Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“Эрдэнэт”-ийн хувьчлалд мөнгө шилжүүлсэн, бизнесийн ертөнцөд сураггүй компаниудтай танилц
2017.01.25

“Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын мэдлийн, Ростех компанийн эзэмшиж байсан 49 хувийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар УИХ-ын сонгуулийн өмнөх өдөр нууцаар зарсан асуудал санал хураалтын өмнөх өдөр дэлгэгдэж, нийгмийн анхаарлыг татсан. Дуулианыг шалгахаар шинэ УИХ Ажлын хэсэг томилсон ба энэ багт Монголбанк, Татварын ерөнхий газар, Хууль зүйн яам, Сангийн яамны төлөөлөл багтаж, мэргэшсэн дэд ажлын хэсгүүд ажилласан билээ. Өчигдөр Ажлын хэсэг дүгнэлтээ УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, дараа нь хэвлэлийн хурал хийв. Үйл явдал ичээндээ байсан олон хүнийг хөдөлгөөнд орууллаа. Жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг сонгуулийн санал хураалтын өдрөөс өмнө зарсан асуудлыг Ч.Сайханбилэгийн Засгийн газар олноос нууцлахаар шийдсэн байдаг. Гэвч тухайн өдөр Оросын “Интерфакс” мэдээллийн агентлаг энэ талаар мэдээлж, монголын улс төрийн намууд мэдэгдэл хийснээр үйл явдал олны анхаарлын төвд орж ирсэн юм.

Үйлдвэрийг хувьчсан Засгийн газрын 330 тогтоолыг хүчингүй болгох уу?


 

УИХ-ын Ажлын хэсэг “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлал Үндсэн хууль болон Олон улсын гэрээний тухай хуулийн УИХ Олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхийн хэмжээнд хадгалаж, шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөрчиж, УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан. Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Засгийн газар Олон улсын гэрээг цуцлах тухай саналаа УИХ-д өргөн мэдүүлнэ  гэсэн заалт болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн УИХ бүх ард түмнийг төлөөлөн өмчлөгч нь байна гэсэн заалтыг зөрчсөн. Түүнчлэн Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт Төрийн өмчийн компанийн тухайд өмчлөгч нь төрийг төлөөлж УИХ байх бөгөөд тэдгээрийг төлөөлж хувьцаа эзэмшигч нь Засгийн газар байж болно гэсэн заалтыг үндэслэн дээр дурдсан үйлдвэрүүдийн хувьцааны 49 хувийг төр өөрөө эзэмших үү, хувийн хэвшлийн хуулийн этгээдэд эзэмшүүлэх үү гэдэг асуудлыг төрийн өмчлөгчийн хувьд УИХ шийдвэрлэхээр байсныг зөрчин Засгийн газар шийдвэрлэсэн гэж үзсэн байна.

Мөн Эрдэнэт үйлдвэр бол Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрт хэлэлцэн тохирох талууд хэлэлцээрийн 17 дугаар зүйлд заасны дагуу аль нэг тал нь өөрийн хувь хөрөнгөө зохих журмын дагуу нөгөө хэлэлцэн тохирогч талтайгаа зөвшилцснөөр бусад хуулийн этгээдэд худалдах болно. Энэ тохиолдолд хэлэлцэн тохирогч тал нь нөгөө талдаа давуу эрхтэй байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хооронд зөвшилцөл явагдах ёстой байсан. Гэтэл Монгол Улсын Засгийн газар ОХУ-ын “Ростех” улсын үйлдвэрийн газраас ирүүлсэн албан бичгийг үндэслэн уг асуудлыг хэлэлцсэн нь УИХ-аар соёрхон баталсан Олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчсөн. Эдгээр заалтыг зөрчиж Засгийн газрын 330 тогтоол гарч, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь "Монголын зэс" корпораци руу шилжсэн байна. Түүнчлэн Засгийн газар Засгийн газрын 29 дүгээр зүйлд заасан журмын дагуу дээрх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй бөгөөд энэ нь Засгийн газар хуралдааны дэг, бусад эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзлээ. Тиймээс Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох асуудлыг хөндсөн юм.

