Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
УИХ-ын дарга М.Энхболдын үр дүнтэй айлчлал
2017.04.05

УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын Япон Улсад хийсэн айлчлал Монгол Улсын эдийн засагт ногоон гэрэл асаалаа. Айлчлалын хүрээнд яригдсан хамгийн чухал асуудал бол 850 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийн асуудал байсан юм. Энэ зээл туйлдаа хүртэл доройтсон эдийн засагт ямар сэргэлт авчрахыг доор сийрүүллээ.

Хилийн чанадаас ирсэн нааштай мэдээ

Тамирдсан эдийн засгийг эрүүлжүүлэх итгэл төрүүлэхүйц нааштай мэдээллүүд УИХ-ын хаврын чуулганыг угтан хөвөрч эхэллээ. Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн тэгш ойн жилтэй давхцсан УИХ-ын дарга М.Энхболдын айлчлалын үеэр тус улс 850 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгохоо мэдэгдсэн нь Монгол Улсын гадаад нэр хүндийн илэрхийлэл боллоо гэж нийгэм дүгнэж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын алдарсан итгэл сэргэж, манай улсыг үнэлэх үнэлэмж дээшилж буйн жишээ юм. Тиймдээ ч Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ "Монголын эдийн засгийг эрүүлжүүлэх, өөрчлөлт шинэчлэлт хийхэд тус нэмэр болоосой" хэмээн онцолсон. Тус улс 1990 оноос хойш манай улсад 3.0 тэрбум ам.долларын зээл, тусламж үзүүлсэн байдаг. Үүний нэг тэрбум нь нэн хөнгөлөлттэй зээлд хамаардаг юм.

Өмнөх зээлүүдээс 10 дахин бага хүүтэй

Төсөвт орж байгаа мөнгөн хөрөнгийнхөө 15-20 орчим хувийг зээлийн хүү, зээлийн үйлчилгээний төлбөрт зарцуулж байгаа, зээлжих зэрэглэл нь өмнөх жилүүдэд хэдэн үзүүлэлтээр ухарсан манай улсын хувьд 850 сая ам.долларын зээл бол сайн мэдээ. Өмнө нь авч байсан зээлүүдээс ялгаатай нь энэ зээл бол арав дахин бага хүүтэй. Жилийн хүү нь 1-1.5 хувь, 30 жилийн хугацаатай, үүнээс эхний 7-8 жилд үндсэн зээлд хүү төлөхгүй байх нөхцөлтэй гэгдэж байна. Олон улсын аргачлалаар авч үзвэл хөнгөлөлтийн хэмжээ нь 35 хувиас доош байвал арилжааны зээлд тооцогддог. Харин хөнгөлөлтийн хэмжээ нь 35 хувиас дээш бол нэн хөнгөлөлттэй зээлд багтдаг бөгөөд 850 сая ам.доллар нь хөнгөлөлтийн хэмжээ нь 55 хувьд хүрсэн зээл ажээ.

Засгийн газар эхний ээлжинд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, өрийн дарамтаас сэргийлэх зорилгод зарцуулахаар төлөвлөж буйг албаны хүмүүс мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаагийн жин дарах хэсэг нь Япон Улсаас олгож буй 850 сая ам.долларын зээл юм. Гурван жилийн хугацаанд хэрэгжих Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд манай эдийн засагт эерэг үр дагавар гарч, цаашид урт хугацааны өсөлт гарах, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа тогтворгүй байдал алга болно гэж харж байна. Нөгөө талаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эргэлзээг тайлахын зэрэгцээ хөгжлийн дунд болон урт хугацааны найдвартай төсөв мөнгө, санхүү эдийн засгийн суурь дэвсгэрийг тавьж байгаагаараа ач холбогдолтой болохыг албаны хүмүүс онцолж буй.

Зээлийн зарцуулалтад тавих хяналт сайжирсан

Ийм зээлийн ачаар эдийн засгийн хямралаа даван туулж буй орнууд ч бий. Тухайлбал, өнгөрсөн жил ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан Шриланк Улс дотоодын нийт бүтээгдэхүүний арван хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт, зээл авсан нь хямралыг гэтлэх чухал алхам болжээ. Ийм итгэл найдвар ч манай Засгийн газарт байна. Гэхдээ зээлтэй хамт зайлшгүй тавигдах онцгой асуудал бол зарцуулалтад тавих хяналт. Айлчлалын үр дүнгийн талаар УИХ-ын дарга М.Энхболд дүгнэж хэлэхдээ "ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ойлголцож, тохиролцсон явдал нь хандивлагч улс орнуудын зүгээс бидэнд өгч байгаа үнэлэмжийг нэлээд сайжруулж байна. Нэгээр тогтохгүй улс орнууд тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр байр суурь илэрхийлсэн байгаа. Нөгөөтэйгүүр, гуравдугаар сарын сүүлчээр Хөгжлийн банкны 580 сая ам.долларын төлбөрийн 100 гаруй сая долларын төлбөр хийх бонд арилжаалах саналд 3.3 тэрбум ам.долларын бонд авах санал ирсэн. Үүнээс харахад хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож, өмнө нь бидний алдсан итгэл харьцангуй наашилж, хөрөнгө оруулах итгэл үнэмшил бий болж байна гэж ойлгож, дүгнэж болох юм" хэмээжээ.

