Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Монголд анх удаа JCB карт нэвтрүүллээ
2016.11.20

А.Мандахнаран: Монгол улс JCB картыг гүйлгээнд гаргаж буй 21 дэх орон боллоо

Төрийн банкны Цахим банкны газрын захирал  А.Мандахнарантай ярилцлаа.

- Төрийн банк Монголд анх удаа Олон Улсад хэрэглэж болох JCB нэрийн EMV чиптэй карт гаргажээ. Картынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

- Манай банк Монгол улсынхаа зах зээлд анх удаа олон улс болон дотоодод төлбөр тооцоонд ашиглах, картын нууцлал, аюулгүй байдлын дэлхийн стандартад нийцсэн JCB нэрийн төгрөг болон ам.долларын сонголттой дебит карт гарган харилцагч нартаа хүргэж байна. Ингэснээр Монгол Улс JCB картыг гүйлгээнд гаргаж буй 21 дэх орон болж байна.

-Энэ картын давуу тал нь юу вэ?

- JCB картыг 190 гаруй улсад ашиглах боломжтой. JCB картыг өнөөдөр 95 сая хүн хэрэглэн, 31 сая картаар үйлчлэгч байгууллагаар үйлчлүүлж байна. Төлбөрийн картын нууцлал, аюулгүй байдлыг дээд зэрэгт хангасан, EMV чип технологитой. Төрийн банкны харилцагч JCB картыг эзэмшснээр дэлхий олон орноос тусгай үйлчилгээ авах боломжтой шинэ үеийн картын хэрэглэгч болох юм.

Мөн JCB картыг эзэшмснээр аюулгүй байдлаа дээд зэргээр хангуулж эрсдэлээс хамгаалагдах болно. Аюулгүй байдлаас гадна карт эзэмшигч маань олон улсад зорчихдоо JCB Интернэшнэлийн гэрээт худалдаа үйлчилгээний байгууллагуудаас картаар хийсэн худалдан авалтдаа төрөл бүрийн онцгой хөнгөлөлт урамшуулал авах боломжтой. Жишээлбэл, интернэтэд үнэгүй холбогдох, зочид буудал, зоогийн газар, галт тэрэг, агаарын нислэгийн болон илүү олон төрлийн билет захиалах гээд 10 гаруй төрлийн үйлчилгээ авч болох юм. Энэ тухай Төрийн банкны www.statebank.mn  болон www.global.jcb  веб сайтнаас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

  1. картаа харилцагч төгрөгийн, долларын гэсэн валютын сонголттойгоор авах боломжтой бөгөөд картын дансаа ашиглан Төрийн банкны Гялс банкны үйлчилгээг авч өөрийн дансаа хаанаас ч удирдаж, хэрэглээний төлбөрөө төлөх болон манай бусад үйлчилгээг авах боломжтой.

-Тус картыг яагаад заавал бусдаас онцлон EMV JCB чип карт гэж нэрлээд байгаа юм бэ?

-Төлбөрийн картын байгууллагууд хамтран 1995-1999 онд EMVсо гэдэг компани байгуулан луйвар, хулгайгаас хамгаалахаар нэгдэн чип картын шинэ стандарт буюу пластик дотор суурилсан бичил компьютерийг олон талт мэдээллийн агууламжтайгаар бэлэн бус төлбөр тооцооны түгээмэл хэрэгсэл болгож, банк, санхүү, төлбөрийн картын зэх зээлд нэвтрүүлсэн. Энэ нь картын бүх мэдээллийг өндөр түвшинд нууцалж кодолдог бөгөөд хакерууд энэ мэдээллийг олж авсан ч задалж уншиж чадахгүй болсон. Иймээс л манай банк луйврын гүйлгээний эрсдлээс сэргийлэх, аюулгүй, нууцлал өдөртэй, технолгийн дэвшилтэд картыг харилцагч нартаа зориулан зах зээлд нэвтрүүлээд байна.

