Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
МУУ ЁР-17 буюу АН
2017.05.11
Ардчилсан намтай “17” гэдэг тоо ямар их холбогдоно вэ? Гэхдээ цагаанаар биш дандаа хараар холбогдсон байгаа нь Ардчилсан намынханд “17” гэдэг тоо зохидоггүйг илтгэнэ. Өдгөө Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр болсон нөхөр нам дотроосоо хамгийн анх удаа “17”-гийн тоотой холбогдсон байдаг. Энэ ерөөл үү, эсвэл хараал уу? Ямартай ч Ардчилсан намынхан “17”-гийн тоотой холбогдсон түүхүүдийг дор сийрүүлэх гэж оролдъё!

Баримт-1: “17 чингэлэг спирт гэнэт ус болсон түүх”




Яг өнөөдрөөс 20 жилийн өмнө буюу 1997 онд Монгол Улсын хилээр, төмөр замаар 17 чингэлэг ачаа орж ирсэн нь гаалийн шалгалтаар хуурамч бүрдүүлэлттэй 340 тонн спирт болох нь тогтоогдон Төмөр замын цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн “Blade” компанийн захирал Халтмаагийн Баттуул, “Black Morgan” компанийн захирал Доньдын Бадамдорж, Бямбажавын Баярсайхан, олон жил шоронгоор явсан эрүүгийн элемент “Тонтого” гэх Жамбалсүрэнгийн Бат-Эрдэнэ нарыг  шалгаж эхэлсэн түүхтэй.

Энэ хэрэгт мөн өнөөгийн УИХ-ын гишүүн “Женко” группийн тэргүүн Х.Баттулга, УИХ-ын гишүүн асан “Нарантуул” захын эзэн Ш.Сайхансамбуу тэргүүтэй нэр бүхий хүмүүсийг шалгасан байдаг. Нэлээд удааширсан шалгалтын явцад тухайн үеийн хууль, хяналтын байгууллагынхан ч “мөнгөний сонирхол”-д өртсөн нь баримтаар нотлогдоогүй ч яг юу болсон талаар гадарлах хүмүүс нь гадарладаг юм билээ. Ингээд хэрэг шалгагдаж байх үед буюу 1997 оны аравдугаар сарын 5-ны шөнө тухайн үеийн УИХ-ын гишүүн асан, өдгөө бас л нэр нь ИНЕГ, МИАТ компанитай холбогддог С.Билэгсайханы нэр дээр бүртгэлтэй “Билэг” гаалийн баталгаат агуулахын хяналтын талбайд битүүмжлэгдэн хадгалагдаж байсан 17 чингэлэг спирт гэнэт усаар солигдсон нь тун чиг гайхалтай “илбэ” байлаа. Тэдгээр 17 чингэлэг спиртийг жижиглэн, архи болгож шилжүүлэн тооцвол нэг сая 300 мянган шил болох байсан тооцоо гардаг. Энэ нь монголчуудын хэдэн жилийн архины хэрэгцээг хангаж чадна гэсэн үг л дээ.

Товчхондоо өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч болохоор зүтгэж байгаа эрхэм монголчуудыг архин далайд живүүлэхээр шийдчихсэн байсан гэсэн үг. Хилээр орж ирсэн 17 чингэлэг спиртийг ус, ариутгалын бодис хэмээн гаалийн бүртгэлд хуурамчаар оруулсан баримтыг Монголын үндэсний телевизийн сэтгүүлчид тухайн үед хальсандаа буулгасан байсан боловч харамсалтай нь тэр бичлэг мөн ижил цаг хугацаанд хулгайлагдсан. Бичлэг алдагдсан хэрэгт өдгөө нэрд гарсан, “Нохойн орон” баримтат киногоороо дэлхий нийтийн талархлыг хүлээсэн сэтгүүлч Д.Төрмөнх Х.Баттулгад хулгайлан авч өгсөн үндэслэлээр хэсэг хугацаанд хоригдож байсан түүхтэй.

