Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“Эрдэнэт”-ийг шил шиг тунгалаг, ариун байлгах амлалт юу болов, Бадмаа дарга аа
2017.05.16
Дарханд уул уурхайн чиглэлийн бизнес эрхэлдэг танил маань Оюутолгойн нээлттэй худалдан авалтын сайтад бүртгүүлэх талаар сонирхон асуув. Тус компанитай хамтран ажиллах хүсэлтэй, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхолтой хэн бүхний нэвтэрч болдог вэб сайтыг хэрэг болгон асууж, Оюутолгой компанитай л хамтарч ажиллаад эхэлчихвэл чухам л “тэнгэрийн умдаг” атгасан юм шиг болно хэмээн ярилаа.  Дарханаас хаа байсан өмнийн говьд байгаа Оюутолгойг сонирхож, тэнд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх хүсэлтэйг нь сонсоод гайхсанаа нуух юун. Хажууханд нь Оюутолгой шиг том орд газартай Эрдэнэт гэх үйлдвэр байхад өмнийн говь руу зардал чирэгдэл болж бараа нийлүүлэх гэж зүтгэдэг түүний хүсэл олон хүний гайхшийг төрүүлэх нь дамжиггүй.

Чухам ямар шалтгаанаар Оюутолгойд нийлүүлэх гэж улайрч буйг нь тодруулахад танил маань “Үгүй чи боддоо. Хувийн хэвшилд хаалгаа нээдэггүй Эрдэнэтэд бараа нийлүүллээ гэж бодъё. Хүмүүс намайг энэ хэн гэж улстөрчийн шахааны бизнес хийж яваа “бууны нохой” бол гэж харна, хардана. Харин Оюутолгойд би бараа нийлүүлдэг компанитай гэвэл хүмүүс намайг тэр том үйлдвэрийн чанарт нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг мундаг залуу юм даа гэж харна. Ялгаа ийм л байна” хэмээн амыг маань таглаж билээ. Үнэхээр л адилхан уул уурхайн компани атлаа “Эрдэнэт”, Оюутолгой хоёрт асар их зөрүү байдгийг эндээс харж болохоор.

Оюутолгой бол хувийн хэвшилд дийлэнх хувь нь байгаа уул уурхайн компани. Харин “Эрдэнэт” бол хэдхэн дарга нарын мэдэлд байгаа 100 хувь төрийн өмчит компани.  /хувийн хэвшлийн оролцоо байсан ч төр хүчээр булаасан/. Тэр ч утгаараа Оюутолгойд хэн бараа нийлүүлж, хэдэн төгрөгөөр бүтээгдэхүүнээ зарж, хэрхэн ашигтай ажиллахыг хувийн хэвшлийн компани өөрөө шийднэ. Тэд хямд зардлаар ашигтай ажиллах зарчмыг баримталдаг. Оюутолгой компанийн албан ёсны вэб сайт буюу http://ot.mn сайт руу нэвтэрч хэдэн төгрөгөөр ямар бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой талаар мэдээлэл авч, мөн өөрсдийн бүтээгдэхүүнээ нийлүүлэх хүсэлт гаргах бүрэн боломжтой аж. Ажилчдын бээлийгээ ч тус компани нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, худалдан авдаг нь дээрх сайт руу ороход тодорхой байгаа юм. Дугаар хорооны Дулмаа та чанартай даавуун бээлий үйлдвэрлэж чаддаг л бол Оюутолгойд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой гэдэг нь хамгийн сайхан юм билээ. Миний танил шиг олон зуун залуус өөрсдийн хийсэн бүтээгдэхүүн, бүтээлээ шударгаар үнэлүүлж, эх орондоо сайхан амьдарч байгаа нь худлаа биш.

Харин “Эрдэнэт” үйлдвэрт хэн бараа нийлүүлж, ашигтай ажиллах уу гэдгийг хэдхэн дарга нар шийддэгээрээ ялгаатай. Цаашлаад, даргын шахааны бизнес чухал болохоос хямд зардлаар ашигтай ажиллах эсэх нь огт хамаагүй. Төрийн өмчит компаниудад бичигдээгүй хууль болтлоо хэрэгжсэн энэ тогтолцоо “Эрдэнэт” үйлдвэрт ч хэрэгжиж эхлэх нь тодорхой байгаа. Жишээлбэл, албаны хэрэгцээний бэлгэвч, 51.2 сая төгрөгийн чулуун арслан, 56 сая төгрөгийн массажны сандал, 60 ам.долларын белазны дугуй /бодит үнэ нь 20 ам.доллар/, нэр бүхий улстөрчийн нийлүүлсэн 100 сая төгрөгийн түлхүүрний оосор, 85 сая төгрөгийн үнэ бүхий гоёлын цаг, тоглоомын талбайгүй атлаа тоглохоор бэлтгэсэн теннисний бөмбөг зэрэг хэрэгцээгүй шахаануудаас бэлхнээ харж болно.