“Монголын зэс” корпораци УИХ, Засгийн газрыг сүрдүүллээ


 

Хувьчлалын жимээр шалгалт хийсэн УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарыг хэвлэлийн хурал хийсний дараа ХХБ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээ, банкны захирал О.Орхон болон “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын дарга Д.Ганболд, үйлдвэрийн 49 хувийг хувьчилж аваад байгаа “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ын дарга н.Мөнхбаатар нар яаран хэвлэлийн хурал зарлав. Тэд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг ОХУ-ын "Ростех" компаниас худалдаж авсан үйл ажиллагааг шалгах Ажлын хэсгийн дүгнэлт нэг талын байр суурийг хэтэрхий барьсан. Бид байр сууриа илэрхийлэх хүсэлтийг бичгээр дөрвөн удаа гаргасан ч тайлбар өгөх боломж олгосонгүй. ОХУ-ын "Ростех" компанид 49 хувийг буцаах асуудал яригдвал манай компанийн "Ростех"-д төлсөн 400 сая ам.доллар болон гэрээгээр хүлээсэн гуравдагч этгээдэд худалдсантай холбоотой торгуулийн 100 сая ам.доллар, нэмээд ирээдүйд олох байсан ашгаа Засгийн газраас гаргуулна гэж сүрдүүлэв.

Харин ХХБ УИХ-ын Ажлын хэсэг нэг арилжааны банкны үйл ажиллагааг дүгнэдэггүй юм. Энэ ажлыг Монголбанк, эсвэл олон улсын аудитын компани хийдэг. Үүний цаана ХХБ-ны байр суурийг ганхуулах, нэр хүндийг нь гутаах гэсэн давхар санаа яваад байна. Эрдэнэтийн 49 хувий хувьчлалын гэрээ хэлэлцээг “Ростех” компани Английн номер нэг хуулийн фирмээр хариуцан хийлгэсэн. Монголын тал АНУ-ын хуулийн номер нэг компаниар шалгуулсан. Энэ гэрээг хууль бус гэж үзвэл ОХУ-ын Засгийн газар, "Ростех" гээд компаниудын ажил бүгд буруудаад явчих уу. Өнөөдөр Монголоос хэн ч хохироогүй. Хэрэв 49 хувийг гурав дахь этгээдэд шилжүүлбэл бид энэ компаниудын ажлыг хөлсийг ч нэмж нэхэмжлэнэ гэв. Сүрдүүлэг үүгээр зогссонгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн Д.Ганболд “Хувьчалалын ид яригдаж байхад гадны 4-5 компани өрсөлдөж Монголын компани авсан. Эрдэнэт үйлдвэрт 15 дахин нугалж өгдөг бизнес нь хумигдахаар үүнд дургүйцсэн, сонгуульд ялсан хэргээ гаргаж чадахгүй байгаа. Үүнээс болж санхүү нь шатсан хүмүүс илэрхий бүтэхгүй дүгнэлт гаргасан байна гэсэн бол н.Мөнхбаатар “Эрдэнэтийн 49 хувийг хувьчилж авах гэрээ хийгдэж байхад Хятад, Казахстан, ОХУ-аас тус бүр 2-3 компани үйлдвэрийг авахаар өрсөлдөж байсан” гэсэн юм. “Эрдэнэт”-ийн зэс ямархуу хэмжээний үнэ цэнэтэй болохыг тэдний илэрхий улайрал, энэ мэт зөрүүтэй ярианууд нотлох мэт.   

ХХБ-ны захирал О.Орхон УИХ-ын бүрэн эрхийг үгүйсгэв

Хамгийн гайхалтай мэдэгдэл нь УИХ-ын Ажлын хэсэг банкны төлбөрийн чадвар, зээлийн баталгааг хуулийн дагуу олгож уу, барьцаа баталгаа нь байсан уу үгүй юу гэдгийг үнэлж дүгнэдэг албан ёсны байгууллага биш хэмээн Монгол Улсын Их Хурлын бүрэн эрхийг үгүйсгэж, дорд үзсэн О.Орхон яриа. УИХ-ын бүрэн эрхэд дан ганц яригдаж байгаа үйлдвэрийн хувьчлалыг байтугай бусад асуудлын шалгах эрх бий. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хурлаас томилогдсон, түүнд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, гишүүнтэй холбогдсон ажил хэрэг, ёс зүйн зөрчлийг шалгаж санал, дүгнэлт гаргах болон бусад эрх бийг огоорсон банкны захирал энэ үгээ хэлье гэж хэлсэн үү, хэл нь халтираад хэлсэн үү? “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ямар ч хамаагүй үнээр хамгаалж үлдэхийг л зорьж хийлгэсэн тэд харин хэвлэлийн хурлынхаа үеэр УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдагдсан олон ноцтой асуудлын талаар ганц үг ганхийсэнгүй.

