Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Н.Оюунцэцэг: “GRAND-100” Бизнесийн тогтвортой хөгжлийг дэмжинэ
2016.11.22

Бизнес эрхлэгчдийн жил бүр хүсэн хүлээдэг GRAND EXPO наадам эхлэхэд хэдхэн хоног үлдсэн байна. Энэхүү төсөл жилээс жилд хамрах хүрээгээ тэлж, арга технологийн хувьд шинэчлэгдсээр байдаг. GRANDEXPO-2016 наадмын зохион байгуулагч нь 2008 онд байгуулагдсан МММ-ийн Хүрээлэн. Бизнесийн байгууллагын зэрэг зиндааг тодорхойлдог тус байгууллагын Аялал жуулчлалын салбар хариуцсан эксперт, ТУЗ-ийн гишүүн Н.Оюунцэцэгтэй ярилцлаа.

          -GRANDEXPO-2016 төсөл бизнес эрхлэгчдэд аль хэдийнэ танил болсон төсөл. Өмнөх жилийнхээс ялгагдах онцлог нь юу вэ?

          -GRANDEXPO төсөл нь 2015 онд “Шинэ брэнд-Шинэ технологи” уриатайгаар зохион байгуулагдсан. Бизнесийн 150 гаруй аж ахуйн нэгж өнгөрсөн жилд идэвхтэй хамрагдаж, тухайн байгууллагуудаас нэвтрүүлж буй шинэ технологи, шинэ брэндүүдийг хэрэглэгчдэд танилцуулсан юм. Энэ жилийн хувьд “БИЗНЕСИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖЬЕ” уриан дор, GRAND100 компанийг төсөлд хамруулах зорилготой байна. Өмнөх жилүүдээс ялгагдах онцлог гэвэл мэргэжлийн экспертүүдийн шийдвэрээр дүн гарна.

          -“Бизнесийн тогтвортой хөгжлийг дэмжье” гэдэг уриа яг юуг илэрхийлж байна вэ?

          -МММ-ийн Хүрээлэн 2008 онд байгуулагдсан цагаасаа бизнес эрхлэгчдэд ээлтэй олон төсөл хөтөлбөрийг санаачлан, хэрэгжүүлсэн байдаг. Эдгээр төслүүдийн гол утга санаа нь бизнесийн тогтвортой хөгжлийг дэмжиж ирсэн. 2018 онд бид 10 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Тэгэхээр урьдчилаад өөрсдийнхөө баримталж ирсэн үндсэн зарчмыг энэ төслөөс эхлээд тод томруун болгохыг хичээж байна. Монгол улсад бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн зэрэг, зиндааг тодорхойлдог байгууллагууд бий. Тэднээс ялгагдах онцлог гэвэл бид бүх л төрлийн хэвлэл, мэдээллүүдээр нэгэн зэрэг зарлаж, хэрэглэгчдэд мэдээллэх кампанит ажлыг өрнүүлдэг. 10 жилийн ойн угтал болгож бид OpenMongolia.mn Монголын анхны бизнес мэдээллийн сайтыг нээн ажиллуулахаар бэлтгэлээ хангалаа.

          -Манайд бизнес мэдээллийн төрөлжсөн сайт одоогоор хараахан нээгдээгүй юм байна шүү... 

            -Тийм ээ. Олон жил хамтарсан бизнес эрхлэгчдэдээ бид OpenMongolia.mn сайтаар бэлэг барьж байна. Тус сайтад энэ жилийн төсөлд хамрагдсан бизнесийн бүх байгууллагын сурталчилгаа жилийн туршид үнэ төлбөргүй байрших юм. Нөгөө талдаа энэ нь хэрэглэгчдэд үр өгөөжтэй. Бизнесийн мэдээллийг нэг дороос авна гэдэг цаг зав хэмнэхээс гадна бид OpenMongolia.mn сайтыг сонирхолтой байлгах бүх арга, технологийг цогцоор шийдсэн. Тус сайтад мэргэжлээрээ олон жил ажилласан сурвалжлагч нар ажиллаж, бизнес мэдээний эргэлтийг сайжруулах юм. Бизнесийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, ярилцлага, сурвалжлагыг тус сайтаас унших нь шинээр бизнес эрхлэгчдэд ч арга туршлага хуримтлуулахад нь дөхөмтэй болов уу. Бизнесийн 13 салбарын номинаци тус бүрт шалгарсан компаниудын мэдээлэл өдөр бүр шинэчлэгдэх учраас мэдээллийн баялаг архив үүснэ гэсэн үг.