-Энэхүү картыг зах зээлд гаргаснаар ямар ач холбогдолтой вэ?

-Олон улсын JCB төлбөрийн картыг гаргаснаар Япон улсад  сурч, ажиллаж амьдарч буй Монгол улсын оюутан залуус, иргэд, хоёр улсын хооронд өдрөөс өдөрт өргөжин тэлж бизнесийн салбарынхы санхүүгийн хэрэглээг хангахаас гадна Монгол Улсаас Япон улс руу зорчиж буй жуулчид санхүүгийн хэрэгцээгээ хялбар хангах боломжийг бий болгох юм. Иймд Япон Улсад байгаа харилцагчид маань интернетээр JCB карт Төрийн банкнаас захиалан авч, интернет банкаар дамжуулан өөрийн дансыг бүрэн удирдах боломжтой. Мөн улс хоорондын өндөр шимтгэл төлөлгүйгээр өөрийн монгол дахь дансанд мөнгө шилжүүлэн авч, Япон Улсад зарцуулах  боломж бүрдэж байгаа юм.

Бидний хамтын ажиллагаа нь Монгол-Япон хоёр улсын хооронд банк санхүүгийн үйлчилгээг хамгийн түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэх боломжийг бий болгох ач холбогдолтой.

-Төрийн банк Монголд анх удаа Төлбөрийн картын системийн нууцлал болох PCI-DSS стандартыг хангасан банк боллоо гэж байсан. Энэ талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өгнө үү?

-Сүүлийн үед төлбөрийн картаар луйврын гүйлгээ хийх нь нэмэгдэж байна. Энэ эрсдлээс хамгаалахын тулд олон улсын карт гаргагч байгууллага болох VISA, JCB, UnionPay зэрэг байгууллагууд харилцагч нартаа аюулгүй байдлын стандартыг хангаж ажиллах шаардлагыг хатуу тавьж эхэлсэн.

Энэ үүднээс Монголд анх удаа Төрийн банк уг шаардлагыг хангаж төлбөрийн картын нууцлалын стандартыг хангах PCI-DSS-н сертификатыг олон улсын аудитын хамгийн том компани болох Trustwave компаниас 2016 оны нэгдүгээр сарын 28-нд авсан.

Сертификатыг авснаар манай картын процессингийн систем олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, аюулгүй байдлын стандартад нийцсэн банк болж байгаа юм. VISA, JCB, UnionPay болон Төрийн банкнаас гаргаж байгаа картаар дэлхийн хаанаас ч АТМ, ПОС төхөөрөмжүүдээр дамжуулан гүйлгээ хийх боломж бүрэн нээгдэж байгаа юм.

-Төрийн банкны Гялс банкны үйлчилгээ цар хүрээгээ тэлж байгаа гэсэн энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Манай банк харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн Гялс банк үйлчилгээндээ нэмэлт бүтээгдэхүүн авах сайжруулалтыг байнга хийсээр ирлээ. Тухайлбал, Цахим үйлчилгээнд бүртгүүлэх, Кредит картын төлбөр төлөх, Карт шинээр захиалах, Маргаантай гүйлгээний хүсэлтээ өгөх, Онлайн хадгаламж барьцаалсан зээл, Гадаад гуйвуулгын шинэчлэлт, Арилжааны хэлцэл хийх, Дансаа хугацаатай хадгаламжийн данс руу шилжүүлэх, Интернэт пин код авах, Гялс банкны гүйлгээний лимитээ нэмэх, сайн дурын болон эрүүл мэндийн даатгал, лавлагаа, үйлчилгээний хураамжийг шууд төлөх, Гаалийн төлбөр төлөх гээд дурдаж болно. Хамгийн сүүлд гэхэд Автомат хуримтлалын үйлчилгээг шинээр нэвтрүүлээд байна.

