Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“Баянгол” эмнэлгийн Үр суулгах төвийн их эмч, ана­гаах ухааны доктор, профессор Р.Хадбаатар: 6-8 сая төгрөгөөр хуруу шилний хүүхэдтэй болох боломжтой
2011.11.07
Хуруу шилэнд үр тогтоох буюу зохиомлоор үр тогтоох ажилбар сүүлийн үед үргүйдлийн асуудлыг шийдэх гол арга замын нэг болоод байгаа билээ. Энэ талаар “Баянгол” эмнэлгийн Үр суулгах төвийн их эмч, ана­гаах ухааны доктор, профессор Р.Хадбаатартай ярилцлаа.

-Үр шилжүүлэн суулгах төвийнхөө ажил, үүргийн та­лаар сонирхуулаач?
-Манайх үргүйдлийн оношийг тодорхойлох нарийн шин­жилгээ хийдэг. Мэдээж үргүйдлийн олон шалтгаан байдаг болохоор судалгааг хийхэд тодорхой хугацаа зарцуулдаг. Уг судалгаанд гэр бүлийн эхнэр, нөхөр хамраг­дана. Шалтгааныг  бүрэн тодорхойлсны дараа онош дээрээ суурилаад эмчил­гээний төлөвлөгөөг боловс­руулж, эмчилгээг хэр удаан хугацаанд, ямар шат дараалалтай явагдахыг шийдвэрлэдэг юм.
-Өнөөдрийн байдлаар хичнээн гэр бүл танайд хандаад байна вэ? 
-Сүүлийн хоёр сарын дотор 300 гаруй хос хандсан. Манай төвд ихэвчлэн үр­гүйдэлтэй гэр бүл болон бүтэн жилийн хугацаанд хүүхэд­­тэй болохыг хичээж, хам­гаа­лалтгүй бэлгийн харил­цаанд орж байсан хэдий ч үр тогтохгүй, жирэмс­лэхгүй байгаа хос ханддаг.
-Тэгэхээр тэдний асууд­лыг шийдэх гарц байна уу?
-Одоогоор манай үр шилжүүлэн суулгах төв “-In-vitro fertilization” буюу хуруу шилэнд үр тог­тоох аргыг хэрэглэж байна. Хамгийн анхны хуруу шилний хүүхэд төрж байсан 1978 оноос хойш “IVF” эмчилгээг тасралтгүй сайж­руулж, шинэчилж ир­сэн. Өндгөвчийг өдөөх замаар боловсорсон өндгөн эсийг авч, эр бэлгийн эстэй нийлүүлээд хуруу шилэнд үр тогтоогоод, дараа нь үр тогтсон өндгөн эсийг умайн хөндийд шилжүүлдэг аргыг хэрэглэж байна.
-“In-vitro fertilization” буюу хуруу шилэнд үр тог­тоох эмчилгээний талаар жаа­хан дэлгэрүүлэхгүй юу?
-Энэ эмчилгээ нь өндгөн эс боловс­рох үе, өндгөн эс боловс­рох явцыг хянах, өнд­гөн эс гадагшлах үе, эсийн мэс ажилбар, эр бэлгийн эс цуглуулж бэлтгэх, үр тогтолт ба үр хөврөл өсгөвөр, үр хөврөлийг шилжүүлэх гэсэн долоон үе шаттай хийгддэг.
-Үр шилжүүлэн суулгуул­сан үедээ эх юуг анхаарах ёс­той вэ?
-Мэдээж эмчилгээг үр дүнтэй болгохын тулд тайван, хүлээц­тэй байх нь хамгийн чухал юм. Үр хөврөлийг шил­жүүлэн суулгасны дараах хэдэн өдөр амаргүй байдаг. Танд итгэл найдвар төр­нө, бас санаа зовно. Энэ үед тайван байвал эмчилгээ илүү амар санагдана. Өөр нэг зүйл бол эмчилгээний үедээ алиа хошин зангаа хорих хэрэггүй, цагийн хуваарийн дагуу секс хийх биш харин хүссэн үедээ секс хий. Эрүүл амьдралын хэв маягийг дагаж, биеийн галбиртаа санаа тавих нь чухал. Нэг дор их идэхээс зайлсхийж, бага багаар хоолло, аль болох их жимс, ногоо, салат идэх хэрэгтэй. Мөн сайн унтаж амрах, тогтмол дасгал хийх, өдөрт амрах цаг гаргаж байх шаардлагатай. Тамхи татах нь эмчилгээнд сөргөөр нөлөөлдөг нь батлагдсан учраас тамхины хэрэглээгээ багасгах, болбол хаях хэрэгтэй.
