Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“Байгаль хамгаалах үйлсэд нөхөрлөлүүдийн оролцоог нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна”
2017.04.21

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний II чуулган Төрийн ордны их танхимд нээлтээ хийлээ. Чуулганд 21 аймгийн 170 гаруй сумаас ирсэн 800 гаруй байгаль хамгаалагчид хүрэлцэн ирж, өөрсдийн өмнө тулгамддаг бэрхшээл хийгээд өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилтуудынхаа талаар төрийн өндөрлөгүүддээ хүргэж байна. 

Чуулганыг нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд сайд Д.Оюунхоролын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

Эрхэм Ерөнхий сайдаа,

Хүндэт зочид, хатагтай ноёдоо,

Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос хүрэлцэн ирсэн төлөөлөгчид өө,

Монгол Улсын Ерөнхийсайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний хоёрдугаар чуулганд уригдан ирсэн та бүгдийн энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Юуны өмнө чуулганыг зорин ирж оролцож байгаа зочид төлөөлөгчид та бүхэнд, мөн тус арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаа Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Нөхөрлөлүүдийн үндэсний холбоонд болон үйл ажиллагааг ивээн тэтгэсэн олон улсын байгууллагын түншүүддээ БОАЖЯ-ны нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлж баяр хүргэе.

Бидний хуран цуглаад байгаа өнөөдрийн арга хэмжээ бол үндэсний төдийгүй, бүс нутаг, олон улсын ач холбогдолтой, даян дэлхийд тулгараад байгаа хөгжлийн асуудалд оруулах Монголчуудын, тэр дундаа Монголын байгаль хамгаалах нутгийн иргэдийн байгууллагуудын хувь нэмрийн талаар хэлэлцэх чуулган билээ.

2015 оны есдүгээр сард Нэгдсэн Үндэстний Байгууллагын дээд хэмжээний чуулганаар уур амьсгалын өөрчлөлт, ядуурал, байгалийн нөөцийн доройтол, хомсдол зэрэг тулгамдсан асуудлыг хэлэлцэж, “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийг 17 үндсэн зорилготойгоор батлан гаргасан билээ. Энэхүү хөтөлбөрийн эх газрын экосистемийг хамгаалах зорилгын хүрээнд нутгийн уугуул иргэдийн тогтвортой амьжиргаа, үйл ажиллагаа эрхлэх боломжийг хангах замаар байгаль орчныг хамгаалах үйлсийг дэлхий дахинаа дэмжих тухайлсан зорилтыг тавьсан байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт байгаль хамгаалах, байгалийн нөөц баялгийг арвижуулах, нөхөн сэргээх ажилд нутгийн иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг дэмжих эрх зүй, эдийн засгийн орчинг бүрдүүлж, орон нутагт ажлын байр, орлогын нэмэлт эх үүсвэр бий болгох ажлыг зохион байгуулахаар тусгасан. Энэ бүхнээс Монгол Улсын Засгийн Газар байгалийн зохистой менежментэд нутгийн иргэдийн байгууллагын оролцоо, хувь нэмрийг дэмжих асуудлыг өөрийн анхаарлын төвд байлгаж хариуцлагатай хандаж байгааг харж болох байхаа.   

Өнөөдрийн үндэсний чуулганы үндсэн зорилго бол Монгол Улсад байгаль хамгаалах нутгийн иргэдийн нөхөрлөл үүсэн байгуулагдсанаас хойших  ололт, амжилт, сургамжийг дүгнэж, туршлага, мэдээлэл солилцохоос гадна, нөхөрлөлд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хамтран ажиллагч талууд болон нөхөрлөлүүдийн өөрсдийнх нь саналыг сонсох явдал юм.