Гялс банк үйлчилгээнд дээрх боломжууд нэмэгдсэнээр харилцагчид заавал банкинд ирэлгүйгээр интернэтээр дамжуулан Төрийн банкны бүхий л үйлчилгээг авч, цаг хугацаа, зардлаа хэмнэх боломжтой.

-Төрийн банкны биллингийн систем сайн хөгжсөн учир айл өрхүүдийн дийлэнх нь орон сууц, СӨХ-ны болон бусад төлбөрөө танай банкаар дамжуулан төлөх боломжтой гэж байсан?

-Тэгэлгүй яахав. Манай банк улсын хэмжээнд нийт 1200 гаруй Контор, СӨХ, Цахилгаан, Кабель, Интернэт зэрэг биллер байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл нийт орон сууц болон гэр хороололд оршин суудаг айл өрхүүдийн хэрэглээний талбөр хураах Биллингийн үйлчилгээний зах зээлийн 90 орчим хувийг Төрийн банк эзэлж байгаа юм.

Энэ нь манай банкны биллингийн систем өндөр түвшинд хөгжсөн, харилцагчид хэрэглээний бүх төлбөрөө нэг цэгт төвлөрүүлэн төлөх боломж олгож байгаа, айл өрхүүдэд биллингийн цогц үйлчилгээ тэр дундаа банкинд очилгүйгээгээр цахим бүтээгдэхүүн ашиглан байр, СӨХ, бусад төлбөрөө төлөх үйлчилгээг санал болгон ажиллаж байгаатай холбоотой юм. Хэрэглээний төлбөрөө харилцагчид Гялс банкны вэб, Смарт аппликейшн, Мессеж, Автомат биллинг, И-Биллинг, АТМ-ээр гэсэн олон сонголттойгоор төлөх боломжтой.

 

Манай банк Монгол улсынхаа зах зээлд анх удаа олон улс болон дотоодод төлбөр то...