          -GRANDEXPO фестивалийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа өмнөх жилийнхээс ямар онцлогтой байх вэ?

          -Нэгдүгээрт: GrandExpo-2016 наадамд шалгарсан GRAND100 компанид шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа, Хоёрдугаарт: Монголын анхны бизнес мэдээллийн OPENMONGOLIA.mn сайтын нээлт, гуравдугаарт: Топ компаниудын нэгдсэн шинэ жил гэсэн гурван үндсэн хэсгээс тухайн өдрийн арга хэмжээ бүрдэнэ.

          -Есөн жилийн турш хамтарсан бизнесийн байгууллагууд тань одоо Монголын томоохон топ компаниуд болсон болов уу?

            -GRANDEXPO төслийн сурталчилгаанд анх хамрагдсан байгууллагууд маань салбар салбартаа аль хэдийнэ тэргүүлэгч болжээ. Тус компанийн захирлууд дэлхийн хэмжээний тэрбумтнүүд болоод байна. 2012 оны шилдгийн шилдэг Гранд цом хүртсэн Макс группийн захирлууд Forbes сэтгүүлд уригдан оролцсоныг уншигчид мэдэж байгаа. Жигүүр гранд групп гэхэд тухайн үедээ зөвхөн барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бол одоо эрүүл мэнд, барилга, шоу интертайнмент, гадаад, дотоод худалдаа гээд салбар бүрт бизнесийн хүрээгээ амжилттай тэлсэн. Маркетингийн зөв зарчмыг баримталж ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд маань ч медиа групп хэлбэрээр өргөжчихлөө. Бизнесийн тогтвортой хөгжлийн амин сүнс нь маркетинг учраас бид харилцагчдаа хамтраад ямар ч цаг үед бусдаас ялгарах бодит боломжийг олгохыг хичээдэг.

          -Танай хүрээлэн компаниудын брэнд маркетинг дээр хамтран ажиллах тал дээр олон талт үйл ажиллагаа явуулдаг гэж сонссон?

          -Аль ч төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг нийтэд таниулах, борлуулалтанд үнэмлэхүй нөлөөлөхүйц маркетингийн зөвлөгөө өгдөг.

          -МММ-ийн Хүрээлэн нийт хэдэн гишүүн байгууллагатай вэ. Танай гишүүн байгууллага болохын тулд ямар нэгэн татвар төлдөг үү?

          -Манай үйл ажиллагаанд хамрагдсан компаниуд албан ёсны гишүүн байгууллага гээд явдаг. Түүнээс татвар хураамж төлдөггүй.

          -Хямралын үед компаниудын маркетингийн хэлтсүүд зардлаа хэмнэж байна. Энэ нь хэвлэл, мэдээллийн байгууллагуудад илт мэдрэгдэх жишээтэй. Үүнийг та зөв гэж бодож байна уу?

          -Мундаг бизнесменүүд хямрал хэдий хүнд хэцүү ч боломжийг дагуулдаг гэдэг. Тэд энэ үед маркетингийн зардлаа хэмнэх бус илүү ухаалаг хэлбэрээр зах зээлийг байлдан дагуулахыг эрмэлздэг. Манай нөхцөлд хүн ам, зах зээлийн онцлог байна л даа. Тухайлбал, үндэсний үйлдвэрлэгчид энэ үеэр хатуухан хэлэхэд бүр нугдайчихдаг. Энэ л хамгийн буруу. Хямралын үед мэдээллийн хэрэгслүүдтэй ямар ч байдлаар тухайлбал бартер хэлбэрээр реклам цацах таатай боломжууд гарч ирдэг. Үүнийг овжин ашиглаж бүтээгдэхүүнийхээ нэрийг чихэнд хоногшуулж болно шүү дээ. Зөвхөн өнөө маргаашийг бодож сурталчилгаа хийнэ гэдэг бол хэт өрөөсгөл ойлголт юм. “Шилмэл буйдан”, “Мах импекс” зэрэг цөөн хэдэн үндэсний үйлдвэрлэгч дээрх зарчмыг баримталж байгаа нь талархууштай. Брэнд импортлогчид хөгшин европчуудын зарчмаар энэ цаг үеийг бүр ч соргогоор ашиглаж байна. 