Энд Оюутолгойг онцолж магтахыг хүссэнгүй. Гагцхүү “Эрдэнэт” үйлдвэр Оюутолгой шиг нээлттэй ил тод үйл ажиллагаа явуулдаг бол хэчнээн их наяд төгрөг дарга нарын халаасыг зузаалахад бус ард түмний амьдралд зарцуулагдах байсныг хөндөхийг хүссэн хэрэг. Үгүй ядахдаа л компанийн хөрөнгийг хэн хаашаа хэрхэн зарцуулж, хэдэн төгрөгийн цалин авдаг нь ил тод байж болох байлаа. ОХУ-тай хамтран хувь эзэмшиж байхдаа ч Эрдэнэтийн худалдан авалт, бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг жижиг аж ахуйн нэгжийн нэр, данс тооцоо ил байгаагүй. Магад хоёр улсын гэрээнд нууц байхаар тохиролцсон байж мэдэх юм. Тэгвэл одоо яагаад ил болж болохгүй байна вэ. Эрдэнэт 100 хувь төрийн мэдэлд шилжсэн. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компаниудтай адилхан тендерээ ил тод зарлаж, хэдэн төгрөгийн гүйлгээг хэн хаашаа шилжүүлж буйг олон нийтэд ил тод мэдээлэх учиртай. Төрийн өмчийн мэдэл шилжиж, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа л бол тэд Шилэн дансны хуулиа хэрэгжүүлж, нээлттэй ажиллах хэрэгтэй. Уг нь энэ амлалтыг тус компанийн дарга Х.Бадамсүрэн сэтгүүлчдэд тайлбар хийхдээ өгснийг ард түмэн мэдэж буй. Тэрбээр, Уул уурхайн яаманд мэдээлэл хийх үедээ “Эрдэнэт үйлдвэр шил шиг тунгалаг, ариун байх болно. Нэг ч улстөрчийн шахааны бизнесийг авахгүй. Шилэн дансаа хэрэгжүүлдэг, хэдэн төгрөг хаашаа юунд зарцуулсныг ил тод тайлагнана” хэмээн амласан удаатай. Энэ амлалтыг өгснөөс хойш сар орчмын хугацаа өнгөрчихөөд байхад эрхэм даргын үйлдвэрт Шилэн дансны хууль хэрэгжсэнгүй.

Уншигч та “Эрдэнэт” үйлдвэрийн албан ёсны вэб сайт руу зориуд хайлт хийж ороорой. Сайтын дээд буланд байрлах “Шилэн данс” цэсийг нээгээд ороход “Уучлаарай таны хайсан хуудас олдсонгүй” гэсэн бичиг гарч ирдэг. Худалдан авалт хэсэгт ч нээлттэй тендер зарласан тухай нэг ч мэдээлэл алга. Уг нь энэ компанийн 49 хувийг эзэмшиж байсан хувийн хэвшлийн төлөөлөл Оюутолгой шиг зарчмаар ажиллана гэдгээ удаа дараа илэрхийлж, бүх худалдан авалт нээлттэй, данс тооцоо ил байх зарчмаар ажиллахаар төрийн төлөөлөлтэй ярилцсан юм билээ.

Гэтэл улстөрчид шахааны бизнесийнх нь хаалга хаагдах вий гэж айхдаа хувийн хэвшлийнхэнд шантааж хийж, Компанийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж 51 хувь дангаараа хуралдаж шийдвэр гаргадаг байхаар өөрчлөлт оруулж чадна шүү хэмээн сүрдүүлсэн нь хэвлэл мэдээллээр хангалттай бичигдсэн. Хэрвээ ил тод болчихвол хятадын шилэн шаазангаа улстөрчид шахаж чадахгүйд хүрнэ. Албаны хэрэгцээний бэлгэвч нийлүүлэх орлогын боломж нь хаагдах учраас УИХ-ын хууль бус тогтоолоор хувийн хэвшлийн 49 хувийг булааж авсан нь нэгэнт тодорхой болчихсныг нуугаад яахав. Төрийн мэдэлд очсон компани болгон дампуурч байгааг бид хангалттай олон жишээнээс харсан.

