Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“Нэг бүс, нэг зам"
2017.05.15
Бээжин хотноо болж буй “Нэг бүс, нэг зам” олон улсын хамтын ажиллагааны уулзалтад БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож байна. Уулзалтад ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган тэргүүтэй 29 орны төр, засгийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, ОУВС-гийн захирал Кристин Лагард, Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким зэрэг олон улсын 70 гаруй байгууллагын өндөр дээд албан тушаалтан, 130 улсын 1500 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

Уулзалтын хүрээнд хоёр улсын дэд бүтэц, худалдааны гол хөтөлбөр болох “Талын зам”, “Нэг бүс, нэг зам” санаачлагын уялдаа холбоог хангаж, хөгжүүлэх чиглэлийн хэд, хэдэн чухал санамж бичигт гарын үсэг зурсан байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат айлчлалынхаа хүрээнд өмнө нь ярьж байсан хоёр талын санаачлагыг уялдуулах, талуудын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаарх тохиролцоог албан ёсоор баталгаажуулжээ. 2013 оны есдүгээр сард Хятадын дарга Си Зиньпиний санаачлагаар Евро-Азийн их газрын зүүн тал буюу Ази-Номхон далайн эдийн засгийн бүс нутгаас эхлээд, баруун талаараа Европын эдийн засгийн бүсийг хамрах XXI зууны “Торгоны зам”-ын эдийн засаг, далайн бүсийн илэрхийлэл болсон төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм.



БНХАУ-ын тогтвортой хөгжлийн стратегийн үндсэн хэсэг хэмээдэг “Нэг бүс, нэг зам” санаачлага нь дотоодын хэд, хэдэн шаардлагын хүрээнд бий болжээ. Тухайлбал, 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас үүдэн бий болсон бүс нутгийн эдийн засгийн тэнцвэргүй байдлыг тогтворжуулах, тус улс дахь капиталын болон үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал, дэд бүтцийн технологи зэргийг гадаад зах зээлд нийлүүлэх гарц бий болгох зорилготой юм байна. БНХАУ-ын хувьд шинэ зах зээл, хөрөнгө оруулалтын орон зайг бий болгож, бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд түгээх эрмэлзлийн хүрээнд энэхүү төслийг эхлүүлсэн хэмээн тодорхойлох шинжээчид ч мөн байдаг юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын анх удаа оролцож буй уг чуулганаар хоёр талын санаачлагын хэрэгжилтийг түргэсгэх, оролцогч талын хамтарсан баримт бичиг байгуулах зэрэг чухал үйл явц өрнөжээ. Мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Хятад-Монголын хил дамнасан эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий уг санаачлагыг хооронд нь уялдуулах чиглэлд бодитой ахиц гарах талаар голчлон хэлэлцэхээр болсон байна.

Бүс нутгийн дэд бүтцийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж, худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой уг санаачлагыг уялдуулж өгснөөр хэрэгжилтийг түргэсгэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж. Ази, Африк болон Европыг дэд бүтцийн хөрөнгө оруулалтаар дамжуулан таван чиглэлд холбох төлөвлөгөөтэй уг төсөл нь олон улсын тээвэр, хот, боомтыг холбож, эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон коридорыг бий болгох чухал ач холбогдолтой гэдгийг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Хятад улс уг төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш санаачлагад нэгдсэн улс оронд 50 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийж, эдийн засаг, хамтын ажиллагааны 56 бүсийг байгуулж, 1.1 тэрбум ам.долларын татварын орлого олж, дотооддоо 180 мянган ажлын байрыг бий болгожээ.