Тухайн үед хэрэг шалгаж байсан хуулийнхан “17 чингэлэг спиртийн хэргийн жинхэнэ эзэн нь Х.Баттулга, хэргээ төрсөн дүү Х.Баттуулаар даалгуулж мултарсан, мөн авилгалдсан хуулийнханаар хамгаалуулан 17 чингэлэг спиртээ нэг шөнийн дотор ус болгоод зогсохгүй спиртийг өөр бараа гэж хуурамчаар гаалийн бүрдүүлэлт хийсэн баримтыг бичсэн бичлэгийг МҮОНТВ-д ажиллаж байсан Д.Төрмөнхийг хөлсөлж хулгайлуулж устгасан” гэж ярьдаг юм билээ. Хуулийн байгууллагаар шалгагдаж, нотлогдоогүй ч тухайн үеийн том хэргээс мултрах гэж “Женко” группийн эзэн Х.Баттулга 1.7 тэрбум төгрөг зарсан тухай ч яриа чих дэлсэж л байлаа. “17” гэдэг энэ тоо Х.Баттулгад зохих тоо бишээ.

Баримт-2: “17 тэрбумын хэрэг 200 сая руу уруудсан нь”



Хүргэн ахыгаа мөнхийн Монгол Улсын Ерөнхий сайд байх юм шиг санаж явсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн 17 тэрбум төгрөгийн мөнгөн дүнтэй тендерийн хэрэгт орооцолдсон нь шуугиан тарьж байв. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн эхнэр буюу хамтран амьдрагч Уянгын нэр дээрх нэг сая төгрөгийн дүрмийн сантай “Говь повер” компанид 17 тэрбум төгрөгийн тендер өгснийг тухайн үед сөрөг хүчин байсан МАН-ын гишүүд илчилж байлаа. Эл 17 тэрбум төгрөгийн бичил түүхийг сөхье. Г.Дэнзэн ЗГХЭГ-ын дэд даргаас гадна бүх ард түмний хувьцаа эзэмшдэг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болсон байна. Энэ цагаас эхлэн бүх ард түмний хөрөнгөд хүнийрхүү сэтгэлээр хандаж, болж л өгвөл өөрт ашигтай хувилбарыг сонгон мөнгө босгож эхэлсэн нь нэгдүгээрт, юм үзээгүй залуу хүний алдаа, хоёрдугаарт түүнд итгэл хүлээлгэж энэ том албан тушаалд томилсон АН-ынхны алдаа байв.

Ерөнхий сайдын хүргэн хүү Г.Дэнзэнгийн даварсан авир төрийн томчуудын чихэнд хүрснээр түүнийг ЗГХЭГ-ын дэд даргаас шахан зайлуулах ажиллагаа эхэлсэн гэдэг. Ингээд Н.Алтанхуяг цээжээрээ хамгаалаад үлдээж чадалгүй Г.Дэнзэн ажлаа өгсөн байна. Үүний дараагаар Г.Дэнзэн эхнэр Уянгатайгаа нийлж Монгол Улсын Засгийн газрын эсрэг шүүхэд хандсан баримт бас бий. Улмаар үнэнд гүйцэгдсэн “даварсан” хүргэний 17 тэрбум төгрөгийн хэрэг 200 сая төгрөг рүү уруудаж шийдэгдсэн нь нэг ёсондоо Монгол Улсын хууль мөнгөтэй хүний өмнө сөхөрдөгийг харуулсан тод жишээ болсон юм.

Баримт-3: “17 тэрбум ам.долларын оффшор”



УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын “ачаар” монголчууд оффшортой танилцсан. Хэрвээ тэрбээр “эргийн гаднах” дансандаа нэг сая ам.доллараа мартаагүй бол бид оффшортой яагаад ч танилцаж чадахгүй байсан биз. С.Баярцогтын эл хэрэг Монгол Улсад оффшорын тухай хууль батлагдах хүртэл хүчээ авсан. Бүр болоогүй “Ард түмний онц түр зөвлөл”-өөс “эргийн гаднах” дансанд монголчууд 17 тэрбум ам.доллар хадгалсныг олж тогтоосон байдаг.

