Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Жүжигчин Жижгээ: Эсрэг талын түүхэн дүрд тоглохыг мөрөөддөг
2016.11.15

Өдгөө кино театруудаар гарч буй Монгол кинонуудын нэг нь “Сахиулсан тэнгэр” юм. Нэрнээсээ л анхаарал татсан уг киноны найруулагчаар “ноён солиот” буюу СТА Д.Бямбацогт ажиллаж, “Цагаан буга” фильм продакшнд бүтээжээ. Харин кинонд Ш.Энхжаргал, Б.Золжаргал, Д.Бямбацогт, Б.Энхтүвшин, Г.Лхагвацэрэн нарын уран бүтээлчид  тоглосон юм. Эднээс бид онцлон “цагдаа” Г.Лхагвацэдэн буюу  жүжигчин Жижгээтэй ярилцсанаа хүргэж байна.

-“Сахиулсан тэнгэр” киноны нэрийг анх сонсоод сахиусан биш гэж үү гэж олон хүн бодсон байхаа?

-Би ч гэсэн анх зохиолоо уншчихаад эргэлзэж байлаа. Ямар сайндаа нэрээ буруу биччихсэн юм биш байгаа гэж бодоод найруулагчаасаа лавлаж асуусан. Тэгсэн  сахих, манах гэдэг утгаараа хэрэглэгдэж байгаа гэж тайлбарлаж өгсөн. Ямартаа ч киноны маань нээлт их сайхан болж, үзэгчдээс Монгол киноноос экшин төрөлдөө шинэчлэл авчирсан, сонирхолтой бүтээл болсон гэх урмын үг олонтаа сонсож байна. Баяртай байгаа шүү.

-Үзэгчидтэйгээ зэрэгцэн суугаад тоглосон киногоо үзэх ямар санагддаг вэ?

-Их түгшүүртэй байдаг юмаа. Хүмүүст ямар санагдах бол, яаж хүлээж авах бол гээд түмэн янзын бодол тэр хооронд толгойд эргэлдэхийг яана. Тайзны бүтээл бол үзэгчдэд шууд хүрэх учраас сайн муугаа дор нь мэдээд авах боломжтой. Тэгэхэд кино бол өөр. Монтаж, дүрс гээд олон ажлын дараа сая нэг үзэгчдэд хүрдэг болохоор цаанаа л зүрх догдлуулдаг. Би ер нь тоглосон кинонуудаа эхнэртэйгээ үзэх дуртай. Миний хамгийн үнэнч, шударга шүүмжлэгч бас зөвлөх байгаа юм. Царайнаас андашгүй л дээ.  Нөгөө талдаа үзэгчидтэйгээ зэрэгцэн суугаад үзэхэд гоё. Тэдэнд төрж байгаа эмоцийг хамтдаа мэдрэх сайхан байдаг. Тэр дундаа кино дуусаад амжилттай болоход суудлаас босох цаанаа л урамтай.

-Эхнэр тань “Сахиулсан тэнгэр”-ийн цагдаад ямар дүн тавив?

-Экшин төрөлдөө сонирхолтой кино болсон байна гэж хэлсэн.

-Ямар мэргэжилтэй юм бэ?

-Манай хүн санхүүгийг чиглэлийнх л дээ. Гэхдээ урлагийн их мэдрэмжтэй. Одоо ч бараг урлагийн шүүмжлэгч болох гээд л байгаа юм. /инээв/

-Киноны рекламаас Энхжаргалыг хараад ерөнхийдөө ямар жанрын кино болохыг гадарласан л даа?

-Жагаа ахыг харахад л европдуу царайтай, халзан толгойтой, бахь бадриун бие хаатай болохоор тэгж буусан бизээ. Энэ хүн зодооны төрлөөр олон жил хичээллэсэн, туршлагатай хүн. Тэр утгаараа ийм төрлийн кино хийх гэсэн мөрөөдлөө энд биелүүлсэн болов уу. Жагаа ахын тэр тулаантай хэсгүүд үнэхээр дуу алдуулмаар шүү. Олон жилийн хөдөлмөр шингэсэн учраас илүү наалдсан болов уу. Магадгүй би энэ кинондоо бие хамгаалагч болсон эсрэгээрээ шууд инээдмийн кино болох байсан бизээ.

