Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
С.Чинзориг: Монголбанкны бодлогын маш том алдаа эдийн засгийн хямрал үүсгэсэн
2017.05.29
УИХ-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа.

-Та Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийсэн Ажлын хэсэгт ажилласан. Шалгалтын дүгнэлт нэлээд урт юм билээ. Түүнээс онцолж хэлэхээр зүйлийг нь товчхон сонирхуулахгүй юу?
-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос гарсан Ажлын хэсэг Монголбанкны сүүлийн дөрвөн жилийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Нэг зүйлийг хэлэхэд Монголбанкны тухайн үеийн удирдлага хуулиас давсан эрх мэдэлж эдэлж, шийдвэр гаргаж байжээ. Ийм санхүүгийн бодлогын алдаанаас болоод Монгол орон өнөөдрийн хямралт байдалд орчихоод байна гэсэн дүгнэлт хийсэн. Тодруулбал, Монголбанк 2012-2016 оны хооронд үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр 45 орчим аж ахуйн нэгж, байгууллагуудад 4.8 их наяд төгрөгийг жилийн гурван хувийн хүү зээлүүлсэн. Энэ үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнд хүрээгүй. Тухайлбал, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлсэн ч тэр хэмжээгээр орон сууцны үнэ буураагүй. Жижиглэн худалдаалах бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэвч жижиглэн худалдаалах бүтээгдэхүүний үнэ буугаагүй. Шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн ч үнэ нь буураагүй шүү дээ. Гэтэл тухайн үед дэлхий даяар шатахууны үнэ маш их хэмжээгээр бууж байжээ. Тиймээс үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж шатахуун импортлогчдод асар их хэмжээний мөнгө олгох шаардлагагүй байсан гэж үзэж байгаа.

Мөн Монголбанкны удирдлага 4.8 их наяд төгрөгийг үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр гүйлгээнд гаргаснаас мөнгөний нийлүүлэлт ихэссэн. Үүнээс үүдээд мөнгөний үнэ ханш унаад эхлэхээр нь нөгөө гараараа ханшийг тогворжуулах нэрээр дөрвөн жилийн хугацаанд долоон тэрбум ам.долларын интервенц хийсэн байгаа юм. Нэг гараараа гүйлгээнд байгаа мөнгийг нэмэгдүүлчихээд нөгөө гараараа интервенц хийж байна гээд Монгол Улсын гадаад валютын нөөцийг шавхчихсан ийм л маш буруу бодлого явуулсан байдаг. Энэ буруу бодлогын хариуд эдийн засаг хямарч өнөөдөр Монголын ард түмэн бүсээ чангалсан байдалтай байна. Бодлогын маш том алдаа эдийн засгийн хямралын эх болсон гэж би хувьдаа үзэж байгаа.

-Өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр Ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулах үеэр та гараад явчихаж байгаа харагдсан. Юу болсон юм бэ?
-Би Ажлын хэсгийнхээ хуралд санал нэгдээд дүгнэлтэд гарын үсгээ зурчихсан. Эдийн засгийн байнгын хороон дээр горимын санал гаргасан юм. Хоёр зүйлд асуудал ярьсан. Эхнийх нь Эдийн засгийн байнгын хороо тэр өдөр 13 гишүүнтэй хурал хийсэн. Яг Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг сонсоход танхимд есөн гишүүн байсан. Энэ есийн зургаа нь нөгөө Ажлын хэсэгт орж ажилласан гишүүд байлаа. Тэгэхээр ирцээ нэмэгдүүлэх, ядаж хурал эхлэхэд байсан 13 гишүүнтэйгээ асуудлыг хэлэлцэхгүй бол Байнгын хорооны хурал биш Ажлын хэсгийн хурал болоод өмнө ярьсан зүйлээ өөрсдөө дахиад сонсох болох нь гэсэн.  Хэрвээ ирц 13-даа хүрэхгүй бол хурлаа хойшлуулбал яасан юм бэ гэдэг санал хэлсэн. Саналыг гишүүд хүлээж аваагүй. Хоёрдугаарт, Эрдэнэсийн сантай холбоотой маш нууцын зэрэглэлтэй асуудлууд бий л дээ. Мөн Монголбанкны ерөнхийлөгчийн шийдвэрээр нууцын зэрэглэлд орчихсон асуудлууд байдаг юм билээ. Тиймээс “Маш нууцад авсан материалуудыг хаалттай хэлэлцэе. Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар нууцад авчихсан материалуудыг ил яръя” гэдэгтэй би санал нийлээгүй. Нууцтай холбоотой материалуудыг хаалттай яръя гэсэн. Ажлын хэсэг дээр ч тэгж ярьж тогтсон байсан. Нууц материалуудыг нууцын зэрэглэлээр авч гишүүд, Ажлын хэсгийнхэнд танилцуулчихаад яг Байнгын хороонд танилцуулахдаа түүнийгээ үгүйсгээд, ил нээлттэй танилцуулна гэдэгтэй санал нийлээгүй л асуудал юм. Түүнээс биш Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг зөвшөөрч гарын үсгээ зурсан.