Өнгөрөгч дөрвөн жилд Хөгжлийн банкны санхүүжилт, зээл олголт, зарцуулалт УИХ-ын хяналтаас гадуур явж ирсэн. Харин энэ удаагийн УИХ намрын чуулганаараа Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, зээлийн олголт, зарцуулалтад хяналт сул явж ирсэн өмнөх алдааг залруулсан юм. Ингэснээр  зээлийн зарцуулалтад хяналт тавих эрх зүйн орчин сайжрах бөгөөд 850 сая ам.долларын зээлийг төсвийн сахилга батыг сайжруулах, эдийн засгаа эрүүлжүүлэхэд зориулж, өнгөрсөн муу жишээг давтахгүй байх боломж бүрдэх учиртай.

Нөгөө талаар "Монгол Улс хугацаа тулсан бондын өргүй болж, 580 сая ам.долларынхаа өрийн асуудлыг бүрэн шийдэж, улмаар жолоо цулбуургүй мэт уруудаж явсан эдийн засагтаа ч, итгэл алдраад гараад явчихсан гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ч ногоон гэрэл асааж чадлаа” хэмээн хэдхэн хоногийн өмнө онцолсон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын мэдэгдэл эдийн засагт ч, ард иргэдэд ч итгэл найдвар төрүүлж байна. Түүнчлэн “Эрдэнэс-Таван толгой” ХК  БНХАУ-ын “Чалко” компаниас “Дараа нүүрсээр төлж барагдуулах нөхцөлтэй”-гөөр хийгдсэн 350 сая ам.долларын зээлийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг 100 хувь төлж барагдуулсан нь ч гадна, дотнын хөрөнгө оруулагчдад эерэг мессэж болон очсон юм.

Э.ОД

УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын Япон Улсад хийсэн айлчлал Монгол Улсын э...

Уншсан: 679 | Түгээх |
Холбоотой мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол Улсын эдийн засаг сүүлийн 20-иод жил үндсэндээ унтаа байна
2017.08.15
Архангай аймагт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлж эхэллээ
2017.08.15
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Турк Улсын Гааль, худалдааны дэд сайдыг хүлээн авч уулзлаа
2017.08.15
Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Ажаа гэгээнд хүндэтгэл үзүүллээ
2017.08.10
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2017.08.10
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол Улсын ...
2017.08.15
Архангай аймагт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрч...
2017.08.15
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Турк Улсын Гааль, худалда...
2017.08.15
Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Ажаа гэгээн...
2017.08.10
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2017.08.10
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
“Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийг баталлаа...
2017.08.10
Өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр сайд нарт ...
2017.08.10
Засгийн газар ээлжит хуралдаанаа хийнэ
2017.08.09
Гүйцэтгэх засаглалын тэргүүн танхимаа өөрөө бүрдүү...
2017.08.08
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөл...
2017.08.08
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Оюуны спортыг...
2017.08.08
Улсын онцгой комисс хуралдлаа
2017.08.04
А.Гансүх, Д.Дагвадорж нарыг Монгол Улсын Ерөнхийлө...
2017.08.04
ХХААБ-ын Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг ...
2017.08.04
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн банкны...
2017.08.04
УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн Гадаад б...
2017.08.03
Баянхонгорт аймагт зохион байгуулагдсан сургалт, х...
2017.08.03
Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва ...
2017.08.02
Хэнтий аймгийн төвд зохион байгуулагдсан сургалт, ...
2017.08.02
Ж.Эрдэнэбат: Засгийн газар зуух тарааж, түлш шинэч...
2017.08.02
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүн, нам соли...
2017.08.02
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголбанкны е...
2017.08.02
Эрүүгийн 93 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа яву...
2017.08.01
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-гийн төлөөлөгчидтэй ...
2017.07.27
УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Эко партнерс” компан...
2017.07.27
“Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх ...
2017.07.27
Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайдын тусгай ...
2017.07.26
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЧУ-аас Монго...
2017.07.26
“60 тэрбумын” асуудлыг шалгах явцад нухацтай х...
2017.07.24
Ж.Бат-Эрдэнэ: Монголбанкны үнэ тогтворжуулах хөтөл...
2017.05.30
Ж.Энхбаяр: Улс орныг ийм байдалд оруулсан нам, улс...
2017.05.05
Бодлогын мэтгэлцээнийг үгүйлэхүй
2017.05.08
Урт шар дээлтэй "хүний наймаа" газар авч байна
2017.05.10
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс зогсооно...
2017.06.12
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2017.06.12
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Хээл хахуул авсан гэх гомдол, мэдээлэл дийлэнх хув...
2017.06.07
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
Цементийн импортыг орлох үйлдвэр ашиглалтад орлоо
2017.06.12
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
“Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэмд нэ...
2017.06.07
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
2017.06.07
“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хор...
2017.06.07
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэ...
2017.05.03
Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг халаас нэг болгосон ...
2017.05.05
Монгол төрийн босгонд бүдэрч унах вий дээ
2017.05.04
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
МАХН-ын даргын "Гоншигнол"
2017.05.04
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.05.29
Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно
2017.07.05
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011