Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2017.05.18

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

УИХ дэмжвэл “Приус”-ын татварын хэмжээг Засгийн газар тогтоож,  үйлчлэх хугацааг сунгана

2017 оны төсвийг тодотгохдоо Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины татварыг 50 хувь хөнгөлөхөөр тогтоосон юм. Уг хуулийг 2017 оны 05 дугаар сарын 01-нээс дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд өмнө нь татвар төлдөггүй байсан дээрх төрлийн автомашинуудад хуулийн дагуу 375.000-6.675.000 төгрөгийн татвар ногдохоор болж байгаа юм. Мөн хуулийн үйлчлэх хугацаанаас өмнө захиалсан, лизингээр авсан “Приус” машины захиалагч, борлуулагч, худалдан авагч иргэдийн дунд үл ойлголцол үүсээд байгаа билээ.

Иймд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашины Онцгой албан татварын хувь хэмжээг Засгийн газар 0-50 хүртэл хувиар тогтоох” өөрчлөлтийг Онцгой албан татварын тухай хуульд оруулах хуулийн төсөл санаачилжээ.

Уг төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн саналаа төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.

Хэрвээ өөрчлөлтийг УИХ баталбал дээрх төрлийн автомашинуудын Онцгой албан татварын хэмжээг Засгийн газар 0-50 хүртэл хувь байхаар тогтоохоос гадна 2017 оны 05 дугаар сарын 01-нээс мөрдөж эхэлсэн хуулийн үйлчлэлийг тодорхой хугацаанд хойшлуулах боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна.   

Парламентын ордон барих Кувейтийн санхүүжилтээр Түлэнхийн төвийн барилгыг барихаар боллоо

Кувейт Улсын Эль-Кувейт хотод 2017 оны 05 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд болох Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.

Хуралдаанаар Кувейт Улстай явуулж байгаа харилцаа, хамтын ажиллагаагаа дүгнэн хэлэлцэж, цаашдын төлөвөө тодорхойлон, хөрөнгө оруулалт татах, буцалтгүй тусламж авах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр ярилцах юм.

Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Түлэнхийн төвийн барилгыг санхүүжүүлэх шийдвэр гаргасан. Энэ тусламжийн гэрээг байгуулж, Кувейтийн сангаас олгож байгаа санхүүжилтийг 12 сая ам.доллар болгон нэмэгдүүлэх боломжийг хуралдааны үеэр эрэлхийлэх юм. Мөн Хэнтий аймгийн “Өндөрхаан нисэх онгоцны буудлын хөөрч буух шороон зурвасыг асфальтан хучилттай болгох төсөл”-ийг хэрэгжүүлэх хэлэлцээр байгуулахыг зорьж байна.

Түүнчлэн Кувейт Улсад хонь, ямаа болон үхрийн мах экспортлох үеийн мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн шаардлагын тухай Протокол, хоёр орны Стандарт, хэмжил зүйн газар хоорондын Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар төлөвлөжээ. 

Кувейтийн сан нь Дархан-Эрдэнэт, Эрдэнэт-Булган-Уньт, Уньт-Тариалан чиглэлийн 415 км зам барихад 58 сая, Тайширын усан цахилгаан станцыг барихад 20 орчим сая, нийт 78 орчим сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож, 13 орчим сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлжээ.  

Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат ахлах бөгөөд Кувейтийн холбогдох өндөр албан тушаалтнуудтай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцох юм.

Гадаадын ажиллах хүч ажиллуулж байгаа компаниудад шалгалт хийнэ

Гадаадаас ажиллах хүч ажиллуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд ХЗДХЯ, ХНХЯ-наас хамтарсан шалгалт хийж, дүнг Засгийн газрын хуралдаан танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүрэг болголоо.

Шалгалтаар аж ахуйн нэгжүүд  гадаадын ажиллах хүч, мэргэжилтнээ Засгийн газрын тогтоолд заасан ажлын байрандаа ажиллуулж байгаа эсэх, уг ажлыг дотоодын ажиллах хүчнээр гүйцэтгүүлэх боломжтой эсэх, мөн зарим ажил нь үнэхээр гадаадын мэргэжилтэн гүйцэтгэх ёстой нарийн мэргэжлийнх мөн эсэх, хэрвээ биш бол монгол иргэдээ ажиллуулах зэргийг судалж шалгахыг хоёр яамны хамтарсан ажлын хэсэгт чиглэл болголоо.

Цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх журмыг баталлаа

“Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ыг хавсралтаар баталлаа.

Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч тайван цагт алба хаах, цэргийн академи, их, дээд сургууль, коллеж, дамжаанд элсэх болон энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд эрүүл мэндийн байдлыг тодорхойлж, дүгнэлт гаргахад дээрх журмыг мөрдөх юм.

Хугацаат цэргийн албанд татагдсан болон цэргийн гэрээт албанд элсэхээр хүсэлт гаргасан иргэнд хийх эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, шинжилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах, эмч нарын комисс хоёр жилд нэг удаа төв, орон нутагт ажиллаж иргэнийг тайван цагт цэргийн албанд татахгүйгээр бүрмөсөн чөлөөлөх шийдвэр гаргах зэрэг зохицуулалтыг шинээр тусгасан байна.

