Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
С.Төмөрбат: Зорилготой, тууштай, тэсвэртэй, хариуцлагатай байж хэлийг сайн сурдаг
2016.12.18

“Төмөрөө багшийн сургалтын төвд очсон хэн бүхэн англи хэлийг хүссэн түвшиндээ хүртэл сурдаг” гэж ярих цөөнгүй хүнтэй тааралдлаа. Тиймээс С.Төмөрбат багштай ярилцахаар “Сондор хилэн” төвийг зорьсон юм.

-Танай төгсөгчид “Сондор хилэн” бусдаас илт давуу гэдгийг энд ирээд л мэдэрлээ” гэх юм. “Сондор хилэн” төвийн бусдаас ялгарах гол давуу тал нь юу вэ?

-Манай төв суралцагсдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаатай шууд холбоотой. Англи хэлийг сурах асар их хэрэгцээ шаардлагатай, хүсэл зорилготой, богино хугацаанд эзэмших гэсэн хүсэл эрмэлзлэлтэй хүмүүс манай вакум сургалтад хоёр сарын хугацаанд хамрагдаад анхан шатнаас, гүнзгий шат хүртэл зургаан түвшиний мэдлэг эзэмшдэг. Хоёр сарын өмнө анхан шатны мэдлэгтэй байсан хүн богино хугацаанд англи хэлтэй болоод төгсч байгаадаа баярлаж, бахархаж, омогшиж байх тэр л агшиндаа магтаал талархалын үгээ бидэнд харамгүй хэлдэг.

Ийнхүү нүдэндээ баярын нулимстай, оюундаа хөрөнгө оруулалттай, ирээдүйдээ итгэлтэй болоод гарсан суралцагсад маань өөрийн эрхгүй хайртай дотны хүмүүсээ ’’өөр шигээ’’ болгохоор “Сондор хилэн” рүү хөтлөөд ирдэг юм. Энэ л бидний онцлог давуу тал, бахархал юм болов уу.

-Вакумжилсан сургалт гэхээр нөгөө орчноос нь таслаад гэрт нь хариулахгүйгээр сургана гэсэн үг үү? Эсвэл өөр аргаар вакумжуулаад байна уу?

-(Инээв). Хоёр дахь асуулт чинь дөхөж байна гэх үү дээ. Манайд өглөө 9 цагаас орой 16.30 хүртэл өдрийн 10 цагаар сарын 200 цагийн сургалт явуулдаг анги байдаг. Энэ ангиа бид БҮТЭН ӨДРИЙН АНГИ гэж нэрлэдэг. Бүтэн өдрийн анги нь БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ болон БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ гэсэн хоёр шатлалтай. Бүтэн өдрийн эрчимжүүлсэн ангид нэг сарын хугацаанд анхан, завсар, дунд, дундын дээд гэсэн дөрвөн түвшиний мэдлэг эзэмшээд төгсдөг. Суралцагч өөрөө хүсвэл БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН ангид дахин нэг сар суугаад ахисан дунд болон гүнзгий шатны мэдлэгтэй болж төгсдөг. Эдгээр ангиудыг төгссөн хүмүүс их сургуулийн англи хэлний хөтөлбөрийг бүрэн эзэмшээд төгсч байна гэж ойлгож болно. Ингэж богино хугацаанд чанартай сургалт явуулдагаараа “бусдаас илт давуу юм”, “арай өөр юмаа”, “үнэхээр миний хайсан” газар мөн байна гэсэн урмын сайхан үгсийг байнга сонсч байдаг даа.

-Бүтэн өдөржингөө сурна гэхээр энэ ангид суух хүмүүс ажлаа төлөвлөж цаг гаргаж байж хамрагдах нь ээ дээ?

-Тийм ээ. Таны зөв. Манай БҮТЭН ӨДРИЙН АНГИУДАД хамрагдах хүмүүс ажил амьдралаа зуун хувь зохицуулахаас гадна, дээр хэлсэнчлэн англи хэлийг сурах хэрэгцээ шаардлага өндөртэй, зорилготой, тууштай, тэвчээртэй, байх хэрэгтэй. Энэ нь өглөөнөөс орой хүртэл багшийн удирдлаган доор сургалтад хамрагдаж, шөнөжингөө даалгавараа хийж, нойр муутай, ачаалал ихтэй, сурсан зүйл арвинтай хоёр сарыг өнгөрөөх тул сэтгэл санаагаа давхар бэлдэх хэрэгтэй.

