Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Д.Ганбаатар: Дараа төлбөрт олон улсын карт гэдгээрээ онцлог
2016.12.01

Аль ч улсын банкны салбарын хөгжил, дэвшил нь тухайн орны эдийн засаг, иргэдийн амьдралд чухал нөлөөтэй байдаг. Төлбөр тооцоог хялбаршуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд өдрөөс өдөрт бидний амьдралын хэв маягт орж ирж байгаагийн нэг тод жишээ нь банкны төлбөрийн карт билээ. Өнөөдрийн байдлаар монголчууд бид 3,8 сая банкны карттай гэсэн судалгаа байгаа бөгөөд цаашид төлбөрийн карт хэрхэн хөгжиж, бидний амьдралд ямар өөрчлөлт авч ирэх бол. Энэ асуултад хариу авахаар Монголын хамгийн олон төлбөрийн картын хэрэглэгчтэй Төрийн банкны Тэргүүн орлогч захирал Д.Ганбаатартай уулзаж ярилцлаа.

-Төрийн банк бол Монгол улсын арилжааны банкуудаас хамгийн олон картын хэрэглэгчтэй банкны нэг. Тиймээс та бүхэн картын хөгжлийг хэрхэн харж байна вэ?

-Монголбанкны судалгаагаар 2016 оны эхний хагас жилд улс орны хэмжээнд 3,8 сая төлбөрийн карт байгаагаас иргэд 1,4 саяыг нь идэвхтэй ашиглаж байгаа тооцоо гарсан байдаг. Сүүлийн жилүүдэд иргэдийн банкаар үйлчлүүлэх давтамж ихэсч, банкууд ч төлбөр тооцоог хялбаршуулах, бэлэн бус төлбөрийн хэрэгслийг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Үүний үр дүнд харилцагч аль ч банкны картаар дурын АТМ-аас бэлэн мөнгө авч, ПОС-оор уншуулан худалдан авалт хийж, интернэт ашиглан бүх төрлийн банкны үйлчилгээг авдаг боллоо. Энэ процесс тухайн зах зээл, харилцагчийн хүсэл шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээр баяжигдан тасралтгүй хөгжин явах нь тодорхой. Иймээс банкууд төлбөрийн картын хэрэглээг дараагийн шатанд гаргаж кредит карт үйлчилгээнд нэвтрүүлж эхлээд байна.

-Кредит гэж ямар картыг хэлдэг вэ? Бидний ашиглаж буй төлбөрийн картаас юугаараа ялгаатай вэ?

-Товчоор хэлбэл, кредит карт гэдэг нь хэрэглээний зээлийн эрхтэй буюу дараа төлбөрт карт юм. Манай улсын ихэнх хэрэглэгчдийн хувьд харьцангуй шинэ ойлголт боловч дэлхийн зах зээлд хамгийн түгээмэл, өргөн хэрэглээтэй санхүүгийн бүтээгдэхүүн юм. Кредит картаар дамжуулан банкууд харилцагчийн санхүүгийн тасралтгүй хэрэглээг хангахын зэрэгцээ бэлэн бус төлбөрийн тооцоог дэмжих зорилготой бөгөөд энэ нь банк харилцагчтайгаа нягт хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлдэгээрээ онцлог бүтээгдэхүүн.

-Танай банкны хувьд кредит карт гаргахад бэлэн болсон уу?

-Бид сүүлийн хоёр жилийн турш кредит картын хөгжил, олон улсын туршлагуудыг судалж үзсэн. Үүний үр дүнд кредит карт гаргах бэлтгэл ажлуудаа бүрэн хангасан. Энэ сараас зах зээлд нэвтрүүлж эхлээд байна.

-Төрийн банкны кредит картын онцлог нь юу вэ?

-Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн өргөн сүлжээ бүхий Виза карт гэхээр хүмүүс мэдэх байх. Бид картаа төгрөг болон ам.долларын гэсэн сонголттой гаргаж байна. Мөн зээлийн лимитээрээ ялгаатай. Энгийн болон Алтан гэсэн хоёр төрөлтэй тул харилцагч өөрийн хэрэгцээндээ тохируулан сонголтоо хийх боломжтой.

-Та кредит картыг нэг талаас зээлийн үйлчилгээ гэж ярилаа. Харилцагчид ямар ач холбогдолтой юм бэ?

-Хүмүүс өдөр тутмын болон гэнэтийн санхүүгийн хэрэгцээ гарах бүрт бусдаас зээлэх эсвэл олон төрлийн бичиг, баримт бүрдүүлэн банк, санхүүгийн байгууллагад ханддаг. Үүнд мэдээж цаг хугацаа, бичиг цаасны хүндрэлүүд гарна. Тэгвэл холбогдох шалгуураа ханган нэг удаа банкинд хандаж кредит карт авсан байхад санхүүгийн хэрэгцээгээ тухай бүрт нь шуурхай шийдвэрлэх боломжтой болж байгаа юм.