Мөн тайван цагт иргэнийг эмчилж эрүүл болгох, эрүүл мэндийн сургалт явуулах үүрэгтэй байгууллагуудыг нарийвчлан тодорхойллоо. Архаг суурь өвчнөө нуун дарагдуулсан тухайн иргэний өвчин алба хаах хугацаанд нь сэдэрч, цэргийн албанаас чөлөөлөгдсөн тохиолдолд цэргийн анги, байгууллагаас гарсан эрүүл мэндийн зардлыг өөрөө хариуцахыг ч журамд заасан байна.

Товч мэдээ

-  УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын санаачлан боловсруулсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд хэд хэдэн саналыг уламжлахаар тогтов.

 

-  Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр болж дараах ...

Уншсан: 830 | Түгээх |
Холбоотой мэдээ
Боловсролгүй удирдагчдын жагсаалтад Монгол Улс эрэмбэлэгдэх үү
2 цаг 27 минутын өмнө
“Монгол Улсын дээд боловсролын тулгамдсан асуудал, гарц, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг болов
6 цаг 55 минутын өмнө
Байнгын хорооны дарга Н.Энхболд БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
6 цаг 59 минутын өмнө
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2017.05.22
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2017.05.22
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Боловсролгүй удирдагчдын жагсаалтад Монгол Улс эрэ...
2 цаг 27 минутын өмнө
“Монгол Улсын дээд боловсролын тулгамдсан асууда...
6 цаг 55 минутын өмнө
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2017.05.22
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуу...
2017.05.22
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.05.22
Алдах эрхгүй сонголтын өмнө
2017.05.20
Хууль дүрэм үйлчилдэггүй нөхдөд төрийн төмөр нүүри...
2017.05.19
Д.Цогтбаатар "Хүний эрхийг хангах парламентын чиг ...
2017.05.19
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуу...
2017.05.19
Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найр...
2017.05.19
Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн...
2017.05.19
Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлг...
2017.05.19
Монгол Улс Залуучуудын хөгжлийг дэмжих бие даасан ...
2017.05.19
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг эцэ...
2017.05.19
С.Ганбаатарыг “харвасан” сум нь О.Баасанхүү, н...
2017.05.18
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2017.05.18
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуу...
2017.05.18
Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо хуралдлаа
2017.05.18
Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найру...
2017.05.18
УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх...
2017.05.18
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн ...
2017.05.18
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэл...
2017.05.18
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэ...
2017.05.18
“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэ...
2017.05.18
Засгийн газрын ээлжит хуралдаан болно
2017.05.17
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2017.05.17
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2017.05.17
БОХХААБХ-ны хуралдаанаар Байгаль орчны төлөв байдл...
2017.05.17
Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжл...
2017.05.17
УИХ-ын Тамгын газар хуулиар хүлээсэн чиг үүргээ ха...
2017.05.17
УИХ-ын дарга З.Энхболд “Залуу техникчдийн ордон...
2014.02.05
М.Энхболд: Иргэдийнхээ итгэлийг дааж, бүх хүч чадл...
2016.06.30
ЗГХЭГ-ын дэд дарга, агентлагийн даргын үүргийг түр...
2016.08.19
УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны тов
2016.09.08
Нийгмийн даатгал төлөгдсөн эсэхийг интернэтээр шал...
2011.12.13
Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын Филадельфи хотод з...
2016.09.26
Шадар сайд У.Хүрэлсүх нарын албаны хүмүүс говийн а...
2016.10.14
Засаг ноён Замбараагүй самбардана
2016.06.13
УИХ-ын дарга З.Энхболдын Конрад Аденауерийн сан дэ...
2015.03.18
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн ...
2013.01.21
Хүчит зааны охин дэд сайдын суудалд тухлав
2012.10.08
Засгийн газрын ээлжит хуралдаан болно
2016.12.14
М.Энхболд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд ...
2017.01.19
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд дүн та...
2017.03.07
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Нийтийн халуун усны үйлчилгээ явуулдаг цэгүүдэд ат...
2013.05.20
Р.Амаржаргал Ч.Сайханбилэгийг огцруулах саналаасаа...
2016.01.20
Ж.Энхбаяр: Улс орныг ийм байдалд оруулсан нам, улс...
2017.05.05
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Ерөнхий сайд Ч.Сайханби...
2015.12.19
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэ...
2015.11.27
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно
2015.11.23
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНФУ-ын Ерөн...
2015.11.20
УИХ-ын дарга М.Энхболдын үр дүнтэй айлчлал
2017.04.05
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болно
2015.11.16
УИХ-ын даргын санаачилсан төсөл өгөөжтэй байгааг м...
2013.06.21
УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны тов
2016.08.03
"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэ...
2016.07.01
Хилийн 0108 дугаар ангид Цэргийн гавьяаны одон хүр...
2016.08.01
МАХН-ын даргын "Гоншигнол"
2017.05.04
Ази, Европ түмний чуулган амжилттай зохиогдлоо
2016.07.08
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011