Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Ч.Энхзул: Монгол ардын үндэсний хөгжимтэй Буриад ардын дуугаа дуулна
2016.11.22

Жүжигчин, дуучин Ч.Энхзул “Алтан шара наран" нэртэй өөрийн даасан тоглолтыг энэ сарын 27-нд хийх гэж байна. Буриад зон олныхоо өв уламжлалыг тээж яваа дуучин бүсгүйтэй ярилцсанаа уншигч танд хүргэе.

-Таны бага нас, нутаг усны талаар ярилцлагаа эхэлье?

-Би Хэнтий аймгийн Батширээт суманд мэндэлсэн. Зургаан настай байхдаа Дадал суманд шилжиж ирснээс хойш 16 нас хүртлээ Дадал суманд амьдарсан. Манай Батширээт, Дадал сумын байгаль их үзэсгэлэнтэй, мөн тэдгээр нутагт буриад зон олонтойгоороо онцлогтой л доо. Би нутгаа диваажин шиг сайхан  нутаг гэж сэтгэл дотроо үргэлж бодож, залбирч, шүтэж хайрлаж явдаг. Энэ зүйрлэлийг ганцхан би хэлж байгаа юм биш л дээ. Манай нутгаар аялсан хүн бүхэн сэтгэл хангалуун над шиг бодолтой буцдаг. Энэ сайхан баялаг нутагт төрж өссөн ард түмэн худлаа ярихгүй, хулгай хийхгүй, цэвэр ариун хөдөлмөрөөрөө амьдрах ёстой гэсэн хүсэл эрмэлзэлтэй болдог гэж би дотроо боддог. Мөн манай нутгаас маш олон алдартан төрж гарсан байдаг. Тухайлбал, буриад дуугаар л гэхэд МУГЖ О.Ичинхорлоог онцолж болно.

-Та Буриад зон олныхоо урлаг соёлыг хэдий үеэс сонирхож эхэлсэн бэ?

-Өсвөр насандаа буюу 16-17 настайгаасаа л сонирхож эхэлсэн. Учир нь 1994 онд “Алтаргана” наадам Хэнтий аймгийн Дадал суманд анх зохион байгуулагдсан. Одоо бол олон улсын наадам болж өргөжсөн л дөө. Анх “Буриад дууны наадам” гэж зохион байгуулагдаж байсан юм. Тэр үед их хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр арилаагүй, хүмүүс Буриад гэж хэлэхээсээ ичдэг байсан үе. Тухайн үед зохион байгуулагдаж байсан “Алтаргана” наадам хүмүүст үндэсний үзлийг нь маш их сэргээж өгсөн.  Хүмүүст би Буриад юм байна, уг гарвалаа судлах ёстой юм байна гэсэн бодол төрүүлсэн гэж болно.

-Одоо бол Буриад түмэн үндэс угсаагаа маш сайн мэддэг болсон байх гэж бодож байна?

-Тийм ээ, Буриад зон олон маань удам угсаагаа их сайн мэддэг.

-Анх урлагийн замд хэрхэн оров оо?

-Би цэцэрлэгт байхаасаа л дуулж эхэлсэн. Дөрөвдүгээр ангиасаа шударга буюу шанз хөгжмөөр хичээллэж эхэлсэн. Бүжгийн болон дууны дугуйланд явдаг байлаа. Бага байхад минь хүмүүс чи дуу хөгжимд дуртай, тал бүрийн авьяастай болохоор жүжигчин болвол чамд их зохино гэдэг байсан. Тэр үг нь ч надад маш их нөлөөлж урам өгсөн. Би бүр багаасаа л жүжигчин болно гэж мөрөөдөж эхэлсэн дээ.

-Урлагийн хүн болоход гэр бүл тань тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх. Гэр бүлийнхнийгээ бидэнд танилцуулаач?

