Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2017.07.03

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 7202 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 157 нэгж буюу 7.8 хувиар буурсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үед иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сонгуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн бие бүрэлдэхүүн зургаадугаар сарын 23-ны 09:00 цагаас 28-ны 09:00 цаг хүртэл Өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэглэлд албаны бэлэн байдлыг хангаж ажилласан” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3091 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 120, зөрчлийн шинжтэй 1233 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1353 ослыг материалжуулан шалгаж байна. Гудамж талбайд хийсэн шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 590 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 41.5 хувиар буурсан байна. Хан–Уул дүүргийн Засаг даргын 2017 оны А/80 дугаартай захирамжийн хүрээнд Морингийн даваа, Биокомбинат, Өлзийт хорооллын шалган бүртгэх товчоо болон Яармагийн шалган бүртгэх товчоонд зөөврийн постыг байрлуулж өдрийн цагаар, Төвийн салааны аюулгүйн тойрогт 24 цагаар хайрга, дайрга зөөвөрлөж байгаа тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг хязгаарлан тогтмол хяналт тавин ажиллаж 503 том оврын ачааны автомашины жолоочид 4.192.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулан ажилласан” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат хэллээ.

НОБГ-ын дарга, хурандаа Н.Уламбаяр “Нийслэл хот орчмоор өнгөрсөн хугацаанд 2-3 удаа бороо орж хуурайшилтын эрсдэлийн аюулын зэрэг буурсан, цаашид цаг уурын байгууллагаас борооны үүлний нөхцөл бүрдсэн тохиолдол зориудаар нөлөөлж хур тунадасыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Ойрын өдрүүдэд цаг агаар халж, иргэд Туул гол дагуу амрах, аялах байдал ихэсч байна. Нийслэлийн Засаг даргын А/316 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулан, Туул гол дагуу 2 ээлжийн завьт эргүүл ажиллуулж, иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх, анхааруулга, заавар, зөвлөмж өгөх арга хэмжээг нийслэлийн Цагдаагийн газартай хамтран зохион байгуулан ажиллаж байна” гэлээ. 

“Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 14 зуслангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд 8 нь бага, 6 дунд эрсдэлтэй үнэлэгдэж, дунд эрсдэлтэй зуслангуудад 50 заалт бүхий 7 албан шаардлагыг хүргүүлэн, зөрчил илэрсэн 6 зусланд  нийт 1.8 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Нийслэлийн Засаг даргын А/452 тоот захирамжийн дагуу 9 дүүргийн 152 хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдаа, хоол үйлдвэрлэл, зочид буудлын чиглэлийн нийт  7636 ААН-д 284 байцаагч хяналт тавьж ажиллалаа. Хяналт шалгалтын давхардсан тоогоор 5151 газрын архи согтууруулах ундааг битүүмжлэн, хяналт тавьж ажилласан” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад иргэдийг идэвхтэй оролцохыг уриалсан зар мэдээллийг сайн явуулж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллах” хэрэгтэйг хэлээд наамдын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангаж, гэнэтийн гамшиг, осол зэрэгт бэлэн байдлыг хангуулж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газар зэрэг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дахин санал хураалт зохион байгуулах бэлтгэлийг хангах ажлын хүрээнд санал авах байр болон хуульд заасан бусад шаардлагатай зүйлсийг сонгуулийн төв байгууллагаас баталсан зааврын дагуу хуулийн хугацаанд бэлэн болгох, санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төв ажиллуулах зэрэг хуулиар хориглосон үйл ажиллагааг зогсоож, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны ...