Тухайлбал, “Монголын зэс корпораци” нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг авахын тулд гурван удаагийн гүйлгээгээр 400.27 сая америк доллар шилжүүлсэн.  Энэ мөнгө ХХБ-ны захирал болон түүнтэй холбоотой хүмүүсийн байгуулсан компаниудаар дамжиж, ХХБ уг компаниуддаа зээл олгож, энэ мөнгийг нь “Монголын зэс корпораци” шилжүүлэн авч хувьчлалыг санхүүжүүлсэн. Тодруулбал, “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан 400.27 сая ам.доллар дөрвөн компаниас шилжиж “Монгол зэс” корпорацийн дансанд орсон. ХХБ-наас зээл авсан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессийн гэрээгээр эзэмшдэг “Кью Эс Си”  компаниас 62.9 сая, ”Рийвэрстон пропертис” компаниас 70 сая, “Юнайтед энержи систем” компаниас 70 сая, “Канетик” компаниас 68 сая америк долларыг тус тус шилжүүлсэн. Энэ нь Банкны тухай хуульд заасан арилжааны хэлцэл хийж, бизнесийн ашиг олох замаар хадгаламж эзэмшигчийн мөнгийг банк ашиглаж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн явдал гэж үзсэн УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч болон УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын үгийг мартуулах ажлыг тэд өчигдөр эхлүүллээ. Үйл явдал цааш хэрхэн өрнөх нь сонин юм.

Монголд бүртгэлгүй компани Эрдэнэтийн хувьчлалд мөнгө шилжүүлсэн

Хувьчлал нь Үндсэн хууль болон өнөөдөр мөрдөж буй Олон улсын гэрээний тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, мөн Монгол Улс ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Олон улсын гэрээ, Засгийн газрын тухай хууль, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах УИХ-ын 27 дугаар тогтоолыг зөрчсөн байхад тэд “хууль зөрчөөгүй” гэж тас гүрийхээр шийджээ. Түүгээр зогсохгүй хувьчлалын ажиллагаанд оролцсон компаниудынхаа талаар ам нээхгүй, чигээрээ зүтгэж, “Эрдэнэт”-ийг ямар ч үнээр хамаагүй авч үлдэхээр шийдчихсэн нь тодорхой болов. Үйлдвэрийн 49 хувийг авсан “Монголын зэс” корпораци нь 2012 онд “Жүмйерэ” нэртэйгээр байгуулагдаж, 2014 онд “Эм ди пи”, “Эн ди кэй” гэж нэрээ хоёр удаа сольсон. 2016 оны гуравдугаар сард нэрээ дахин өөрчилж “Монголын зэс” корпораци болгосон. Нэг гишүүнтэй, огт үйл ажиллагаа явуулж байгаагүй энэ компани 2016 оны эхээр хөрөнгөтэй болж, хадгаламжаасаа 112 тэрбум  төгрөгийг ОХУ-руу шилжүүлсэн баримтууд байгаа гэж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж мэдэгдсэн юм. Үүний хариуг "Эрдэнэт" үйлдвэрийг хувьчилж авсан тал ердөө л “ирж яваа сонгуулийн шоу” гэж хялбархан тайлбарласан юм. Олон үг хэлбэл өөрсдөө унахаа мэдэж байгаа хүмүүс юуг ярьж, юун дээр амаа хамхихаа сайн мэдэж байгаа бололтой.

