Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“Байгаль хамгаалах үйлсэд нөхөрлөлүүдийн оролцоог нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна”
2017.04.21

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний II чуулган Төрийн ордны их танхимд нээлтээ хийлээ. Чуулганд 21 аймгийн 170 гаруй сумаас ирсэн 800 гаруй байгаль хамгаалагчид хүрэлцэн ирж, өөрсдийн өмнө тулгамддаг бэрхшээл хийгээд өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилтуудынхаа талаар төрийн өндөрлөгүүддээ хүргэж байна. 

Чуулганыг нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд сайд Д.Оюунхоролын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

Эрхэм Ерөнхий сайдаа,

Хүндэт зочид, хатагтай ноёдоо,

Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос хүрэлцэн ирсэн төлөөлөгчид өө,

Монгол Улсын Ерөнхийсайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний хоёрдугаар чуулганд уригдан ирсэн та бүгдийн энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Юуны өмнө чуулганыг зорин ирж оролцож байгаа зочид төлөөлөгчид та бүхэнд, мөн тус арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаа Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Нөхөрлөлүүдийн үндэсний холбоонд болон үйл ажиллагааг ивээн тэтгэсэн олон улсын байгууллагын түншүүддээ БОАЖЯ-ны нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлж баяр хүргэе.

Бидний хуран цуглаад байгаа өнөөдрийн арга хэмжээ бол үндэсний төдийгүй, бүс нутаг, олон улсын ач холбогдолтой, даян дэлхийд тулгараад байгаа хөгжлийн асуудалд оруулах Монголчуудын, тэр дундаа Монголын байгаль хамгаалах нутгийн иргэдийн байгууллагуудын хувь нэмрийн талаар хэлэлцэх чуулган билээ.

2015 оны есдүгээр сард Нэгдсэн Үндэстний Байгууллагын дээд хэмжээний чуулганаар уур амьсгалын өөрчлөлт, ядуурал, байгалийн нөөцийн доройтол, хомсдол зэрэг тулгамдсан асуудлыг хэлэлцэж, “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийг 17 үндсэн зорилготойгоор батлан гаргасан билээ. Энэхүү хөтөлбөрийн эх газрын экосистемийг хамгаалах зорилгын хүрээнд нутгийн уугуул иргэдийн тогтвортой амьжиргаа, үйл ажиллагаа эрхлэх боломжийг хангах замаар байгаль орчныг хамгаалах үйлсийг дэлхий дахинаа дэмжих тухайлсан зорилтыг тавьсан байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт байгаль хамгаалах, байгалийн нөөц баялгийг арвижуулах, нөхөн сэргээх ажилд нутгийн иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг дэмжих эрх зүй, эдийн засгийн орчинг бүрдүүлж, орон нутагт ажлын байр, орлогын нэмэлт эх үүсвэр бий болгох ажлыг зохион байгуулахаар тусгасан. Энэ бүхнээс Монгол Улсын Засгийн Газар байгалийн зохистой менежментэд нутгийн иргэдийн байгууллагын оролцоо, хувь нэмрийг дэмжих асуудлыг өөрийн анхаарлын төвд байлгаж хариуцлагатай хандаж байгааг харж болох байхаа.   

Өнөөдрийн үндэсний чуулганы үндсэн зорилго бол Монгол Улсад байгаль хамгаалах нутгийн иргэдийн нөхөрлөл үүсэн байгуулагдсанаас хойших  ололт, амжилт, сургамжийг дүгнэж, туршлага, мэдээлэл солилцохоос гадна, нөхөрлөлд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хамтран ажиллагч талууд болон нөхөрлөлүүдийн өөрсдийнх нь саналыг сонсох явдал юм.