Уншсан: 3913 | Түгээх |
Холбоотой мэдээ
Монголын зах зээлд зөвшөөрөх биржүүдийн түр жагсаалтыг баталлаа
2017.07.24
Цайны замын дурсгалын хөшөөний нээлт боллоо
2017.07.24
Ногоон бүс бүхий газруудад эргүүл ажиллаж байна
2017.07.24
БНСУ-д хууль бусаар оршин суугч гадаад иргэдэд зориулсан өршөөлийн аян хэрэгжиж байна
2017.07.24
Цэцэрлэгийн хүүхдүүдийг бүртгэх цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ
2017.07.24
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 12
Монголын зах зээлд зөвшөөрөх биржүүдийн түр жагсаа...
2017.07.24
Цайны замын дурсгалын хөшөөний нээлт боллоо
2017.07.24
Ногоон бүс бүхий газруудад эргүүл ажиллаж байна
2017.07.24
БНСУ-д хууль бусаар оршин суугч гадаад иргэдэд зор...
2017.07.24
Цэцэрлэгийн хүүхдүүдийг бүртгэх цахим бүртгэл өнөө...
2017.07.24
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүндэтгэл үзү...
2017.07.21
Сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилц...
2017.07.21
“Caffeine sodium benzoate” буюу “Ми Ми” гэ...
2017.07.21
Зам тээвэр хөгжлийн сайд “Өргөмжлөл” гардуулав...
2017.07.21
Скаут хүүхдүүдийн Жембори зохион байгуулагдана
2017.07.21
Хандив, тусламжийн бараа материалыг түймрийн голом...
2017.07.20
Алба хаагчид БНСУ-д олон улсын гал сөнөөгч, аврагч...
2017.07.20
12 түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажилл...
2017.07.20
Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусга...
2017.07.20
Замын ажил саадгүй үргэлжлэх боломжтой боллоо
2017.07.20
Зам, Тээврийн Хөгжлийн сайд Д.Ганбат мэндчилгээ д...
2017.07.20
Өвс, тэжээл экспортлохыг хориглолоо
2017.07.19
240 хүүхдийн цэцэрлэг ирэх намар хүүхдүүдээ хүлээж...
2017.07.19
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
2017.07.19
Анхан шатны тусламж үзүүлэх цэгийг ажиллуулж эхэлл...
2017.07.17
ОХУ “Ми-8” нисдэг тэргээ илгээхэд бэлэн гэжээ
2017.07.17
Тарнын голын гүүрийг түр хугацаагаар хаажээ
2017.07.17
Алба хаагчдыг нисдэг тэргээр түймрийн голомтод хүр...
2017.07.17
Талархал илэрхийлье
2017.07.16
Иргэдийг сайн дураар түймрийн голомт руу явахгүй б...
2017.07.16
Түймэр унтраах ажиллагаанд уул уурхайн компаниудыг...
2017.07.16
Батлан хамгаалахын сайд Батсүмбэр орчмын түймрийн ...
2017.07.16
Онцгой байдлын ерөнхий газраас албан ёсны хандивын...
2017.07.16
Гурван өдөр архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгү...
2017.07.06
Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчид 100 хувь, оро...
2017.07.05
Д.ДАВАА: ХАРИУЦЛАГЫГ БИД ШАТ ШАТАНДАА ХҮЛЭЭХ Л БО...
2017.05.17
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
“НЭЭЛТТЭЙ ФОРУМ”-ЫН Д.ЭНХБАТ: Эв нэгдлийг илэр...
2017.05.08
Ж.Эрдэнэбат: “Аз жаргалтай-Улаанбаатар” хөтөлб...
2017.05.05
Дэлхийн зүүн төвийн үзэл баримтлалтай намууд Улаан...
2017.05.06
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
Цагдаагийн ахлагч Б.Цолмон бяцхан хүүгийн амь насы...
2017.05.29
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Хангалтгүй ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн тусг...
2017.06.13
Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчид 100 хувь, оро...
2017.07.05
Аяллын замын ажил зогсчээ
2017.06.13
Гурван өдөр архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгү...
2017.07.06
“Эрдэнэт”-ийн маргаан ба “одой” хааны үлгэ...
2017.04.14
Гацууртын алтны ордын талбайн хил заагийг 3025 га-...
2017.04.05
Өнөөдөр болох үйл явдлууд /2017.06.02/
2017.06.02
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.05.29
Маргааш авто машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгү...
2017.06.25
Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх
2017.06.26
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.05.30
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд хяналт т...
2017.06.28
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011