоуны хамгийн хүнд шалгуур.
-Та бол тайзан дээр мөнхийн шалгалт өгдөг хүн. Азгүйтэх өдөр байх уу?
-Тийм өдрүүд хааяа таарна. Ялангуяа фото зураг авч байх үед. Гүйцэтгэлээ 100 хувь хийж чадахгүй. Санасан хэмжээнд хүрч чадахгүй байх тохиолдол гардаг.
Ярилцсанд баярлалаа

SHUDARGA.MN
ТЭРГҮҮН СОНИН

Мөнхийн залуу Одгэрэл... Дөчин насны босго хэдийнээ давсан ч гэсэн загварын тай...

Уншсан: 368 | Түгээх |
Холбоотой мэдээ
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн боловсролоороо дэлхийд гайхагддаг
2017.05.26
Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн ажлыг Ерөнхий сайд дэмжиж эхэллээ
2017.05.15
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Эв нэгдэл гээд алдааг өөгшүүлээд сууж таарахгүй
2017.05.03
Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд байх ёстой
2017.05.01
В.Путины талархлыг хүлээсэн арматур монголчуудын хэрэглээ болжээ
2017.04.24
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 7
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн а...
2017.05.15
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Эв ...
2017.05.03
Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд б...
2017.05.01
В.Путины талархлыг хүлээсэн арматур монголчуудын х...
2017.04.24
Д.Оюунхорол: Эх болсон байгалиа хамгаалах нь Монго...
2017.04.20
Ж.Цолмон: Би уг нь Анагаахын сургуулийн “бүтээгд...
2017.03.28
Г.Батхүү: Хил гааль цахим системд бүрэн шилжих шаа...
2017.03.24
Г.Дорж: Зэрэглэл өндөр ОУ-ын тэмцээнээс аваргын цо...
2017.03.21
А.Ерлан: Түлэгдсэн шарханд ам дамжсан яриагаар эм...
2017.03.21
Э.Номин: “Хятад хэлийг сураад байхдаа яадаг юм...
2017.03.14
Т.Отгонзаяа: Миний амжилт, ялалт бүхэн монголын ца...
2017.03.14
Л.Амармөрөн: Цагдаагийн эргүүл гэр хороолол руу чи...
2017.02.14
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Энэ чуулганаар иргэдэд...
2017.02.09
Т.Уранболор: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх туха...
2017.02.04
Б.Батжаргал: Эрчим хүчний салбарын хувьчлал үр өгө...
2017.01.30
Г.Болорсүх: Tэтгэвэр тогтоолт, олголтоо шалгуулах ...
2017.01.25
С.Төмөрбат: Тууштай зорилготой байж чадвал англи х...
2017.01.25
Г.Пүрэвдагва: Амьдралын төлөө зүтгэж яваа залуу ма...
2017.01.20
М.МӨНХЧИМЭГ: Энэ онд хөдөө орон нутагт гурав, Улаа...
2017.01.16
АУ-ны доктор, дэд профессор Э.Одхүү: Үргүйдлийн ор...
2017.01.11
Ж.Батсуурь: Эрх баригчид бидэнтэй 5-10 минут уулза...
2017.01.10
А.Тлейхан: Эдийн засаг хүнд байгаа ч хэрэглэгчдийн...
2017.01.03
С.Төмөрбат: Зорилготой, тууштай, тэсвэртэй, хариуц...
2016.12.18
Б.Уранбат: УИХ-ынгишүүн Д.Цогтбаатарыг хүн зодсон ...
2016.12.07
Д.Ганбаатар: Дараа төлбөрт олон улсын карт гэдгээр...
2016.12.01
С.Бямбацогт: Хилийн цэргийг хилийн цагдаа болгохгү...
2016.11.29
Ж.Бямбасүрэн: Хилийн цагдаагаар хил хамгаалалтыг з...
2016.11.28
Ч.Энхзул: Монгол ардын үндэсний хөгжимтэй Буриад а...
2016.11.22
Н.Оюунцэцэг: “GRAND-100” Бизнесийн тогтвортой ...
2016.11.22
В.Путины талархлыг хүлээсэн арматур монголчуудын х...
2017.04.24
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Эв ...
2017.05.03
Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн а...
2017.05.15
Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд б...
2017.05.01
“Баянгол” эмнэлгийн Үр суулгах төвийн их эмч, ...
2011.11.07
“Aqua fitness” төвийн багш Ука: “Hot yoga”...
2011.11.29
А.Тлейхан: Эдийн засаг хүнд байгаа ч хэрэглэгчдийн...
2017.01.03
Ж.Цолмон: Би уг нь Анагаахын сургуулийн “бүтээгд...
2017.03.28
Топ модель Э.Одгэрэл: Хүнд байдаг олон юм надад ба...
2011.10.22
Г.Дорж: Зэрэглэл өндөр ОУ-ын тэмцээнээс аваргын цо...
2017.03.21
Т.Отгонзаяа: Миний амжилт, ялалт бүхэн монголын ца...
2017.03.14
Г.Батхүү: Хил гааль цахим системд бүрэн шилжих шаа...
2017.03.24
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Энэ чуулганаар иргэдэд...
2017.02.09
Г.Болорсүх: Tэтгэвэр тогтоолт, олголтоо шалгуулах ...
2017.01.25
А.Ерлан: Түлэгдсэн шарханд ам дамжсан яриагаар эм...
2017.03.21
Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэрг...
2011.12.30
С.Төмөрбат: Тууштай зорилготой байж чадвал англи х...
2017.01.25
Э.Номин: “Хятад хэлийг сураад байхдаа яадаг юм...
2017.03.14
Л.Лхагвадулам: Аав минь үндэсний баатар хүн байсан...
2012.03.16
Т.Уранболор: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх туха...
2017.02.04
Д.Оюунхорол: Эх болсон байгалиа хамгаалах нь Монго...
2017.04.20
АУ-ны доктор, дэд профессор Э.Одхүү: Үргүйдлийн ор...
2017.01.11
Ж.Батсуурь: Эрх баригчид бидэнтэй 5-10 минут уулза...
2017.01.10
Г.Пүрэвдагва: Амьдралын төлөө зүтгэж яваа залуу ма...
2017.01.20
Жүжигчин А.Алтанхуяг: Өнөөдөр хэн нэгэн хоёр хүн ц...
2012.11.10
М.МӨНХЧИМЭГ: Энэ онд хөдөө орон нутагт гурав, Улаа...
2017.01.16
Л.Амармөрөн: Цагдаагийн эргүүл гэр хороолол руу чи...
2017.02.14
"Хүн судлалын үндэсний төв"-ийн захирал, шинжлэх у...
2012.04.18
Мисс Б.Гүнзаяа: Мongolia гээд зарлах үед хамрын са...
2016.08.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011