Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“БҮС БА ЗАМ”-ЫГ БОЛОМЖ БОЛГООД АТГАХ УУ, ШОРОО БОЛГООД АСГАХ УУ?
2017.05.16
Хугацаа богино, хүү өндөртэй бондуудыг АН засагласан он жилүүдэд Монгол Улс олныг босгожээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн мэдэгдсэнээр өнгөрсөн 4 жилд нийтдээ 7.2 тэрбум ам.доллартай тэнцэх мөнгө босгосны ихэнх нь бизнесийн зээл байсан аж. Харин энэ мөнгөөр юу хийсэн нь түүнээс ч дутахгүй сонирхолтой, бас харамсалтай. Хотын гудамжинд цэцэг тарих, эсвэл зайрмагны үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх зэргээр 7.2 тэрбум ам.долларын багагүй хэсгийг гарын салаагаар урсгасан тухай баримт бий. Гэхдээ энэ бол өнгөрсөн зүйл. АН-ын өр, МАН-ын өр гэж тусдаа байдаггүй. Монгол Улс л төлөх ёстой учраас авсан мөнгөө, тавьсан өрөө хэрхэн дарах тухай бодох цаг нь өнөөдөр юм. Ямар боловч хугацаа нь тулчихсан байсан Хөгжлийн банкны 580 ам.доллартай тэнцэх евро бондын өрийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар төлөөд байна. Илүү уян хатан нөхцөлтэй, бага хүүтэй, урт хугацаатай бондоор сольсон энэ өр бол Монгол Улсын төлөх ёстой мөнгөний ердөө багахан хэсэг нь. 2018 он гаруут л бид “Чингис” бондын болон бусад зээлийнхээ төлбөрийг хийх ёстой. Тэр үед харин яах вэ?

Нэгэнт л авчихсан мөнгийг буцааж төлөх нь зүй ёсны үүрэг. Хэрэв төлөхгүй бол Монгол Улс дефолт зарлах аюул ойрхон байна. Иймээс ч эрх баригчид ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах сонголтыг хийгээд байгаа билээ. Удахгүй ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаж, Монгол Улсад хөтөлбөр хэрэгжүүлэх эсэх шийдвэрээ эцэслэн гаргах юм. Хэрэв энэ хөтөлбөрт хамрагдвал 4.4 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний валютын урсгал Монгол руу чиглэх урьдчилсан тооцоо бий. Японы Засгийн газраас авах бага хүүтэй, урт хугацаатай 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл бол үүний нэг нь. Мөн БНХАУ-тай байгуулах зээлийн шугамын асуудал ч багтаж байгаа билээ. Энэ бүгд бол ОУВС-тай тохиролцоонд хүрсэн нөхцөлд хэрэгжих ёстой хөтөлбөрүүд. Тиймээс л Засгийн газар ОУВС-тай хөтөлбөр тохирч чадах уу гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байна. Тэгвэл энэ талаархи нааштай шийдвэрүүд өнгөрсөн өдрүүдэд гарчээ.

БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар Бээжин хотноо болсон “Бүс ба зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалтад оролцсон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагардтай ажил хэргийн уулзалт хийсэн байна. Түүнчлэн энэ сарын 24-нд ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаж Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг хэлэлцэх тов гарлаа. Үүнээс гадна Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхах үеэр Хятадын тал Монгол Улсад тулгараад буй эдийн засгийн түр зуурын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн нь эдийн засагт ирж буй ойрын үеийн хамгийн эерэг мэдээ байлаа.



Эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд эхний ээлжинд БНХАУ-ын олгосон нэг тэрбум долларын зээлийн Хятадын талын хариуцах санхүүжилтийн харьцаа 85 хувь байсныг 95 хувьд хүргэхээр шийдвэрлэснээ Си Зиньпин дарга мэдэгджээ. Мөн БНХАУ-ын Ардын банк Монголбанк хооронд байгуулсан своп хэлэлцээрийн хугацааг сунгахаар тохирсон байна. Энэ удаа БНХАУ-аас Монгол Улсад 350 сая юанийн буцалтгүй тусламж олгож байгаа, мөн ирэх гурван жилд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ Хятадын тал илэрхийлжээ. Эд бол яах аргагүй Монголын эдийн засагт ирж буй эерэг мэдээ, хөрөнгө оруулагчдад очиж байгаа сайн мессеж юм.

Тэгвэл, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д айлчлахдаа зэрэгцэн энд, Монголд “Хятадаас гуйлга гуйхаар явлаа” гэх өнгөц дүгнэлт бүхий хоосон шүүмжлэлүүд газар авсан. Харин бодит байдал дээр Ерөнхий сайдын айлчлал хоёр үндсэн зорилготой байсныг энд зориуд тодотгоё. Эхнийх нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай хийсэн албан ёсны хэлэлцээ юм. Хоёр тал хамтран ажиллах боломжтой томоохон төслүүдийн талаар санал солилцсон уг хэлэлцээний дараа 21 баримт бичигт холбогдох албаны хүмүүс гарын үсэг зурж баталгаажуулсан нь эдийн засагт авчирч буй эерэг мэдээ яах аргагүй мөн. Тэгвэл нөгөөх нь “Бүс ба зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалт байлаа.