-Үр суулгах эхэд ямар шаард­лага тавьдаг юм бэ?
-Эмэгтэй хүнд 40 наснаас доош, үргүйдэл бусад нөлөөл­лөөс хамаарахгүй байх, умайн болон дор хаяж нэг өнд­гөвч эрүүл байх, улаан бурх­ны тууралтын эсрэг дархлаажуулагдсан байх, ДОХ-ын шинжилгээ сөрөг байх гэсэн шаардлагуудыг тавьдаг. Харин эрэгтэй хүнд тодорхой нөхцөл шаардахгүй боловч үрийн шингэн нь үр тогтоох чадвартай байх шаардлагуудыг л тавьдаг.
-Эмчилгээний давуу ба эрс­дэлтэй талаас дурдаач?
-Аливаа эмчилгээ эрсдэл, эдгэр­лийн аль алиныг нь дагуул­даг. Тийм учраас хуруу шилэнд үр тогтоох эмчилгээ 50 хувьтай байдаг. Эмчилгээ эхлэхээс өмнө эм­чилгээний давуу тал ба эрсдэлийн тухайгаа эмч­лүү­лэгч эмчтэйгээ зөвлөлдөх шаард­лагатай.
-Ихэвчлэн ямар эрсдэл гар­даг вэ?
-Мэс ажилбарын үед хөнгөн гэмтэл гарах, гуур­сан хоолойн жирэмс­лэлт тохиолдож болно. Мөн жирэмсэлтийн 10-15 хувь нь үр зулбах, эмгэг үүсэх магад­лал­тай. Жирэмслэлт нь гене­тикийн болон төрөлхийн гажиг­тай хүүхэд эсвэл амьгүй ураг төрүүлэх тохиол­долд гардаг. Ийм нөхцөлд шийд­вэрлэх боломжгүй байдаг.
-Тэгвэл давуу тал нь юу байдаг юм бол?
-Дэлхий даяар хуруу шилэнд үр тогтоох эм­чилгээний дундаж нь 20-25 хувь амжилттай хэрэгжиж байгаа. Өөрөөр хэлбэл дөр­вөөс тав дахь үр хөврөл шил­жүүлэх тохиолдол бүрт жирэм­сэлж, хүүхэдтэй болох гэсэн мянган оролдлого биел­лээ олж байна.
-Эмч, эмчлүүлэгч хоёр хоорон­доо гэрээ хийдэг үү?
-Нууц­лалын гэрээ хийдэг. Гэрээнд ерөнхийдөө мэдээл­лийг чандлан хад­галах, эмчилгээний явцад юу, юуг анхаарах талаар болон эрсдэл гэх мэтчилэн нарийн зүйлүүд тусгагддаг.
-Үргүйдлийн шалтгаан юунаас болж байна вэ?
-Үргүйдэл нь тухайн гэр бүлийн хоёроос аль алинаас нь шалтгаалдаг.  Эмэг­тэй­чүүдэд 40 хувь, эрчүүдэд 30 хувь гэж онош­логдсон байдаг бол гэр бүлээс 20 хувь нь ха­маардаг. Мөн органик, сэтгэл зүй, мэргэжил, эмэгтэйн нас, амьдралын хэв маяг, хоол­лолт, согтууруулах ундааны хэрэг­лээ болон хүрээлэн буй орчны хүчин зүйлсүүд үргүйдэлд нөлөөлдөг.
-Үр шилжүүлэн суулгах аргыг ашиглаж төрсний дараа өөрөө жирэмслэх бо­ломж хэр байдаг бол?
-Олон улсын статистик мэдээл­лээс харахад үр шил­жүүлэн суулгаснаас хойш жирэмслэх магадлал 20-25 хувь байдаг. Тогтмол бэлгийн харьцаанд ордог гэр бүлийн хувьд жирэмслэх магадлал нь 20-30 хувь. Тухайн хүний жирэмслэх магад­лалыг нас, хүндрэлийн зэрэг болон онцлог шинж, чанартай нь холбож үздэг.