Бид харилцагчиддаа кредит карт авахад нь маш уян хатан нөхцөл санал болгож байгаа. Жишээ нь: Харилцагч ашигласан зээлийнхээ тодорхой хувийг дараа сарын 15-ны дотор төлөх нөхцөлтэй бөгөөд заавал бүрэн төлөхийг шаардахгүй учир зээлийн дарамт бага. Мөн эргэн төлсөн дүнгээрээ картын зээлжих эрх эргэн сэргэж байдаг болохоор дараа дараагийн санхүүгийн хэрэгцээгээ хангаад явах боломжтой. Үүнээс гадна кредит картаар бэлэн бус гүйлгээ хийх буюу ПОС машинд уншуулах, интернэтээр худалдан авалт хийвэл 45 хүртэл хоног дотор зээлийн хүүнээс чөлөөлөгдөх боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн сарын зарцуулалтаа дараа сарын 15-ны дотор бүрэн төлснөөр бэлэн бус гүйлгээнд хүү бодогдохгүй байх зэрэг олон давуу талтай байгаа.

-Танай банк ямар нөхцөлийг хангасан харилцагчид кредит карт олгож байгаа вэ?

-Төрийн банкаар цалин болон бизнесийн орлого нь дамждаг эсвэл манай банкинд хугацаатай хадгаламж эзэмшдэг харилцагч бүр карт эзэмших боломжтой. Бид зээлийн лимитийг тогтоохдоо тухайн харилцагчийн орлогын түвшин, зээлийн түүх зэргийг харгалзан 30 мянган ам.доллар хүртэлх лимиттэй картыг судлан олгож байна. Хэрэв харилцагч манай кредит картыг авахаар сонирхож байгаа бол Төрийн банкны аль ч салбарт хандаж болно. Бид харилцагчиддаа шинэ бүтээгдэхүүн, харилцан ашигтай хамтын ажиллагаа, санхүүгийн найдвартай үйлчилгээг үргэлж санал болгодог.

Аль ч улсын банкны салбарын хөгжил, дэвшил нь тухайн орны эдийн засаг, иргэдий...