-Жагааг хараад магадгүй өөр нэг дүрийн мөрөөдөлтэй болсон болов уу?

-Яагаад болохгүй гэж. Боломж олдвол хэзээд бэлэн. Гэхдээ мэдээж ийм дүрд тоглохын тулд өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Ер нь жүжигчин хүн чинь байнга л суралцаж явдаг болохоор энэ киноноос ийм нэгэн бодолтой үлдсэн.

-Тиймдээ, киноноос киноны хооронд суралцаад л явдаг байх?

-Тэгэлгүй яахав оролцсон бүтээл болгоноосоо нэг юмтай үлддэг. “Сахиулсан тэнгэр”-ээс гэхэд найруулагч Бямбацогт ахаасаа их юм сурлаа. Найруулагч болгоны жүжигчидтэйгээ ажиллах арга барил өөр өөр байдаг. Харин энд Бямбацогт миний хувьд нэг талдаа найруулагч, нөгөө талдаа партнёроор ажилласан. Сүүлдээ их дотно найзууд болсон. Магадгүй хамтрагч хоёр цагдаа нэг тиймэрхүү л байдаг болов уу. Ер нь найруулагч нь зөвхөн дэлгэцийн цаанаас биш хамтран тоглоод явахаар олон нарийн нандин зөвлөгөөгөө өгөх юм билээ. Бид өмнө нь “18 нас, би чамд хайртай” кинон  дээр эсрэг талын дүр болж тоглож байлаа. Ямартаа ч жүжигчний уран чадвар талдаа нэг түвшин ахисан гэж олзуурхаж байгаа.

-Жижгээгийн хэд дэх кино билээ? Өмнө нь цагдаа болж байв уу?

-Голлож тоглосон дөрөв дэх бүтээл. Харин жижиг хэсгүүдэд тоглож байснаа нэмбэл арав дахь нь болж байгаа юм. Үнэндээ цагдаагийн дүрийг гаргана, энэ дүрд хувирч орно гэдэг бэрхшээлтэй байлаа. Чанга хатуу  дэг журамтай энэ хамт олон чинь хувцас хунараасаа эхлээд үс гэзэг, үг яриа нь хүртэл нуль “дүрэм”. Киног маань  цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа мянга мянган хүнээс үзэх учраас ярьж байгаагаасаа эхлээд үйл хөдлөл нь биш байж болохгүй учраас их хичээсэн. Зохиолоо уншчихаад хамгийн түрүүнд цагдаа найз руугаа утасдаж, зөвлөгөөг авч эхэлсэн. Үснээсээ эхлээд ярьдаг юм билээ. Үс урт биш, халзан биш, жирийн халимагтай байна, сахал тавихгүй гээд л. За дараа нь цагдаагийн цолны эрэмбийг мэдэж авч байгаа юм. Би чинь ахлах дэслэгч болсон.

-Хөвгүүд бүр багадаа цагдаа болохыг мөрөөддөг?

-Жүжигчний мэргэжил их гоё л доо. Хүссэн дүрдээ хувилж, хүссэн мэргэжлийнхээ тухай судалж үздэг. Бүүр нас насанд хувираад үзнэ гээч.

-Эмэгтэй жүжигчид Жульеттад тоглохыг мөрөөддөг. Харин таны мөрөөдлийн дүр?

-Би эсрэг талын түүхэн дүрд тоглохыг мөрөөддөг.  Одоогоор би инээдмийн, хөнгөн, эерэг дүрүүдэд тоглосон байна. 

-Хэрвээ  танд эротик дүрийг санал ирвэл яах уу?

-Одоогоор тийм  санал ирээгүй л байна.  Хэрвээ ирвэл тоглоно ш дээ. Би чинь жүжигчин хүн. Нөгөө талдаа нас биед хүрсэн учраас татгалзахгүй ээ. Багш нар маань хэлдэг. Жүжигчин хүн яг баримлын шавар шиг байх ёстой гэж. Тэгэхээр найруулагч баримлын шавраар юу хийхийг хүснэ, би тэр хэвэнд нь орноо гэсэн үг.

-Жүжигчний мэргэжлээр хэдэн онд төгссөн юм бэ?