-Үр шилжүүлэн суул­гах ар­гаар хүүхэдтэй болъё гэвэл хэдэн төгрөг шаар­даг­дах вэ?
-Шинжилгээнд хамрагд­саны дараа 6-8 сая төгрөг бай­хад болно. Тухайн хүний үргүйд­лийн шалтгаанаас болж мөнгөний тоо хэлбэлз­дэг.
-Танай төвд үр шил­жүү­лэн суулгах аргаар төр­сөн эх байгаа юу?
-Байхгүй ээ. Эмчилгээний түв­шиндээ явагдаж байна. Яагаад гэхээр эмчилгээнд бүтэн жил зарцуулагддаг болохоор одоогоор шууд хэлэх боломжгүй.
-Өөрөө төрөх боломжгүй бол өөр хүнд үрээ суулгуулах боломжтой гэж сонссон?
-Ер нь боломжтой гэхдээ энэ талаар ямар ч эрх зүйн орчин бүрэлдээгүй байгаа болохоор ярих түвшинд л байна.
-Танай лабораторид ихэр хүү­хэд “захиалж” бас болох уу?
-Болно. Хүмүүсийн ханд­лага тийм болчихож. Ихэр бол ханьтай өснө гэц­гээ­дэг. Хүүхдийнхээ тоо, хүйсийг нь ч гэсэн захиалах боломжтой.
-Үрийн шингэнийг хадга­лах боломжтой юу?
-Боломжтой. Эр, эм бэл­гийн эсийг хасах 196 градусын хүйтэн орчинд удаан хугацаагаар чанарыг нь алдуулахгүй хадгалах төхөөрөмжийг дэлхий нийтээр “Үрийн банк” гэж нэрлэдэг. Хүсвэл эрэгтэй, эмэгтэй хэн ч өндгөн эсээ зориу­лалтын банканд хадга­луулах боломжтой гэсэн үг. Үрийн банк нь үрээ алдах магад­лалаас урьдчилан сэр­гийлэх тохиолдолд өргөн ашиг­ладаг. Жишээ нь хавд­раас шалтгаалсан химийн эмчил­гээ хийлгэхийн өмнө мөн автомашины осол гэх мэт золгүй тохиолдлоос урьд­чилан сэргийлэх зорилгоор хий­дэг. Мөн нэг удаа эсээ өгчих­сөн байлаа гэхэд үр тогтоох эхний оролдлогоор амжилт­тай болсны дараа дахин оролдлого хийх боллоо гэхэд өөрөө ирэх шаард­лагагүйгээр банкнаас эсээ аваад хийчихдэг.

SHARSONIN.MN

Хуруу шилэнд үр тогтоох буюу зохиомлоор үр тогтоох ажилбар сүүлийн үед үргүйдли...

Уншсан: 158 | Түгээх |
Холбоотой мэдээ
С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг бизнесийн шинэ загварууд гарч ирж байна
2017.09.18
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг сая иргэний аминд ч хүрч болзошгүй
2017.09.11
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах талаар ярилцлага өглөө
2017.09.06
Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б.Чойжилсүрэн нартай хатуу тэмцэнэ
2017.08.18
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн боловсролоороо дэлхийд гайхагддаг
2017.05.26
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 56
123
С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг биз...
2017.09.18
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг с...
2017.09.11
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б....
2017.08.18
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн а...
2017.05.15
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Эв ...
2017.05.03
Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд б...
2017.05.01
В.Путины талархлыг хүлээсэн арматур монголчуудын х...
2017.04.24
Д.Оюунхорол: Эх болсон байгалиа хамгаалах нь Монго...
2017.04.20
Ж.Цолмон: Би уг нь Анагаахын сургуулийн “бүтээгд...
2017.03.28
Г.Батхүү: Хил гааль цахим системд бүрэн шилжих шаа...
2017.03.24
Г.Дорж: Зэрэглэл өндөр ОУ-ын тэмцээнээс аваргын цо...
2017.03.21
А.Ерлан: Түлэгдсэн шарханд ам дамжсан яриагаар эм...
