Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Төрөхөөс төрсөн ТЭРБУМТАН буюу “Өргөө” амаржих газрын дарга Д.Энхбаяр
2016.12.09

Монгол улсын хүн ам нэмэгдэж, тэдний тэн хагас нь нийслэл Улаанбаатар хотод амьдардаг болохоор нийслэлийн төрөхүүдийн ачаалал  их, ор хүрэлцэхгүй гэх асуудал үргэлж л хэл ам дагуулж,  улсаас төсөвлөдөг   мөнгө нь хаанаа ч хүрэлцдэггүй гэж  эмнэлгийн дарга нар байнга улигласаар.

Гэтэл төрөх гэж байгаа эхчүүдийн  халаасыг хоосолж түүгээрээ түрийвчээ түнтийлгэж байдаг эрхэм байх юм. Тэр хүн бол хуучнаар Нэгдүгээр амаржих газар одоогийн Өргөө амаржих газрын дарга Д. Энхбаяр.

Тэрээр арван жилийн ангийн найз Батдавааг Аж ахуй эрхэлсэн захирлаар   тавьж, хууль хяналтын байгууллагад өндөр албан тушаал хашиж байгаад тэтгэвэрт гарсан нэгэн эрхмийг Хуулийн зөвлөхөөр ажиллуулж,  төрийн байгууллагын төсвийн мөнгийг хэрхэн танаж хэрэглэх, хууль бусаар олсон орлогыг  хэрхэн  далдлан ашиглахдаа л  зөвлөгөө авч, хамтран  ажиллаж байна.

381486857f74ebd6702961

Төрөх дөхсөн, хүндэрсэн эхчүүдийг харъяаллын бус гээд хээв нэг буцаах мөртлөө тус төрөхөд төрөхийг хүссэн эхчүүдээс 300000 төгрөгийг авч төрүүлдэг бизнес энэ төрөхөд цэцэглээд удаж байна. Үүнийг үүсгэн санаачлагч нь Б.Бадрах эмч хэмээх бүдүүлэг нэгэн, Нийслэлийн Засаг даргын орлогч асан Б.Батаагийн дүү. Ахынхаа нэрээр энэ мэт хууль бус мөнгөний ажлыг эхлүүлж, тус төрөхөд хувийн юм шиг  аашилж, эмч нарыг дарамталж,  Д.Энхбаяр даргыг ч өөрийнхөө эрхшээлд оруулсан.  Д.Энхбаяр эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч бус учир мэдлэг, ур чадвар сайтай эх барихын зөвлөх зэргийн эмч Б болон М нарыг Эмчилгээ эрхэлсэн орлогчоор ажиллуулсан боловч  тэдний үнэнч шударга байдал таалагдахгүй ажлаас нь халж, оронд нь мөнгө авахад зуучлагч өөрийнхөө дотны хүмүүсийг орлогч дарга, стационарын эрхлэгчээр тавьж ажиллуулсан.

Монгол улсад эх, хүүхдийн тусламж үнэ төлбөргүй гэсэн боловч энэ төрөхөд төрөхийн тулд  300000 төгрөг төлдөг бөгөөд энэ нь ямарч баримт байхгүй зөвхөн Д.Энхбаяр даргын халаасанд орно.  Тус төрөхөд амаржихыг хүссэн жирэмсэн эхчүүдийг мөнгөө өгч чадвал төр, чадахгүй бол яв гэж хөөнө, аргаа баран мөнгөө өгсөн хүнд энэ тухай хэн нэгэнд мэдэгдэхгүй гэж ам тангарагийг нь  авна.  Энэ мөнгөнөөс эмнэлэгт нэг ч улаан мөнгө зарцуулахгүй, төрүүлсэн эмч, эх баригч нарт сохор зоос ч олдохгүй.

Өдөрт дунджаар 4 эх төлбөр төлж төрөхөд  1200000 жилдээ 480 000 000, 5 жилээр бодоход 2 тэрбум төгрөг өлхөн халаасалсан Д.Энхбаяр  Нүхтэд шинэ байр авч, хүүхдээ өндөр төлбөртэй сургуульд сургаж, өмсдөг хувцас нь брэнд болж, байн байн эхнэрийн хамт гадаадад аялна.  Ажил дээрээ байхаасаа байхгүй нь их.

Бас болоогүй ээ хаа газрын төрөхүүд эмчээр дутагдалтай байдаг бол эдний эмнэлэг  эмчээр хангалттай байдаг нь нэг талаасаа сайн боловч цаана нь бас л  эмч ажилд авахад мөнгө авдаг бичигдээгүй дүрэм үйлчилдэгтэй холбоотой.