-Хэд хэдэн газар мөнгө төлж хичээллээд ч хэлний мэдлэгээ дээшлүүлж чадсангүй гэх гомдол цөөнгүй байдаг. Танайд ийм байдал ажиглагддаг уу?

-Манайд ийм байдал гарч байгаагүй. Яагаад гэхээр, урд өдөр нь заасан хичээлээ маргааш нь заавал бататган сануулж, өдөр бүр шалгалт авч алдаа оноог нь дэнслэн өдөр өдөрт үр дүнг нь мэдрүүлээд явдаг. Үүнээс гадна, анх ирэхэд нь түвшин тогтоох шалгалт авч хагас сарын дараа хичээл дундын шалгалт, төгсөх өдөр төгсөлтийн шалгалтаар юу сурсныг нь алхам тутамд нь мэдрүүлж байдаг болохоор манай суралцагсад сэтгэл хангалуун төгсдөг.

-Монголчууд бид чанга дектатурт бариулаад сурчихсан хүмүүс. “Сондор хилэн” төв нь англи хэлийг богино хугацаанд маш эрчимтэйгээр сургадаг гэхээр хатуу чанга дектатурын тухай л бодож байлаа. Харин таньтай ярилцсанаар тухайн хүний сурах гэсэн чин хүсэл, өөрийгөө ялан дийлэх хүсэл эрмэлзлэлээр нь англи хэл сургадаг юм байна гэж ойлгогдлоо?

-Ямарч хүнд маш их дотоод нөөц бололцоо, сэтгэлийн асар их хүч байдаг. Түүнийг нь л гаргаж ирж тухайн хүнд таниулах, дадал болгох арга барилыг бид сургалтдаа ашигладаг. Англи хэл сурах гэж зовж, шаналж, шантарч байсан үе надад ч бас бий. Тэгэхээр шавь нарынхаа жаргал зовлонг мэдэрч тэдэнд урам зориг өгч, бүх нөөц бололцоогоо ашиглах арга зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөөг байнга өгдөг. Ер нь англи хэлийг зөв аргачлал, зөв мэдрэмжээр заах нь маш чухал. Өөрөөр хэлбэл, багш хүн гэдэг олон цоожинд таардаг нэг түлхүүр байх ёстой

-“Сондор хилэн”-гийн өглөөний анги 06:15 цагт эхлээд үдшийн 22:30 цагт дуусдаг гэхээр та амьдралынхаа дийлэнх цагийг бусдыг сургахад зориулдаг байх нь ээ?

– Манай төвд бүтэн өдрийн ангиудаас гадна, цагийн ангиудыг өргөн сонголттойгоор хичээллүүлдэг. Өглөөний 6.15 – цагаас үдшийн 22.30 цаг хүртэл суралцагч өөрөө хүссэн цагаа сонгох боломжтой. Миний ажлын нэг өдөр, өглөөний “Төрийн дуулал”-аар эхлээд, орой “Төрийн дуулал”-аар дуусдаг. Энэ хэвшилд ороод нэлээд удаж байна. Миний хувьд өглөөний ангидаа (06.15-08.15) хичээлээ зааж өглөөг эхлүүлдэг. Дараа нь “VIP” ангидаа (08.20-12.20) цаг хүртэл ороод, зайны сургалт, байгууллагын сургалт зэрэг гадуурх сургалтуудаа явуулдаг.

Мөн багш нарын баг, маркетингийн багтаа заавар зөвлөгөө өгч, тэднийг удирдан чиглүүлж, гэрээ хэлэлцээр хийх, хурал цуглаан семинар зохион байгуулах зэргээр ажлын нэг өдөр маань яах ийхийн зуургүй л өнгөрдөг. Заримдаа ч 24 цаг багадах гээд байдаг тал бий шүү.
Мэдээж “Сондор хилэн” төвийг ганц надаар төсөөлж болохгүй л дээ. Англи хэл заасан олон жилийн туршлагадаа тулгуурлан гаргасан арга барил, хөтөлбөрөө залуу багш нартаа эзэмшүүлсэн учраас, тэд надаас дутахааргүй заадаг. Залуу багш нар маань ажилдаа дуртай учраас маш их эрч хүчтэй, хариуцлагатай ажилладаг.