Хөрөнгийн бирж, Монгол шуудан гэх мэтээр дампуурлаа зарлахад бэлхэн байгаа олон компани бий. “Эрдэнэт” шахааны бизнесийн талбар, саалийн үнээ хэвээр байвал төд удахгүй дампуурах нь тодорхой. Төрийн өмч гэсэн сайхан малгай өмсгөдөг ч эрх баригч намын өмч болдог компани, аж ахуйн нэгжүүдийн араас оруулахгүйн тулд тус үйлдвэрт хувийн хэвшлийн хяналт, оролцоо зайлшгүй байх учиртай гэдгийг улстөрчид хүртэл хэлж байгаа. Тухайлбал, Эдийн засгийн байнгын хорооны хурлаар “Эрдэнэт” үйлдвэрийн тайланг сонсох үед УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хувийн хэвшлийн оролцоо байх ёстой хэмээн ярьсан нь хэвлэлийн шарласан хуудаснаа тодхон байна.

Хувийн хэвшлийн оролцоо байснаар ядахдаа л хариуцлага тооцлоо гэхэд буух эзэн буцах хаягтай үлдэнэ. Хувийн өмчийг эзэмшиж буй иргэн Дорж таньтай ийм ийм зөрчил гаргаж, шахаа хийсэн учраас хариуцлага тооцно хэмээн баримттай, буух эзэнтэй ярьж болно гэсэн үг. Гэтэл төрийн өмчийн компанийн дарга зөвхөн “тушаал биелүүлсэн” хэмээн бултаад үлддэг нь худлаа биш шүү дээ. Ц.Нямдорж шиг улстөрчид хүүгийнхээ бизнесийг дэмжихийн тулд утсаар ярьж чиглэл өгвөл үг дуугүй биелүүлэхээс өөр аргагүйд хүрдгийг дээр, дооргүй л мэддэг.  

Х.Бадамсүрэн нарын далд хүсэл нь намын даргынхаа сонгуулийн мөнгийг босгох гэдэг нь хэнд ч тодорхой байгаа. Үүний дараа харин хувийн хэвшилд хувийг нь буцааж өгөөд гэмгүй царайлан суух биз. Хувийн хэвшлийн хөрөнгийг хууль бусаар булааж авсан гэдгээ ч МАН-ын улстөрчид эхнээсээ хүлээн зөвшөөрөөд эхэлчихсэн нь худлаа биш. УИХ-ын гишүүн, МАН-ын нөлөө бүхий улстөрч Ч.Хүрэлбаатар гэхэд л ““Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан нь анхнаасаа буруу байсан” хэмээн хэвлэлд ярилцлага өгч, тун удахгүй шүүхийн шийдвэр гарна байх хэмээн ярьсан удаатай. Үнэхээр л төрийн мэдэлд авах нь зөв байсан бол тэд ярьсан хэлснээсээ буцаж, суудал дээрээ 360 градус эргэх байсан уу гэдэг бодох л асуудал. Бадмаа дарга хэзээ хэлсэн амандаа хүрч шилэн дансаа хэрэгжүүлэхийг хүлээх л үлдлээ. Уг нь улсын минь нүүр царайг тахалдаг “Эрдэнэт” шиг үйлдвэр нээлттэй, ил тод болчихвол миний танил шиг олон залуус аймаг алгасаж бизнес хийхээр харайж явахгүй биз. Олон олон бизнес эрхлэгч жирийн иргэдийн орлогын эх үүсвэр нээгдэх учиртай. Тэр сайхан цагийг үзэх нас үлдсэн гэж найдъя.

Дарханд уул уурхайн чиглэлийн бизнес эрхэлдэг танил маань Оюутолгойн нээлттэй х...

