Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио Телевизийн Ёс зүйн хороо шийдвэрээ гаргалаа
2016.12.27

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн (МХМЗ) Радио Телевизийн Ёс зүйн хороо  2016 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа “Ийгл” телевизийн “Ийглийн мэдээ” болон Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн “ММ агентлагын “Цагийн хүрд” нэвтрүүлэгтэй холбоотой хоёр гомдлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. 


ИЙГЛ ТЕЛЕВИЗ ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ГАРГААГҮЙ

“Ийгл” телевизийн “Ийглийн мэдээ” хөтөлбөрөөр гарсан Хэл яриа, харилцааны чадварыг хөгжүүлэх хүүхдэд зориулсан сургалтын талаар асуудал хөндсөн нэвтрүүлэг нь ёс зүйн зөрчил гаргаж, нэр хүндийг нь гутаасан хэмээн нэгэн иргэн Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол гаргажээ. Уг нэвтрүүлэг нь хүүхдийн хэл ярианы чадварыг хөгжүүлэх сургалтын тухай асуудал хөндөн сурвалжилж, энэ чиглэлийн сургалтын байгууллага, мэргэжлийн багш нарын эрэлт хэрэгцээ, сургалтын арга техникийн талаар өгүүлжээ. Уг нэвтрүүлэг нь гомдол гаргасан иргэний нэр хүндэд нь халдаж, эрх ашгийг нь хөндсөн эсэх талаар РТВ-ийн Ёс зүйн хороо хэлэлцэв.

 Тухайн иргэн тус нэвтрүүлэг нь  “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягтлах, мэдээнд үзэл бодлоо оруулахгүй байх, мэдээллийг шударга бус аргаар авахгүй, зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзах, хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй байх, мөн буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгох, мэдээллийг мушгин гуйвуулж, гүтгэн доромжлохгүй байх, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй байх, мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзах гэсэн ёс зүйн зарчмуудыг зөрчсөн” хэмээн үзэж гомдол гаргасан байна.

Радио, телевизийн ёс зүйн хороо нь уг гомдлыг “Ийгл” телевизийн редакциас нэвтрүүлгийн талаар ирүүлсэн хариу тайлбарын хамт авч үзэн, нягтлан хэлэлцээд уг нэвтрүүлгийг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг “илт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэлээ.

 “Ийгл” телевизийн тус нэвтрүүлэг нь олон нийтийн эрх ашгийн төлөө тодорхой сэдэв хөндөн эрх бүхий байгууллага болон мэргэжлийн багш нараас авсан албан ёсны эх сурвалж бүхий мэдээ, нотлох баримтад тулгуурласан, олон талын эх сурвалж ашигласан мэргэжлийн сэтгүүл зүйн хүрээнд хийгдсэн байна гэж үзэж, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын хил хязгаарыг хэтрүүлээгүй гэж дүгнэжээ. Түүнчлэн уг нэвтрүүлгээр буруутгагдсан хэл яриа заслын сургалтын төвийн багшаас тайлбар авахаар очиход тухайн багш ярилцлага өгөхөөс татгалзсан нь “шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоогүй гэж гэж үзэх үндэслэл байхгүй” гэж хороо үзсэн. Тухайн сургалтын төвийн багшийн үг үйлдлийг баримтад тулгуурлан үзүүлснээс хувь хүнийх нь хувьд ялгаварлан гадуурхсан, сэтгүүлч өөрийн хувийн үзэл бодлоор хандсан байдал нэвтрүүлгээс харагдахгүй байгаа бөгөөд мэдээллийг мушгин гуйвуулсан, гүтгэн доромжилсон гэж үзэх үндэслэл байхгүй байна гэж дүгнэсэн байна. 


ММ АГЕНТЛАГ ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГАЖЭЭ 

Радио, телевизийн Ёс зүйн хорооны авч хэлэлцсэн дараачийн гомдол нь Монголын үндэсний олон нийтийн телевизээр 2016 оны арван нэгдүгээр сарын 08-ны өдрийн оройн 20.00 цагаас нэвтрүүлсэн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн дундуур нэвтрүүлсэн “Шуурхай мэдээ”–ний талаар байлаа. Гомдол гаргасан иргэн өөрийнх нь алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутаасан, хэт нэг талыг барьсан, тэнцвэргүй, мэдээллийн үзэн зөвийг шалгаж нягтлаагүй, баримт нотолгоогүй мэдээллийг орон даяар цацсанд гомдолтой байгаагаа илэрхийлсэн байна.

