Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Д.Амарбаясгалан Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллалаа
2017.02.20

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч амралтын өдрүүдэд Говь-Алтай аймаг, Тайшир сум болон Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллаж, иргэдтэй уулзалт зохион байгуулж, сонирхсон асуултад нь хариулт өгсөн юм.

Ажлын хэсгийнхэн Говь-Алтай аймгийн хөдөлмөрчидтэй уулзах үеэр иргэд хөдөө орон нутагт тулгамдаад байгаа ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, боловсролын системийн чанарыг сайжруулах талаар ямар ажил хийгдэж байгааг асууж тодруулан, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авлаа.

Иргэдийн хувьд "МАН-ын гишүүд өмнөх Засгийн газрын хийсэн буруу шийдвэрүүд болон "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчилсан асуудлыг зориг гарган шийдвэрлэж, саашаалтай зөв үйлээр үлгэр жишээ харууллаа" хэмээн талархал илэрхийлээд цаашид ч ард түмнийхээ төлөө тууштай, шантралгүй ажиллахыг захилаа.

Тайшир сум нь аймгийн төвдөө хамгийн ойр байрлах хэдий ч хүн ам цөөтэй учраас сумын төвийн 300 хүүхдийн багтаамжтай дунд сургуульд 100 гаруйхан хүүхэд сурдаг аж. Тиймээс сумын удирдлагууд аймгийн төвтэй ойр байршил, орчин үеийн сургуулийн дотуур байраа түшиглэн ваакуумжуулсан сургалттай, өндөр чадавхитай сургууль байгуулж, аймгийн төвийн хүүхдүүдийг сумандаа сургах төлөвлөгөөтэй байгаагаа БСШУ-ны дэд сайдад уламжилсан юм. Энэхүү ажлыг БСШУ-ны дэд сайд Ё.Отгонбаяр дэмжиж ажлахаа амлаад, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллахыг сумын удирдлагуудад захилаа.

Мөн ажлын хэсгийнхэн Тайшир суманд ажиллах үеэрээ аймгийн иргэдийг савалсан цэвэр усаар хангадаг цэвэр усны үйлдвэр, "Тайширын усан цахилгаан станц"-ын үйл ажиллагаатай танилцаж удирдлагуудынх нь санал бодлыг сонссон байна.

Ажлын хэсгийнхэн Тайшир суманд ажилласны дараа Баянхонгор аймагт ажилллаж иргэд хөдөлмөрчидттэй уулзалт хийсэн юм. Баянхонгор аймгийн иргэдтэй уулзах үеэрээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН эрх барьсанаас хойшхи найман сарын хугацаанд өнгөрсөн эрх баригчдын учруулсан бодлогогүй шийдвэрүүдийг таслан зогсоож, засч залруулахад ихээхэн цаг хугацаа зарцуулан ажиллаж байгаагаа дурьдаад эдийн засгийн хямралыг даван туулахын тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа"-гаа хэлсэн юм.

Харин тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд энэ онд Баянхонгор аймагт баригдах дулааны цахилгаан станц, арьс, шир боловсруулах үйлвэрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өглөө.
Иргэд аймагтаа хийх гэж байгаа бүтээн байгуулалтад талархаж байгаагаа илэхийлээд орон нутгийнхаа боловсон хүчин, байгууллагуудыг ашиглан бүтээн байгуулалтаа хийх хэрэгтэй гээд өнгөрсөн дөрвөн жилд төрийг самарсан АН-ынхантай зоригтойхон хариуцлага тооц хэтэрхий зөөлөн тайван байна хэмээн шүүмжилсэн юм.

Мөн ажлын хэсэг Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн цусны салбар төв шинээр суурилуулсан тоног төхөөрөмжийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Энэ цусны салбар төв нь цусны долоон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж бүтээгдэхүүнээ 2 жил хүртэлх хугацаанд хадгалах боломжтой хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөжөөр тоноглогдсон төв болоод байгаа. Энэ төвийг цаашдаа бүх 21 аймаг суурилуулахаар ажиллаж байгаа ажээ.