-Ажлын хэсгийн дүгнэлт дээр Монголбанкны өмнөх ерөнхийлөгч Н.Золжаргалыг хуулийн байгууллагаар шалгуулах ёстой гэсэн байна лээ. Бас шалгалт 2012-2016 оныг хамарч байгаа. Тэгэхээр өмнө нь эрх барьж байсан намын үйл ажиллагааг харлуулах, сонгууль дөхсөн учраас улс төрийн ашиг харж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна лээ?

-Улс төрийн зорилго агуулж бид шалгалт хийгээгүй л дээ. Монголбанкны үйл ажиллагааг шалгаж байгаа болохоор маш их хугацаа орно. Эдийн засгийн байнгын хорооны тогтоол гарснаас хойш дөрвөн сарын турш Ажлын хэсэг нэлээд шахуу ажилласан. Ингэж явсаар Ажлын хэсгийн дүгнэлтээ танилцуулсан хугацаа нь сонгуулийн циклтэй давхцаж харагдсан байж болох юм. Улс төрийн өнцгөөс харж, нөгөө намаа муулах гэсэн зүйл байхгүй. Энэ бол Байнгын хорооноос баталсан ажлын хуваарийн дагуу л явж байгаа асуудал.

-Чуулганаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байгаа. Үүнтэй холбогдуулаад УИХ дахь АН-ын бүлэг “Уг хуулиар Төрийн албаны зөвлөлийг үгүйсгэсэн, сургуулиа төгсөөд удаагүй хүмүүс ажлын байранд ороход хүндрэлтэй болгосон” гэж шүүмжилж байна. Хуулийн төслийн гишүүдийн нэг нь та. Тиймээс үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Төрийн албаны тухай хууль 1995 онд батлагдсан. Түүнээс хойш хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт орсон юм билээ. Бид шинэчилсэн найруулгын төсөл өргөн барьсан. Мөн Ерөнхийлөгч нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж өргөн барьсан байдаг. УИХ гишүүд шинэчилсэн найруулга, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хоёуланг нь хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. Ингээд УИХ-аас Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ахлуулсан ажлын хэсэг гараад ажиллаж байна. Энэ хоёр хуулийг нэгтгээд нэг хууль болгоод гаргая гэсэн асуудал ярьж байгаа. Төрийн албаны хуульд шинэчлэл хийх зайлшгүй шаардлага бий. Сонгууль бүрийн дараа засгийн эрх авсан улс төрийн хүчин Засгийн газраа байгуулж, бүтцийг нь баталдаг. Түүнээс хамаараад төрийн албаны бүтцийг өөрчилж тогтворгүй болгох асуудал гардаг юм. Нөгөө талаасаа төрийн албыг улс төрөөс ангид, хол байлгах зарчмын асуудлууд бий. Төрийн алба тогтвортой, мэргэшсэн байвал төр хүчтэй байх нөхцөл бүрдэнэ шүү дээ. Мөн төрийн бодлогын залгамж чанар хадгалагдана. Тиймээс Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулж төрийн албыг тогтвортой, мэргэшсэн байх нөхцлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Төрийн албан хаагч шат ахин дэвших замаар явах, улс төрийн албан тушаалтан төрийн албан хаагчийн ажлын байрын тодорхойлолтыг гаргадаг буруу жишгийг өөрчлөх гээд тулгамдсан олон бодит асуудал байна. Эдгээр асуудалд хариу өгөх үүднээс Төрийн албаны шинэчилсэн найруулгыг өргөн бариад байгаа.

