Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
"Мэтгэлцээн бол улс төрийн соёлын илэрхийлэл юм"
2017.05.12
Сар хүрэхгүй хугацааны дараа монголчууд Төрийн тэргүүнээ сонгох эрхээ эдэлнэ. Иргэдийн сонгох, мэдэх эрхэнд туслах зорилгоор ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дунд мэтгэлцээн явуулах эсэх нь зөв зүйтэй юү. Үүний ач холбогдол юундаа байна вэ. Бид энэ сэдвээр нийгмийн төлөөллүүдийн байр суурийг сонслоо.
 


МЭТГЭЛЦЭЭНИЙ АЧ ХОЛБОГДОЛ ИХ

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат: -Нэр дэвшигчид угаасаа мэтгэлцээн зохион байгуулах ёстой. Тиймээс хийх ажлаа хийх л хэрэгтэй. Мэдээж мэтгэлцээний ач холбогдол их. Тухайн хүн өөрийгөө ард иргэдэд илүү сайн таниулахын тулд мэтгэлцээнд ордог. Хүмүүсийн сонирхсон асуултад нэр дэвшигчид хэрхэн хариулж байгааг иргэд хараад хэн нь хэн бэ гэдгийг ойлгоно.
 
МЭТГЭЛЦЭЭН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: -Мэтгэлцээн бол зайлшгүй хэрэгтэй арга хэлбэр. Ард түмэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хүмүүсийн үзэл бодол, үг яриатай шууд танилцах индэр болдог. Үүний үр дүнд олон нийт сонголтоо хийх нь илүү бодитой болох болов уу. Олон улсын практикаас харахад хэд хэдэн удаа мэтгэлцээнд оролцдог. Манай хувьд цаг хугацааны боломжоо ашиглаад хоёроос доошгүй удаа мэтгэлцэхэд болохгүй гэх газаргүй санагдаж байна.
 
УЛС ТӨРИЙН СОЁЛЫН ИЛЭРХИЙЛЭЛ ЮМ 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: -Манай улсын төдийгүй олон улсын жишигт  Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө мэтгэлцээн явуулах нь улс төрийн соёлын илэрхийлэл болдог. Тухайн намаас нэр дэвшигч өөрийн баримтлах бодлого чиглэл, хөтөлбөрөө танилцуулахаас гадна нийгэмд тулгамдаж байгаа асуудлын талаар байр сууриа нээлттэй ярилцах нь сонгогчдод сонголтоо хийхэд дөхөм болох талтай. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жишгээс харахад сурталчилгааны  хугацаа дуусахаас 2-3 өдрийн өмнө өрсөлдөгч талууд мэтгэлцээнд ордог. Нийтлэг энэ зарчмаараа нэг л удаа мэтгэлцэх нь зөв байх. Сонгуулийн сурталчилгааны хугацаа богино болохоор нэр дэвшигчид олон дахин уулзаж мэтгэлцээд байх цаг ч хомс байх болов уу.
 
МЭТГЭЛЦЭЭНИЙГ ХЭД ХЭДЭН УДАА ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ 

УИХ-ын гишүүн Л.БОЛД:  -Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дунд мэтгэлцээн зохион байгуулах нь хамгийн зөв зүйл. Нэр дэвшигчдийн хийж, хэрэгжүүлэх гол ажлуудынх нь чиглэлд нэг биш хэд хэдэн удаа мэтгэлцүүлэх хэрэгтэй.  УИХ-д суудалтай намууд Ерөнхийчлөгчид нэр дэвшүүлэх хүнээ сонгох тэр үе хүртэл мэтгэлцээн зохион байгуулах ёстой гэж боддог. Улсынхаа төрийн тэргүүнийг сонгох  нь хариуцлага. Тиймээс нэр дэвшигчид ямар үзэл бодолтой явдаг, хэрэв Ерөнхийлөгч болбол ямар бодлого барьж, юу хийж хэрэгжүүлэх, түүнээс цаашид юу хүлээх үү  зэрэгт хүн бүр тодорхой ойлголттой болсноор сонголтоо зөв хийнэ. Түүнээс биш маш нууцлаг, хэн нь хэн бэ гэдгийг  мэдэж амжилгүйгээр шууд сонголт хийх нь буруу.
 