-“VIP” гэхээр өндөр төлбөртэй гэсэн ойлголт л төрдөг. Танайх энэ ангид суралцагсаддаа ямар шаардлага тавьдаг вэ?

– Энгийн ангид 15-20 хүн хичээллэдэг бол “VIP” ангид дөрвүүлхэнээ хичээллэдэг. Хүний тоо цөөн учраас багш нэг хүнтэй тулж ажиллах давтамж их байдаг нь суралцагсдад илүү давуу талтай. Ижил түвшинтэй, ижил зорилготой ойролцоо насны хүмүүс манай “VIP” ангид суралцдаг. “VIP” анги өглөө 08.20-12.20 хүртэл ажлын таван өдрөөр дөрвөн долоо хоног хичээллэдэг. Энэ ангид суралцахыг хүссэн хэн бүхэн, бидэнтэй холбогдож түвшингээ тогтоолгоод, ярилцлаганд ордог. Хичээл нь өглөө орох учраас ажлаа зохицуулах, өгсөн гэрийн даалгаврыг цаг тухайд нь заавал хийх ёстой гэсэн шаардлагуудыг тавьдаг.

Орос школ гэдэг шиг, Төмөрөө багшийн школ гэж бий болчихжээ. Тэгэхээр энэ аргачлалаа ном болгох ч юм уу, олон нийтэд түгээх бодол байдаг уу?
Мэдээж С.Төмөрбат гэдэг хүнээр удирдуулсан тус төвийн дотоод журам, тавигдах шаардлага, хөтөлбөр гээд л миний үзэл бодол арга барил манай төвд хэрэгжих нь зүйн хэрэг. Номны тухайд бол гадаадад ажиллаж амьдрах, аялах хүмүүст зориулж “Монгол, англи хэлний сэдэвчилсэн харилцан ярианууд” нэртэй, ярианы ном бичиж хэвлүүлсэн. Мөн англи хэлний хэл зүйн ном бичээд дуусч байна. Тун удахгүй олны хүртээл болгоно.

-Мөн таны заадаг зайны сургалтууд олонд их хүрдэг. Саяхнаас www.ikon.mn сайттай хамтарсан онлайн хичээл чинь маш олон хүнд хүрсэн байсан. Энэ сургалтынхаа онцлогоос бидэнд хуваалцаач?

-Цаг заваасаа шалтгаалаад, сургалтын төвд ирж хэл сурах боломжгүй хүмүүс маш олон бий. Тэдэнд зориулж зайны сургалт явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, www.ikon.mn сайтаас надад санал тавьсан. Бид ч нийгмийн хариуцлагын хүрээнд олон хүнд англи хэл сурах боломжийг нээж өгөх хүсэл зорилготой ажилладаг. Нэг ёсондоо бидний энэ хүсэл зорилго нэгдэж маш амжилттайгаар хамтран ажиллаж эхэлсэн. Миний хувьд төвдөө хичээл заахаас гадна “Эх орон” телевиз болон “Соён гэгээрүүлэгч” телевизээр нийт 50 цуврал англи хэлний хичээл заасан. Түүнчлэн МҮОНРадиогийн P3 сувгаар, “Sмаrт FM107” радиогоор зайны сургалт явуулж байсан. Энэ удаад орчин үеийн технологийн шийдлийг маш сайн ашиглаж буй www.ikon.mn сайтын хамт олонтой хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна.

Онлайнаар хичээл заах нь, оролцож байгаа хүмүүсийн тоог мэдэх боломжтойгоос гадна, ойлгохгүй, эргэлзэж байгаа зүйлээ шууд асуух, багш шууд хариулах зэргээр амьд харилцааг үүсгэж чаддаг. Энэхүү хичээл нь баасан гараг бүрийн 13 цагаас шууд явдаг. Үзэж амжаагүй хүмүүс www.sondorkhilen.mn сайт болон Сондор хилэн зайны сургалт болон Sondorkhilen English Language center хуудсанд хандаж нөхөн үзэх боломжтой. Онлайнаар суралцаж буй хүмүүсийн сэтгэгдэлээс үзэхэд бидний ажил цагаа олсон “хэрэгтэй ажил” болж чаджээ гэж бодон сэтгэл хангалуун байгаа.