-МАН өөрсдийнхөө ажил, албан тушаалд тавьсан хүмүүсийг баталгаажуулах алхам хийж байна гэж шүүмжлэл гарч байгаа. Халаа, сэлгээ хийх арга замуудыг хааж буй нь өөр нам засгийн эрх авсан ч хүмүүсээ байршуулах аргагүй болгож байгаа юм биш үү?
-Аль өнцгөөс харж асуудалд хандаж байна гэдгээс л хамаарна. Бид бол улс төрийн өнцгөөс хараагүй. Сүүлийн жилүүдийн сонгуулийн дараагаар засаг солигдох бүрт аль нэг улс төрийн хүчин эсвэл улстөрчийг дагасан тохиолдлын хүмүүс төрийн захиргааны жинхэнэ албанд маш ихээр очиж байгаа юм. Тиймээс хуулийн шинэчилсэн найруулгаар төрийн захиргааны жинхэнэ албан хаагч хүн шат ахин дэвшдэг зарчим руу орж байгаагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл Төрийн нарийн бичгийн дарга болох хүн төрд 16 жил ажилласан, тэр дундаа яаманд мэргэжилтэн болон хэлтэс, газрын даргаар ажилласан байх гэсэн болзол тавьсан. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар улс төрийн албан тушаалтан буюу сайд өөрөө яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолтыг гаргаад байгаа. Тэгээд Төрийн нарийн бичгийн дарга ямар ур чадвар, мэргэжил, боловсрол, дадлага туршлагатай хүн байх вэ гэж харахаасаа урьдаар намаас надад ямар хүнийг ажилтай болго гэж шахаж байгаа билээ, миний ойр дотно хүмүүсээс ажилтай болох гэсэн хүсэлтэй хүн хэн билээ гэж хараад тухайн хүндээ зориулсан ажлын байрны тодорхойлолт гаргаад байх юм. Тийм учраас бид хуульдаа улс төрийн албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын байрны тодорхойлолт гаргахыг болиулахаар оруулсан. Тухайн төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн ажлын байрны нийтлэг шалгуур үзүүлэлтийг хуульчилж өгье. Харин тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлага байна гэж үзвэл тэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь гаргадаг байя гэж байгаа. 

-Төрийн албаны тухай хуулиар нийгмийн хамгаалал тал дээр анхаарсан зүйл бий юу?
-Бидэнд төрийн албан хаагчийн нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг нэг хуулиар зохицуулдаг байх шаардлага байгаа юм. Одоо бол төрийн албан хаагчдын нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг Төрийн албаны хуулиар зохицуулж чадахгүй байна. Үүнээс болоод төрийн албан хаагчийн нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг салбар, салбарын хуулиар зохицуулаад явдаг. Үндсэндээ нэг цонхоор харж чадахгүй байна гэсэн үг. Хэн асуудалд хэрхэн хандаж байна вэ гэдгээсээ хамаараад нэг хэсэг нь илүү, нөгөө хэсэг нь бага хангамж эдэлдэг ялгамжтай болчихоод байгаа юм. Гэтэл Засгийн газар өөрөө төрийн албан хаагчдын хувьд ажил олгогч нь шүү дээ. Тиймээс төрдөө ажиллаж байгаа албан хаагчдад тэгш шударга хандах ёстой. Хэн хөөцөлдөлгөөтэй, овсгоотой байгаа салбарынхан нь илүү хангамж эдэлдэг. Хөөцөлдөлгөө багатай, үг хэл бага хийдэг салбарынхан нь бага хангамж эдэлдэг байж болохгүй. 

-Төрийн албан хаагчийн халамжийг жигд болгох ёстой гэхээр нөгөө тэтгэвэрт гарахад олгодог урамшуулал хамгийн түрүүнд санаанд орж байна?
-Эдийн засгийн хямралтай үед бид өнөөгийн төрийн албан хаагчдад олгогдож байгаа нийгмийн халамж, баталгааг хүрсэн төвшингөөс нь дордуулахгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Ер нь цаашдаа төрийн албан хаагчидтай холбоотой асуудал дээр хэд хэдэн зарчмын өөрчлөлт оруулна. Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад тэтгэвэрт нь гаргахад олгодог нэг удаагийн тэтгэмж бий. Энэ тэтгэмжийг нь ажилласан жилтэй нь дүйцүүлэн олгодог байя гэж байгаа. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар бол соёлынхон, цаг уурынхан гээд ерөөсөө тэтгэмж авдаггүй хүмүүс ч байна. Нэг хэсэг нь зургаан сартай тэнцэх тэтгэмж авч байгаа. Гэтэл өөр хэсэг нь 20, 30 сарынхыг авч байх жишээтэй. Түүнчлэн төрийн албан хаагчдын цалин хөлсийг ажлынх нь ур чадвар, үр дүн, ачааллаас нь хамаараад ялгамжтай цалин өгдөг байх ийм тогтолцоог бид энэ хуулиар нээж өгье гэж байгаа.