Байгаль хамгаалах үйлсэд нутгийн иргэдийг оролцуулах санал санаачилгыг Монгол Улсын Засгийн Газар, Германы Олон Улсын Хөгжлийн Агентлагийн техникийн туслалцаатай Хан Хэнтийн болон Өмнөд Говийн Улсын тусгай хамгаалалттай газруудын Орчны бүсийн сумдад эхлүүлж 1999 онд анхны байгаль хамгаалах нөхөрлөл Өмнөговь аймгийн Баяндалай суманд байгуулагдаж байсан бол өнөөдөр нөхөрлөлийн үйл ажиллагаа өргөжин тэлж Монгол орны тал хээр, ойн экосистем, зэрлэг амьтан хамгаалах ариун үйлсэд төрийн болон төрийн бус байгууллагуудтай мөр зэрэгцэн ажиллаж байгаа билээ.

Зөвхөн ойн салбарыг авч үзэхэд улсын бүртгэлтэй 1,629 нөхөрлөл 3 сая гаруй га талбай бүхий ойн санг гэрээгээр эзэмшиж, 13 аймгийн 49 сумын 62 агнуурын бүс нутгийн менежментийг хариуцан хамгаалж байгаа билээ.

Энэхүү чуулганы индрээс Монголын байгаль хамгаалах нөхөрлөлийн өнөөгийн хөгжилд олон улсын байгууллагууд, тэдгээрийн техникийн туслалцаа, санхүүжилт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж, энэ чиглэлд тасралтгүй хамтран ажиллаж биднийг дэмжиж байдаг эдгээр байгууллагуудын удирдлага, зөвлөхүүд, ажилтнуудад БОАЖЯболон Монголын нөхөрлөлүүдийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Түүнчлэн, тус чуулганд ажил үйлсээрээ шалгаран ирж оролцож байгаа тэргүүний нөхөрлөлүүд, тэднийг байнга дэмжиж ажилладаг орон нутгийн удирдлагууд та бүхний хичээл зүтгэл, хувь нэмрийг бид ямагт өндрөөр үнэлдгээ илэрхийлж, байгаль хамгаалах үйлсэд олсон амжилтад тань халуун баяр хүргэе. 

Энэ удаагийн чуулганаар нөхөрлөлийн үйл ажиллагааг тогтвортой явуулах механизмыг бүрдүүлэх, нөхөрлөлийг институцийн хувьд чадавхижуулах асуудлаар ажил хэрэгч олон ургалч яриа өрнөнө гэдэгт би итгэлтэй байна.

Ингээд “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний 2-р чуулган албан ёсоор нээснийг мэдэгдэж чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

Нөхөрлөе, хамгаалъя, хамтдаа хөгжицгөөе. Баярлалаа

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Ерөнхий сайдын ивээл дор зох...

Уншсан: 345 | Түгээх |
Холбоотой мэдээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
5 цаг 12 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2017.07.26
Монголын зах зээлд зөвшөөрөх биржүүдийн түр жагсаалтыг баталлаа
2017.07.24
Цайны замын дурсгалын хөшөөний нээлт боллоо
2017.07.24
Ногоон бүс бүхий газруудад эргүүл ажиллаж байна
2017.07.24
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Amy Winehouse, Tony Bennett нарын дуэт дууг буяны ...
2011.08.05
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Л.Нинжжамц: Дуугүй байх нь ардчиллыг булшилдаг, ти...
2011.05.03
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Дуулиант хуримллагчид хихүүдтэй болжээ
2011.05.03
С.Баярцогт сайд Азийн Хөгжлийн банкны Захирагчдын ...
2011.05.10
Сангийн сайд С.Баярцогт ядуурлыг бууруулах эрэлд м...
2011.05.03
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
Мэргэжил сексээс татгалзуулдаг
2011.09.07
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Иран улс агаарын довтолгооноос хамгаалах пуужин бү...
2011.05.03
Ник Мэрай хоёрын эмнэлэг дэх хурим
2011.05.03
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Импортоор оруулж ирэх хүнсний ногоонд татвар ногду...
2011.05.03
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011