-Сая би таныг хүлээх зуураа хэрэгт дурлаад нэг ангиар шагайж үзлээ. Гадаадын иргэд сууж байгаа харагдах юм?

-Англи хэл сурахыг хүссэн монголчуудаас гадна монгол хэл сурахыг хүссэн гадаадын иргэд ч бас манай төвд ирж суралцдаг.

-Хүн бүр гадаад хэл сурахыг эрмэлзэхийн хэрээр монгол хэлний ариун дагшин байдал алдагдаж байна. Та монгол – англи хэлний багш хүний хувьд эх хэлнийхээ халдашгүй дархан байдлыг хадгалах талаар санаа тавьдаг л байлгүй?

-Их сайхан асуулт байна. Хоёр улсын хэлээр хольж хутгаж ярьдаг хүмүүс надад таатай санагддаггүй. Үндэсний өв соёл тусгаар тогтнолоо бодсон ч тэр эх хэлээ бид хайрлаж, хамгаалах ёстой. Энэ дашрамд хэлэхэд удахгүй төвдөө монгол бичгийн сургалт явуулахаар төлөвлөж байна.

- Танай төвийн орчин их сайхан тав тухтай цэмцгэр юм. Сурахад орчин бас их чухал байх шүү?

– Мэдээж сайн багш нар, шилдэг аргачлал, боловсронгуй хөтөлбөрөөс гадна тав тухтай сургалтын орчин их чухал. Улаанбаатар хотын А бүсэд орших, Энхтайвны гүүрний зүүн хойд талд, “Сөүл” рестораны баруун талд шинээр баригдсан 13 давхарын 6-н давхарт “Сондор хилэн” төв саяхан нүүж ирсэн. Шинэ байранд ороод суралцагсдынхаа цаг зав, түвшинд тааруулсан шинэ шинэ сургалтын хөтөлбөрүүд боловсруулж, суралцагсдаа хүлээж авахад бэлэн болоод байна.

- Сондор хилэн төв нь зөвхөн англи хэлний сургалт явуулаад зогсохгүй гадаад хүмүүст монгол хэлээ заадаг бас удахгүй монголчууддаа монгол бичгээ ч заах юм байна гэсэн сайхан сайхан мэдээллүүдийг таны ярилцлаганаас авлаа. Англи хэлийг танай хамт олноор танай төвд заалгахыг хүсч байгаа хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-“Сондор хилэн” төв 10 -н жил үйл ажиллагаа явуулж, энэ хугацаанд 8000 гаруй хүнийг амжилттай төгсгөөд байна. Манай үе үеийн төгсөгчид болон хамтран ажилладаг байгууллагууддаа удахгүй болох шинэ жилийн мэнд хүргээд, ирж буй 2017 он та бүхний хувьд амжилт бүтээлээр дүүрэн он байгаасай гэж хүсэн ерөөе. Баярлалаа.
Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Ярилцсан Ц.Баттуяа

“Төмөрөө багшийн сургалтын төвд очсон хэн бүхэн англи хэлийг хүссэн түвши...