БНХАУ-ын дарга Си Зиньпин энэ чуулга уулзалтын талаар “Мянга мянган км зайнаас, хэдэн зууны тэртээгээс торгоны зам энх тайван, нээлттэй байдал, нийтийн оролцоог бий болгож, харилцан ашигтай хамтран ажиллах нөхцлийг бүрдүүллээ. Торгоны зам хүн төрөлхтний соёл иргэншилд аугаа хувь нэмэр оруулсан” гэж тодотгож байв. Харамсалтай нь дэлхийн 30 гаруй улсын төр засгийн тэргүүн нар, мөн НҮБ, Дэлхийн банк, ОУВС-гийн удирдлагууд оролцсон энэхүү чуулганы талаар дээр өгүүлсэнчлэн Монголд бол арай өөр “Ерөнхий сайд Хятадаас гуйлга гуйж явна” гэх утгатай л үгс л сонсогдож байсан юм.

Эдийн засагчид, судлаачдын хэлж буйгаар Хятадын дарга Си Зиньпиний “Бүс ба зам” санаачилга бол Монгол Улс заавал оролцох ёстой том төсөл аж. Энэхүү төсөлд Монгол Улс ажиглагчаар бус хамтрагчаар оролцох нь эдийн засгийн хувьд асар том давуу талыг манай улсад авчрах ажээ. Үүнээс ганцхан жишээ дурдахад, төмөр замын ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх боломж юм. “Нарийн царигтай төмөр замаар танк орж ирээд...” гэх үлгэрийг хойш тавиад Монгол Улс өөрөө ОХУ, БНХАУ-ын тээврийн гол, хамгийн дөт зам гэдгийг эдийн засгийн агуулгаар нь харах ёстой юм. Өөрөөр хэлбэл, ОХУ, БНХАУ гэсэн бидний мөнхийн хоёр хөршийн холбогдох хамгийн дөт зам нь Монгол. Гэвч ачаа тээврийн ихэнх нь Монголыг тойрч, Манжуур, Казахстанаар дамжин явсаар байгаа нь өнөөдрийн бодит үнэн. Үүнийг дагаад гурван улсын хооронд зорчиж буй ачаа, тээврийн хэмжээ ч төдийлөн өсөхгүй байгаа юм. Ганцхан баримт дурдахад, Монголын транзит тээвэр нь Европ-Хятадын хоорондох Манжуурын замаас 1135 км, Казахстаны замаас 1600 км-ээр богино. Гэвч 2016 онд Казахстанаар дамжуулан 1700 чингэлэг, Манжуураар дамжуулан 1200 чингэлэг ачаа тээвэрлэсэн бол Монголоор ердөө 170 чингэлэг галт тэрэг явсан гэсэн статистик тоо баримт байдаг. Иймээс энэ тоог өсгөх, Монголд үлдэх ашгийг нэмэгдүүлэх, хамгийн гол нь дөт замыг нээх боломж нь “Бүс ба зам” санаачилга юм. Хоёр том гүрний дунд орших Монгол Улс хоёр хөршөө төдийгүй Ази, Европыг холбох хамгийн дөт зам учраас “Бүс ба зам” төслийн хүрээнд бий болох “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь эдийн засгийн агуулга талаасаа Монголд л хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, “Бүс ба зам”-ыг боломж болгоод атгах уу, шороо болгоод асгах уу?!

Х.ТЭРГЭЛ

Хугацаа богино, хүү өндөртэй бондуудыг АН засагласан он жилүүдэд Монгол Улс олны...