Харин өнөөдөр ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байгаа бөгөөд тэднийг аймгийн удирдлага, Аймгийн намын хорооны тэргүүлэгчид, сумын намын байгууллагын төлөөлөл, намын дэргэдэх ТББ-уудын удирдлагууд угтан авсан юм.

Ажлын хэсгийнхэн өнөөдөр Өвөрхангай аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, санаа бодлыг нь сонсохоос гадна аймгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай танилцах ажээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг ...

Уншсан: 297 | Түгээх |
Холбоотой мэдээ
Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайдын тусгай элчийг хүлээн авч уулзлаа
2017.07.26
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2017.07.26
“60 тэрбумын” асуудлыг шалгах явцад нухацтай хандахыг анхаарууллаа
2017.07.24
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах тухай албан тоот илгээв
2017.07.24
“60 тэрбум”-ын эсрэг суулт эхэллээ
2017.07.23
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайдын тусгай ...
2017.07.26
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЧУ-аас Монго...
2017.07.26
“60 тэрбумын” асуудлыг шалгах явцад нухацтай х...
2017.07.24
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар х...
2017.07.24
“60 тэрбум”-ын эсрэг суулт эхэллээ
2017.07.23
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цэргийн ёслолы...
2017.07.21
ӨНӨӨДӨР: Монгол Улсын Их Хурал үйл ажиллагаагаа эх...
2017.07.20
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Б.Баярсайханыг Төрийн нарийн бичгийн даргын албан ...
2017.07.19
ҮТЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчийг томиллоо
2017.07.19
Чуулга уулзалтад оролцсон дүнг ҮАБЗ-д оруулна
2017.07.19
Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргахаар болло...
2017.07.17
Цэргийн алба хаагчдыг түймэрт дайчлах шийдвэр гарг...
2017.07.17
Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа Төрийн ордноос биш тү...
2017.07.17
Улсын Онцгой комисс шуурхай хуралдлаа
2017.07.17
УИХ-ын хаврын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ
2017.07.06
Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн ...
2017.07.06
Иргэний хөдөлгөөний зүгээс тавьсан шаардлагын хари...
2017.07.06
Сонгуулийн Ерөнхий Хорооноос уриалга гаргалаа
2017.07.06
Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно
2017.07.05
Долдугаар сарын 10-ны даваа гарагт бүх нийтээр ама...
2017.07.05
УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдэл гаргалаа
2017.07.04
Засгийн газар ээлжит хуралдаанаа хийнэ
2017.07.04
Байнгын хороодын хуралдаан болно
2017.07.04
“Хөгжлийн зам” санаачилгыг сурталчлах арга хэм...
2017.07.04
Үндэсний баярын хүлээн авалт зохион байгуулав
2017.07.04
Чингис хааны аялал жуулчлалын цогцолбор төслийн ши...
2017.07.03
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
Ж.Бат-Эрдэнэ: Монголбанкны үнэ тогтворжуулах хөтөл...
2017.05.30
Ж.Энхбаяр: Улс орныг ийм байдалд оруулсан нам, улс...
2017.05.05
Бодлогын мэтгэлцээнийг үгүйлэхүй
2017.05.08
Урт шар дээлтэй "хүний наймаа" газар авч байна
2017.05.10
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс зогсооно...
2017.06.12
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2017.06.12
Хээл хахуул авсан гэх гомдол, мэдээлэл дийлэнх хув...
2017.06.07
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Цементийн импортыг орлох үйлдвэр ашиглалтад орлоо
2017.06.12
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
“Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэмд нэ...
2017.06.07
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
2017.06.07
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хор...
2017.06.07
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэ...
2017.05.03
Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг халаас нэг болгосон ...
2017.05.05
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
Монгол төрийн босгонд бүдэрч унах вий дээ
2017.05.04
МАХН-ын даргын "Гоншигнол"
2017.05.04
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.05.29
Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно
2017.07.05
УИХ-ын хаврын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ
2017.07.06
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011