Уншсан: 189 | Түгээх |
Холбоотой мэдээ
П.Рэнцэндорж: Эцэг эх, өвөг дээдэс маань байгалиа л хайрлаж бай гэсэн сургаалиар биднийг хүмүүжүүлсэн
2017.12.11
Х.Сугир: Нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн удирдлагуудыг унагаж, өөрсдийн хүнийг томилох гэж санаархаад бүтэлгүйтлээ
2017.12.08
А.Хүрэлмаа: Төлбөрийн баримт олгоогүй байгууллагыг 1800-1288 утсаар мэдэгдээрэй
2017.12.05
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Хоёр орны сэтгүүлчдийн хамтын ажиллагаанд шинэ гарц нээсэн форум боллоо
2017.12.01
Д.Цэндсүрэн: Мод тарих чинь хүүхэд эх барьж авахтай адил
2017.11.29
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
П.Рэнцэндорж: Эцэг эх, өвөг дээдэс маань байгалиа ...
2017.12.11
Х.Сугир: Нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн уд...
2017.12.08
А.Хүрэлмаа: Төлбөрийн баримт олгоогүй байгууллагыг...
2017.12.05
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Хоёр орны сэтгүүл...
2017.12.01
Д.Цэндсүрэн: Мод тарих чинь хүүхэд эх барьж авахта...
2017.11.29
Н.Цэрэнбат: Байгаль орчны салбарын тухай хуулиуд и...
2017.11.28
С.Болорчимэг: 2 дахь хагалгаан дээр нарийн гэдсийг...
2017.11.24
Н.Цэрэнбат: Нэг сая жуулчин, нэг тэрбум ам.доллар ...
2017.11.20
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ё...
2017.11.19
Ц.Энхжин: Монголчуудынхаа бичсэн урмын үгээр цэнэг...
2017.11.12
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх: Түүхэндээ б...
2017.11.02
“Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт ГХ-ны сайд Д...
2017.10.31
Проф.Др. Н.Бурмаа: Үндсэн хууль үеэ өнгөрөөн өөрчл...
2017.10.30
Л.Жавзмаа: Гоё, зогсоолтой байшин барьсан гээд үнэ...
2017.10.26
Ц.Уранчимэг: Иргэд агаарын бохирдлыг бууруулахад т...
2017.10.26
Ч.Батзориг: Миний хийсэн ажил хэдэн тэрбумыг хэмнэ...
2017.10.17
Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад ...
2017.10.04
С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг биз...
2017.09.18
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг с...
2017.09.11
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б....
2017.08.18
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн а...
2017.05.15
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Эв ...
2017.05.03
Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд б...
2017.05.01
В.Путины талархлыг хүлээсэн арматур монголчуудын х...
2017.04.24
Д.Оюунхорол: Эх болсон байгалиа хамгаалах нь Монго...
2017.04.20
Ж.Цолмон: Би уг нь Анагаахын сургуулийн “бүтээгд...
2017.03.28
Г.Батхүү: Хил гааль цахим системд бүрэн шилжих шаа...
2017.03.24
Г.Дорж: Зэрэглэл өндөр ОУ-ын тэмцээнээс аваргын цо...
2017.03.21
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б....
2017.08.18
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг с...
2017.09.11
С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг биз...
2017.09.18
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Инфляцийг Монголбанкнаас...
2011.11.17
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ё...
2017.11.19
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх: Түүхэндээ б...
2017.11.02
Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад ...
2017.10.04
Л.Жавзмаа: Гоё, зогсоолтой байшин барьсан гээд үнэ...
2017.10.26
“Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт ГХ-ны сайд Д...
2017.10.31
Проф.Др. Н.Бурмаа: Үндсэн хууль үеэ өнгөрөөн өөрчл...
2017.10.30
Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн а...
2017.05.15
Ц.Уранчимэг: Иргэд агаарын бохирдлыг бууруулахад т...
2017.10.26
Д.Цэндсүрэн: Мод тарих чинь хүүхэд эх барьж авахта...
2017.11.29
Ц.Энхжин: Монголчуудынхаа бичсэн урмын үгээр цэнэг...
2017.11.12
Н.Цэрэнбат: Нэг сая жуулчин, нэг тэрбум ам.доллар ...
2017.11.20
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Хоёр орны сэтгүүл...
2017.12.01
Ч.Батзориг: Миний хийсэн ажил хэдэн тэрбумыг хэмнэ...
2017.10.17
С.Болорчимэг: 2 дахь хагалгаан дээр нарийн гэдсийг...
2017.11.24
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Эв ...
2017.05.03
Н.Цэрэнбат: Байгаль орчны салбарын тухай хуулиуд и...
2017.11.28
А.Хүрэлмаа: Төлбөрийн баримт олгоогүй байгууллагыг...
2017.12.05
Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд б...
2017.05.01
Х.Сугир: Нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн уд...
2017.12.08
П.Рэнцэндорж: Эцэг эх, өвөг дээдэс маань байгалиа ...
2017.12.11
“Баянгол” эмнэлгийн Үр суулгах төвийн их эмч, ...
2011.11.07
“Aqua fitness” төвийн багш Ука: “Hot yoga”...
2011.11.29
Топ модель Э.Одгэрэл: Хүнд байдаг олон юм надад ба...
2011.10.22
Б.Одгэрэл: Багш хүн сэтгэл дотроо хүний хүүхдийг ө...
2012.03.15
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011