Байгаль хамгаалах үйлсэд нутгийн иргэдийг оролцуулах санал санаачилгыг Монгол Улсын Засгийн Газар, Германы Олон Улсын Хөгжлийн Агентлагийн техникийн туслалцаатай Хан Хэнтийн болон Өмнөд Говийн Улсын тусгай хамгаалалттай газруудын Орчны бүсийн сумдад эхлүүлж 1999 онд анхны байгаль хамгаалах нөхөрлөл Өмнөговь аймгийн Баяндалай суманд байгуулагдаж байсан бол өнөөдөр нөхөрлөлийн үйл ажиллагаа өргөжин тэлж Монгол орны тал хээр, ойн экосистем, зэрлэг амьтан хамгаалах ариун үйлсэд төрийн болон төрийн бус байгууллагуудтай мөр зэрэгцэн ажиллаж байгаа билээ.

Зөвхөн ойн салбарыг авч үзэхэд улсын бүртгэлтэй 1,629 нөхөрлөл 3 сая гаруй га талбай бүхий ойн санг гэрээгээр эзэмшиж, 13 аймгийн 49 сумын 62 агнуурын бүс нутгийн менежментийг хариуцан хамгаалж байгаа билээ.

Энэхүү чуулганы индрээс Монголын байгаль хамгаалах нөхөрлөлийн өнөөгийн хөгжилд олон улсын байгууллагууд, тэдгээрийн техникийн туслалцаа, санхүүжилт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж, энэ чиглэлд тасралтгүй хамтран ажиллаж биднийг дэмжиж байдаг эдгээр байгууллагуудын удирдлага, зөвлөхүүд, ажилтнуудад БОАЖЯболон Монголын нөхөрлөлүүдийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Түүнчлэн, тус чуулганд ажил үйлсээрээ шалгаран ирж оролцож байгаа тэргүүний нөхөрлөлүүд, тэднийг байнга дэмжиж ажилладаг орон нутгийн удирдлагууд та бүхний хичээл зүтгэл, хувь нэмрийг бид ямагт өндрөөр үнэлдгээ илэрхийлж, байгаль хамгаалах үйлсэд олсон амжилтад тань халуун баяр хүргэе. 

Энэ удаагийн чуулганаар нөхөрлөлийн үйл ажиллагааг тогтвортой явуулах механизмыг бүрдүүлэх, нөхөрлөлийг институцийн хувьд чадавхижуулах асуудлаар ажил хэрэгч олон ургалч яриа өрнөнө гэдэгт би итгэлтэй байна.

Ингээд “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний 2-р чуулган албан ёсоор нээснийг мэдэгдэж чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

Нөхөрлөе, хамгаалъя, хамтдаа хөгжицгөөе. Баярлалаа

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Ерөнхий сайдын ивээл дор зох...