-Тодруулбал?
-Багш л бол багш, эмч л бол эмч гээд ижилхэн цалин авч байж болохгүй. Жишээ нь, мэс заслын эмч ажлын ур чадвар их шаарддаг, ажлын ачаалал ихтэй бол эмч нар дотроосоо их цалин авдаг байх тэр эрхийг нь нээж өгнө. Магадгүй бага ангийн багш нар илүү ачаалал, ур чадвар гаргадаг бол багш нар дотроосоо илүү цалин авах нөхцлийг нь энэ хуулиар зохицуулж өгч байгаа. Мөн төрийн албан хаагчдад олгодог нэмэгдлийн хэмжээ нь цалин хөлсний 40 хувиас хэтрэхгүй гэсэн хязгаарлалт байдаг. Энэ хязгаарлалтаас үүдээд төрийн захиргаа, үйлчилгээний албан хаагчдын цалин хөлс буурах асуудал үүсчих гээд байгаа юм. Ийм болохоор зэрэг, дэвний нэмэгдэл цалин хөлсний 40 хувиас ихгүй байна гэсэн ийм заалтыг хуулиас авъя. Түүнчлэн төрийн үйлчилгээний албан хаагч буюу багш, эмч нар төрийн захиргааны албан хаагчидтай адилхан төрийн үйлчилгээг иргэддээ хүргэж байгаа. Тийм учраас төрийн үйлчилгээний албан хаагч нарт төрд ажилласан удаан жилийн нэмэгдлийг нь энэ хуулиар олгож байя гэсэн ийм цоо шинэ зохицуулалт оруулж байгаа. Манай төрийн захиргааны албан хаагчид амралтын өдөр, оройн цагаар маш их ажилладаг. Эдгээр төрийн захиргааны албан хаагчдад илүү цагийн цалин хөлс олгогддоггүй. Энэ хуулиар төрийн захиргааны албан хаагчдад илүү цагийн цалин хөлсийг Хөдөлмөрийн хуулийн дагуу зохицуулж олгох гээд маш олон нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлууд тусгагдаж байгаа.

Ж.Баярсайхан
"Үндэсний шуудан" сонин

УИХ-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа.