2017.03.21
Э.Номин: “Хятад хэлийг сураад байхдаа яадаг юм...
2017.03.14
Т.Отгонзаяа: Миний амжилт, ялалт бүхэн монголын ца...
2017.03.14
Л.Амармөрөн: Цагдаагийн эргүүл гэр хороолол руу чи...
2017.02.14
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Энэ чуулганаар иргэдэд...
2017.02.09
Т.Уранболор: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх туха...
2017.02.04
Б.Батжаргал: Эрчим хүчний салбарын хувьчлал үр өгө...
2017.01.30
Г.Болорсүх: Tэтгэвэр тогтоолт, олголтоо шалгуулах ...
2017.01.25
С.Төмөрбат: Тууштай зорилготой байж чадвал англи х...
2017.01.25
Г.Пүрэвдагва: Амьдралын төлөө зүтгэж яваа залуу ма...
2017.01.20
М.МӨНХЧИМЭГ: Энэ онд хөдөө орон нутагт гурав, Улаа...
2017.01.16
АУ-ны доктор, дэд профессор Э.Одхүү: Үргүйдлийн ор...
2017.01.11
Ж.Батсуурь: Эрх баригчид бидэнтэй 5-10 минут уулза...
2017.01.10
А.Тлейхан: Эдийн засаг хүнд байгаа ч хэрэглэгчдийн...
2017.01.03
С.Төмөрбат: Зорилготой, тууштай, тэсвэртэй, хариуц...
2016.12.18
Б.Уранбат: УИХ-ынгишүүн Д.Цогтбаатарыг хүн зодсон ...
2016.12.07
Д.Ганбаатар: Дараа төлбөрт олон улсын карт гэдгээр...
2016.12.01
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б....
2017.08.18
Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн а...
2017.05.15
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Эв ...
2017.05.03
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг с...
2017.09.11
Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд б...
2017.05.01
С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг биз...
2017.09.18
“Баянгол” эмнэлгийн Үр суулгах төвийн их эмч, ...
2011.11.07
Б.Одгэрэл: Багш хүн сэтгэл дотроо хүний хүүхдийг ө...
2012.03.15
“Aqua fitness” төвийн багш Ука: “Hot yoga”...
2011.11.29
Их эмч Ж.Энхтуяа: Жирэмсний витаминыг хэтрүүлбэл у...
2011.11.21
Топ модель Э.Одгэрэл: Хүнд байдаг олон юм надад ба...
2011.10.22
Б.Догмид: Орос хүн, орос ган хоёрын чанарыг магтаа...
2012.02.15
В.Путины талархлыг хүлээсэн арматур монголчуудын х...
2017.04.24
Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэрг...
2011.12.30
Ч.Содтуяа: Төрөөс дэмжлэг үзүүлж, үндэсний ялагчаа...
2012.09.07
Г.Батхүү: Хил гааль цахим системд бүрэн шилжих шаа...
2017.03.24
Г.Болорсүх: Tэтгэвэр тогтоолт, олголтоо шалгуулах ...
2017.01.25
Т.Отгонзаяа: Миний амжилт, ялалт бүхэн монголын ца...
2017.03.14
"Хүн судлалын үндэсний төв"-ийн захирал, шинжлэх у...
2012.04.18
Г.Дорж: Зэрэглэл өндөр ОУ-ын тэмцээнээс аваргын цо...
2017.03.21
Ж.Цолмон: Би уг нь Анагаахын сургуулийн “бүтээгд...
2017.03.28
М.Баярбат: Хүний өмнөөс ичих шиг хөгийн юм байдагг...
2012.09.10
Н.Ганцацрал: Манай хойд аав нийтдээ долоон хүүхди...
2012.08.07
Э.Номин: “Хятад хэлийг сураад байхдаа яадаг юм...
2017.03.14
Жүжигчин Г.Золзаяа: Соёлоо нөхөр хүүхдээ орхиж, эх...
2013.11.22
С.Төмөрбат: Тууштай зорилготой байж чадвал англи х...
2017.01.25
Д.Оюунхорол: Эх болсон байгалиа хамгаалах нь Монго...
2017.04.20
Ганбуушийн хагалгаа амжилттай болж, хүйсээ солиулс...
2012.05.28
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011