Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Татварын орлогыг зөв чиглүүлбэл эдийн засгийг эмчилнэ
2017.04.20

Төсвийн тодотгол батлагдсанаар манай улсын энэ оны болон ирэх гурван жилийн эдийн засгийн төлөв байдал илүү тодорхой болж ирж байна. Засгийн газар, Дэлхийн банкнаас таамаглаж байгаагаар энэ онд эдийн засаг өсөхгүй. Харин Азийн хөгжлийн банк 2.5 хувийн өсөлт үзүүлнэ хэмээн тооцсон. Хэдийгээр олон улсын байгууллагуудын таамаглал зөрүүтэй байгаа ч Дэлхийн банкны хувьд “Ямар ч эрсдэл үүссэн эдийн засгийн өсөлт өнөөгийн таамагласан дүнгээс буурахгүй” хэмээн хэлснийг онцлох учиртай. Тиймээс эдийн засаг энэ онд өсөхийг үгүйсгэх аргагүй юм. Үүнд эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлт, хөрөнгө оруулалт тогтвортой нэмэгдэж, Оюутолгойн хөрөнгө оруулалт төлөвлөсний дагуу орж ирэх эсэх нь голлон нөлөөлөх болно.

Манай улс ямар ч байсан ОУВС-гийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрч, төсвөө тодотгов. Нэг үгээр хэлбэл, валютын санг завиндаа суулгаж голын нөгөө захад хүрэхээр эргээс нэгэнт хөдөлсөн. Эргэж буцах зам байхгүй. Иймд одоо олон шүүмжлэл, маргаан хэрэггүй билээ. Энэ нь завийг савлуулж, хурдыг сааруулахаас хэтрэхгүй юм. Ялангуяа, өмнө нь татвар нэмэх асуудал олон нийтийн дунд ихээхэн маргаан дэгдээсэн. Зарим холбоод энэ асуудлыг эсэргүүцэж, төрийн ордон руу бичиг цаас хүргүүлсэн удаатай. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “4-5 жилийн өмнө ямар эдийн засаг байсан бэ. Ямар барилга, дэд бүтцэд хөрөнгө оруулах уу гээд багтаж ядсан их мөнгөтэй байсан. Том төслүүдийг хэрэгжүүлж, хүүхдийн мөнгийг бүрэн өгч байлаа. 2011, 2012 оны үед ид өссөн. Гэтэл өнөөдөр 0.2 хувийн өсөлт яриад сууж байна. Ямар хүнд нөхцөл байдалд орсон учраас валютын санг царайчилж байгаа билээ гэдгийг бодох ёстой. Үнэхээр гарцаагүй байдалд орсон нь ийм алхам хэрэгжүүлэхэд хүргэлээ. Үүнийг Сангийн яамныхан ард түмэнд сайн ойлгуулж хэлэх хэрэгтэй” хэмээсэн. Түүний энэ үг үнэний ортой юм. Төсвийн орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийн тэнцвэрийг тогтвортой хангахын тулд татвар нэмэхээс өөр сонголт байхгүй. Монголын нэр хүнд олон улсын тавцанд унасан учир манайд итгэл үзүүлж хөрөнгө оруулалт хийх, зээл өгөх орон алга. Энэ тохиолдолд дотоодын нөөц бололцоогоо шавхах ганц гарц нь татварын систем хэмээн валютын сангийнхан зөвлөсөн.

Орлого нэмэгдүүлэх чиглэлээр долоо төрлийн татварыг өсгөж буй. Ингэснээр улсын төсөвт энэ онд 203.4, ирэх жил 554.6, 2019 онд 668.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө. Үүнийг дотор нь задалбал, импортын тамхины гаалийн албан татварыг 5-аас 30 хувь болгож нэмэгдүүлснээр энэ онд 20, 2018 онд 26, 2019 онд 27 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ. Шатахууны онцгой албан татварыг буулгах шийдвэрийг буцааснаар энэ онд 103.2, 2018 онд 227.9, 2019 онд 253 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө. Нийгмийн даатгалын шимтгэлийг гурван жилийн дотор 5 хувиар нэмэгдүүлснээр 2018 онд 117.1, 2019 онд 175.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ. Мөн автомашины онцгой албан татварыг өсгөснөөр энэ онд 37.2, 2018 онд 81.9, 2019 онд 97.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх аж. Түүнчлэн, хувь хүний хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах болсноор энэ онд 43, 2018 онд 67, 2019 онд 70 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олж чадах юм. Энэ мэтээр татварын орлогууд эдийн засгийг эмчлэхэд зохих үүргүүдээ гүйцэтгэнэ.

