Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Сайдад нэр дэвшигч дөрвөн хүнийг томилбол ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй гэжээ
2016.07.25

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай болон Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүлэхдээ Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах 15 сайдаас 11 сайдын нэрийг  танилцуулсан. Харин БХБ-ын сайдад нэр дэвшсэн Г.Өнөрболор, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшсэн Ц.Анадбазар, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшсэн Ж.Цолмон, Эрчим хүчний сайдад нэр дэвшсэн Ц.Цэнгэл нарыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж, тэдний нэрсийг өргөн бариагүй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэ нь АТГ-аас үүдэлтэй байсан нь тодорхой болоод байна. АТГ-аас сайдад нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэээд дээрх дөрвөн нэр дэвшигчийг ашиг сонирхолын зөрчилтэй хэмээн үзсэн талаар тус газраас албан ёсоор тайлбар хийжээ..

Тус тайлбарт, "Авлигатай тэмцэх газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх чиг үүргийг хэрэгжүүлдэг юм.

Энэ дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн Барилга, хот байгуулалтын, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн сайдад томилогдохоор нэр дэвшсэн Дамдинсүрэнгийн Өнөрболор, Цогт-Очирын Анандбазар, Цэгмидийн Цэнгэл, Жадамбын Цолмон нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу хянан үзээд дараах хариуг хүргүүллээ.

Нэр дэвшигч Д.Өнөрболор нь хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн “мэдүүлэг гаргагчтай нэгдмэл сонирхолтой этгээд” хэсэгт өөрийн үүсгэн байгуулсан ХХК-ийг мэдүүлээгүй байна. Түүний нөхөр Г, ээж С, дүү Ө нар нь барилгын материалын худалдаа, барилгын засвар хийх, гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, орон сууцны түрээс, интерьер дизайн зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий 8 компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар тус тус бүртгэлтэй байна.

Нэр дэвшигч Ц.Анандбазар нь өөрийн үүсгэн байгуулсан компаниудын талаарх мэдээллийг хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн “мэдүүлэг гаргагчтай нэгдмэл сонирхолтой этгээд” хэсэгт, мөн түүний эрхлэх асуудлын хүрээ, шууд болон шууд бусаар нөлөөлөх боломжтой ажил үйлчилгээ эрхэлж байгаа төрсөн дүү П-г мэдүүлгийн “хамаарал бүхий этгээд” хэсэгт мэдүүлээгүй байна. Ц.Анандбазарын үүсгэн байгуулж, хөрөнгө оруулсан компани нь газар тариалан, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд түүний хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү П нь гадаад худалдаа, газар тариалан эрхлэх, мод, модон болон хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3 компанийг үүсгэн байгуулж, хөрөнгө оруулсан байна.

Нэр дэвшигч Ц.Цэнгэл нь “Эрчим хүчний хөгжлийн ассоциац” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан талаарх мэдээллийг мэдүүлгийн “гишүүнчлэл, хуулийн этгээдийн удирдах зөвлөл” хэсэгт мэдүүлээгүй байна. Түүний эхнэр Н нь Эрчим хүчний зохицуулах газраас олгосон тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн захирлаар, уг компанийн охин компани болох цахилгаан эрчим хүч түгээх, хангах, эрчим хүчний төхөөрөмж, үйлдвэрлэл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байна.

Нэр дэвшигч Ж.Цолмонгийн төрсөн охин М нь шүдний оношилгоо, эмчилгээ, нүүр ам судал, арьс гоо засал, пластик мэс заслын тусламж, үйлчилгээ, сургалт, судалгаа, эм эмнэлгийн хэрэглэл, багаж, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, импортлох, гадаад худалдаа, барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн захирлаар ажиллаж байна.

Эдгээр нь Барилга, хот байгуулалтын, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан "ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал”-ыг бий болгохоор байна гэж Авлигатай тэмцэх газар үзэв.

Иймд Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр Д.Өнөрболор, Ц.Анандбазар, Ц.Цэнгэл, Ж.Цолмон нарыг томилоход ашиг сонирхлын зөрчил үүсч болох тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэж заасныг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэсэн албан хариуг Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүллээ." гэсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүр...

