Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөр батлагдлаа
2017.05.25
Хоёр Засгийн газар дамнан яригдсан ОУВС-тай хийсэн Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээр батлагдлаа. Төсөв болон төлбөрийн тэнцлийн хос алдагдалд орсон манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд тавьсан шаардлагын дагуу Засгийн газар 2017 оны нэгдсэн төсөвт тодотгол хийж, УИХ-аар батлуулсан юм. Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдснаар нэн тэргүүнд 440 орчим сая ам.долларын зээлийн шугам нээгдэнэ. Энэхүү зээлийн хүү хоёр хувиас хэтрэхгүй бөгөөд хөвөгч хүүтэйгээр авахаар тохирсон. 36 сарын хугацаанд хэрэгжих дээрх хөтөлбөрийн хүрээнд нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт татах таатай нөхцөл үүсэж байгаа гэдгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн онцолсон удаатай. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк болон донор орнууд гурван тэрбум хүртэл ам.долларын төсвийн болон төслийн дэмжлэг үзүүлэхээ урьдчилсан байдлаар илэрхийлээд буй. Нийтдээ ирэх жилүүдэд 5.5 тэрбум ам.доллараар хэмжигдэх валютын урсгал Монголыг чиглэнэ. Эдийн засгийг тогтворжуулах “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд төсөв, мөнгөний бодлогыг чангатгаж, улмаар эдийн засгийн сахилга батыг сайжруулахаар зорьж байгаа юм. Ингэснээр долларын ноёрхол дуусаж, төгрөгийн уналт төгсөх цаг ирж байгааг эдийн засагчид онцолж буй.



Урьдчилсан байдлаар Олон улсын валютын сантай хийсэн яриа хэлэлцээрийн дараа Монголоор овоглосон олон улсын зах зээл дэх бондын ханш цойлж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газрын 10 жилийн хугацаатай “Чингис” бондын ханш 5 хувиар өссөн дүнтэй байгаа. 89 нэгж байсан энэ үнэт цаас өдгөө 93 нэгжийг даваад байгаа юм. Богино хугацаанд огцом өсөлт үзүүлсэн нь зөвхөн энэ биш. Үүнээ гадна 96.8 нэгж байсан Монгол Улсын Засгийн газрын таван жилийн хугацаатай “Чингис” бондын ханш ч 100 нэгжийг шүргэж байгаа юм. Ингээд зогсохгүй хөгжиж буй орнуудын бондын өсөлтийг Монголын бондууд хошуулчилсныг “Reuters” уламжилсан удаатай. Дахиад нэг сайн мэдээ. Монгол Улсын Засгийн газрын гадаад зах зээлд шинээр гаргасан "Хуралдай" бондын хоёрдогч зах зээлд дуудагдах үнэ өсөж, 108 ам.долларт хүрч тогтсон. Өөрөөр хэлбэл, шинэ гаргасан “Хуралдай” бонд хөрөнгө оруулагчдын сонирхлыг богино хугацаанд татсан. Энэ бол Хөгжлийн банкны хугацаа нь дуусаж байгаа евро бондыг эзэмшигчдэд шинэ бондыг солих санал тавьж, нийт 600 сая ам.долларын хэмжээтэй, нэг бүр нь 100 ам.долларын нэрлэсэн үнэтэй, 8.75 хувийн хүүтэй, долоон жилийн хугацаатай гаргасан шинэ бонд юм. Хөгжлийн банкны евро бондын нийт хэмжээ 580 сая ам.доллар байсан бөгөөд үүнээс 82 хувь буюу 476 сая ам.долларын хэмжээтэй бонд эзэмшигчид Монгол Улсын Засгийн газрын шинэ бондоор солих саналыг хүлээн зөвшөөрч бодит ажил хэрэг болгосон. Товчхондоо, евро бондын төлбөрийг шинэ бондоор солих замаар хойшлуулах хэлцэл ийнхүү амжилттай болж хэрэгжсэн юм. Энэ үеэр олон улсын санхүүгийн зах зээлийн хөрөнгө оруулагчид 3.3 тэрбум ам.долларын бонд худалдаж авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.



Эдийн засаг дахь дээрх эерэг дохионууд хэдхэн сарын өмнө зээл авч чадахгүйдээ тулаад байсан Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл эргэн сэргэсний нотолгоо юм. Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадсан тохиолдолд 2017 оны төгсгөл, ирэх оны эхний улирлуудад хувийн секторын нөхцөл байдал сайжирч, эдийн засаг эмчилгээнээс гарах нөхцөл бүрдэнэ гэдгийг эдийн засагчид онцолж байгаа юм.

Б.Даваа

Хоёр Засгийн газар дамнан яригдсан ОУВС-тай хийсэн Монгол Улсын Засгийн газрын ...