-Миний ээжийг Ц.Мөнбиш гэдэг. Нутагтаа нэр хүндтэй ардын багш. Урлагийн их авьястай, бас шанз хөгжим тоглодог. Бүх ард түмний урлагийн их наадам болдог байсан үед Мэргэжлийн шанз хөгжимчдийн 3 дугаар зэргийн тоглогч байсан юм. Миний ээж бас урлагт  их хайртай хүн. Ээж маань урлагийн хүн болох мөрөөдөлтэй байсан ч тухайн үед Соёл урлагийн их сугууль гэж байгаагүй гэдэг. Оронд нь Кино драмын ангийн жүжигчний ангид шалгалт өгөх гэсэн боловч дөрвөн жилд нэг удаа элсэлт авдаг байж л дээ. Ээжийг минь төгссөн жил таараагүй, тэгээд жүжигчний ангид орж чадаагүй гэж ярьдаг юм. Өөрийнх нь биелүүлж чадаагүй хүслийг биелүүлж яваа болохоор ээж минь надад их баярладаг, надаар бахархдаг.  Би бас ээжийнхээ хүсч мөрөөдөж байсан мэргэжлээр ажиллаж байгаадаа их баярладаг.

-Аавынхаа тухай дурсвал?

-Аавыг минь М.Чимэдтогтох гэдэг. Намайг бага байхад бурхан болсон. Гэхдээ миний санаанд аавтай минь холбоотой үлдсэн дурсамжууд их байдаг. Манай аав намайг урлагаар хичээллэхийг их хориглодог байлаа. Харин би ааваасаа зугтаад янз бүрийн дугуйланд их явна. Намайг бага байхад “Монголжингоо” гэдэг олон талын авьяасыг нь шалгаруулдаг тэмцээн зохиогддог байсан. Би дөрөвдүгээр ангид байхдаа нэг удаа аавдаа хэлэлгүйгээр нууцаар тэр тэмцээнд оролцсон юм.  Сум жижигхэн болохоор аав минь тэмцээн болох гэж байгааг сонсоод очиж үзэж л дээ. Тэгсэн охин нь байж байдаг. Дөнгөж дөрөвдүгээр ангийн хүүхэд хэрнээ 16 настай хүүхдүүдтэй өрсөлдөөд түрүүлснийг аав минь хараад надаар маш их бахархсан гэдгээ хэлж байсан /уйлав/. Аавыгаа ярихаар ингээд уйлчих гээд байдаг юм. Аав минь тэрнээс хойш намайг хорихоо больсон. Урлагт хайртай, урлагт дурласан хүн урлагаар хоолоо олж идэхээс илүүтэй тайвшрал авдаг юм байна гэдгийг аав минь ойлгож намайг дэмждэг болсон. “Аав нь усандаа явъя, миний охин даарч хоолойгоо гэмтээв. Гамнаарай, дугуйландаа яваарай” гэдэг байсан. Тэрнээс хойш нэг их удалгүй охиныхоо сайн сайхан явааг харж амжаагүй өнгөрсөнд их харамсдаг юм. Би чинь аавынхаа эрх охин нь байлаа шүү дээ. Одоо ингээд намайг тоглолтоо хийх гэж байгааг минь харсан бол хичнээн их баярлах байсан бол доо. Тэр цагаас хойш аавын минь оронд аав болж биднийг юугаар ч дутаахгүй хүмүүжүүлж, өсгөсөн ээж минь бидний амьд бурхан юм даа.

-Амжилттай яваа хүн бүрийн цаана хань ижил нь түшиг болж байдаг. Гэр бүлийнхээ хүний тухай яривал?

-Манай нөхрийг Э.Зоригтбаатар гэдэг. Барилгын архитектур мэргэжилтэй. Дорнод аймгийн Баяндун сумын хүн. Бас л над шиг Буриад гэж цохилох зүрхтэй, эх оронч үзэлтэй залуу бий. Буриад залуучуудыг нэгтгэсэн “Амин тоонто”  ТББ-ын тэргүүн.