ИРГЭД СОНГОЛТОО ЗӨВ ХИЙХИЙН ТУЛД ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭНИЙГ ШААРДАХ ЭРХТЭЙ

Улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэг: -Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дунд мэтгэлцээн зохион байгуулах нь маш их ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчдээс хэнийг нь сонгохоо мэдэхгүй, шийдэж чадаагүй сонгогчдод сонголтоо хийх боломжийг олгодог.  Анх 1960 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид халз мэтгэлцээн зохион байгуулж байсан. Хэдхэн хоногийн өмнө болсон БНСУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч гэхэд зургаан удаа халз мэтгэлцээн зохион байгууллаа шүү дээ. Сонгуульд нэр дэвшигчид бодлогоор өрсөлддөг, өөрөөр хэлбэл, сонгууль гэдэг нь бодлогын өрсөлдөөн. Халз мэтгэлцээний үед нэр дэвшигчид ямар бодлого барих гэж байгааг ард иргэд ойлгож, тухайн хүний талаар ч маш сайн мэдээлэлтэй болдог. Манай улс анх 1993 онд П.Очирбат, Л.Түдэв гуай хоёр халз мэтгэлцээнд орж байсан. Гэхдээ манайд сонгодог утгаараа халз мэтгэлцээн болж байгаагүй. Ярилцлагын хэлбэрээр өрнөдөг. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид ч гэсэн заавал мэтгэлцээн зохион байгуулах хэрэгтэй. Учир нь, сонгуулийн сурталчилгааны хугацаа богино байгаа. Нэр дэвшигчдэд бүх аймаг, сумаа тойроод сурталчилгаа хийх боломж бага. Тиймээс нэгээс хоёр удаа мэтгэлцээн зохион байгуулах боломжтой. Эхний удаа эдийн засгийн талаар мэтгэлцлээ гэхэд хоёр дахь нь гадаад бодлогын талаар ч юм уу. Ямар ч гэсэн мэтгэлцээн зохион байгуулах хэрэгтэй, иргэд ч сонголтоо хийхийн тулд үүнийг шаардах эрхтэй.
хэн, юу хийхийг мэдэх боломжтой

АШУИС-ийн V дамжааны оюутан Б.Жамбал: -Олонх хүн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай ярьж байна. Оюутан бид ч мөн адил Монгол Улсын төрийн тэргүүн хэн байх ёстой вэ гэдэгт анхаарал хандуулж, санал бодлоо хуваалцдаг. Ер нь үеийн залуустайгаа ярилцаж байхад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл тун бүрхэг байдаг нь анзаарагддаг. Тиймээс нэр дэвшигчид өөрийн тухай болон мөрийн хөтөлбөрийнхөө талаар  сайн ярьж, хэлдэг байгаасай. Ялангуяа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид ард түмнийхээ өмнө ил гарч хоорондоо мэтгэлцэх мэтгэлцээний нэвтрүүлэгт оролцох хэрэгтэй. Мэтгэлцсэнээр тухайн хүнийг хэн бэ, юу хийх вэ гэдгийг мэдэж авах бүрэн боломжтой. Төрийн тэргүүнийг сонгох сонгуулийг би сорилт гэж хүлээж авдаг. Энэ сорилтыг давсан хүн л төрийн тэргүүн болох ёстой.
 
ӨРСӨЛДӨГЧИД АРД ТҮМНИЙХЭЭ ӨМНӨ ИЛ ГАРЧ ХИЙХ АЖЛАА ТАНИЛЦУУЛААСАЙ

Хувиараа хөдөлмөр эрхлэгч Б.Алтанхуяг: -Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох хариуцлагатай мөч удахгүй тохионо. Тиймээс бид итгэл, сэтгэл дааж ихийг хийж бүтээх хүнийг төрийн тэргүүнээрээ сонгох учиртай. Гэтэл яг үнэнийг хэлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй хүмүүсийн талаарх мэдээлэл ард түмний дунд маш дутмаг. Энэ мэдээллийг ил болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид зурагтаар нүүр нүүрээ харан мэтгэлцэх нь ард түмнийхээ өмнө хийхээр төлөвлөсөн ажлаа тайлагнах нь чухал. Өөрөөр хэлбэл, ямар ч өнгө, будаггүйгээр ард түмнийхээ төлөө хийх ажлаа яриасай гэж хүсч байна.

Эх сурвалж: Монголын Үнэн сонин
 

Сар хүрэхгүй хугацааны дараа монголчууд Төрийн тэргүүнээ сонгох эрхээ эдэлнэ.