-2011 онд Кино урлагийн дээд сургуулийг МУАЖ Сарантуяа багшийн удирдлаган доор жүжигчний мэргэжлээр төгсөж байлаа. Түүнээс хойш хошин урлагийн “Маск” продакшндаа ажиллаж байна.

-Хошин урлагийнхны талаар шүүмж олон явдаг . Та “гал тогоонд” нь байдаг хүний хувьд юу гэж боддог вэ?

-Аль ч газар шүүмжлэл явж л байдаг шүү дээ.  Шүүмжлээд байдаг хэрнээ үзээд л байгааг юу гэж тайлбарлах ёстой юм болоо. Магадгүй нэг тоглолтын ард ямар их олон хүний хүч хөдөлмөр орж байгааг мэдэхгүй учраас л өнгөцхөн хараад ингэж ярьдаг юм болов уу. Шүүмжлэхэд амархан ш дээ. Өнөөдөр тайзан дээр арван хэдхэн жүжигчин тоглож байгаа ч ард нь  дахиад хорь гучин хүн ажиллаж байдаг. Бид нэг бүтэн сар бэлдэж сая нэг тоглодог.  Бидэнд бэлэн зохиол гэж байхгүй учраас байнгын эрэлд хатаж явдаг.Өнөө олсон сэдвээ эхлэл, өрнөл төгсгөл хийж, зохиол болгоно, түүгээрээ үзэгчдэд нэгийг бодуулна гээд л асар их ажил ордог. Энд ялгаагүй л жүжигчин ажиллаж байгаа, ялгаагүй л дүр бүтээж байгаа юм. Бид ч бас жижигхэн театрт ажиллаж байгаа улс. Жишээ нь эрэгтэй  жүжигчдийг эмээ, эмэгтэй хүн боллоо гэж шүүмжилдэг. Уг нь ажлаа л хийж байгаа юм ш дээ. Тэр эмээг, тэр эмэгтэйг үзэгчдэд хүлээн зөвшөөрүүлнэ, үзэж байгаа эмэгтэйд хүргэнэ гэдэг өнөө л жүжигчний уран чадварыг харуулж байгаа юм. Яахав хүмүүс хөнгөн, инээлгэхээс өөр юм хийдэггүй гээд л өөнтөглөдөг. Үнэндээ хүнийг инээлгэнэ гэдэг ямар хэцүү гээч.

-Тоглож байгаагаа киноноосоо ч санаа олдог байх даа?

-Хаана л явна санаа хайж явна. Тиймдээ ч биднийг өлөн хүмүүс гэж ярьдаг юм билээ.

-Шинэ гарсан киног алгасалгүй үзэж амждаг уу?

-Хамгийн сүүлд “Итгэл” уран сайхны киног үзлээ. Ер нь шинэ гарч байгаа дэлгэцийн бүтээлүүдийг алгасалгүй үзэхийг боддог юм. Алсдаа бүрэн хэмжээний уран сайхны кино хийхсэн гэж мөрөөддөг. Тэр утгаараа туршлага судлаад л яваа юм.

-Тэгвэл өнөөдөр гарч байгаа кинонуудаас “Сахиулсан тэнгэр” ямар санагдав?

-Сүүлийн үед гарч байгаа цахиур хагалсан дэлгэцийн бүтээлүүдийн хэмжээнд хүрэхгүй л дээ. Гэхдээ  кино багийнхны анхны бүтээл гэхэд муу бишээ. Энд нүүр бардам хэлэхэд экшин төрөлдөө Монголд анхных болсон. Энэ бол дэвшил. Кинонд “Action grew” гэж тулааны урлагаар хичээллэдэг залуус үнэхээр мундаг ажилласаан. Ёстой биширмээр.

-Бөх, урлагийнхантай уулзахад удам залгасан байх нь олон таардаг. Таны удамд урлагийн хүмүүс бий юу?

-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй ээ. Ээжийн ээж мандалин хөгжим тоглож, тухайн үедээ урлагийн ухуулагч хийж явсан гэдэг юм. Ээж цэцэрлэгийн багш, аав уурхайн жолооч. Гэхдээ урлагийн их мэдрэмжтэй хүмүүс л дээ. Ээж маань цэцэрлэгийнхээ бүх арга хэмжээг хөтөлдөг, шүлэг зохиол уншчихдаг. Харин аав уурхайнхаа урлагийн үзлэгт орно, шог гараа энэ тэрийг найруулаад өөрөө тоглочихно. Энэчлэн аль алиных нь бяцхан авьяасаар хүү нь  жигүүрлэн жүжигчин болсон гэж боддог. Хүүгийнхээ ажлыг маш сайн ойлгож, дэмждэг.