Хэвтэн эмчлүүлэгчдийн хоолны зардал төсвийн тодорхой хэсгийг эзэлдэг боловч төрсөн эхчүүдэд цай, хоолыг өгдөггүй, ихэнх эхчүүдэд ар гэрээс нь цай шөл ирдэг болохоор тэр талаар гомдол гарах нь ч гайгүй, гэвч тэдний дунд эргэлтгүй, ядарсан хэсэг нь бусдын эргэлтээр голоо зогоож, хоногийг өнгөрөөнө. Энэ мөнгө хаашаа орно вэ.

1435d2c83499da89big

Дарга зүгээр байж байгаад 300000 авч байгаа юм чинь нойр хоолгүй ажиллаж, төрүүлсэн хүнээсээ мөнгө авахад яадаг юм бэ гэсэн бодол эмч, ажилтнуудад төрнө.

Тиймээс зарим нэг эмч нар нь манай эхнэр өвдөөд удлаа төрүүлээд өгөөч гэж гуйхад дансны дугаараа өгдөг эрээ цээргүй байдал ч үүсээд байна.

Жил бүр төрөх юм биш, эсэн мэнд л төрж байвал хэдэн төгрөг ч яахав, хэл ам болоод яахав нялх үрд минь гай болно гэдэг Монголчуудын сэтгэл төрөхийнхнийг өөгшүүлсээр, давраасаар байх уу ...

Авилгатай тэмцэх газар Эмнэлгүүдэд айхтар сүртэй шалгалт хийсэн. Түүнээс нийслэлийн төрөхүүд ч мултраагүй. Гэхдээ тэрхүү шалгалтаар үр хөндөлтийн төлбөрт үйлчилгээний тодорхой  хувийг үйлчилгээ үзүүлэгчдэд олгосныг илрүүлээд, үр хөндөлтийг зогсоож, үйлчлүүлэгчдийг чирэгдүүлсэн.

Харин Өргөө амаржих газрын хууль бус 300000 төгрөг авдгийг илрүүлж чадаагүй юу, эсвэл  илрүүлэхийг хүсээгүй юу гэдэг нь сонин л юм.

Ард түмний ярьдагчлан 10000 төгрөг хулгайлбал шоронд орно, тэрбумыг хулгайлбал Засгийн газарт очно гэдэг үнэн юмдаа.

Олон жилийн түүхтэй ууган төрөх гээд эхчүүд мөнгөө барьж гүйдэг боловч,  Өргөө амаржихынхан мөнгө авдагтайгаа адил ажилдаа сайн уу гэвэл бас тийм биш. Мэргэжлийн бус даргатай, Хүлээн авахаасаа эхлээд төрөхөөр ирж байгаа ээж нарыг зандчиж харьцана, аашилж загнана, жил бүр л эмч нарын хариуцлагагүйгээс болж эх эндлээ, төрөхөд 2-3 хоносон эх гэнэт нас барлаа гэх мэт сонин хэвлэлээр шуугих боловч, эцэст нь хөөрхий эхийн хохь болоод л өнгөрдөг.

Тус амаржих газарт 2013 онд 5, 2014 онд 4, 2015 онд 2, 2016 онд 3 эх эндсэн байна.

Нийслэлийн Өргөө амаржих газарт эх эндсээр, Д.Энхбаяр дарга авилга авсаар байх уу.

Бурууд нүд хурц

Авилгатай тэмцэх газар, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар энэ асуудлыг хэрхэн шийдэхийг ард түмэн харж байна.

 АТГ.мн

Монгол улсын хүн ам нэмэгдэж, тэдний тэн хагас нь нийслэл Улаанбаатар хотод ам...

