Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Хангайн бүсийн ”Намын ажилтны улсын зөвлөгөөн” Өвөрхангай аймагт боллоо
2017.04.18

МАН-ын Хангайн бүсийн "Намын ажилтны улсын зөвлөгөөн" Өвөрхангай аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд Хангайн бүсийн дөрвөн аймгийн 300 орчим намын ажилтан, идэвхтэн дэмжигчид оролцож, олон чухал сэдвээр ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

Зөвлөгөөнийг нээж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН-аас бүсчилсэн зөвлөгөөн хийх шийдвэр гаргаад дөрөв дэх зөвлөгөөнөө зохион байгуулж байна. Үүнээс өмнө 16 аймагт ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзан, шат шатны сонгуульд ялалт байгуулсан МАН-ын мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар судалж, үнэлэлт дүгнэлт өгч явсан. Тэгж явахад намын ажилчид “Сонгуульд ялалт байгуулахад туслалцаа үзүүлээч ээ” гээд гуйгаад явж байсан хүн дарга болсныхоо дараа “Өнөөдөр уулзах зав байхгүй. Дараа цаг авч байж уулз” гээд сууж байна” гэх шүүмжлэлийг намын гишүүд, идэвхтэн дэмжигчид их хэллээ. Тиймээс бид жижиг гэлтгүй анхаарч олон нийтийн итгэсэн итгэлийг үүрч гарах хариуцлагатай, ёс зүйтэй байх олон асуудлыг ярих зайлшгүй шаардлага тулгарсан байна. Хамгийн чухал нь хариуцлага, ёсзүй. Тиймдээ ч өнөөдрийн зөвлөгөөний уриаг “Эв нэгдэл, хариуцлага, ялалт” хэмээн тодорхойлсон. Намын анхан шатанд зүтгэдэг, ард иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, сонгуулийн үед гардан тулаанд ордог та нарынхаа санаа бодол, бодлогыг дагаж шийдвэрээ гаргаж явдаг улс төрийн хүчин. Тиймээс та бүхэн намын үйл ажиллагаатай холбоотой санаа бодлоо чөлөөтэй хэлж, идэвхтэй оролцоорой" гэв.

Хангайн бүсийн зөвлөгөөнд оролцож буй намын гишүүд, идэвхтэн дэмжигчдийн зүгээс намын удирдлагуудад хандан "Намын залуу боловсон хүчнийг чадавхжуулах, сургалт семинарыг зохион байгуулах, намын үүрүүдийг санхүүжүүлэх боломж бололцоо байгаа эсэх" талаар тодруулж байлаа. 

Намын ажилтан, идэвхтэн дэмжигчдийн санал, шүүмжлэлийг намын удирдлагууд хүлээн авч буйгаа илэрхийлээд боловсон хүчнийг чадавхжуулах, сургах чиглэлээр олон арга хэмжээ авч байгаа талаар дуулгалаа. Тухайлбал, МАН-ын залуу боловсон хүчнийг сургах, бэлтгэх чиглэлээр дотоодын их, дээд сургуультай хамтран ажиллах санамж бичгийг байгуулаад байгаа бөгөөд энэ хүрээнд жилдээ 200 гаруй залуусыг бакалаврт сургах зорилттой ажиллаж байгаа гэх мэт олон ажлыг төлөвлөөд байгаагаа хэлсэн. 

Зөвлөгөөний төгсгөлд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Аймгийн намын хороодын дарга нартай хариуцлага, ёс зүйн гэрээ байгуулж, “Хэрэв ажлаа хийж чадахгүй бол эргүүлэн татах хүртэлх арга хэмжээ авах эрх байгаа шүү” гэдгийг санууллаа.

Зөвлөгөөнд оролцсон хангайн бүсийн намын ажилтан, идэвхтнүүд эв нэгдлийг бэхжүүлж, хариуцлагаа өндөржүүлэхийн төлөө "Эв нэгдэл, Хариуцлага, ялалт" уриан дор нэгдсэн уриалга гаргахыг санал нэгтэй дэмжсэн юм.

МАН-ын Хангайн бүсийн "Намын ажилтны улсын зөвлөгөөн" Өвөрхангай...

Уншсан: 110 | Түгээх |
Холбоотой мэдээ
Ж.Эрдэнэбатын нэмсэн долоон татвар дампуурлыг зайлуулсан
3 цаг 59 минутын өмнө
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв
2018.01.18
“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
2018.01.18
Хууль, тогтоолын төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ
2018.01.18
Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг хуралдана
2018.01.18
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Ж.Эрдэнэбатын нэмсэн долоон татвар дампуурлыг зайл...
3 цаг 59 минутын өмнө
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр б...
2018.01.18
“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИ...
2018.01.18
Хууль, тогтоолын төслүүдийн үзэл баримтлалыг хэлэл...
2018.01.18
Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг ху...
2018.01.18
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын...
2018.01.18
"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэ...
2018.01.18
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуу...
2018.01.18
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнх...
2018.01.16
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болно
2018.01.16
Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд БНСУ-ын талт...
2018.01.16
УИХ дахь ажлын хэсэг хуралдана
2018.01.16
Ө.Энхтүвшин: Мал тэвээргээ алдахаас урьтан малчдад...
2018.01.15
Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар дүүргийн иргэдтэй...
2018.01.15
Байнгийн хороодын хуралдаан болно
2018.01.15
Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг хуралдан...
2018.01.15
Ерөнхийлөгчийн Х.Баттулга Сүхбаатар дүүргийн иргэд...
2018.01.14
Ерөнхийлөгч Х.Баттулга Чингэлтэй дүүргийн иргэдтэй...
2018.01.14
Намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2018.01.14
Шатахууныг барьцаалагсдад хатуу хариуцлага тооцооч...
2018.01.14
Ерөнхийлөгч Х.Баттулга дипломат корпус, олон улсын...
2018.01.11
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2018.01.10
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуу...
2018.01.10
Байнгын хороодын хамтарсан хуралдаан болно
2018.01.10
ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл
2018.01.09
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчил...
2018.01.09
Байнгын хороодын хуралдаан болно
2018.01.09
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2018.01.09
Зарлал
2018.01.09
УИХ-ын байнгын хороод хуралдана
2018.01.08
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2017.06.12
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс зогсооно...
2017.06.12
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Цементийн импортыг орлох үйлдвэр ашиглалтад орлоо
2017.06.12
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011