-Мэдээж таны тоглосон кино, тоглолтыг байнга үзэх үү?

-Тэгнээ. Аав маань их шударга хүн л дээ. Гомдчих болов уу гэж эмээхгүй. Шууд л хэлнэ. Ер нь ааваасаа  болж байна гэсэн үг сонсоно гэдэг амаргүй. Харин ээж бол бүх талаараа л хүүгээ дэмжинэ. Муу, сайн аль нь  ч байсан болж байна л гэнэ. Нэг нь шүүмжлэгч, нөгөө нь дэмжигч байгаа биз.

-Бидний яриа ингээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан П. Ундраа

Өдгөө кино театруудаар гарч буй Монгол кинонуудын нэг нь “Сахиулсан тэнгэ...

Уншсан: 1453 | Түгээх |
Холбоотой мэдээ
Ж.Цолмон: Би уг нь Анагаахын сургуулийн “бүтээгдэхүүн” л дээ
2017.03.28
Г.Батхүү: Хил гааль цахим системд бүрэн шилжих шаардлага тулгарч байна
2017.03.24
Г.Дорж: Зэрэглэл өндөр ОУ-ын тэмцээнээс аваргын цомыг анхдагч нь болж, эх орондоо авчирч байгаадаа баяртай байна
2017.03.21
А.Ерлан: Түлэгдсэн шарханд ам дамжсан яриагаар эмчилгээ хийдэг нь өвчнийг улам хүндрүүлэх шалтгаан болдог
2017.03.21
Э.Номин: “Хятад хэлийг сураад байхдаа яадаг юм” гэсэн яриа ямар ч эцэг эхийн амнаас гарахаа больсон
2017.03.14
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Ж.Цолмон: Би уг нь Анагаахын сургуулийн “бүтээгд...
2017.03.28
Г.Батхүү: Хил гааль цахим системд бүрэн шилжих шаа...
2017.03.24
Г.Дорж: Зэрэглэл өндөр ОУ-ын тэмцээнээс аваргын цо...
2017.03.21
А.Ерлан: Түлэгдсэн шарханд ам дамжсан яриагаар эм...
2017.03.21
Э.Номин: “Хятад хэлийг сураад байхдаа яадаг юм...
2017.03.14
Т.Отгонзаяа: Миний амжилт, ялалт бүхэн монголын ца...
2017.03.14
Л.Амармөрөн: Цагдаагийн эргүүл гэр хороолол руу чи...
2017.02.14
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Энэ чуулганаар иргэдэд...
2017.02.09
Т.Уранболор: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх туха...
2017.02.04
Б.Батжаргал: Эрчим хүчний салбарын хувьчлал үр өгө...
2017.01.30
Г.Болорсүх: Tэтгэвэр тогтоолт, олголтоо шалгуулах ...
2017.01.25
С.Төмөрбат: Тууштай зорилготой байж чадвал англи х...
2017.01.25
Г.Пүрэвдагва: Амьдралын төлөө зүтгэж яваа залуу ма...
2017.01.20
М.МӨНХЧИМЭГ: Энэ онд хөдөө орон нутагт гурав, Улаа...
2017.01.16
АУ-ны доктор, дэд профессор Э.Одхүү: Үргүйдлийн ор...
2017.01.11
Ж.Батсуурь: Эрх баригчид бидэнтэй 5-10 минут уулза...
2017.01.10
А.Тлейхан: Эдийн засаг хүнд байгаа ч хэрэглэгчдийн...
2017.01.03
С.Төмөрбат: Зорилготой, тууштай, тэсвэртэй, хариуц...
2016.12.18
Б.Уранбат: УИХ-ынгишүүн Д.Цогтбаатарыг хүн зодсон ...
2016.12.07
Д.Ганбаатар: Дараа төлбөрт олон улсын карт гэдгээр...
2016.12.01
С.Бямбацогт: Хилийн цэргийг хилийн цагдаа болгохгү...
2016.11.29
Ж.Бямбасүрэн: Хилийн цагдаагаар хил хамгаалалтыг з...
