Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталлаа
2017.04.14

УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.04.13) нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг гишүүдэд уншиж танилцуулан санал хураалт явуулж шийдвэрлэлээ.

Төсвийн байнгын хорооны танилцуулгад дурдсанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гаргасан саналын дагуу Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт зарлага болон  цэвэр зээлийн дүнг 39.6 тэрбум төгрөгөөр, үүнээс урсгал зардлыг 26 тэрбум төгрөгөөр бууруулсан байна.

Мөн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын жагсаалтаас нэмж санхүүжилт олгох шаардлагагүй, 719.6 сая төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй 3 төсөл, арга хэмжээг хасч, өмнөх жилүүдэд олгосон санхүүжилтийн гүйцэтгэлийг үндэслэн 9 төсөл, арга хэмжээний 2017 онд санхүүжих дүнг 2.339.3 сая төгрөгөөр бууруулан, эрүүл мэнд, боловсролын салбараас бусад салбарын их засварын зардлын дүнг 2017 оны төсвийн тухай хуулийн баталсан түвшингээр тооцож 14.300.0 сая төгрөгөөр бууруулснаар нийтдээ хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 2017 онд санхүүжүүлэх дүнг 17.961.7 сая төгрөгөөр хасч тооцжээ.

Дээрх өөрчлөлтүүдийг 2017 оны төсвийн тодотголын төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,035.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 23.2 хувь, нийт зардал 8,750.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдал 2,714.4 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 10.4 хувь болж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс 59.7 тэрбум төгрөг буюу 0.2 хувиар буурсан байна.

Ингээд Монголын Улсын төсөвт 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид, тэдгээрийн харьяа болон бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг хуулийн төслийн 3 дугаар зүйлд заасны дагуу, улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээг хуулийн төслийн 5 дугаар зүйлд заасны дагуу тус тус баталлаа. Мөн “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр хавсралтаар, “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх “Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус батлав.

Түүнчлэн Монгол Улсын 2017 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг нийт 132,183.7 сая төгрөг, төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын нийт хэмжээ 206,308.3 сая төгрөг байхаар тус тус баталсан юм. Харин 2017 оны төсвийн жилд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих урсгал зардлын нийт хэмжээг 53,013.5 сая төгрөгөөр баталлаа.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 49 нь буюу 94.1 хувийн саналаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлав.

Дараа нь Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 46 нь буюу 90.2 хувь нь дэмжиж баталлаа. Ингэснээр Нийгмийн даатгалын санд 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын нийт хэмжээ 1,999,863.5 сая төгрөг, тус сангийн 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах нийт төсвийн хэмжээ 1,891,751.5 сая төгрөг байхаар тус тус батлагдлаа.

Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд эцэслэн батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд, ажлын хэсэг, хууль тогтоомжийн төсөл дээр ажилласан бүх хүнд талархал илэрхийллээ.

УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.04.13) нэгдсэн хуралдаа...

Уншсан: 1210 | Түгээх |
Холбоотой мэдээ
Мэдэгдэл
6 цаг 52 минутын өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
13 цаг 30 минутын өмнө
Ирэх оны Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
13 цаг 46 минутын өмнө
Мянганы сорилтын компакт гэрээний санхүүжилтээр Улаанбаатарын усан хангамжийг нэмэгдүүлнэ
13 цаг 54 минутын өмнө
З.Энтөр: АН-ынхан ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй байна
2017.04.26
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Мэдэгдэл
6 цаг 52 минутын өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
13 цаг 30 минутын өмнө
Ирэх оны Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн мэдү...
13 цаг 46 минутын өмнө
Мянганы сорилтын компакт гэрээний санхүүжилтээр Ул...
13 цаг 54 минутын өмнө
З.Энтөр: АН-ынхан ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгү...
2017.04.26
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн...
2017.04.26
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэ...
2017.04.26
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсли...
2017.04.26
УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов
2017.04.26
УИХ-ын Байнгын хороодын өнөөдрийн хуралдаанаар хэл...
2017.04.26
“АН-цавууд” АН-галын ирмэгт
2017.04.24
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2017.04.24
Тал нутгийн монгол ухаан Аляскт оршвой
2017.04.21
С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл...
2017.04.21
Нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлц...
2017.04.20
Банкны салбарт 100 сая ам.долларын санхүүжилттэй х...
2017.04.20
Зээлийн хэлэлцээрүүдийг дэмжив
2017.04.20
Цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлийг тэглэн...
2017.04.20
Улсын наадмын төсвийг 2.1 тэрбум төгрөгөөр батлав
2017.04.20
Тавдугаар сарын 01-ний дотор бүх тендерийг зарлаж ...
2017.04.20
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно
2017.04.19
“Амьгүй албат”-д ашиг сонирхлын зөрчил падлийг...
2017.04.18
Төрийн алба М.Энхболдын “алх”-аар цэвэршинэ
2017.04.18
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Төр яаж ажил...
2017.04.18
Хангайн бүсийн ”Намын ажилтны улсын зөвлөгөөн”...
2017.04.18
Төсвийн тодотгол болон ОУВС-ийн талаарх УИХ-ын гиш...
2017.04.17
Төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж ба...
2017.04.14
Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ту...
2017.04.14
Концессийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах т...
2017.04.14
Төсвийн байнгын хороо 2017 оны төсвийн тодотголын ...
2017.04.14
УИХ-ын дарга З.Энхболд “Залуу техникчдийн ордон...
2014.02.05
М.Энхболд: Иргэдийнхээ итгэлийг дааж, бүх хүч чадл...
2016.06.30
ЗГХЭГ-ын дэд дарга, агентлагийн даргын үүргийг түр...
2016.08.19
УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны тов
2016.09.08
Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын Филадельфи хотод з...
2016.09.26
Нийгмийн даатгал төлөгдсөн эсэхийг интернэтээр шал...
2011.12.13
Засаг ноён Замбараагүй самбардана
2016.06.13
Шадар сайд У.Хүрэлсүх нарын албаны хүмүүс говийн а...
2016.10.14
УИХ-ын дарга З.Энхболдын Конрад Аденауерийн сан дэ...
2015.03.18
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн ...
2013.01.21
Хүчит зааны охин дэд сайдын суудалд тухлав
2012.10.08
Засгийн газрын ээлжит хуралдаан болно
2016.12.14
М.Энхболд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд ...
2017.01.19
Нийтийн халуун усны үйлчилгээ явуулдаг цэгүүдэд ат...
2013.05.20
Р.Амаржаргал Ч.Сайханбилэгийг огцруулах саналаасаа...
2016.01.20
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Ерөнхий сайд Ч.Сайханби...
2015.12.19
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэ...
2015.11.27
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно
2015.11.23
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНФУ-ын Ерөн...
2015.11.20
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд дүн та...
2017.03.07
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болно
2015.11.16
УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны тов
2016.08.03
"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэ...
2016.07.01
Хилийн 0108 дугаар ангид Цэргийн гавьяаны одон хүр...
2016.08.01
Ази, Европ түмний чуулган амжилттай зохиогдлоо
2016.07.08
УИХ-ын дарга М.Энхболдын үр дүнтэй айлчлал
2017.04.05
Нийслэлийн ЗДТГ-ын даргад Д.Энхтөрийг санал болгов...
2016.07.29
Улсын онцгой комисс хуралдлаа
2016.07.07
Эрхэмсэг Монголжингоо эхчүүд эмэгтэйчүүддээ “МА...
2012.03.08
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011