          -GrandExpo-2016 наадмын шагналт компаниуд OpenMongolia.mn бизнесийн сайтаар жилийн турш сурталчлуулна гэлээ. Энэ нь ямар үр дүнтэй вэ. Бусдаас ялгарах онцлог бий юу?

          -Технологийн дэвшлүүд бидний амьдралын хэв маягийг өөрчилчихөөд байна шүү дээ. Сошиалаар хэт хөөсөрсөн энэ цаг үед бодит мэдээлэл хэрэгтэй байна. Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан энэхүү нөхцөл боломжийг хангахыг бид хүссэн. Ийм цаг үед хамгийн үн дүнтэй хэлбэр бол контент маркетинг мөн. Өнөөдөр хэрэглэгчээ амьдралд нь тулгарч буй асуудлуудыг олж харах, шийдэхэд нь тусалсан контент хамгийн сайн маркетинг байж чадна.

          -Төсөлд компаниуд нэрээ дэвшүүлснээр экспертүүд шалгаруулна гэж ойлгосон. Аль салбарынхан илүү идэвхтэй оролцож байна вэ?

            -Өнгөрсөн жилийн ярилцлагад дурьдагдсан эрүүл мэндийн салбарынхан. Хэрэглэгчдийн эрүүл мэнд, гоо сайхны боловсрол жил ирэх тусам дээшилж буйтай холбоотой байх л даа. Эрүүл мэндийн салбарт зөвхөн эмнэлэг гэсэн номинаци байсан бол одоо амбулатори, төрөлжсөн эмнэлэг, уламжлалт эмнэлэг, спа, wellness center, гоо сайхны эмнэлэг, оношилгооны төв гэж ангилагдахад хүрээд байна. Энэ салбарын өрсөлдөөн асар их, үүнийгээ дагаад гол хүчин зүйл болох эрүүл хооллолт, тав тухтай орчин гээд бүх бизнесийн салбаруудын байр суурь илэрхийлэгдэх жишээтэй.

Ярилцсанд баярлалаа. Д.Бат-Эрдэнэ  

 

Бизнес эрхлэгчдийн жил бүр хүсэн хүлээдэг GRAND EXPO наадам эхлэхэд хэдхэн хоно...