Бас “Эрдэнэт”-ийн 49 хувийг авахад “Монгол зэс” корпораци руу данснаасаа 62.9 сая ам.доллар шилжүүлсэн “Кью Эс Си” нь ХХБ-ны хувьцааны дийлэнхийг эзэмшдэг Д.Эрдэнэбилэгийн эзэмшдэг компани. 70 сая ам.доллар шилжүүлсэн “Юнайтед энержи систем” компани нь ХХБ-наас Өмнөговь аймагт ирээдүйд баригдах цахилгаан станцыг барьцаалж зээл авсан. Ийм цахилгаан станц баригдах тухай ойлголт огт байхгүй. Орон нутаг болон Засгийн газар, тэр ч байтугай өмнийн говьд уул уурхай ашиглаж байгаа компаниуд ийм цахилгаан станцын талаар нэг ч удаа хэлэлцээгүй байгаа. Гэтэл цаасан дээр ч төсөвлөгдөж зурагдаж амжаагүй, үгүй оргүй хоосон станц барьцаалан зээл авсан нэг компани тодорсон. Мөн 68 сая ам.доллар “нийлүүлсэн” “Канетик” компани нь Сингапурт бүртгэлтэй болохоос Монголд бүртгэлгүй. Гэсэн хэрнээ “Эрдэнэт үйлдвэрээс худалдан авах зэсийн баяжмал”-ыг барьцаалан ХХБ-наас 68 сая ам.долларын гэрээ хийсэн. Гэх мэт хэн ч сонсоод гайхахаар, анхаарал татсан, араас нь зайлшгүй эрж хайх ёстой содон, сэжиг бүхий мэдээллээр нийгэмд танигдаж байгаа эдгээр компаниудын талаар “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчилж авсан тал огт ам нээсэнгүй. Тэд ерөнхий нэг тайлбарыг, “шахаа хийж чадахаа байсан хүмүүсийн улстөр” гэдэг үгийг олуулаа давтан өгүүлэв. ХХБ болон Эрдэнэтийн ТУЗ-ын дарга нар энэ үгээр хууль бус хувьчлалаа улайран хамгаалахаар шийджээ. Үүсээд байгаа нөхцөл байдлаас “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон дуулиан шуугиан хэсэгтээ өрнөхийг харж болно. Дуулиан үргэлжлэх хэрээр Монголын бизнесийн ертөнц, аж ахуйн нэгжүүдийн дунд огт танил болоогүй, нэр нь үл мэдэгдэх компаниудын үнэн төрх улам тод болох биз ээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын мэдлийн, Ростех компанийн эзэмшиж байса...

