Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Сайд асан, хуульч А.Гансүх Х.Баттулгын шахалтанд орсон уу
2017.07.06
Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх “Өдрийн сонин”-ы өчигдрийн дугаарт “Төмөр замын гэх хэрэгт Х.Баттулгатай хамааруулсан нотлох баримт огт байхгүй. Тийм мөрдөн байцаалтын үйл ажиллагаа ч болоогүй” гэсэн гарчигтай ярилцлагыг уншаад нүдэндээ итгэсэнгүй. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга өчигдрөөс эхлэн хавь ойрынхноо хадраад жигтэйхэн ширүүн байгаа. Тиймээс ч нэгэн цагт Арбитрын шүүх дээр Монголоо өмөөрч зогссон чадварлаг хуульч А.Гансүхийг “хэний хүчинд сайд болсныг нь” сануулан дарамталсны үүднээс ийм ярилцлага өгсөн болов уу. Учир нь А.Гансүх сайд асанд холбогдох хэрэг Х.Баттулгад холбогдох хэргээс тусгаарлагдсан. А.Гансүх шүүх байгууллагыг хүндэтгэхтэйгээ, хууль гэж юу болдгийг мэдэхтэйгээ учир “Унаж яваа морь нь хулгайн замаар ирсэн” ч салаад давхих боловсролтой. Х.Баттулгад хуулийн талаас нь түшиж тулах гэж ирснээс биш  хамт унах гэж ирээгүй. Гэвч “эх оронч” даргынхаа мэхэнд унаж хэсэгтээ л шалбаагт хутгалдсан. Бүр Х.Баттулга нь “УИХ-ын гишүүнийхээ халдашгүй эрхэн дор А.Гансүхээ хамгаалж”, хөтлөлцөж очоод мэдүүлгээ өгдөг байлаа шүү дээ. УИХ-ын 2016 оны сонгуулиар өнөө халдашгүй эрх нь Хонгорын элсэн дээгүүр хийсээд алга болов. Хуулийн өмнө “нүцгэн” үлдэв.

 Яг энэ мөчид эрх барьж сурсан МАН-ынхан “өөрсдийг нь өөрсдөөр нь” гэх “Хатанбаатар вангийн” мэргэн ухаан гаргаж ЦЕГ болон хууль, хяналтын бусад даргын суудлыг тэгтлээ солилгүй тэсэж байв. Үүний хүчинд “Х.Тэмүүжингийн” Р.Чингисийн цагдаа нар буюу Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан ажлаа чин шударгаар гүйцэтгэх боломжтой болж улс төрийн хамгаалалтгүй жирийн иргэний адилаар Х.Баттулга, А.Гансүх нараар сэжигтнээр татагдсаныг нь хүлээн зөвшөөрүүлж гарын үсгийг нь зуруулж чадсан. Дараа нь яллагдагчаар ч мөн татсан боловч хамаг мөнгөө зарцуулан байж шүүх хурлыг товлуулалгүй байсаар Х.Баттулга нэр дэвшсэн юм даа.

Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн өдөр л сонгогчид, иргэд “Энэ чинь сэжигтэн, яллагдагч биз дээ”, “Н.Энхбаяр сэжигтнээр татагдсан байтал 2013 оны сонгуульд нэр дэвшиж өрсөлдөж болдоггүй, Х.Баттулга яагаад болдог юм бэ” гэлцэж эхэлсэн. Иргэд, сонгогчдыг төлөөлж УИХ-ын нэр бүхий гишүүд ч холбогдох хуулийн байгууллагууд руу энэ асуултад хариу авахаар илгээсэн.