“АТОЗ”-ийн гүйцэтгэх захирал Ц.Нарангэрэл “Бид улс төрийн мухардалд орсон, эдийн засгийн хямралтай байгаа. Иймээс улс үндэстнээ аврах эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалах тэмцлийг жирийн иргэд эхлүүлж байна. Бид хоёрдугаар сарын 8-нд Ерөнхийлөгч, УИХ-д шаардлага хүргүүлсэн. Ямар нэгэн хариу өгөөгүй. Мөн судалгаагаар оффшоррт 17 тэрбум ам.доллар байгааг бид олж тогтоосон. Бид хууль цагдаагийн байгууллага, Татварын ерөнхий газар, олон улсын байгууллагатай хамтарч ажиллах санал хүргүүлсэн. Судалгааны баг гарган ажиллаж байна.

Бид зөвхөн оффшорын тухай яриагүй. Олон улсын консерциумаас гаргасан оффшор данстай хүмүүсийн жагсаалтын 49 нь Монголын данс эзэмшигч байна. Гэхдээ манай томоохон улс төрчид өөрсдийн нэрээр бус төлөөний хүмүүсийн нэрээр данс нээсэн. Бид үүнийг нэг бүрчлэн судалж байгаа. Хэрэв Монгол Улсын төр асуудлыг шийдэхгүй бол олон улсын шүүхэд журмынх нь дагуу хандана. Мөн ард түмнээ бидэнтэй нэгдэхийг уриалж байна” хэмээн тухайн үед хэвлэлийн хурал хийх үеэрээ ярьж байлаа. Хэрэв энэ оффшор бүсэд байгаа 17 тэрбум ам.долларыг эх орондоо татаад авчирчихвал Монгол Улсын эдийн засаг нүд ирмэхийн зуурт л босоод ирнэ. Точвхондоо ОУВС-г царай алдахгүй л гэсэн үг.

Баримт-4: “АН-ын нэр дэвшигчийн 17 хуудас материал”



Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга өнөөдөр СЕХ-нд материалаа бүрдүүлж өгчээ. Ерөөлөөр ч гэх үү, ёроолоор ч гэх үү түүний бүрдүүлж өгсөн материал “17” хуудас болчихож. Түүнийг нь АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан бахдалтай нь аргагүй “Бид хуулийн дагуу 17 хуудас материал бүрдүүлж өглөө” хэмээн ярьж байгаа нь монголчуудыг тавлаад ч байгаа юм шиг. “Богино санамжтай ард түмэн шүү” гэж доромжлоод ч байгаа юм шиг санагдсаныг нуух юун. Эсвэл бүр зориудаар нэр дэвшигчээ унагах зорилготой ингэж хэлсэн байж магадгүй гэсэн хардлага төрүүлнэ.

АН-ын нэр дэвшигч Х.Баттулгыг хүн бүр л “17 чингэлэг спиртийн хэрэг”-т орооцолдсоныг нь мэднэ. Гэтэл тэрийг нь тодотгож байгаа юм шигээр “17 хуудас материал” гэж тодотгож ярьж байгаа нь АН-ыг дэмжигч гишүүдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж орхилоо. Нөгөө юу гэдэг билээ, “Зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярьчихлаа” гэдэг шиг юм болчихов уу даа. Нөгөө талаасаа “Гараа сайн бол бариа сайн” гэдэг. АН-ын нэр дэвшигч “Женко” Х.Баттулгын гараа арай барцадттай эхэлчих шиг болох юм. Заавал 17 хуудас материал байдаг нь ч юу вэ дээ. Ядаж 16, 18 байж болоогүй л юм байх даа. “Женко” Х.Баттулгын “17 чингэлэг спиртээс 17 хуудас материал” хүртэл шинэ түүх ийнхүү эхэлж байна. АН-д, “Женко” Х.Баттулгад “17”-гийн тоо үнэндээ л зохидоггүй юм л даа, харамсалтай нь...

С.БУЯН

 

Ардчилсан намтай “17” гэдэг тоо ямар их холбогдоно вэ? Гэхдээ цагаан...