Уншсан: 338 | Түгээх |
Холбоотой мэдээ
“Монголын цахилгаан холбоо” компанийн 40 хувийг төрийн мэдэлд худалдаж авна
2017.07.19
Дизелийн түлш, автобензиний борлуулалтын үнэ нэмэгдэхгүй
2017.07.19
Түймэр унтраахад оролцож байгаа иргэдэд урамшуулал олгоно
2017.07.17
Өр тэглэх амлалт долларын ханшийг өсгөв
2017.07.06
Монгол Улсын хилийн боомтын ажиллах цагийн хуваарь
2017.07.06
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 8
“Монголын цахилгаан холбоо” компанийн 40 хувий...
2017.07.19
Дизелийн түлш, автобензиний борлуулалтын үнэ нэмэг...
2017.07.19
Түймэр унтраахад оролцож байгаа иргэдэд урамшуулал...
2017.07.17
Өр тэглэх амлалт долларын ханшийг өсгөв
2017.07.06
Монгол Улсын хилийн боомтын ажиллах цагийн хуваарь...
2017.07.06
Монгол Улсын хилийн боомтын ажиллах цагийн хуваарь...
2017.07.04
Өвлийн бэлтгэлийг есдүгээр сарын 1-ний дотор дуусг...
2017.06.28
Эрчим хүчний салбарт 42 сая ам.доллар зарцуулна
2017.06.28
“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг УИХ-тай з...
2017.06.28
“Приус” зэрэг зарим автомашины онцгой албан та...
2017.06.12
МОНГОЛБАНКНЫХАН ӨМНӨХ ХЭДЭН ЖИЛД ҮНЭХЭЭР ДУРААРАА ...
2017.05.29
ОУВС-гийн хөтөлбөр буюу мөнгөний чимээ
2017.05.26
Агаарын харилцааг хөгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг ...
2017.05.26
Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөр батлагдлаа
2017.05.25
Сүхбаатар аймаг 2012-2016 онд 8 тэрбум гаруй төгрө...
2017.05.25
“Эрдэнэс-Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны байда...
2017.05.18
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.05.18
ТАТВАРЫН ОРЛОГЫГ ЗӨВ ЗАРЦУУЛСНААР ЭДИЙН ЗАСАГ ЭМЧЛ...
2017.05.17
“Нэг бүс, нэг зам"
2017.05.15
БНЭУ-ын нэг тэрбум ам.долларын зээлийн асуудлыг УИ...
2017.05.11
Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авна
2017.05.11
Хөрөнгө оруулалтын менежментийн компани байгуулна
2017.05.11
ОУВС, “Рио Тинто” гэдэг “Хадны мангаа”
2017.05.04
ОУВС-ийн овилгогүй зан
2017.05.04
Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто замыг Хятадын ...
2017.05.03
ВАЛЮТЫН САНД ӨРГӨСӨН АЛТАН ХОШУУ
2017.05.02
Тариалан эрхлэгчдэд 5800 тонн улаан буудайн элит ү...
2017.04.27
Энэ оны 3 дугаар сард гадаад худалдааны тэнцэл аши...
2017.04.21
Монголбанк зээлээ төлж барагдуулжээ
2017.04.12
Ч.Сайханбилэгийн “яасан” дээр...
2017.04.06
МОНГОЛБАНКНЫХАН ӨМНӨХ ХЭДЭН ЖИЛД ҮНЭХЭЭР ДУРААРАА ...
2017.05.29
ОУВС-гийн хөтөлбөр буюу мөнгөний чимээ
2017.05.26
“Приус” зэрэг зарим автомашины онцгой албан та...
2017.06.12
Өр тэглэх амлалт долларын ханшийг өсгөв
2017.07.06
Монгол Улсын хилийн боомтын ажиллах цагийн хуваарь...
2017.07.04
Монгол Улсын хилийн боомтын ажиллах цагийн хуваарь...
2017.07.06
Түймэр унтраахад оролцож байгаа иргэдэд урамшуулал...
2017.07.17
Өвлийн бэлтгэлийг есдүгээр сарын 1-ний дотор дуусг...
2017.06.28
Дизелийн түлш, автобензиний борлуулалтын үнэ нэмэг...
2017.07.19
Эрчим хүчний салбарт 42 сая ам.доллар зарцуулна
2017.06.28
“Монголын цахилгаан холбоо” компанийн 40 хувий...
2017.07.19
“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг УИХ-тай з...
2017.06.28
Наадмын сургаар хонь, ямааны үнэ эрс өслөө
2013.07.01
“DDish” кабелийн телевизээр Монголын 10 суваг ...
2012.11.29
Уул уурхайн олборлолт аж үйлдвэрийн өсөлтөд нөлөөл...
2012.08.04
Шатахууны үнэ 6, 7 дугаар сард тогтвортой байна гэ...
2012.06.21
А.Тлейхан: Монгол улс сэргээгдэх эрчим хүчээ экспо...
2017.01.23
Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөр батлагдлаа
2017.05.25
Япон улсад Монгол инженерүүдийг сургана
2014.08.20
Манай улсын мал сүргийн тоо 45 сая давжээ
2014.01.02
Гадаад оронд идлэг шонхор гаргана
2015.04.28
“Нэг бүс, нэг зам"
2017.05.15
Нисэх онгоцны шинэ буудлын талаар авах арга хэмжээ...
2017.03.30
Агаарын харилцааг хөгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг ...
2017.05.26
Угсармал орон сууцыг дулаалснаар дулааны алдагдал ...
2013.07.31
ОУВС-ийн овилгогүй зан
2017.05.04
ТАТВАРЫН ОРЛОГЫГ ЗӨВ ЗАРЦУУЛСНААР ЭДИЙН ЗАСАГ ЭМЧЛ...
2017.05.17
Хөрөнгө оруулалтын менежментийн компани байгуулна
2017.05.11
Зүүн Өмнөд Азийн 3000 гаруй хөрөнгө оруулагчид төс...
2017.03.31
“Эрдэнэс-Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны байда...
2017.05.18
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011