Уншсан: 3713 | Түгээх |
Холбоотой мэдээ
Энэ оны 3 дугаар сард гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ
2017.04.21
Монголбанк зээлээ төлж барагдуулжээ
2017.04.12
Ч.Сайханбилэгийн “яасан” дээр...
2017.04.06
Зүүн Өмнөд Азийн 3000 гаруй хөрөнгө оруулагчид төслөө танилцуулах боломж нээгдлээ
2017.03.31
Нисэх онгоцны шинэ буудлын талаар авах арга хэмжээний тухай тогтоол гаргав
2017.03.30
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Энэ оны 3 дугаар сард гадаад худалдааны тэнцэл аши...
2017.04.21
Монголбанк зээлээ төлж барагдуулжээ
2017.04.12
Ч.Сайханбилэгийн “яасан” дээр...
2017.04.06
Зүүн Өмнөд Азийн 3000 гаруй хөрөнгө оруулагчид төс...
2017.03.31
Нисэх онгоцны шинэ буудлын талаар авах арга хэмжээ...
2017.03.30
Хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд өслөө
2017.03.22
Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын х...
2017.03.16
Өмнөговийн Ханбогдод зэсийн баяжмал боловсруулах ү...
2017.03.16
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг ү...
2017.03.03
ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжсэнээр эдийн засаг 2019 он...
2017.02.20
Эрдэнэтийн 49 хувь төрд очсон буюу "Баяраа өөрөө л...
2017.02.14
Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын...
2017.01.26
“Эрдэнэт”-ийн хувьчлалд мөнгө шилжүүлсэн, бизн...
2017.01.25
“Багануур” ХК-ийн нэмж гаргасан үнэт цаасыг бү...
2017.01.24
А.Тлейхан: Монгол улс сэргээгдэх эрчим хүчээ экспо...
2017.01.23
“Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ
2017.01.19
“Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр замын шугамын ...
2017.01.12
“Аялал жуулчлалын хөгжлийн төв” байгууллаа
2017.01.05
Гадаад валютын албан нөөц 1,303.9 сая ам.долларт х...
2017.01.04
Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөн...
2017.01.02
Зарим халдварт өвчний вакцины зардлыг малчин өөрөө...
2016.12.27
Гадаадын хөрөнгө оруулалттай банк хадгаламж татахг...
2016.12.22
Газрын тос боловсруулах үйлдвэрийг БНЭУ-ын зээлээр...
2016.12.15
ОХУ-ын “АЗУР ЭЙР” компани Манай улсын агаарын ...
2016.12.13
Даатгалын компаниуд 24.2 тэрбум төгрөгийн нөхөн тө...
2016.12.09
70 сая хүртэлх еврогийн зээлийн гэрээ байгуулахыг ...
2016.12.08
Таван жил зогссон зүтгүүрүүдийг хөдөлгөх шийдвэр г...
2016.12.06
Төрийн банк “Оюутны хөгжлийн зээл” олгох гэрээ...
2016.12.02
Автобензинийн үнэ нэмэгдэхгүй
2016.12.01
Мэндчилгээ
2016.11.24
Барилгын салбарынхан Г.Өнөрболорыг эсэргүүцэж, төр...
2016.07.27
Хууль зөрчиж санхүүжүүлсэн "Сайн хувьцаа" болон б...
2016.08.11
Таван жил зогссон зүтгүүрүүдийг хөдөлгөх шийдвэр г...
2016.12.06
“Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр замын шугамын ...
2017.01.12
“Эрдэнэт”-ийн хувьчлалд мөнгө шилжүүлсэн, бизн...
2017.01.25
А.Тлейхан: Монгол улс сэргээгдэх эрчим хүчээ экспо...
2017.01.23
Төрийн банк Говь-Алтай, Баянхонгор аймгийн төвүүдэ...
2016.05.05
Монголд анх удаа хаягдал дулаанаас эрчим хүч үйлдв...
2016.05.31
Жуулчдын тоо 6 хувиар өсчээ
2016.06.24
Төрийн банк хувьцаа худалдах иргэдийн хүсэлтийг х...
2016.06.23
Нийслэлээс 110 гаруй тэрбум төгрөгийн үнэт цаас г...
2016.05.09
“Петровис” ХХК-ийн түгээгч нар “Эр зоригийн ...
2016.10.21
Төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байна
2016.05.11
Үхрийн мах 810 төгрөгөөр буурчээ
2016.07.28
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томиллоо
2016.08.01
Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын...
2017.01.26
Эдийн засгийн сэтгүүлчидтэй санхүүгийн зах зээлийг...
2016.10.21
Эрчим хүч хэмнэлтийн анхны менежерүүдийг бэлтгэж э...
2016.11.07
Гурилын хэрэгцээгээ бүрэн хангах улаан буудай хура...
2016.08.25
20 сая ам.долларын санхүүжилттэй хамтарсан төсөл х...
2016.10.12
Эрдэнэтийн 49 хувь төрд очсон буюу "Баяраа өөрөө л...
2017.02.14
Түлэнхийн төвийн барилгыг барих санхүүжилтийг шийд...
2016.08.25
Тосонцэнгэл-Улиастайн замын санхүүжилтэд 41.4 тэрб...
2016.09.01
Баян-Өлгийд болсон гамшгийг арилгахад 329 сая төгр...
2016.07.28
ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжсэнээр эдийн засаг 2019 он...
2017.02.20
Зүүн Өмнөд Азийн 3000 гаруй хөрөнгө оруулагчид төс...
2017.03.31
“Багануур” ХК-ийн нэмж гаргасан үнэт цаасыг бү...
2017.01.24
Ч.Сайханбилэгийн “яасан” дээр...
2017.04.06
Монголд анх удаа JCB карт нэвтрүүллээ
2016.11.20
Газрын тос боловсруулах үйлдвэрийг БНЭУ-ын зээлээр...
2016.12.15
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011