Уншсан: 18661 | Түгээх |
Холбоотой мэдээ
Төрөөс төрсөн тэрбумтан Говь-Алтайн АН-ын даргын суудлыг горилж байна
2017.03.30
Жилд дунджаар зам, тээврийн 32 мянга гаруй осол гарч байна
2017.03.30
Налайхад зөвшөөрөлгүй уурхайг хааж эхэллээ
2017.03.16
Орон нутагт ажиллах төрийн албан тушаалтнуудыг угтах, үдэх арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо
2017.03.16
“Шуурхай бүлэг” Увс аймгийг зорилоо
2017.03.15
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 2
Төрөөс төрсөн тэрбумтан Говь-Алтайн АН-ын даргын с...
2017.03.30
Жилд дунджаар зам, тээврийн 32 мянга гаруй осол га...
2017.03.30
Налайхад зөвшөөрөлгүй уурхайг хааж эхэллээ
2017.03.16
Орон нутагт ажиллах төрийн албан тушаалтнуудыг угт...
2017.03.16
“Шуурхай бүлэг” Увс аймгийг зорилоо
2017.03.15
Дуудлагын жолоочийн нэр барьсан залилагчийг барьжэ...
2017.03.10
"Цагдаагийн байгууллагаас “Жи-Тайм корпорейшн”...
2017.03.10
Ц.Элбэгдорж: Эрдэнэт үйлдвэрт шахаа, талцал биш нэ...
2017.02.24
Монголын улс төрчдийн хоёр төрлийн амьдрал: өдөр н...
2017.02.18
Голомт банк томоохон харилцагчдаа “луйварддаг”...
2017.02.06
АШУҮИС-ийн хамт олны МЭДЭГДЭЛ
2017.01.27
Эрдэнэтийн 49 хувийг Төрийн эзэмшилд авахаас татга...
2017.01.27
С.Эрдэнэ "хутга"-луулжээ
2017.01.26
Ш.Раднаасэд: "Төрөөс ХХБ-д байршуулсан их мөнгө би...
2017.01.25
АН малгайгаа биш, толгойгоо солих хэрэгтэй
2017.01.25
5900 ширхэг “Gold Chinggis” архийг битүүмжилжэ...
2017.01.19
Өнгөрсөн онд гадаадын 450 иргэнийг албадан гаргажэ...
2017.01.17
Бизнес эрхлэгчид төрийн байгууллагуудаас жийрхэх б...
2017.01.16
Налайх дүүргийн 1-р хороонд галзуу өвчин гарч хөл ...
2017.01.11
“Сумтай” сунгаа
2017.01.10
Сэрэмжлүүлэг
2017.01.09
Баярын өдрүүдэд 10 хүүхэд зам тээврийн осолд өртжэ...
2017.01.03
Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио Телевиз...
2016.12.27
Энэ оны эхний 11 сард 334 зам тээврийн ослын улмаа...
2016.12.26
“Пийс тауэр” оффисын өмчлөгчдийн анхааралд
2016.12.22
Ц.Нямдоржийн хэрээс хэтэрсэн шунал
2016.12.19
“Хас транс” ХХК-ийн тээврийн хэрэгсэл зөөж, ши...
2016.12.19
313 хайрцаг тамхийг түр хураан авчээ
2016.12.19
Халх голд хууль зөрчиж газар олгосон шийдвэрүүдийг...
2016.12.15
Амьдрал бэлэглэх 75 хувь
2016.12.13
Сү.Батболд та Монгол төрийн сайд байхдаа ч оффшорт...
2016.09.29
МАН-ын нэрийг гутаагч Г.ТӨМӨРБААТАР гэж хэн бэ
2016.11.01
Золбин нохой устгалд 25 сая төгрөг зарцуулжээ
2016.12.09
Төрөхөөс төрсөн ТЭРБУМТАН буюу “Өргөө” амаржих...
2016.12.09
Интернэт болзооны шилдэг "молигууд"
2011.11.18
Хүнд суртал гаргаж, хүчний байгууллага гэдэгтээ ...
2016.04.06
МАХН-ын сайдуудын эрхэнд халдаж байхад Ерөнхий сай...
2016.03.28
Багш аа, хичээлээ заа!
2016.02.22
С.Эрдэнэ "хутга"-луулжээ
2017.01.26
Өнгөрсөн онд гадаадын 450 иргэнийг албадан гаргажэ...
2017.01.17
Ш.Раднаасэд: "Төрөөс ХХБ-д байршуулсан их мөнгө би...
2017.01.25
“Сүмтэй” будааг “заантай” будааны уутанд с...
2015.12.02
“Цэнхэр үст” Цэрэн бусдыг гүтгэсэн хэргээр цаг...
2016.04.04
Авилгатай биш Н.Энхбаяртай тэмцэх газар болж хувир...
2016.03.28
Абдул Каримыг нэр бүхий бөхчүүдээр дарамтлуулжээ
2015.12.08
“Хар үйл явдал”-ыг нэрлэж эхэллээ
2015.10.22
Сандэй худалдааны төвд гарсан галын хариуцлагаас С...
2015.10.22
О.Ганбат ГЕГ дахь аалзны тороо нэхэж эхэллээ
2015.10.15
УИХ-ын дэд дарга М.Энхболд саналаа өглөө
2016.06.29
Ц.Элбэгдорж: Эрдэнэт үйлдвэрт шахаа, талцал биш нэ...
2017.02.24
Наршихаас сэргийлэхийг зөвлөж байна
2016.07.27
“Дипломат шуудан” гэх халхавчаар их хэмжээний ...
2016.06.22
Хотын дарга Э.Бат-Үүлийг ажлаас нь огцруулъя
2015.10.09
Ц.Нямдоржийн хэрээс хэтэрсэн шунал
2016.12.19
Сайдад нэр дэвшигч дөрвөн хүнийг томилбол ашиг сон...
2016.07.25
Хятадад ял эдэлж байсан ялтанг эх оронд нь шилжүүл...
2016.07.26
“Шуурхай бүлэг” Увс аймгийг зорилоо
2017.03.15
Өдрийн сурвалжлага: Үерт автаж, хөл хорионд орсон ...
2014.07.09
Далайн гахай террорист халдлагын эсрэг тэмцэнэ
2011.08.09
"Газрын наймааны загалмайлсан эх" Г.Өнөрболор БХБЯ...
2016.07.22
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011