2016.11.28
Ч.Энхзул: Монгол ардын үндэсний хөгжимтэй Буриад а...
2016.11.22
Н.Оюунцэцэг: “GRAND-100” Бизнесийн тогтвортой ...
2016.11.22
Б.Батсүрэн: Аяллын турш нэр минь Монгол Улс
2016.11.21
Д.Цогтбаатар: Монгол Улс казиногоор эдийн засгаа а...
2016.11.17
А.Мандахнаран: Монгол улс JCB картыг гүйлгээнд гар...
2016.11.16
Жүжигчин Жижгээ: Эсрэг талын түүхэн дүрд тоглохыг ...
2016.11.15
О.Мөнгөншагай: Сонгуулийн хууль зөрчсөн нь илэрвэл...
2016.11.07
Х.Өнөрбаяр: “Хэлгүй, дүлий гээд хүнээс гуйлга гу...
2016.10.27
Д.Нанзаддорж: Борооны ус зайлуулах хөндлөн хоолойг...
2016.06.22
Мисс Б.Гүнзаяа: Мongolia гээд зарлах үед хамрын са...
2016.08.10
Б.Очбадрах: Цээж баяны сэтгэхүй биш төрийн зохицуу...
2016.04.11
М.Чинболд: Хаалгаа хаасан хүн хөгждөггүй шүү дээ
2016.05.06
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт шинэчл...
2016.06.24
О.Батбаяр: “Эрүүл мэндийн салбарыг сайжруулахын ...
2016.05.09
А.Тлейхан: Эдийн засаг хүнд байгаа ч хэрэглэгчдийн...
2017.01.03
Б.Түвшинтөгс: Санал авах өдөр согтууруулах ундаа з...
2016.06.21
Д.Мөнхтөр: ШӨХТГ-ын бүх албан хаагчид орон сууцанд...
2016.07.25
Р.Амаржаргал: Ерөнхий сайдыг дэмжиж ажиллана
2015.12.18
М.Хүрэлсүх: АН-ынхан УИХ-ын сонгуульд ИЗНН-аас тав...
2016.04.30
Т.Гантөмөр: Даншиг наадмын үеэр үйлчилгээ эрхэлсэн...
2016.08.11
Р.Гантөгс: "Номин" бол хайрын, уянгын дууны галт т...
2016.10.03
Г.Болорсүх: Tэтгэвэр тогтоолт, олголтоо шалгуулах ...
2017.01.25
Гадаад Хэргийн Сайд Л.Пүрэвсүрэн: “АSEM бол том ...
2015.10.22
Д.Дорлигжав: Энэ салбарыг хариуцсан сайдын хувьд н...
2015.10.27
Ж.Шижир: “МОРА”-г гадаад зах зээлд амжилт дагу...
2016.09.27
С.Бямбацогт: Хилийн цэргийг хилийн цагдаа болгохгү...
2016.11.29
Т.Уранболор: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх туха...
2017.02.04
Г.Өлзийжаргал: Амжилттай сурах, ажиллах үндэс нь Х...
2016.09.15
Ш.Отгон-Өлзий: Монголын брэндүүдийг БНХАУ-ын зах з...
2016.09.12
Б.Батжаргал: Эрчим хүчний салбарын хувьчлал үр өгө...
2017.01.30
Б.Уранбат: УИХ-ынгишүүн Д.Цогтбаатарыг хүн зодсон ...
2016.12.07
Д.Ганбаатар: Дараа төлбөрт олон улсын карт гэдгээр...
2016.12.01
Ш.Анхмаа: Төрөөс 3087 хүүхдийг шинээр цэцэрлэгт ха...
2016.09.20
Ж.Бямбасүрэн: Хилийн цагдаагаар хил хамгаалалтыг з...
2016.11.28
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Энэ чуулганаар иргэдэд...
2017.02.09
Л.Амармөрөн: Цагдаагийн эргүүл гэр хороолол руу чи...
2017.02.14
Д.Баатаржав: Рио-де-Жанейрогийн олимпийн дараа би ...
2016.02.22
С.Төмөрбат: Зорилготой, тууштай, тэсвэртэй, хариуц...
2016.12.18
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011