            Харин ММ агентлагын редакциас Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирүүлсэн хариу тайлбартаа “МҮОНРТ нь төсвийн дэмжлэгээс гадна олон нийтийн хураамжаас санхүүждэг байгууллага тул энэ байгууллагын санхүүгийн болон бодлогын алдаа, үзэгчдийг үл хүндэтгэсэн үйлдэл, баримт мэдээллийг олон нийт мэдэх эрхтэй. Энэ утгаар МҮОНРТ-ийн ажиллагсдын түр хорооноос гаргасан шаардлага, зарим санхүүгийн баримт мэдээллээр “Цагийн хүрд” хөтөлбөрт мэдээ бэлтгэн оруулах хүсэлтийн дагуу уг “шуурхай мэдээ”-г нэвтрүүлсэн бөгөөд энэ мэдээлэл нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс байгуулсан Ажлын хэсэг болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос томилсон ажлын хэсгийн дүгнэлтүүдээр нотлогдож байгаа болно” гэжээ.  

            “Шуурхай мэдээ”-гээр Ажиллагсдын түр хорооны мэдэгдлийг шууд уншсанаас гадна уг мэдэгдлээр эх сурвалжаа хийсэн дүрсжүүлсэн мэдээлэл харуулах, зарим баримтаар баталгаажуулах, “за кадр” унших зэрэг хэлбэрийг ашиглан уг мэдээг бэлтгэсэн байсан байна.

Радио, телевизийн ёс зүйн хороо нь уг гомдлыг редакциас энэ нэвтрүүлгийн талаар ирүүлсэн дээрхи хариу тайлбарын хамт авч үзэж, нягтлан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргасан байна.

Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.5 дахь заалтын “Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана” гэснийг, 1.6 дахь заалтын “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурьдана” гэснийг, 1.8  дахь заалтын “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэснийг, 4 дахь заалтын “Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана” гэснийг, 4.2 дахь заалтын “Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй” гэснийг,  5 дахь заалтын “Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй” гэснийг тус тус зөрчсөн байна гэж дүгнэлээ.

Энэ дүгнэлтийг үндэслэн Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гомдол хүлээн авах, барагдуулах журмын 6.2.4 дахь заалтад зааснаар МҮОНТВ-ийн “Монголын Мэдээ” сувгийн нэрийг нь дурьдаж гаргасан зөрчлийн талаар олон нийтэд мэдээлэх шийдвэрийг гаргасан байна.

Ёс зүйн хороо шийдвэр гаргахдаа “Цагийн хүрд” нь үндэсний хэмжээнд нэвтрүүлгээ түгээдэг, өргөн хүрээний үзэгчидтэй, олон нийтийн өмнө онцгой хариуцлага хүлээсэн олон нийтийн телевизийн мэдээллийн суваг гэдгийг харгалзан үзжээ.

Хэвлэл мэдээллийн зөвлөл нь 2016 онд нийт 41 хэвлэл мэдээллийн байгууллагад хаягласан 12 гомдлыг иргэд, байгууллагуудаас хүлээн авч хэлэлцсэнээс ёс зүйн зарчмыг зөрчөөгүй гэж үзсэн 1, зөрчсөн гэж үзэн олон нийтэд тухайн хэвлэл мэдээллийн нэрийг нь дурьдаж зарласан 2,  нэрийг нь зарлахгүйгээр тухайн редацид нь сануулсан 5 шийдвэрийг гаргасан ба 3 иргэн гомдлоо буцаан татаж, 1 гомдлыг үндэслэлгүй хэмээн үзсэн байна. 

Эх сурвалж: Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ажлын алба

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн (МХМЗ) Радио Телевизийн Ёс зүйн хороо ...

