Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат улсын аваргуудад Засгийн газрын шагнал гардууллаа
2017.02.23

21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 103 малчныг “Улсын аварга малчин”, 5 малчныг “Улсын хошой аварга”, 5 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулсан. Аваргуудад Засгийн газрын шагналыг энэ өдрүүдэд гардуулж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-Уул аймагт ажиллаж салбарын шилдгүүдэд шагналыг нь гардуулж, баяр хүргэлээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат орон нутагт аймагт ажиллах үеэрээ “Японы сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хуурай сүү боловсруулах үйлдвэрийг Монголд нэвтрүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. Энэ дагуу төхөөрөмжүүд ирэх гуравдугаар сарын сүүлчээр ирнэ. Ингэснээр  шингэн сүүг хуурай сүү болгож дотоодынхоо хэрэгцээг хангахаас гадна экспортод гаргах бололцоог бүрдүүлэх зорилт тавьж байна. Өнөөдөр Монгол Улс 60 сая гаруй толгой малтай ч сүүнийхээ хэрэглээний 30-40 хувийг импортоор авч байна. Энэ байдлыг өөрчлөх ёстой. Бидэнд баялаг байна уу, байна. Энэ баялгаа зүй зохистой ашиглах бололцоог нь малчдадаа олгох ажлыг төр, засаг хийх ёстой. Засгийн газар “Мах, сүүний анхдугаар аян” зарлаж, энэ хүрээнд хуурай сүү боловсруулах үйлдвэр байгуулах технологийг нэвтрүүлэх гэж байна. Үүний тулд бид малаа эрүүлжүүлж, бүтээгдэхүүнээ нүүр бардам борлуулах бололцоо бүрдэнэ” ярьж байлаа.

Мөн “Улсын сайн малчин” гэсэн цолыг “Улсын аварга малчин” гэж нэрлэсэн. “Сайн малчин” цолтой малчдаа манайхан бүгд “Аварга аа” л гэдэг. Ард түмний дунд заншсан энэ үгээр нь шагналаа “Аварга малчин” гэж нэрлэе гэсэн. Аварга малчин бол аварга л байх ёстой. Малаасаа авч байгаа ашиг шим, ажлын байр нэмэгдүүлсэн, нийгмийн хариуцлагын хүрээнд бусдад дэмжлэг, туслалцаа үзүүлсэн зэрэг шалгуураар аваргуудаа тодруулсан. Тооны биш малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн, үүнд анхаарсан малчин бол аварга малчин юм” гэж хэллээ

“Монгол Улс газар тариалан, мал аж ахуйн салбарын шилгүүдээ жил бүр тодруулдаг уламжлалтай. Энэ жил шалгаруулалтад тоо биш чанарыг эрхэмлэж анхаарсан байгаа. Цөөн малаас өндөр ашиг шим авах нь малчдад төдийгүй байгаль экологидоо хэрэгтэй. Ажлын байр нэмэгдүүлсэн, аймаг орон нутагтаа ямар тустай ажил хийсэн, малын үүлдэр угсааг сайжруулсан зэрэг олон үзүүлэлтийг харсан” гэж Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга хэллээ.

Сэлэнгэ Аймгийн Засаг дарга Ш.Оргил “Сэлэнгэ аймгийн хувьд энэ жил “Улсын аварга малчин”, “Улсын Аварга тариаланч хамт олон” тус бүр зургаа,  гурван механикжуулагч гээд ургац шигээ олон аварга төрсөн амжилтын жил байлаа. Улсын хэмжээний үр тарианы 50-60 хувийг дангаараа, төмс, хүнсний ногооны 25-30 хувийг хангаж байгаа аймгийн хувьд амжилтын буухиа цаашдаа ч тасрахгүй гэж бодож байна. Өвөлжилт хүнд, 17 сумаас есөн сум нь цагаан зудтай, цас ихтэй байна. Гэсэн ч Сэлэнгийн малчид, тариаланчид хадлан тэжээлээ сайтар базааж, өвөлд сайн бэлтгэсэн тул сэтгэл санааны хувьд өөдрөг, өвлийг өнөтэй давахын тулд хөдөлмөрлөж байна” гэлээ.

 

Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан баг саяхан Сэлэнгэ аймгийн дөрвөн суманд ажиллаж, 320 мянган тонн өвс, 80 тонн тэжээл улсын нөөцөөс өгснийг сумдад хуваарилж эхэлжээ. Аймаг ч нөөцийн өвс тэжээлээсээ малчдадаа өгч, тусалж дэмжиж байна. Мал нэг дордчихвол эргээд тэнхэл авахад хэцүү учир аймаг эртнээс анхаарч ажиллажээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн мате...

Уншсан: 352 | Түгээх |
Холбоотой мэдээ
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа
13 цаг 17 минутын өмнө
Гашуунсухайт боомтын тээвэр эргэлт нэмэгджээ
13 цаг 31 минутын өмнө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хэлэлцэх асуудлууд
2018.04.19
Дундговь аймгийн Хөгжимт драмын театрын барилгын ажлыг эхлүүлнэ
2018.04.18
Тавантолгой ордоос нүүрс тээвэрлэж буй жолооч нарын нийгмийн асуудлыг шийдлээ
2018.04.18
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгала...
13 цаг 17 минутын өмнө
Гашуунсухайт боомтын тээвэр эргэлт нэмэгджээ
13 цаг 31 минутын өмнө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хэлэ...
2018.04.19
Дундговь аймгийн Хөгжимт драмын театрын барилгын а...
2018.04.18
Тавантолгой ордоос нүүрс тээвэрлэж буй жолооч нары...
2018.04.18
Иргэнд газар өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр ...
2018.04.18
Шадар сайд Ө.Энхтүвшин: Ярьж тохирсноо яв цав хэрэ...
2018.04.18
УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана
2018.04.17
УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2018.04.17
Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ
2018.04.17
Бодлогын чуулган болон ажлын хэсгүүдийн уулзалтад ...
2018.04.17
Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнигтэй уул...
2018.04.17
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.04.16
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах тал...
2018.04.15
Дундговь аймагт 150 хүүхдийн цэцэрлэгийг буулгаж, ...
2018.04.15
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан б...
2018.04.15
У.Хүрэлсүх: Хилийн боомтуудаа өргөтгөж хүчин чадлы...
2018.04.13
ӨМӨЗО Ганцмодны боомтоор жилд 10 сая тонн нүүрс им...
2018.04.13
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөл...
2018.04.13
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2018.04.12
Монгол, Хятадын бизнес эрхлэгчид 4.6 тэрбум ам.дол...
2018.04.11
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол, Хятадын бизнес фор...
2018.04.11
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2018.04.11
“Эрүүгийн хэрэг дэх эрх зүйн харилцан туслалцаа-...
2018.04.10
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.04.10
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2018.04.10
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2018.04.09
Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг Энвэр Ючэлд ...
2018.04.09
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ...
2018.04.05
УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганыг нээж УИХ-ы...
2018.04.05
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2017.06.12
Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс зогсооно...
2017.06.12
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011