Уншсан: 7005 | Түгээх |
Холбоотой мэдээ
Ж.Цолмон: Би уг нь Анагаахын сургуулийн “бүтээгдэхүүн” л дээ
7 цаг 29 минутын өмнө
Г.Батхүү: Хил гааль цахим системд бүрэн шилжих шаардлага тулгарч байна
2017.03.24
Г.Дорж: Зэрэглэл өндөр ОУ-ын тэмцээнээс аваргын цомыг анхдагч нь болж, эх орондоо авчирч байгаадаа баяртай байна
2017.03.21
А.Ерлан: Түлэгдсэн шарханд ам дамжсан яриагаар эмчилгээ хийдэг нь өвчнийг улам хүндрүүлэх шалтгаан болдог
2017.03.21
Э.Номин: “Хятад хэлийг сураад байхдаа яадаг юм” гэсэн яриа ямар ч эцэг эхийн амнаас гарахаа больсон
2017.03.14
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Ж.Цолмон: Би уг нь Анагаахын сургуулийн “бүтээгд...
7 цаг 29 минутын өмнө
Г.Батхүү: Хил гааль цахим системд бүрэн шилжих шаа...
2017.03.24
Г.Дорж: Зэрэглэл өндөр ОУ-ын тэмцээнээс аваргын цо...
2017.03.21
А.Ерлан: Түлэгдсэн шарханд ам дамжсан яриагаар эм...
2017.03.21
Э.Номин: “Хятад хэлийг сураад байхдаа яадаг юм...
2017.03.14
Т.Отгонзаяа: Миний амжилт, ялалт бүхэн монголын ца...
2017.03.14
Л.Амармөрөн: Цагдаагийн эргүүл гэр хороолол руу чи...
2017.02.14
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Энэ чуулганаар иргэдэд...
2017.02.09
Т.Уранболор: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх туха...
2017.02.04
Б.Батжаргал: Эрчим хүчний салбарын хувьчлал үр өгө...
2017.01.30
Г.Болорсүх: Tэтгэвэр тогтоолт, олголтоо шалгуулах ...
2017.01.25
С.Төмөрбат: Тууштай зорилготой байж чадвал англи х...
2017.01.25
Г.Пүрэвдагва: Амьдралын төлөө зүтгэж яваа залуу ма...
2017.01.20
М.МӨНХЧИМЭГ: Энэ онд хөдөө орон нутагт гурав, Улаа...
2017.01.16
АУ-ны доктор, дэд профессор Э.Одхүү: Үргүйдлийн ор...
2017.01.11
Ж.Батсуурь: Эрх баригчид бидэнтэй 5-10 минут уулза...
2017.01.10
А.Тлейхан: Эдийн засаг хүнд байгаа ч хэрэглэгчдийн...
2017.01.03
С.Төмөрбат: Зорилготой, тууштай, тэсвэртэй, хариуц...
2016.12.18
Б.Уранбат: УИХ-ынгишүүн Д.Цогтбаатарыг хүн зодсон ...
2016.12.07
Д.Ганбаатар: Дараа төлбөрт олон улсын карт гэдгээр...
2016.12.01
С.Бямбацогт: Хилийн цэргийг хилийн цагдаа болгохгү...
2016.11.29
Ж.Бямбасүрэн: Хилийн цагдаагаар хил хамгаалалтыг з...
2016.11.28
Ч.Энхзул: Монгол ардын үндэсний хөгжимтэй Буриад а...
2016.11.22
Н.Оюунцэцэг: “GRAND-100” Бизнесийн тогтвортой ...
2016.11.22
Б.Батсүрэн: Аяллын турш нэр минь Монгол Улс
2016.11.21
Д.Цогтбаатар: Монгол Улс казиногоор эдийн засгаа а...
2016.11.17
А.Мандахнаран: Монгол улс JCB картыг гүйлгээнд гар...
2016.11.16
Жүжигчин Жижгээ: Эсрэг талын түүхэн дүрд тоглохыг ...
2016.11.15
О.Мөнгөншагай: Сонгуулийн хууль зөрчсөн нь илэрвэл...
2016.11.07
Х.Өнөрбаяр: “Хэлгүй, дүлий гээд хүнээс гуйлга гу...
2016.10.27
Д.Нанзаддорж: Борооны ус зайлуулах хөндлөн хоолойг...
2016.06.22
Мисс Б.Гүнзаяа: Мongolia гээд зарлах үед хамрын са...
2016.08.10
Б.Очбадрах: Цээж баяны сэтгэхүй биш төрийн зохицуу...
2016.04.11
М.Чинболд: Хаалгаа хаасан хүн хөгждөггүй шүү дээ
2016.05.06
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт шинэчл...
2016.06.24
О.Батбаяр: “Эрүүл мэндийн салбарыг сайжруулахын ...
2016.05.09
А.Тлейхан: Эдийн засаг хүнд байгаа ч хэрэглэгчдийн...
2017.01.03
Б.Түвшинтөгс: Санал авах өдөр согтууруулах ундаа з...
2016.06.21
Д.Мөнхтөр: ШӨХТГ-ын бүх албан хаагчид орон сууцанд...
2016.07.25
Р.Амаржаргал: Ерөнхий сайдыг дэмжиж ажиллана
2015.12.18
М.Хүрэлсүх: АН-ынхан УИХ-ын сонгуульд ИЗНН-аас тав...
2016.04.30
Т.Гантөмөр: Даншиг наадмын үеэр үйлчилгээ эрхэлсэн...
2016.08.11
Р.Гантөгс: "Номин" бол хайрын, уянгын дууны галт т...
2016.10.03
Г.Болорсүх: Tэтгэвэр тогтоолт, олголтоо шалгуулах ...
2017.01.25
Гадаад Хэргийн Сайд Л.Пүрэвсүрэн: “АSEM бол том ...
2015.10.22
Д.Дорлигжав: Энэ салбарыг хариуцсан сайдын хувьд н...
2015.10.27
Ж.Шижир: “МОРА”-г гадаад зах зээлд амжилт дагу...
2016.09.27
С.Бямбацогт: Хилийн цэргийг хилийн цагдаа болгохгү...
2016.11.29
Т.Уранболор: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх туха...
2017.02.04
Г.Өлзийжаргал: Амжилттай сурах, ажиллах үндэс нь Х...
2016.09.15
Ш.Отгон-Өлзий: Монголын брэндүүдийг БНХАУ-ын зах з...
2016.09.12
Б.Батжаргал: Эрчим хүчний салбарын хувьчлал үр өгө...
2017.01.30
Б.Уранбат: УИХ-ынгишүүн Д.Цогтбаатарыг хүн зодсон ...
2016.12.07
Д.Ганбаатар: Дараа төлбөрт олон улсын карт гэдгээр...
2016.12.01
Ш.Анхмаа: Төрөөс 3087 хүүхдийг шинээр цэцэрлэгт ха...
2016.09.20
Ж.Бямбасүрэн: Хилийн цагдаагаар хил хамгаалалтыг з...
2016.11.28
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Энэ чуулганаар иргэдэд...
2017.02.09
Л.Амармөрөн: Цагдаагийн эргүүл гэр хороолол руу чи...
2017.02.14
Д.Баатаржав: Рио-де-Жанейрогийн олимпийн дараа би ...
2016.02.22
С.Төмөрбат: Зорилготой, тууштай, тэсвэртэй, хариуц...
2016.12.18
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011