Уншсан: 51 | Түгээх |
Холбоотой мэдээ
Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж гэр оронгүй болсон иргэд НИТХ-ын даргатай уулзлаа
2018.01.18
Зөвшөөрөлгүй самбаруудыг буулгалаа
2018.01.15
Шатахуун импортлогч долоон аж ахуйн нэгж ашигтай ажиллажээ
2018.01.10
“Хүүхэд зарах гэж байсныг илрүүллээ” гэх худал мэдээллийг тараажээ
2018.01.02
Өмнөговь аймгийн иргэдийг 9.3 тэрбум төгрөгөөр хохироожээ
2017.12.13
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж гэр оронгүй ...
2018.01.18
Зөвшөөрөлгүй самбаруудыг буулгалаа
2018.01.15
Шатахуун импортлогч долоон аж ахуйн нэгж ашигтай а...
2018.01.10
“Хүүхэд зарах гэж байсныг илрүүллээ” гэх худал...
2018.01.02
Өмнөговь аймгийн иргэдийг 9.3 тэрбум төгрөгөөр хох...
2017.12.13
Карт уншигч төхөөрөмжөөр 170 гаруй сая төгрөгийн х...
2017.12.03
Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хор...
2017.12.01
Залруулга
2017.11.29
Аврах ажиллагааг эхлүүлснээс хойш 10 орчим удаагий...
2017.11.16
Уурхайд нуралт үүсч, хоёр иргэн дарагдлаа
2017.11.16
“Диваажингийн баримтууд”
2017.11.15
Хуулийг уландаа гишгэсэн “Монгол 8888” компани...
2017.11.06
Чанаргүй, хуурамч эмүүдийг нуух ямар сонирхол МХЕГ...
2017.11.03
Аврагчид 14 уулчны цогцсыг олоод байна
2017.10.24
Уулчид сураггүй болсонтой холбогдуулан ОБЕГ мэдээл...
2017.10.22
Сошл орчны мэдээг дагаж нийгмээрээ “донсолдогоо...
2017.10.20
Согтууруулах ундааны үйлдвэрүүдийн тусгай зөвшөөрл...
2017.10.13
Тусгай дугаарын утсанд хуурамч дуудлага өгвөл торг...
2017.10.12
Их хэмжээний хориглосон барааг хил нэвтрүүлэхээр з...
2017.10.10
Мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, бусдад ...
2017.10.06
Өлзийт голын сав дагуу хууль бусаар алт олборлох г...
2017.10.03
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ору...
2017.09.27
У.Хүрэлсүх яагаад Ерөнхий сайд болох ёстой юм бэ, ...
2017.09.20
Хулгайд алдагдсан машиныг олж, гэмт этгээдийг дайч...
2017.09.18
Д.Оюунхоролын тушаалаар Завхан аймгийн Дөрвөлжин с...
2017.09.18
“60 тэрбум”-ын бичлэг хэрэгжсэн байж болзошгүй...
2017.09.16
АН-хандаа буян хийж, ард түмэндээ гай тарьсан Н.Зо...
2017.09.15
Гамшгийн улмаас учирсан хохирлыг Засгийн газрын нө...
2017.08.24
Байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирол учруулсан...
2017.08.18
Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө самар түүхийг хориг...
2017.08.15
Өр тэглэх илгээлтийг хамгийн түрүүнд “Голомт”-...
2017.07.03
Үйлчлүүлэгчээ луйвардаж гаршсан өмгөөлөгч Г.Батба...
2017.05.02
ХҮНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОХ САЙХАН БАЙНА УУ, “ЖЕНКО...
2017.07.06
Хүн худалдаалах хэргээр 15 хүн ял шийтгүүлжээ
2017.05.25
Согтууруулах ундааны үйлдвэрүүдийн тусгай зөвшөөрл...
2017.10.13
Тусгай дугаарын утсанд хуурамч дуудлага өгвөл торг...
2017.10.12
Гамшгийн улмаас учирсан хохирлыг Засгийн газрын нө...
2017.08.24
Өмнөговь аймгийн иргэдийг 9.3 тэрбум төгрөгөөр хох...
2017.12.13
Аврах ажиллагааг эхлүүлснээс хойш 10 орчим удаагий...
2017.11.16
“Диваажингийн баримтууд”
2017.11.15
У.Хүрэлсүх яагаад Ерөнхий сайд болох ёстой юм бэ, ...
2017.09.20
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ору...
2017.09.27
Сошл орчны мэдээг дагаж нийгмээрээ “донсолдогоо...
2017.10.20
Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хор...
2017.12.01
АН-хандаа буян хийж, ард түмэндээ гай тарьсан Н.Зо...
2017.09.15
Мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, бусдад ...
2017.10.06
“Хүүхэд зарах гэж байсныг илрүүллээ” гэх худал...
2018.01.02
Шатахуун импортлогч долоон аж ахуйн нэгж ашигтай а...
2018.01.10
Чанаргүй, хуурамч эмүүдийг нуух ямар сонирхол МХЕГ...
2017.11.03
Уурхайд нуралт үүсч, хоёр иргэн дарагдлаа
2017.11.16
“60 тэрбум”-ын бичлэг хэрэгжсэн байж болзошгүй...
2017.09.16
Залруулга
2017.11.29
Хуулийг уландаа гишгэсэн “Монгол 8888” компани...
2017.11.06
Уулчид сураггүй болсонтой холбогдуулан ОБЕГ мэдээл...
2017.10.22
Д.Оюунхоролын тушаалаар Завхан аймгийн Дөрвөлжин с...
2017.09.18
Карт уншигч төхөөрөмжөөр 170 гаруй сая төгрөгийн х...
2017.12.03
Их хэмжээний хориглосон барааг хил нэвтрүүлэхээр з...
2017.10.10
Х.Баттулгын Таван толгойгоос Хятадуудад тасалж өгө...
2012.03.29
Зөвшөөрөлгүй самбаруудыг буулгалаа
2018.01.15
Хулгайд алдагдсан машиныг олж, гэмт этгээдийг дайч...
2017.09.18
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011