Уншсан: 161 | Түгээх |
Холбоотой мэдээ
Оффшор бүсэд байршуулсан мөнгө Монгол Улсад орж эхэллээ
2017.10.01
Төв аймагт 100 хувь хяналтын тооллого хийх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ
2017.07.07
М.Энхболд саналаа өглөө
2017.07.07
Хүүхдийн мөнгөө авсан иргэд сэтгэл хангалуун байна
2017.07.07
ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОЛТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2017.07.06
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Оффшор бүсэд байршуулсан мөнгө Монгол Улсад орж эх...
2017.10.01
Төв аймагт 100 хувь хяналтын тооллого хийх шаардла...
2017.07.07
М.Энхболд саналаа өглөө
2017.07.07
Хүүхдийн мөнгөө авсан иргэд сэтгэл хангалуун байна...
2017.07.07
ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОЛТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2017.07.06
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ Х...
2017.07.06
Ж.Мөнхбат: З.Энхболд Эрүүгийн хуулийн шийтгэлтэй м...
2017.07.06
ТОСК-аас буруу гараар гарсан орон сууц хэний бизне...
2017.07.06
М.Энхболд: Би цөөнхийн үгийг сонсдог хүн
2017.07.06
Сайд асан, хуульч А.Гансүх Х.Баттулгын шахалтанд о...
2017.07.06
Г.ӨНӨРБАЯР: ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХДИЙН МӨНГӨ АВДАГ БАЙС...
2017.07.06
Ж.Эрдэнэбатын Засгийн газарт баярлалаа
2017.07.06
Ж.Мөнхбат: Засгийн газар эдийн засгийн өсөлт, орло...
2017.07.05
Эсэргүүцэж жагсаж цуглаж явснаас ингэж талархаж б...
2017.07.05
Ө.Энхтүвшин: Өшөө авдаг, хувийн тооцоо боддог, хэт...
2017.07.05
Хувьдаа хаустай ТОСК-ийн захирлууд орон сууцны дэм...
2017.07.05
АРДЧИЛСАН НАМ “ХҮҮХДИЙН МӨНГӨ”-ИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ
2017.07.05
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БНХАУ-ЫН ТӨРИЙН ӨМЧИТ А...
2017.07.04
О.Бум-Ялагч: Ардчилсан нам өр тэглэх нэрээр өөрсди...
2017.07.04
Ц.Нямдорж: АН эрх барьж байх үедээ өрийг хүчингүй ...
2017.07.04
Сонгуулийн хууль зөрчсөн Х.Баттулгын нэрийг татахы...
2017.07.04
Х.Баттулга "Луйвар"-аа нуухаар улайрч байна
2017.07.04
ЭРДЭНЭТЧҮҮД “ЭРДЭНЭТ”-ЭЭ АВРАХААР ЖАГСАВ
2017.07.03
МОНГОЛЫН НОГООН НАМ, ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД НИЙСЛЭЛ ...
2017.07.03
ЖАГСАГЧИД “ЭРДЭНЭТ” ГУРАВ БУС ГУРВАН САЯ ХҮНИЙ...
2017.07.03
“ЭРДЭНЭТ”-ИЙН ТӨЛӨӨХ РИНГЭН ДЭЭРХ ТУЛААН
2017.07.03
Миеэгомбын ЭНХБОЛД: Энэ жилийн сонгууль эдийн заса...
2017.06.26
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг эрх зүйч мэргэжлээр төг...
2017.06.17
Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн хямралын тодорхой хув...
2017.06.01
Улс төрд сайн жишиг тогтоож, мартагдсан соёлыг сан...
2017.06.01
Сайд асан, хуульч А.Гансүх Х.Баттулгын шахалтанд о...
2017.07.06
Г.ӨНӨРБАЯР: ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХДИЙН МӨНГӨ АВДАГ БАЙС...
2017.07.06
Эсэргүүцэж жагсаж цуглаж явснаас ингэж талархаж б...
2017.07.05
Ө.Энхтүвшин: Өшөө авдаг, хувийн тооцоо боддог, хэт...
2017.07.05
Хувьдаа хаустай ТОСК-ийн захирлууд орон сууцны дэм...
2017.07.05
МОНГОЛЫН НОГООН НАМ, ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД НИЙСЛЭЛ ...
2017.07.03
Оффшор бүсэд байршуулсан мөнгө Монгол Улсад орж эх...
2017.10.01
TV ZONE сэтгүүлийн шинэ дугаарт...
2011.11.18
ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОЛТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2017.07.06
GUYS хамтлагийн дуучин Х.БАТ-УНДРАЛ: ЭЭЖЭЭ, ХҮҮ НЬ...
2017.05.25
Монгол залуу Эффлийн цамхагийн өмнө бүжиглэж буй б...
2013.07.08
TV Zone сэтгүүл энэ удаа загварын ертөнцийн тайзна...
2011.07.02
Ж.Мөнхбат: З.Энхболд Эрүүгийн хуулийн шийтгэлтэй м...
2017.07.06
TV ZONE сэтгүүлийн шинэ дугаар уншигч таны гар дээ...
2011.10.01
М.Энхболд саналаа өглөө
2017.07.07
TV ZONE-ий шинэ дугаар уншигч танд цоо шинэ дүр тө...
2011.10.08
Хүүхдийн мөнгөө авсан иргэд сэтгэл хангалуун байна...
2017.07.07
TV ZONE сэтгүүлийн 171 дэх дугаар таны гарт...
2011.08.19
О.Бум-Ялагч: Ардчилсан нам өр тэглэх нэрээр өөрсди...
2017.07.04
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БНХАУ-ЫН ТӨРИЙН ӨМЧИТ А...
2017.07.04
М.Энхболд: Би цөөнхийн үгийг сонсдог хүн
2017.07.06
Төв аймагт 100 хувь хяналтын тооллого хийх шаардла...
2017.07.07
Аз жаргалын тухай ойлголт
2011.11.11
Монголын эдийн засагт "ногоон гэрэл" аслаа
2017.05.26
TV Zone сэтгүүлийн шинэ дугаарын нүүр хуудсыг иж б...
2011.06.25
ТОСК-аас буруу гараар гарсан орон сууц хэний бизне...
2017.07.06
Ц.Нямдорж: АН эрх барьж байх үедээ өрийг хүчингүй ...
2017.07.04
ЭРДЭНЭТЧҮҮД “ЭРДЭНЭТ”-ЭЭ АВРАХААР ЖАГСАВ
2017.07.03
АРДЧИЛСАН НАМ “ХҮҮХДИЙН МӨНГӨ”-ИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ
2017.07.05
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ Х...
2017.07.06
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011