Уншсан: 599 | Түгээх |
Холбоотой мэдээ
Мэдээнд үзэл бодол оруулсан нь ёс зүйн алдаа болжээ
2018.06.14
Монголын шүүх 49-ийнханг хаацайлж байна
2018.06.14
Сураггүй алга болсон хүүхдүүдийг хайж байна
2018.06.13
Зөвшөөрөлгүй байрлуулсан хаягийн байгууламжийг буулгаж байна
2018.06.12
Мэдэгдэл
2018.06.06
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Мэдээнд үзэл бодол оруулсан нь ёс зүйн алдаа болжэ...
2018.06.14
Монголын шүүх 49-ийнханг хаацайлж байна
2018.06.14
Сураггүй алга болсон хүүхдүүдийг хайж байна
2018.06.13
Зөвшөөрөлгүй байрлуулсан хаягийн байгууламжийг буу...
2018.06.12
Мэдэгдэл
2018.06.06
Гёте сургуульд эзэн суухыг санаархсан Ц.Оюун сураг...
2018.06.05
Хураан авсан хөрөнгийг банкны тусгай дансанд хадга...
2018.06.04
"Оргил" худалдааны төвийн мэдээлэл ташаа байжээ
2018.06.01
Цалин нээх шаардлага тавьж жагсч, цугладаг үйлдвэр...
2018.05.08
Хүүхдээ ганцааранг нь бүү орхи ...
2018.04.12
Хуурамч мөнгө гүйлгээнд оруулжээ
2018.04.11
Зочид буудалд мансуурсан залуусыг илрүүлэн шалгаж ...
2018.04.11
Гэмт этгээдүүдийг шуурхай илрүүллээ
2018.04.06
Бусдын биеийг үнэлүүлж байсан эмэгтэйг шалгаж байн...
2018.03.29
Согтуурсан залуус маргалдаж нэгнийхээ биед гэмтэл ...
2018.03.27
Нийслэлийн МАН-ын дарга болох гэсэн С.Батболдын ...
2018.03.19
Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрий...
2018.03.14
Найз охинтойгоо муудалцаад амиа хорлохыг завджээ
2018.03.14
Зарим айл өрхийг шар усны үерт автахаас сэрэмжлүүл...
2018.03.14
Угаартсан хүний амь насыг аварчээ
2018.03.05
С.Амарсайхан хэний дургүйг хүргэсэн бэ
2018.03.01
Гар утас хулгайлсан хэргүүдийг илрүүлжээ
2018.02.28
Өнгөрсөн онд мотоциклын ослын улмаас 54 хүний амь ...
2018.02.21
Алга болсон хүүг олжээ
2018.02.21
Ривер хиллс хотхоны нийтийн эзэмшлийн талбай бохир...
2018.02.15
Хар тамхи хууль бусаар зарж борлуулж байсан этгээд...
2018.02.07
Мотоциклийг өвлийн улиралд унаж хэрэглэхгүй байхыг...
2018.02.01
Н.Адъяасүрэн: Амьдарч буй газрыг маань БНСУ-ын хөр...
2018.01.23
Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж гэр оронгүй ...
2018.01.18
Зөвшөөрөлгүй самбаруудыг буулгалаа
2018.01.15
Өр тэглэх илгээлтийг хамгийн түрүүнд “Голомт”-...
2017.07.03
Үйлчлүүлэгчээ луйвардаж гаршсан өмгөөлөгч Г.Батба...
2017.05.02
ХҮНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОХ САЙХАН БАЙНА УУ, “ЖЕНКО...
2017.07.06
Хүн худалдаалах хэргээр 15 хүн ял шийтгүүлжээ
2017.05.25
Цалин нээх шаардлага тавьж жагсч, цугладаг үйлдвэр...
2018.05.08
Тусгай дугаарын утсанд хуурамч дуудлага өгвөл торг...
2017.10.12
Согтууруулах ундааны үйлдвэрүүдийн тусгай зөвшөөрл...
2017.10.13
Өмнөговь аймгийн иргэдийг 9.3 тэрбум төгрөгөөр хох...
2017.12.13
Гамшгийн улмаас учирсан хохирлыг Засгийн газрын нө...
2017.08.24
Угаартсан хүний амь насыг аварчээ
2018.03.05
Ривер хиллс хотхоны нийтийн эзэмшлийн талбай бохир...
2018.02.15
Аврах ажиллагааг эхлүүлснээс хойш 10 орчим удаагий...
2017.11.16
“Хүүхэд зарах гэж байсныг илрүүллээ” гэх худал...
2018.01.02
Х.Баттулгын Таван толгойгоос Хятадуудад тасалж өгө...
2012.03.29
У.Хүрэлсүх яагаад Ерөнхий сайд болох ёстой юм бэ, ...
2017.09.20
“Диваажингийн баримтууд”
2017.11.15
Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хор...
2017.12.01
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ору...
2017.09.27
Сошл орчны мэдээг дагаж нийгмээрээ “донсолдогоо...
2017.10.20
АН-хандаа буян хийж, ард түмэндээ гай тарьсан Н.Зо...
2017.09.15
Мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, бусдад ...
2017.10.06
Шатахуун импортлогч долоон аж ахуйн нэгж ашигтай а...
2018.01.10
Хар тамхи хууль бусаар зарж борлуулж байсан этгээд...
2018.02.07
Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрий...
2018.03.14
Чанаргүй, хуурамч эмүүдийг нуух ямар сонирхол МХЕГ...
2017.11.03
“60 тэрбум”-ын бичлэг хэрэгжсэн байж болзошгүй...
2017.09.16
Хуулийг уландаа гишгэсэн “Монгол 8888” компани...
2017.11.06
Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж гэр оронгүй ...
2018.01.18
Уурхайд нуралт үүсч, хоёр иргэн дарагдлаа
2017.11.16
Найз охинтойгоо муудалцаад амиа хорлохыг завджээ
2018.03.14
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011