 

-Та жүжигчин болохыг мөрөөддөг байсан гэж ярьсан. Мөрөөдлөө биелүүлж чадав уу? 

-Ер нь бол чадсан шүү. /инээв/

-Та өөрийнхөө тоглож байсан дүрүүдийнхээ талаар яриач?

-Би оюутан байхдаа хамгийн анх Буриад зон олны тухай харуулсан “Мойлхон” кинонд туслах дүрд тоглож байлаа. Төмөрийн эхнэр гэж ногоон алчууртай, хүрэн дээлтэй жирэмсэн эмэгтэйн дүр байдаг даа. Киноны зураг авалт Хэнтий аймгийн Дадал, Батширээт сумдад болсон. Нэгдүгээр курсын оюутан байхдаа киноны туслах дүрд тоглоод өөрийгөө кинонд тоглож чадах юм байна гэсэн итгэлтэй болсон. Харин оюутан байх үед кинонд тоглох эсвэл гадуур ямар нэгэн уран бүтээлд оролцоход манай мэргэжлийн багш нар тийм ч таатай ханддаггүй. Учир нь чиний анх бүтээсэн “түүхий” дүр чинь хүмүүст чамайг дутуу үнэлэхэд хүргэдэг гэдэг байлаа. Тийм болохоор оюутан байхдаа нэг их кинонд тоглоё гэж бодож явсангүй. Сургуулиа төгссөнийхөө дараа МҮОНРТ-ийн “Өдөр өдрийн нар” олон ангит киноны Хорол гэдэг сувилагч бүсгүйн дүрийг бүтээсэн. Түүнээс хойш олон киноны туслах дүрд тоглолоо.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ...

Жүжигчин, дуучин Ч.Энхзул “Алтан шара наран" нэртэй өөрийн даасан то...