Уншсан: 24 | Түгээх |
Холбоотой мэдээ
У.Хүрэлсүх яагаад Ерөнхий сайд болох ёстой юм бэ, гэж үү?..
2017.09.20
Хулгайд алдагдсан машиныг олж, гэмт этгээдийг дайчлан баривчлах ажиллагааг эхлүүлэв
2017.09.18
Д.Оюунхоролын тушаалаар Завхан аймгийн Дөрвөлжин суманд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг ажиллана
2017.09.18
“60 тэрбум”-ын бичлэг хэрэгжсэн байж болзошгүй баримт гарч ирлээ
2017.09.16
АН-хандаа буян хийж, ард түмэндээ гай тарьсан Н.Золжаргал гольф тоглож явна
2017.09.15
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
У.Хүрэлсүх яагаад Ерөнхий сайд болох ёстой юм бэ, ...
2017.09.20
Хулгайд алдагдсан машиныг олж, гэмт этгээдийг дайч...
2017.09.18
Д.Оюунхоролын тушаалаар Завхан аймгийн Дөрвөлжин с...
2017.09.18
“60 тэрбум”-ын бичлэг хэрэгжсэн байж болзошгүй...
2017.09.16
АН-хандаа буян хийж, ард түмэндээ гай тарьсан Н.Зо...
2017.09.15
Гамшгийн улмаас учирсан хохирлыг Засгийн газрын нө...
2017.08.24
Байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирол учруулсан...
2017.08.18
Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө самар түүхийг хориг...
2017.08.15
А.Галбаатар: СБД-ийн ИТХ-ын дарга хууль бус үйлдэл...
2017.08.10
Шуурхай арга хэмжээ авч ажиллав
2017.08.01
Болзошгүй үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.26
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.26
ХҮНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОХ САЙХАН БАЙНА УУ, “ЖЕНКО...
2017.07.06
Өр тэглэх илгээлтийг хамгийн түрүүнд “Голомт”-...
2017.07.03
Цахилгаан дамжуулах агаарын шугам засварлах ажилд ...
2017.06.30
Нийслэлийн орчим ой, хээрийн түймэр гараагүй
2017.06.28
Хохирсон иргэдэд түр суурьшуулах сууцны гэрээг гар...
2017.06.28
Жүдочинд зодуулсныг цагдаагийнхан хэлээгүй бол МАН...
2017.06.26
Хахууль авсан гэх хурандааг эхнэрийнх нь хамт шалг...
2017.06.25
Төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаан да...
2017.06.25
Хотын дарга С.Батболдыг “REC” ХХК-ийн захирал ...
2017.06.08
Хүн худалдаалах хэргээр 15 хүн ял шийтгүүлжээ
2017.05.25
Дархан цаазат газрыг улс чөлөөлөх эрхтэй
2017.05.23
Иргэдийн ухамсаргүй байдлаас болж Өгий нуурын эко ...
2017.05.19
“Эрдэнэт”-ийг шил шиг тунгалаг, ариун байлгах ...
2017.05.16
ЦЕГ-ын тусгай ажиллагааны газрын ажилтан хүн зодож...
2017.05.15
17 чингэлэг спирт юуны учир ус болов
2017.05.05
“Эх оронч"-ийн гадаад эхнэр
2017.05.04
Үйлчлүүлэгчээ луйвардаж гаршсан өмгөөлөгч Г.Батба...
2017.05.02
АН-ЫН ДЭНЧИН АРАЙ ДЭНДЛЭЭ
2017.05.02
Үйлчлүүлэгчээ луйвардаж гаршсан өмгөөлөгч Г.Батба...
2017.05.02
Өр тэглэх илгээлтийг хамгийн түрүүнд “Голомт”-...
2017.07.03
ХҮНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОХ САЙХАН БАЙНА УУ, “ЖЕНКО...
2017.07.06
Хүн худалдаалах хэргээр 15 хүн ял шийтгүүлжээ
2017.05.25
Гамшгийн улмаас учирсан хохирлыг Засгийн газрын нө...
2017.08.24
АН-хандаа буян хийж, ард түмэндээ гай тарьсан Н.Зо...
2017.09.15
“60 тэрбум”-ын бичлэг хэрэгжсэн байж болзошгүй...
2017.09.16
Д.Оюунхоролын тушаалаар Завхан аймгийн Дөрвөлжин с...
2017.09.18
Хулгайд алдагдсан машиныг олж, гэмт этгээдийг дайч...
2017.09.18
Байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирол учруулсан...
2017.08.18
У.Хүрэлсүх яагаад Ерөнхий сайд болох ёстой юм бэ, ...
2017.09.20
Х.Баттулгын Таван толгойгоос Хятадуудад тасалж өгө...
2012.03.29
Өдрийн сурвалжлага: Үерт автаж, хөл хорионд орсон ...
2014.07.09
“Эх оронч"-ийн гадаад эхнэр
2017.05.04
Ямаа аавтай, хонь ээжтэй...
2014.04.07
Ерөнхий сайдын охин А.Саранзаяа 2.2 тэрбум, зөвлөх...
2014.07.09
Далайн гахай террорист халдлагын эсрэг тэмцэнэ
2011.08.09
Х.Бадамсүрэн захирал 300 саяар Lexus 570 авч, 24 с...
2017.03.31
МАН-ын нэрийг гутаагч Г.ТӨМӨРБААТАР гэж хэн бэ
2016.11.01
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.26
World international компанийн “Domina” тосыг т...
2011.05.14
Хятад залуус үрийн шингэнээ худалдаж байна
2012.01.16
Н.Төмөрхүү хуурамч диплом үйлдэж сонгогчдыг мэхэлж...
2012.08.22
Ногоон хаш болох нь тогтоогдлоо
2013.01.09
Тувагийн бөхчүүд хил зөрчив
2012.11.17
Жүдочинд зодуулсныг цагдаагийнхан хэлээгүй бол МАН...
2017.06.26
Далайн ёроолд хүчилтөрөгч үүсгэгч 1.5 сая амьд бие...
2012.10.04
17 чингэлэг спирт юуны учир ус болов
2017.05.05
Хахууль авсан гэх хурандааг эхнэрийнх нь хамт шалг...
2017.06.25
Хүнд үхэх эрх байдаг уу?
2012.03.14
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011