Уншсан: 55 | Түгээх |
Холбоотой мэдээ
Ч.Батзориг: Миний хийсэн ажил хэдэн тэрбумыг хэмнэсэн
2017.10.17
Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад цагдаад хандлаа гэж уурласан
2017.10.04
С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг бизнесийн шинэ загварууд гарч ирж байна
2017.09.18
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг сая иргэний аминд ч хүрч болзошгүй
2017.09.11
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах талаар ярилцлага өглөө
2017.09.06
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Ч.Батзориг: Миний хийсэн ажил хэдэн тэрбумыг хэмнэ...
2017.10.17
Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад ...
2017.10.04
С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг биз...
2017.09.18
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг с...
2017.09.11
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б....
2017.08.18
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн а...
2017.05.15
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Эв ...
2017.05.03
Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд б...
2017.05.01
В.Путины талархлыг хүлээсэн арматур монголчуудын х...
2017.04.24
Д.Оюунхорол: Эх болсон байгалиа хамгаалах нь Монго...
2017.04.20
Ж.Цолмон: Би уг нь Анагаахын сургуулийн “бүтээгд...
2017.03.28
Г.Батхүү: Хил гааль цахим системд бүрэн шилжих шаа...
2017.03.24
Г.Дорж: Зэрэглэл өндөр ОУ-ын тэмцээнээс аваргын цо...
2017.03.21
А.Ерлан: Түлэгдсэн шарханд ам дамжсан яриагаар эм...
2017.03.21
Э.Номин: “Хятад хэлийг сураад байхдаа яадаг юм...
2017.03.14
Т.Отгонзаяа: Миний амжилт, ялалт бүхэн монголын ца...
2017.03.14
Л.Амармөрөн: Цагдаагийн эргүүл гэр хороолол руу чи...
2017.02.14
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Энэ чуулганаар иргэдэд...
2017.02.09
Т.Уранболор: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх туха...
2017.02.04
Б.Батжаргал: Эрчим хүчний салбарын хувьчлал үр өгө...
2017.01.30
Г.Болорсүх: Tэтгэвэр тогтоолт, олголтоо шалгуулах ...
2017.01.25
С.Төмөрбат: Тууштай зорилготой байж чадвал англи х...
2017.01.25
Г.Пүрэвдагва: Амьдралын төлөө зүтгэж яваа залуу ма...
2017.01.20
М.МӨНХЧИМЭГ: Энэ онд хөдөө орон нутагт гурав, Улаа...
2017.01.16
АУ-ны доктор, дэд профессор Э.Одхүү: Үргүйдлийн ор...
2017.01.11
Ж.Батсуурь: Эрх баригчид бидэнтэй 5-10 минут уулза...
2017.01.10
А.Тлейхан: Эдийн засаг хүнд байгаа ч хэрэглэгчдийн...
2017.01.03
С.Төмөрбат: Зорилготой, тууштай, тэсвэртэй, хариуц...
2016.12.18
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б....
2017.08.18
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг с...
2017.09.11
С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг биз...
2017.09.18
Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн а...
2017.05.15
Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад ...
2017.10.04
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Эв ...
2017.05.03
Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд б...
2017.05.01
Ч.Батзориг: Миний хийсэн ажил хэдэн тэрбумыг хэмнэ...
2017.10.17
“Баянгол” эмнэлгийн Үр суулгах төвийн их эмч, ...
2011.11.07
“Aqua fitness” төвийн багш Ука: “Hot yoga”...
2011.11.29
Б.Одгэрэл: Багш хүн сэтгэл дотроо хүний хүүхдийг ө...
2012.03.15
Топ модель Э.Одгэрэл: Хүнд байдаг олон юм надад ба...
2011.10.22
М.Баярбат: Хүний өмнөөс ичих шиг хөгийн юм байдагг...
2012.09.10
Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэрг...
2011.12.30
Их эмч Ж.Энхтуяа: Жирэмсний витаминыг хэтрүүлбэл у...
2011.11.21
Ч.Содтуяа: Төрөөс дэмжлэг үзүүлж, үндэсний ялагчаа...
2012.09.07
Жүжигчин А.Алтанхуяг: Өнөөдөр хэн нэгэн хоёр хүн ц...
2012.11.10
Б.Догмид: Орос хүн, орос ган хоёрын чанарыг магтаа...
2012.02.15
В.Путины талархлыг хүлээсэн арматур монголчуудын х...
2017.04.24
Ганбуушийн хагалгаа амжилттай болж, хүйсээ солиулс...
2012.05.28
Ж.Цолмон: Би уг нь Анагаахын сургуулийн “бүтээгд...
2017.03.28
Ж.Бямбасүрэн: Хилийн цагдаагаар хил хамгаалалтыг з...
2016.11.28
Т.Отгонзаяа: Миний амжилт, ялалт бүхэн монголын ца...
2017.03.14
"Хүн судлалын үндэсний төв"-ийн захирал, шинжлэх у...
2012.04.18
Б.Баасанжав: Өвөг дээдэс нэгтэй бидэнд хамтарч ажи...
2012.04.25
Г.Болорсүх: Tэтгэвэр тогтоолт, олголтоо шалгуулах ...
2017.01.25
Г.Батхүү: Хил гааль цахим системд бүрэн шилжих шаа...
2017.03.24
Н.Ганцацрал: Манай хойд аав нийтдээ долоон хүүхди...
2012.08.07
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011