Түүнчлэн энэ оны эхний улиралд Хятадын томоохон компаниуд 61 улс оронтой аутсорсингийн гэрээ байгуулж, өнгөрсөн улиралд ийм хэлбэрийн төслөөс олсон орлого нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.7 хувиар нэмэгдэж, 14.39 тэрбум ам.долларт хүрсэн гэсэн тоо баримт байгаа юм. Мөн энэ оны нэгдүгээр улиралд дотоодын компаниуд 43 улс, бүсийн санхүүгийн бус салбарт 2.95 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүнээс гадна Хятадын зүүн хэсгийг Лондонтой холбосон ачааны галт тэрэг явж эхэлсэн нь экспортын өсөлтийг түргэсгэх бодитой үйл ажиллагааны нэг хэлбэр юм. Хэрэгжүүлэгч орны зүгээс уг санаачлагад уялдан нэгдэхийг олон улсад уриалж байгаа бөгөөд санаачлагын зам дагуу орнуудын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг ахиулж, түншийн харилцаа, соёл хүмүүнлэгийн солилцоог нэмэгдүүлэн, тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхийг түргэсгэх боломжтой гэдгийг илэрхийлж байгаа аж.

Олон улсын зарим шинжээчдийн хувьд тогтвортой хөгжлийг чухалчилсан энэхүү санаачлага нь тус улсын хөрш орнууддаа туслан дэмжих "Баянхөрш" бодлогын нэгэн тусгал хэмээн тодорхойлж байна. Ази, Европыг холбох дэд бүтцийн зангилаа хэмээдэг Монгол Улсын хувьд эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг эрэлхийлэн хоёр тивийг холбох “Торгоны зам”, “Талын зам” төсөл, гурван улсын “Эдийн засгийн коридор” хөтөлбөрт идэвхтэй оролцож байна. Хятад, Орос, Монголын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асар том орон зай, боломж бий. Хятадын талаас энэхүү санаачлагын хүрээнд Хятад, Монгол, Оросын эдийн засгийн дамжуулан өнгөрүүлэх бүс байгуулах саналыг дэвшүүлж байгаа юм. Эдийн засгийн дамжуулан өнгөрүүлэх бүс байгуулах гэдэг нь ”Нэг бүс-нэг зам” хэмээж буй “Торгоны зам”-ын эдийн засгийн бүсийг, Монголын “Талын зам” болон Оросын Транс Евразийн дамжуулан өнгөрүүлэх бүс байгуулах төлөвлөгөөтэй уялдуулан холбох үйл явдал юм.

Эх сурвалж: "Монголын Үнэн" сонин

Бээжин хотноо болж буй “Нэг бүс, нэг зам” олон улсын хамтын ажиллага...