Уншсан: 2735 | Түгээх |
Холбоотой мэдээ
Боловсролгүй удирдагчдын жагсаалтад Монгол Улс эрэмбэлэгдэх үү
2 цаг 27 минутын өмнө
“Монгол Улсын дээд боловсролын тулгамдсан асуудал, гарц, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг болов
6 цаг 55 минутын өмнө
Байнгын хорооны дарга Н.Энхболд БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
6 цаг 59 минутын өмнө
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2017.05.22
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2017.05.22
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 12
Боловсролгүй удирдагчдын жагсаалтад Монгол Улс эрэ...
2 цаг 27 минутын өмнө
“Монгол Улсын дээд боловсролын тулгамдсан асууда...
6 цаг 55 минутын өмнө
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2017.05.22
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуу...
2017.05.22
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.05.22
Алдах эрхгүй сонголтын өмнө
2017.05.20
Хууль дүрэм үйлчилдэггүй нөхдөд төрийн төмөр нүүри...
2017.05.19
Д.Цогтбаатар "Хүний эрхийг хангах парламентын чиг ...
2017.05.19
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуу...
2017.05.19
Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найр...
2017.05.19
Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн...
2017.05.19
Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлг...
2017.05.19
Монгол Улс Залуучуудын хөгжлийг дэмжих бие даасан ...
2017.05.19
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг эцэ...
2017.05.19
С.Ганбаатарыг “харвасан” сум нь О.Баасанхүү, н...
2017.05.18
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2017.05.18
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуу...
2017.05.18
Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо хуралдлаа
2017.05.18
Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найру...
2017.05.18
УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх...
2017.05.18
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн ...
2017.05.18
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэл...
2017.05.18
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэ...
2017.05.18
“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэ...
2017.05.18
Засгийн газрын ээлжит хуралдаан болно
2017.05.17
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2017.05.17
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2017.05.17
БОХХААБХ-ны хуралдаанаар Байгаль орчны төлөв байдл...
2017.05.17
Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжл...
2017.05.17
УИХ-ын Тамгын газар хуулиар хүлээсэн чиг үүргээ ха...
2017.05.17
УИХ-ын дарга З.Энхболд “Залуу техникчдийн ордон...
2014.02.05
М.Энхболд: Иргэдийнхээ итгэлийг дааж, бүх хүч чадл...
2016.06.30
ЗГХЭГ-ын дэд дарга, агентлагийн даргын үүргийг түр...
2016.08.19
УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны тов
2016.09.08
Нийгмийн даатгал төлөгдсөн эсэхийг интернэтээр шал...
2011.12.13
Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын Филадельфи хотод з...
2016.09.26
Шадар сайд У.Хүрэлсүх нарын албаны хүмүүс говийн а...
2016.10.14
Засаг ноён Замбараагүй самбардана
2016.06.13
УИХ-ын дарга З.Энхболдын Конрад Аденауерийн сан дэ...
2015.03.18
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн ...
2013.01.21
Хүчит зааны охин дэд сайдын суудалд тухлав
2012.10.08
Засгийн газрын ээлжит хуралдаан болно
2016.12.14
М.Энхболд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд ...
2017.01.19
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд дүн та...
2017.03.07
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Нийтийн халуун усны үйлчилгээ явуулдаг цэгүүдэд ат...
2013.05.20
Р.Амаржаргал Ч.Сайханбилэгийг огцруулах саналаасаа...
2016.01.20
Ж.Энхбаяр: Улс орныг ийм байдалд оруулсан нам, улс...
2017.05.05
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Ерөнхий сайд Ч.Сайханби...
2015.12.19
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэ...
2015.11.27
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно
2015.11.23
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНФУ-ын Ерөн...
2015.11.20
УИХ-ын дарга М.Энхболдын үр дүнтэй айлчлал
2017.04.05
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болно
2015.11.16
УИХ-ын даргын санаачилсан төсөл өгөөжтэй байгааг м...
2013.06.21
УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны тов
2016.08.03
"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэ...
2016.07.01
Хилийн 0108 дугаар ангид Цэргийн гавьяаны одон хүр...
2016.08.01
МАХН-ын даргын "Гоншигнол"
2017.05.04
Ази, Европ түмний чуулган амжилттай зохиогдлоо
2016.07.08
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011