Уншсан: 274 | Түгээх |
Холбоотой мэдээ
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн боловсролоороо дэлхийд гайхагддаг
2017.05.26
Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн ажлыг Ерөнхий сайд дэмжиж эхэллээ
2017.05.15
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Эв нэгдэл гээд алдааг өөгшүүлээд сууж таарахгүй
2017.05.03
Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд байх ёстой
2017.05.01
В.Путины талархлыг хүлээсэн арматур монголчуудын хэрэглээ болжээ
2017.04.24
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн а...
2017.05.15
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Эв ...
2017.05.03
Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд б...
2017.05.01
В.Путины талархлыг хүлээсэн арматур монголчуудын х...
2017.04.24
Д.Оюунхорол: Эх болсон байгалиа хамгаалах нь Монго...
2017.04.20
Ж.Цолмон: Би уг нь Анагаахын сургуулийн “бүтээгд...
2017.03.28
Г.Батхүү: Хил гааль цахим системд бүрэн шилжих шаа...
2017.03.24
Г.Дорж: Зэрэглэл өндөр ОУ-ын тэмцээнээс аваргын цо...
2017.03.21
А.Ерлан: Түлэгдсэн шарханд ам дамжсан яриагаар эм...
2017.03.21
Э.Номин: “Хятад хэлийг сураад байхдаа яадаг юм...
2017.03.14
Т.Отгонзаяа: Миний амжилт, ялалт бүхэн монголын ца...
2017.03.14
Л.Амармөрөн: Цагдаагийн эргүүл гэр хороолол руу чи...
2017.02.14
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Энэ чуулганаар иргэдэд...
2017.02.09
Т.Уранболор: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх туха...
2017.02.04
Б.Батжаргал: Эрчим хүчний салбарын хувьчлал үр өгө...
2017.01.30
Г.Болорсүх: Tэтгэвэр тогтоолт, олголтоо шалгуулах ...
2017.01.25
С.Төмөрбат: Тууштай зорилготой байж чадвал англи х...
2017.01.25
Г.Пүрэвдагва: Амьдралын төлөө зүтгэж яваа залуу ма...
2017.01.20
М.МӨНХЧИМЭГ: Энэ онд хөдөө орон нутагт гурав, Улаа...
2017.01.16
АУ-ны доктор, дэд профессор Э.Одхүү: Үргүйдлийн ор...
2017.01.11
Ж.Батсуурь: Эрх баригчид бидэнтэй 5-10 минут уулза...
2017.01.10
А.Тлейхан: Эдийн засаг хүнд байгаа ч хэрэглэгчдийн...
2017.01.03
С.Төмөрбат: Зорилготой, тууштай, тэсвэртэй, хариуц...
2016.12.18
Б.Уранбат: УИХ-ынгишүүн Д.Цогтбаатарыг хүн зодсон ...
2016.12.07
Д.Ганбаатар: Дараа төлбөрт олон улсын карт гэдгээр...
2016.12.01
С.Бямбацогт: Хилийн цэргийг хилийн цагдаа болгохгү...
2016.11.29
Ж.Бямбасүрэн: Хилийн цагдаагаар хил хамгаалалтыг з...
2016.11.28
Ч.Энхзул: Монгол ардын үндэсний хөгжимтэй Буриад а...
2016.11.22
Н.Оюунцэцэг: “GRAND-100” Бизнесийн тогтвортой ...
2016.11.22
В.Путины талархлыг хүлээсэн арматур монголчуудын х...
2017.04.24
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Эв ...
2017.05.03
Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн а...
2017.05.15
Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд б...
2017.05.01
“Баянгол” эмнэлгийн Үр суулгах төвийн их эмч, ...
2011.11.07
А.Тлейхан: Эдийн засаг хүнд байгаа ч хэрэглэгчдийн...
2017.01.03
“Aqua fitness” төвийн багш Ука: “Hot yoga”...
2011.11.29
Топ модель Э.Одгэрэл: Хүнд байдаг олон юм надад ба...
2011.10.22
Т.Отгонзаяа: Миний амжилт, ялалт бүхэн монголын ца...
2017.03.14
Л.Лхагвадулам: Аав минь үндэсний баатар хүн байсан...
2012.03.16
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Энэ чуулганаар иргэдэд...
2017.02.09
Г.Батхүү: Хил гааль цахим системд бүрэн шилжих шаа...
2017.03.24
Г.Дорж: Зэрэглэл өндөр ОУ-ын тэмцээнээс аваргын цо...
2017.03.21
Э.Номин: “Хятад хэлийг сураад байхдаа яадаг юм...
2017.03.14
Г.Болорсүх: Tэтгэвэр тогтоолт, олголтоо шалгуулах ...
2017.01.25
Ж.Цолмон: Би уг нь Анагаахын сургуулийн “бүтээгд...
2017.03.28
Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэрг...
2011.12.30
АУ-ны доктор, дэд профессор Э.Одхүү: Үргүйдлийн ор...
2017.01.11
Д.Оюунхорол: Эх болсон байгалиа хамгаалах нь Монго...
2017.04.20
"Хүн судлалын үндэсний төв"-ийн захирал, шинжлэх у...
2012.04.18
А.Ерлан: Түлэгдсэн шарханд ам дамжсан яриагаар эм...
2017.03.21
С.Төмөрбат: Тууштай зорилготой байж чадвал англи х...
2017.01.25
Жүжигчин А.Алтанхуяг: Өнөөдөр хэн нэгэн хоёр хүн ц...
2012.11.10
Г.Пүрэвдагва: Амьдралын төлөө зүтгэж яваа залуу ма...
2017.01.20
Л.Амармөрөн: Цагдаагийн эргүүл гэр хороолол руу чи...
2017.02.14
Б.Одгэрэл: Багш хүн сэтгэл дотроо хүний хүүхдийг ө...
2012.03.15
Ш.Отгон-Өлзий: Монголын брэндүүдийг БНХАУ-ын зах з...
2016.09.12
Т.Уранболор: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх туха...
2017.02.04
400 мянган ихэр төл бойжиж байна
2013.04.03
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011