Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэн батлахыг дэмжлээ
2017.06.07

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны /2017.06.06/ хуралдаанаар Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонсон, тус ажлын хэсгээс боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Ажлын хэсгийн тайлан, Байнгын хорооны тогтоолын төслийн талаар Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцуулсан юм.

Тэрбээр ажлын хэсэг сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж тогтоолын төслийг боловсруулсныг онцолсон.

Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах шаардлагатай 2-5 насны нийт 306.890 хүүхэд байгаагаас 243.432 хүүхэд хамрагдаж, 63.458 хүүхэд цэцэрлэггүй хоцорчээ. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан 243.432 хүүхдийн 219.811 нь төрийн болон төрийн бус өмчийн 1354 цэцэрлэгт, 23.621 хүүхэд хувилбарт сургалтын үйлчилгээнд хамрагдсан гэсэн тоог УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцуулсан. Тэрбээр, цэцэрлэгийн нэг ангид 20-25 хүүхэд хүмүүжих ёстой ч 55-66 хүүхэд хүлээн авч байгаа нь хүүхдийн сурч боловсрох, эрүүл өсөн бойжих нөхцөлийг хааж байна гээд дээр дурдагдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд 200 ортой 315 цэцэрлэг барих шаардлагатай гэсэн тооцоо гараад байгааг дуулгасан.

Нийслэлийн 25 хороо цэцэрлэггүй байгаа бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэх талаар тогтоолын төсөлд тусгажээ. Түүнчлэн хот, хөдөөгийн цэцэрлэгүүдэд өргөтгөл хийх, хувийн хэвшлийн болон байгууллагын цэцэрлэгийг барих санаачилгыг дэмжих, улсын хэмээнд ашиглалтын шаардлага хангахгүй болсон цэцэрлэгийг буулган, шинээр барих зэрэг асуудлыг төсөлд тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Л.Энх-Амгалан нар асуулт асууж, УИХ-ын гишүүн М.Билэгт, Ц.Цогзолмаа, Ё.Баатарбилэг, Д.Сарангэрэл, Л.Энх-Амгалан нар байр сууриа илэрхийлсэн бөгөөд тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ.

Мөн Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоол, Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонсч, тус ажлын хэсгээс боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Ажлын хэсгийн тайлан болон, тогтоолын төслийн талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн А.Ундраа танилцуулсан.

Ажлын хэсэг Боловсролын зээлийн сан, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний төв, МУИС, ШУТИС, ХААИС, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, “Шинэ Монгол” технологийн дээд сургууль, Хөгжим бүжгийн коллежийн үйл ажиллагаатай танилцаж, боловсролын салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, дээд боловсролын санхүүжилт болон тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцжээ.

Мөн “Монгол Улсын дээд боловсролын тулгамдсан асуудал, гарц, шийдэл”, “Монгол Улсын их, дээд сургуулиудын сургалтын агуулга, чанар” сэдэвт хэлэлцүүлгүүдийг Төрийн ордонд зохион байгуулсан байна. Үүний дараа тус ажлын хэсэг Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулжээ.

Хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, хуулийн хэрэгжилтийг хангах, боловсролын магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны чиглэлээр, мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тогтоолын төсөлд тусгасан байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи төслийг хэлэлцэн батлах нь зүйтэй хэмээн санал нэгдлээ.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны /2017...

Уншсан: 445 | Түгээх |
Холбоотой мэдээ
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2018.04.22
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа
2018.04.20
Гашуунсухайт боомтын тээвэр эргэлт нэмэгджээ
2018.04.20
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хэлэлцэх асуудлууд
2018.04.19
Дундговь аймгийн Хөгжимт драмын театрын барилгын ажлыг эхлүүлнэ
2018.04.18
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 2
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан б...
2018.04.22
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгала...
2018.04.20
Гашуунсухайт боомтын тээвэр эргэлт нэмэгджээ
2018.04.20
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хэлэ...
2018.04.19
Дундговь аймгийн Хөгжимт драмын театрын барилгын а...
2018.04.18
Тавантолгой ордоос нүүрс тээвэрлэж буй жолооч нары...
2018.04.18
Иргэнд газар өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр ...
2018.04.18
Шадар сайд Ө.Энхтүвшин: Ярьж тохирсноо яв цав хэрэ...
2018.04.18
УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана
2018.04.17
УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2018.04.17
Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ
2018.04.17
Бодлогын чуулган болон ажлын хэсгүүдийн уулзалтад ...
2018.04.17
Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнигтэй уул...
2018.04.17
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.04.16
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах тал...
2018.04.15
Дундговь аймагт 150 хүүхдийн цэцэрлэгийг буулгаж, ...
2018.04.15
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан б...
2018.04.15
У.Хүрэлсүх: Хилийн боомтуудаа өргөтгөж хүчин чадлы...
2018.04.13
ӨМӨЗО Ганцмодны боомтоор жилд 10 сая тонн нүүрс им...
2018.04.13
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөл...
2018.04.13
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2018.04.12
Монгол, Хятадын бизнес эрхлэгчид 4.6 тэрбум ам.дол...
2018.04.11
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол, Хятадын бизнес фор...
2018.04.11
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2018.04.11
“Эрүүгийн хэрэг дэх эрх зүйн харилцан туслалцаа-...
2018.04.10
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.04.10
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2018.04.10
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2018.04.09
Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг Энвэр Ючэлд ...
2018.04.09
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ...
2018.04.05
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2017.06.12
Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс зогсооно...
2017.06.12
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011