Хамгийн гол нь нэгэнт бид эргээс хөдөлсөн тул татварын нэмэгдлийг хүлээн зөвшөөрч, хамт урагшлах нь чухал аж. Харин ард түмэн, аж ахуй нэгжүүдийн халаасыг тэмтрэн босгосон татварын орлогыг хэр зохистой, зөв зүйтэй зүйлд зарцуулж байна вэ гэдэгт бүх нийтээр хяналт тавих нь бидний гол анхаарал хандуулах асуудал юм. Төсвийн орлого яаж ч нэмэгдээд зохистой зарцуулж, зөв менежментээр авч явж чадахгүй бол үр дүнд хүрэхгүй. Өмнө нь улсын төсвөөс гадна Монголбанк, Хөгжлийн банк зэрэг байгууллагууд тус тусдаа төсөл хөтөлбөр санхүүжүүлж ирсэнээс хөл толгой нь олдохгүй нөхцөл байдал үүссэн. Мөн хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл дагасан асар их хэмжээний мөнгөний урсгал орж ирэхэд олигтой санхүүжүүлэх ч хөтөлбөргүй талын нэг тарааж цацсан билээ. Үүнээс гадна сайд нар орлого өсөхийн хэрээр зардлаа нэмэгдүүлж, шинэ төрийн өмчит компани, агентлагууд байгуулах замаар төсвөөс мөнгө татдаг байдал бий болж ирсэн. Иймд татварын орлогыг зохистой зарцуулахад олон нийтийн хяналт хамгийн чухал юм.

Төсвийн тодотгол батлагдсанаар манай улсын энэ оны болон ирэх гурван жилийн эд...

Уншсан: 267 | Түгээх |
Холбоотой мэдээ
Хангалтгүй ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцлээ
2017.06.13
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Аяллын замын ажил зогсчээ
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо
2017.06.13
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Хангалтгүй ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн тусг...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Аяллын замын ажил зогсчээ
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өнөөдөр болох үйл явдлууд /2017.06.02/
2017.06.02
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.05.30
Цагдаагийн ахлагч Б.Цолмон бяцхан хүүгийн амь насы...
2017.05.29
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.05.29
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.05.26
Өөрийн хүсэлтээр цахилгаанаа түр салгуулсан бол ху...
2017.05.25
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.05.25
Цөмийн шинжлэх ухаан, технологитой холбоотой хэлэл...
2017.05.25
Дарханы дулааны цахилгаан станцын шинэчлэлд нэмэлт...
2017.05.25
Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлө...
2017.05.25
Б.Баттүшиг Дэлхийн Бадминтоны Холбооны удирдах зөв...
2017.05.24
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.05.24
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.05.23
Emart “Баян-Адрага-2017″ Бага олимпийн наадам ...
2017.05.22
Зүүний үзэлтэй намуудын олон улсын бага хурал Улаа...
2017.05.22
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.05.22
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.05.19
Цагдаагийн байгууллагын “нээлттэй өдөрлөг” бо...
2017.05.18
Хөрш орнуудтай итгэлцэл сэргэж байна
2017.05.18
Д.ДАВАА: ХАРИУЦЛАГЫГ БИД ШАТ ШАТАНДАА ХҮЛЭЭХ Л БО...
2017.05.17
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.05.17
Жолоодох эрх, жолооны үнэмлэхтэй холбоотой асуудал...
2017.05.17
ХҮЧИТ БӨХӨӨСӨӨ ИЛҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧДИЙГ ...
2017.05.16
ХҮЧИТ БӨХӨӨСӨӨ ИЛҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧДИЙГ ...
2017.05.16
Д.ДАВАА: ХАРИУЦЛАГЫГ БИД ШАТ ШАТАНДАА ХҮЛЭЭХ Л БО...
2017.05.17
Дэлхийн зүүн төвийн үзэл баримтлалтай намууд Улаан...
2017.05.06
Ж.Эрдэнэбат: “Аз жаргалтай-Улаанбаатар” хөтөлб...
2017.05.05
“НЭЭЛТТЭЙ ФОРУМ”-ЫН Д.ЭНХБАТ: Эв нэгдлийг илэр...
2017.05.08
Цагдаагийн ахлагч Б.Цолмон бяцхан хүүгийн амь насы...
2017.05.29
“Эрдэнэт”-ийн маргаан ба “одой” хааны үлгэ...
2017.04.14
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Гацууртын алтны ордын талбайн хил заагийг 3025 га-...
2017.04.05
Хангалтгүй ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн тусг...
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Аяллын замын ажил зогсчээ
2017.06.13
Өнөөдөр болох үйл явдлууд /2017.06.02/
2017.06.02
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.05.29
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.05.30
Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтөд 150 мянга...
2017.04.05
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Эдийн засгийн эерэг сэргэлт буюу 850 сая ам.доллар...
2017.04.05
Зарим дүүрэгт малын гоц халдварт өвчнөөс урьдчилан...
2016.02.26
Сэрэмжлүүлэг
2014.12.19
Цогцолборын зам талбайн тохижилтын хөрөнгийг шийдв...
2014.10.21
“Мөрөөдлийн хотхон” хүүхдийн гар зургийн уралд...
2016.05.18
Next Generation-2014 Бизнес форумын шагнал гардуул...
2014.10.13
Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2015....
2015.07.12
Налайх дүүрэгт 50 ортой Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн...
2017.04.28
Ханиад томууны тархалт тодорхой хувиар буурч байга...
2017.01.13
Өвөл, хаврын уралдаанд хүүхдээр морь унуулвал хуул...
2017.01.23
“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэс...
2016.06.23
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011