Уншсан: 888 | Түгээх |
Холбоотой мэдээ
Налайх дах малын мах боловсруулах үйлдвэр энэ намар ашиглалтад орно
2018.06.13
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ НҮБ-ын ЕНБД-ын орлогч Фекитамоелоа Утойкамануг хүлээн авч уулзлаа
2018.06.12
Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх тухай хэлэлцээр байгууллаа
2018.06.11
Бага ангийн багш нар амны хөндийн эрүүл мэндийн хичээл заана
2018.06.04
“УБТЗ” –ын төлсөн татварын асуудлыг УИХ-аар хэлэлцүүлнэ
2018.05.30
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Налайх дах малын мах боловсруулах үйлдвэр энэ нама...
2018.06.13
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ НҮБ-ын ЕНБД-ын орлогч Фе...
2018.06.12
Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх тухай х...
2018.06.11
Бага ангийн багш нар амны хөндийн эрүүл мэндийн хи...
2018.06.04
БНХАУ-ын зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг ба...
2018.05.30
Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний ж...
2018.05.07
Халх голд хууль зөрчин газар олгосон шийдвэрүүдийг...
2018.04.25
Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна
2018.04.25
“Агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийн Зээл...
2018.04.05
Инновацийн төсөлд грант олгоно
2018.04.05
ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсээр ба...
2018.04.03
2018 онд нийслэлд шинээр 18 сургууль баригдана
2018.03.27
Атар газар эзэмшсэний 60 жилийн ой угтсан бүтээлч ...
2018.03.14
Монголд зээл олгож, хөрөнгө оруулалт хийх сонирхло...
2018.03.12
Гадны зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөри...
2018.03.03
Сүрьеэгийн эсрэг Монгол Солонгосын хамтарсан төсөл...
2018.03.05
“УБТЗ” нийгэмлэгийн төлсөн онцгой албан татвар...
2018.02.22
Имартчууд хог ачих машин нэмэлтээр ажиллуулжээ
2018.02.20
Улаанбуудайн тонн тутамд 50-60 мянган төгрөгийн ур...
2018.02.07
Ууц дунджаар 207.5 мянган төгрөгийн үнэтэй байна
2018.02.01
НИТХ гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр хэрэг...
2018.01.26
Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр б...
2018.01.24
М.Оюунчимэг: Газрын алба сайн ажилласан бол олон х...
2018.01.23
Шатахууны үнэ ханш, нөөц, эдийн засаг дахь нөлөөлл...
2018.01.21
ШӨХТГ-аас “Магнай трейд”-ийн нефть импортлох э...
2018.01.16
“Эрдэнэт үйлдвэр” компанийг хувьцаат компани б...
2018.01.10
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн алдагдлыг зогсоон...
2018.01.10
Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг татан буулган...
2018.01.10
Шатахууны компаниуд шантаажаа зогсоо, одоо болно
2018.01.10
Үндэсний хувцасны “Уран гоёл” урлан сар шини...
2018.01.09
Өр тэглэх амлалт долларын ханшийг өсгөв
2017.07.06
Эдийн засагч Б.Баттөмөр: АНУ-ын зээлжих эрхийн зэр...
2011.08.09
Хятадын төв банкны чанаргүй зээл 10-20 хувьд хүрч...
2012.09.15
Төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жил тарифын ...
2017.11.30
ОУВС-гийн хөтөлбөр буюу мөнгөний чимээ
2017.05.26
“Алтай холдинг групп”-ийг “2017 оны шилдэг к...
2017.12.15
Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр б...
2018.01.24
Шөнийн клубуудын зөвлөл архидан согтуурахтай тэмцэ...
2013.05.25
“УБТЗ” нийгэмлэгийн төлсөн онцгой албан татвар...
2018.02.22
“Приус” зэрэг зарим автомашины онцгой албан та...
2017.06.12
"Айтүүлс” –ийн арилжаа амжилттай эхэллээ
2017.11.16
Сайд Д.Сумъяабазар Канадын Элчин сайдыг хүлээн авч...
2017.11.08
Халх голд хууль зөрчин газар олгосон шийдвэрүүдийг...
2018.04.25
Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна
2018.04.25
“Агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийн Зээл...
2018.04.05
220 гаруй мянган тонн үр тариа хураан авчээ
2017.11.02
Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний ж...
2018.05.07
ХАА-н мэргэжлийн холбоод “Шинэ хөдөө” төслийг ...
2017.10.04
НИТХ гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр хэрэг...
2018.01.26
Гадны зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөри...
2018.03.03
Улаанбуудайн тонн тутамд 50-60 мянган төгрөгийн ур...
2018.02.07
Газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн нөөц бүрдү...
2017.10.03
Монголд зээл олгож, хөрөнгө оруулалт хийх сонирхло...
2018.03.12
Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг УИХ-ын Б...
2017.09.27
Ууц дунджаар 207.5 мянган төгрөгийн үнэтэй байна
2018.02.01
Атар газар эзэмшсэний 60 жилийн ой угтсан бүтээлч ...
2018.03.14
ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсээр ба...
2018.04.03
Түүхий нефьтийн тээвэрлэлт валютын урсгалыг нэмэгд...
2017.08.25
Инновацийн төсөлд грант олгоно
2018.04.05
Мэдээллийн технологийн анхны ХК-аас хувьцаа эзэмши...
2017.10.30
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011