Уншсан: 1050 | Түгээх |
Холбоотой мэдээ
Эрхүүгийн медиа форумд Монголын Сайтын Холбооны төлөөлөгчид оролцож байна
6 цаг 56 минутын өмнө
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөртэй боллоо
13 цаг 42 минутын өмнө
Макао, Хонгконгтой ялтан ялтан шилжүүлэх гэрээ байгуулна
13 цаг 45 минутын өмнө
Ганга, Өгий нуурыг сэргээхэд хөрөнгө гаргана
13 цаг 48 минутын өмнө
29 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь халлаа
14 цаг 4 минутын өмнө
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эрхүүгийн медиа форумд Монголын Сайтын Холбооны тө...
6 цаг 56 минутын өмнө
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбө...
13 цаг 42 минутын өмнө
Макао, Хонгконгтой ялтан ялтан шилжүүлэх гэрээ бай...
13 цаг 45 минутын өмнө
Ганга, Өгий нуурыг сэргээхэд хөрөнгө гаргана
13 цаг 48 минутын өмнө
29 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь халлаа
14 цаг 4 минутын өмнө
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан...
2017.04.26
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.04.26
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
2017.04.26
“Хэвлэл мэдээллийн ёс зүй ба эгэх хариуцлага” ...
2017.04.25
Тойргийнхоо иргэдтэй уулзаж тулгамдсан асуудлаа яр...
2017.04.24
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.04.24
Нийслэлийн гол гудамж, замуудын хайсанд 3080 ширхэ...
2017.04.24
Нийслэлчүүд зөөврийн ус хангамжийн үйлчилгээнд сэт...
2017.04.21
“Байгаль хамгаалах үйлсэд нөхөрлөлүүдийн оролцоо...
2017.04.21
“1000 эргүүл” арга хэмжээний хүрээнд онц хүнд ...
2017.04.21
Зуслангийн газрыг цахимаар олгоогүй
2017.04.21
Баруун бүсийн "Намын ажилтны улсын зөвлөгөөн" Хов...
2017.04.21
Хотын дарга С.Батболд Токио хотын засаг дарга Юрик...
2017.04.21
Хотын дарга Япон улсын “Киодо” мэдээллийн аген...
2017.04.21
Татварын орлогыг зөв чиглүүлбэл эдийн засгийг эмчи...
2017.04.20
Д.Цогтбаатар: Өвдсөн хойно нь үнэтэй эмчилгээ хийх...
2017.04.20
Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны...
2017.04.20
Урлагийн тоглолт үзсэн иргэд “И баримт” авдаг ...
2017.04.19
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
2017.04.19
Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн зүүн бү...
2017.04.19
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 245 иргэн...
2017.04.18
“Эцэг эхийн анхдугаар зөвлөгөөн” боллоо
2017.04.18
Ж.Сандагсүрэн: Толгойтын 3.6 км замын ажлыг энэ зу...
2017.04.18
Нийслэлд өвөлждөг шувуудын тооллогын дүн гарлаа
2017.04.18
“TOKYO NIGHT -2017”-гийн хөтөлбөрийг танилцуул...
2017.04.17
“Маркетинг авардс 2015” амжилттай зохион байг...
2016.01.07
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Цэнгэг усны нөөц байгаль...
2016.02.05
Туул голын эрэг дагуу амралт зугаалгын бүс байгуул...
2016.06.27
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчи...
2016.07.26
Заавал үзэх хөшөө дурсгалууд: “Эмнэг сургагч” ...
2016.07.27
Хотын ерөнхий менежерт олон нийт ам сайтай байна
2016.07.29
Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулна
2016.08.11
Ерөнхий сайд боловсролын салбарынхны үгийг жил бүр...
2016.08.19
“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэс...
2016.06.23
Түүхий самар давирхай ихтэй учраас нян, вирус, бох...
2016.08.24
Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь
2016.09.09
Өнөөдөр болох үйл явдлууд /2016.06.17/
2016.06.17
Дүүрэг, хороогоо хогтой байлгавал хариуцлага тооцн...
2016.06.15
Зарим сургуульд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөө...
2016.06.13
Мэндчилгээ
2016.10.29
“Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд Төрийн банкна...
2016.06.10
Гашуунсухайтын боомтод шийдэх шаардлагатай олон ас...
2016.11.07
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалты...
2016.06.09
Наадам болтол Хүй долоон худагт уралдаан тэмцээн з...
2016.06.08
Засгийн газар хөгжлийн түншүүдтэйгээ зөвлөлдөнө
2016.12.01
Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2016.12.05
Иргэд шинэ жилийн баяраар 4 хоног амарна
2016.12.15
Нийслэл, УБТЗ-тай хамтран хотын нийтийн тээврийг х...
2016.06.08
хотын захиргааны цогцолборыг 2019 онд ашиглалтад о...
2016.06.03
Хойд зуслангийн авто замыг бүрэн ашиглалтад хүлээл...
2016.06.07
Ханиад томууны тархалт тодорхой хувиар буурч байга...
2017.01.13
Польш Улсаас 50 сая еврогийн зээл авах талаар УИХ-...
2017.01.26
“Ээждээ бичсэн захидал” уралдаан 8 дахь жилдээ...
2016.02.17
Хөдөлгөөнт пост 24 цагаар ажиллаж эхэллээ
2016.04.11
Сар шинийн үзэсгэлэн худалдаанд 556 аж ахуйн нэгж ...
2016.02.04
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011