Уншсан: 2094 | Түгээх |
Холбоотой мэдээ
Хоёр хөршийн ерөнхийлөгч хоёул докторын зэрэгтэй
1 цаг 9 минутын өмнө
Шууд хамаарал
2 цаг 11 минутын өмнө
34 орны төлөөлөгчид шударга ёс, тогтвортой байдлын асуудлаар чуулна
3 цаг 11 минутын өмнө
ГОЛОГДСОН ЕРӨНХИЙЛӨГЧ
4 цагийн өмнө
Төрийн тэргүүнд боловсрол чухал уу?
2017.05.22
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 2
Хоёр хөршийн ерөнхийлөгч хоёул докторын зэрэгтэй
1 цаг 9 минутын өмнө
Шууд хамаарал
2 цаг 11 минутын өмнө
34 орны төлөөлөгчид шударга ёс, тогтвортой байдлын...
3 цаг 11 минутын өмнө
ГОЛОГДСОН ЕРӨНХИЙЛӨГЧ
4 цагийн өмнө
Төрийн тэргүүнд боловсрол чухал уу?
2017.05.22
Үндэсний хүчирхэг байдлыг хангахад боловсролын төв...
2017.05.22
Д.Хаянхярваа: "Хар тамхины хэрэгт холбогдож байгаа...
2017.05.20
М.Нара Ч.Ану нар нэгдэж, нэр дэвшигчдийн маскийг х...
2017.05.19
МАН-ыг бутаргах О.Магнайгийн санаархал талаар боло...
2017.05.18
Ерөнхийлөгчид нэр дэвшигчид бодлогоор өрсөлдөж, мэ...
2017.05.18
Х.Тэмүүжин: Төрийн тэргүүн бол эв нэгдлийн баталга...
2017.05.16
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энх...
2017.05.14
Монгол Ардын Намаас уриалга гаргалаа
2017.05.12
"Мэтгэлцээн бол улс төрийн соёлын илэрхийлэл юм"
2017.05.12
М.Энхсайхан: Хүүхдийн мөнгийг амлахыг нь мань мэт,...
2017.05.12
М.Энхболд: Төр хүчтэй байхын үндэс нь эв нэгдэл юм...
2017.05.02
Бид зүтгэнэ, Хамтдаа хөгжинө -1
2016.06.13
“Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын...
2014.11.04
МХЕГ-аас сэрэмжлүүлж байна
2014.05.09
“Төмөр хүн-3” кинонд монгол бичгийг хүндэтгэлг...
2013.07.22
Монгол залуу Эффлийн цамхагийн өмнө бүжиглэж буй б...
2013.07.08
Оросын баатар эрэлхэг зоригтой Монгол хүү
2013.06.24
Паркийн "Сансарын хөлөг" тоглоомын гинж тасарчээ
2013.06.12
“Витафит"-тай холбоотой гомдол үргэлжилсээр байх...
2013.05.24
Монголын эрдэмтэн залуу Нобелийн шагнал хүртэх нь...
2013.05.15
“Боинг 767-300ER” онгоцоо хүлээн авлаа
2013.05.15
Жүжигчин Батцэцэгтээ төрсөн өдрийн мэнд хүргэе
2013.05.10
30 давхар аварга морин хууран цогцолбор 2015 онд б...
2013.05.09
Г.Ганхуяг 230 метрийн өндөрөөс үсэрчээ
2013.05.08
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд гэнэтийн ш...
2013.05.08
TV ZONE сэтгүүлийн шинэ дугаарт...
2011.11.18
Монгол Ардын Намаас уриалга гаргалаа
2017.05.12
"Мэтгэлцээн бол улс төрийн соёлын илэрхийлэл юм"
2017.05.12
МАН-ыг бутаргах О.Магнайгийн санаархал талаар боло...
2017.05.18
Монгол залуу Эффлийн цамхагийн өмнө бүжиглэж буй б...
2013.07.08
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энх...
2017.05.14
Ерөнхийлөгчид нэр дэвшигчид бодлогоор өрсөлдөж, мэ...
2017.05.18
TV ZONE-ий шинэ дугаар уншигч танд цоо шинэ дүр тө...
2011.10.08
TV ZONE сэтгүүлийн 171 дэх дугаар таны гарт...
2011.08.19
М.Нара Ч.Ану нар нэгдэж, нэр дэвшигчдийн маскийг х...
2017.05.19
TV ZONE сэтгүүлийн шинэ дугаар уншигч таны гар дээ...
2011.10.01
М.Энхсайхан: Хүүхдийн мөнгийг амлахыг нь мань мэт,...
2017.05.12
7 хоног тутмын шилдэг сэтгүүл TV ZONE-ий шинэхэн д...
2011.09.03
TV ZONE шинэ дугаартаа “Торго” салоны загвар ө...
2011.07.09
TV Zone сэтгүүл энэ удаа загварын ертөнцийн тайзна...
2011.07.02
Д.Хаянхярваа: "Хар тамхины хэрэгт холбогдож байгаа...
2017.05.20
TV Zone сэтгүүлийн шинэ дугаарын нүүр хуудсыг иж б...
2011.06.25
Шинэ цасны хамт танд ихэр сэтгүүлийнхээ шинэ дуга...
2011.10.22
Аз жаргалын тухай ойлголт
2011.11.11
Гэр бүлийн гишүүн бүрт зориулсан TV ZONE сэтгүүлий...
2011.07.23
Бид зүтгэнэ, Хамтдаа хөгжинө -1
2016.06.13
Х.Тэмүүжин: Төрийн тэргүүн бол эв нэгдлийн баталга...
2017.05.16
“Шинэ жилийн баяр” ойртсоор...
2011.12.19
Хичээлийн шинэ жилийн баярт энэ өдрүүдэд TV ZONE с...
2011.08.30
12 дугаар сарын 29-нийг амралтын өдөр болголоо
2011.12.24
Мөрөөдлийн хотхны ирээдүйн одод
2012.01.02
М.Энхболд: Төр хүчтэй байхын үндэс нь эв нэгдэл юм...
2017.05.02
Камертоны Ганаа “Жигүүр гранд”-ын Д.Баттөрийн ...
2011.08.31
“To be or not to be” театрчилсан реалити шоуны...
2012.01.07
Үргэлж шинэ бүхний илэрхийлэл байхыг эрмэлздэг TV ...
2011.11.05
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011