Уншсан: 172 | Түгээх |
Холбоотой мэдээ
"Айтүүлс” –ийн арилжаа амжилттай эхэллээ
2017.11.16
Сайд Д.Сумъяабазар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2017.11.08
220 гаруй мянган тонн үр тариа хураан авчээ
2017.11.02
Мэдээллийн технологийн анхны ХК-аас хувьцаа эзэмших эрх нээгдлээ
2017.10.30
Удирдах ажилтны үндэсний дээд чуулга уулзалт маргааш болно
2017.10.26
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
"Айтүүлс” –ийн арилжаа амжилттай эхэллээ
2017.11.16
Сайд Д.Сумъяабазар Канадын Элчин сайдыг хүлээн авч...
2017.11.08
220 гаруй мянган тонн үр тариа хураан авчээ
2017.11.02
Мэдээллийн технологийн анхны ХК-аас хувьцаа эзэмши...
2017.10.30
Удирдах ажилтны үндэсний дээд чуулга уулзалт марга...
2017.10.26
“Оргил рашаан сувилал” төрийн өмчит компанийг ...
2017.10.17
ХАА-н мэргэжлийн холбоод “Шинэ хөдөө” төслийг ...
2017.10.04
Газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн нөөц бүрдү...
2017.10.03
Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг УИХ-ын Б...
2017.09.27
Аялал жуулчлалын төслүүд хэрэгжүүлнэ
2017.09.20
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг илүү боловср...
2017.09.20
Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу орчим дахь тусг...
2017.09.13
Монголд угсарсан ачааны вагоноор 30 мянган тонн нү...
2017.09.11
Түүхий нефьтийн тээвэрлэлт валютын урсгалыг нэмэгд...
2017.08.25
Эхний ээлжинд дотоодын үйлдвэрлэгчдийн улаанбуудай...
2017.08.24
Ургацын урьдчилсан балансыг танилцууллаа
2017.08.24
Ерөнхий сайд нүүрсний экспортын талаар санал солил...
2017.08.24
Эдийн засагчид ямар хэрэгтэй вэ
2017.08.22
Хөшигийн хөндийн нисэх буудал ажиллаж эхлэхэд 35 с...
2017.08.18
Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх төсөлд Монгол Улс ...
2017.08.16
ББСБ-ууд хулгай, дээрэмд өртөх нь ихэсжээ
2017.08.03
“Монголын цахилгаан холбоо” компанийн 40 хувий...
2017.07.19
Дизелийн түлш, автобензиний борлуулалтын үнэ нэмэг...
2017.07.19
Түймэр унтраахад оролцож байгаа иргэдэд урамшуулал...
2017.07.17
Өр тэглэх амлалт долларын ханшийг өсгөв
2017.07.06
Монгол Улсын хилийн боомтын ажиллах цагийн хуваарь...
2017.07.06
Монгол Улсын хилийн боомтын ажиллах цагийн хуваарь...
2017.07.04
Өвлийн бэлтгэлийг есдүгээр сарын 1-ний дотор дуусг...
2017.06.28
Эрчим хүчний салбарт 42 сая ам.доллар зарцуулна
2017.06.28
“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг УИХ-тай з...
2017.06.28
Өр тэглэх амлалт долларын ханшийг өсгөв
2017.07.06
ОУВС-гийн хөтөлбөр буюу мөнгөний чимээ
2017.05.26
“Приус” зэрэг зарим автомашины онцгой албан та...
2017.06.12
Эдийн засагч Б.Баттөмөр: АНУ-ын зээлжих эрхийн зэр...
2011.08.09
Хятадын төв банкны чанаргүй зээл 10-20 хувьд хүрч...
2012.09.15
ХАА-н мэргэжлийн холбоод “Шинэ хөдөө” төслийг ...
2017.10.04
Газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн нөөц бүрдү...
2017.10.03
Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг УИХ-ын Б...
2017.09.27
Түүхий нефьтийн тээвэрлэлт валютын урсгалыг нэмэгд...
2017.08.25
Мэдээллийн технологийн анхны ХК-аас хувьцаа эзэмши...
2017.10.30
220 гаруй мянган тонн үр тариа хураан авчээ
2017.11.02
“Оргил рашаан сувилал” төрийн өмчит компанийг ...
2017.10.17
Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу орчим дахь тусг...
2017.09.13
Эхний ээлжинд дотоодын үйлдвэрлэгчдийн улаанбуудай...
2017.08.24
Аялал жуулчлалын төслүүд хэрэгжүүлнэ
2017.09.20
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг илүү боловср...
2017.09.20
Удирдах ажилтны үндэсний дээд чуулга уулзалт марга...
2017.10.26
Ургацын урьдчилсан балансыг танилцууллаа
2017.08.24
Сайд Д.Сумъяабазар Канадын Элчин сайдыг хүлээн авч...
2017.11.08
Монголд угсарсан ачааны вагоноор 30 мянган тонн нү...
2017.09.11
Эдийн засагчид ямар хэрэгтэй вэ
2017.08.22
Ерөнхий сайд нүүрсний экспортын талаар санал солил...
2017.08.24
Хөшигийн хөндийн нисэх буудал ажиллаж эхлэхэд 35 с...
2017.08.18
Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх төсөлд Монгол Улс ...
2017.08.16
"Айтүүлс” –ийн арилжаа амжилттай эхэллээ
2017.11.16
Наадмын сургаар хонь, ямааны үнэ эрс өслөө
2013.07.01
ББСБ-ууд хулгай, дээрэмд өртөх нь ихэсжээ
2017.08.03
Идлэг шонхор барихаар гадныхан монголд отогложээ
2012.09.04
Уул уурхайн олборлолт аж үйлдвэрийн өсөлтөд нөлөөл...
2012.08.04
Манай улсын мал сүргийн тоо 45 сая давжээ
2014.01.02
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011