Уншсан: 500 | Түгээх |
Холбоотой мэдээ
ОУВС-гийн хөтөлбөр буюу мөнгөний чимээ
2017.05.26
Агаарын харилцааг хөгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурав
2017.05.26
Боломж, эрсдэлийн дэнсэн дээр
2017.05.26
Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөр батлагдлаа
2017.05.25
Сүхбаатар аймаг 2012-2016 онд 8 тэрбум гаруй төгрөгийн зөрчил, дутагдал гаргажээ
2017.05.25
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
ОУВС-гийн хөтөлбөр буюу мөнгөний чимээ
2017.05.26
Агаарын харилцааг хөгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг ...
2017.05.26
Боломж, эрсдэлийн дэнсэн дээр
2017.05.26
Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөр батлагдлаа
2017.05.25
Сүхбаатар аймаг 2012-2016 онд 8 тэрбум гаруй төгрө...
2017.05.25
“Эрдэнэс-Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны байда...
2017.05.18
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.05.18
ТАТВАРЫН ОРЛОГЫГ ЗӨВ ЗАРЦУУЛСНААР ЭДИЙН ЗАСАГ ЭМЧЛ...
2017.05.17
“БҮС БА ЗАМ”-ЫГ БОЛОМЖ БОЛГООД АТГАХ УУ, ШОРОО...
2017.05.16
“Нэг бүс, нэг зам"
2017.05.15
БНЭУ-ын нэг тэрбум ам.долларын зээлийн асуудлыг УИ...
2017.05.11
Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авна
2017.05.11
Хөрөнгө оруулалтын менежментийн компани байгуулна
2017.05.11
ОУВС, “Рио Тинто” гэдэг “Хадны мангаа”
2017.05.04
ОУВС-ийн овилгогүй зан
2017.05.04
Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто замыг Хятадын ...
2017.05.03
ВАЛЮТЫН САНД ӨРГӨСӨН АЛТАН ХОШУУ
2017.05.02
Тариалан эрхлэгчдэд 5800 тонн улаан буудайн элит ү...
2017.04.27
Энэ оны 3 дугаар сард гадаад худалдааны тэнцэл аши...
2017.04.21
Монголбанк зээлээ төлж барагдуулжээ
2017.04.12
Ч.Сайханбилэгийн “яасан” дээр...
2017.04.06
Зүүн Өмнөд Азийн 3000 гаруй хөрөнгө оруулагчид төс...
2017.03.31
Нисэх онгоцны шинэ буудлын талаар авах арга хэмжээ...
2017.03.30
Хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд өслөө
2017.03.22
Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын х...
2017.03.16
Өмнөговийн Ханбогдод зэсийн баяжмал боловсруулах ү...
2017.03.16
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг ү...
2017.03.03
ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжсэнээр эдийн засаг 2019 он...
2017.02.20
Эрдэнэтийн 49 хувь төрд очсон буюу "Баяраа өөрөө л...
2017.02.14
Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын...
2017.01.26
Барилгын салбарынхан Г.Өнөрболорыг эсэргүүцэж, төр...
2016.07.27
Хууль зөрчиж санхүүжүүлсэн "Сайн хувьцаа" болон б...
2016.08.11
Таван жил зогссон зүтгүүрүүдийг хөдөлгөх шийдвэр г...
2016.12.06
“Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр замын шугамын ...
2017.01.12
“Эрдэнэт”-ийн хувьчлалд мөнгө шилжүүлсэн, бизн...
2017.01.25
А.Тлейхан: Монгол улс сэргээгдэх эрчим хүчээ экспо...
2017.01.23
Төрийн банк Говь-Алтай, Баянхонгор аймгийн төвүүдэ...
2016.05.05
Монголд анх удаа хаягдал дулаанаас эрчим хүч үйлдв...
2016.05.31
Жуулчдын тоо 6 хувиар өсчээ
2016.06.24
Төрийн банк хувьцаа худалдах иргэдийн хүсэлтийг х...
2016.06.23
Нийслэлээс 110 гаруй тэрбум төгрөгийн үнэт цаас г...
2016.05.09
“Петровис” ХХК-ийн түгээгч нар “Эр зоригийн ...
2016.10.21
Төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байна
2016.05.11
Үхрийн мах 810 төгрөгөөр буурчээ
2016.07.28
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томиллоо
2016.08.01
Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын...
2017.01.26
Эдийн засгийн сэтгүүлчидтэй санхүүгийн зах зээлийг...
2016.10.21
Эрчим хүч хэмнэлтийн анхны менежерүүдийг бэлтгэж э...
2016.11.07
Гурилын хэрэгцээгээ бүрэн хангах улаан буудай хура...
2016.08.25
20 сая ам.долларын санхүүжилттэй хамтарсан төсөл х...
2016.10.12
Эрдэнэтийн 49 хувь төрд очсон буюу "Баяраа өөрөө л...
2017.02.14
Түлэнхийн төвийн барилгыг барих санхүүжилтийг шийд...
2016.08.25
Тосонцэнгэл-Улиастайн замын санхүүжилтэд 41.4 тэрб...
2016.09.01
Баян-Өлгийд болсон гамшгийг арилгахад 329 сая төгр...
2016.07.28
Зүүн Өмнөд Азийн 3000 гаруй хөрөнгө оруулагчид төс...
2017.03.31
ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжсэнээр эдийн засаг 2019 он...
2017.02.20
Ч.Сайханбилэгийн “яасан” дээр...
2017.04.06
“Багануур” ХК-ийн нэмж гаргасан үнэт цаасыг бү...
2017.01.24
Монголбанк зээлээ төлж барагдуулжээ
2017.04.12
Монголд анх удаа JCB карт нэвтрүүллээ
2016.11.20
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011