Энэ талаар хамгийн сүүүлийн байдлаар Х.Баттулга өөрийн амаар, сонгогчийн нүд рүү харж байгаад юу гэж хэлсэн бэ гэвэл “Зохиомол хэрэг. Би яллагдагч биш” гэсэн. Гэтэл А.Гансүх “Нотлох баримт огт байхгүй. Тийм мөрдөн байцаалтын үйл ажиллагаа ч болоогүй” гэлээ. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдоод шүүх эрх мэдлийг гартаа авбал мөрдөн байцаалтын бүх бичиг баримт, хүч хөдөлмөр цаг хугацаа зарцуулсан ажил хогийн саванд орно” гэж итгэжээ. Харин сонгогдохгүй бол яах бол? Улайрч байгаад дуусахаар шийдэх нь энэ үү. Хууль зүйн талаасаа бол гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлох баримтаар нотлогдсон этгээдийг яллагдагчаар татдаг. Түүнээс биш хэн нэгнийг “сэжигтэн”, “яллагдагч” гэж нэрлэх нь улс төр, сонгуульд огт хамаагүй хуулийн үйл ажиллагаа юм.

Тэгээд ч А.Гансүх, Х.Баттулга нар нотлох баримтгүй зүйл дээр гарын үсэг зурах хүмүүс мөн үү. Харин АТГ, ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны ажилтнууд, прокурорууд худлаа мэдээлэл өгөөд байсан болж таарах нь ээ дээ. Эсвэл Х.Баттулга, А.Гансүх нар ерөөсөө “Шинэ төмөр зам” барих тухай, “Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг барих тухай яриагүй. Х.Баттулга ЗТБХБ-ын сайдаар, А.Гансүх Зам, тээврийн сайдаар ажиллаагүй. Энэ тохиолдолд л дээрх хэргийг зохиомол гэж нэрлэж болно. Бусад нь бүгд гишгэсэн мөртэй, зурсан гарын үсэгтэй, эзэн биетэй хэрэг юм. Харин хашир хуульч өөртөө холбогдох хэргийг ялгаад тусгаарлуулсан бол мэргэжлийнх нь ур чадвартай л холбож үзэхээс өөр аргагүй.

Одоогийн байдлаар хуулийн байгууллагын баттай эх сурвалжаас авсан мэдээллээр бол лав гурван хавтаст хэрэг прокурорын газарт байна. Мөн ЭЦГ-т ч шалгагдаж буй хэргүүд бий. Хавтаст хэргүүдээс эхэлье.

Хавтаст хэрэг-1:  /201701000067/

 “....Х.Баттулга нь Зам Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Батзаяатай бүлэглэн албан тушаалынхаа байдлыг урвуулан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, ажлыг батлагдсан төсөв, зураггүйгээр төмөр замын хөрс хуулалтын ажил гүйцэтгүүлсэн” гэх, мөн “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Батзаяа, Зам Тээврийн Сайдын зөвлөх Ч.Ганбат нартай бүлэглэн “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2011.03.01-ний өдрийн 23 дугаар тогтоолоор Даланзадгад-Баруун-Урт-Чойбалсан чиглэлийн 1100 орчим км төмөр замын суурь бүтэц барих төсөлд ТЭЗҮ хийх багаар “McKinsey & Company” компанийг шууд сонгож “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 37, 38, 39-р дүгээр зүйлд заасан “Зөвлөх сонгох журам, арга”-уудыг зөрчин шууд сонгож хууль бус шийдвэрийг гаргасан байна.

Хавтаст хэрэг-2 /201701000120/:

“Монголын төмөр зам” ТӨХК-аас Даланзадгад-Баруун-Урт-Чойбалсан чиглэлийн 1100 орчим км төмөр замын суурь бүтэц барих төсөлд Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх багаар шалгарсан Франц улсын BHP Paribas болон АНУ-ын Guggenheim International  компаниудын хамтарсан түншлэлтэй хийсэн гэрээнд “Шинээр зөвлөх гишүүн авах” гэсэн заалт оруулан улмаар “LIBERTY PARTNERS” ХХК-д санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн гэж Хөгжлийн банкнаас Санхүүгийн зөвлөх үйлчилгээний төлбөрт 7222.381 ам.долларыг шилжүүлсэн авсан гэх үндэслэлүүдээр Х.Баттулгыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт...Мөн Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа 201601000055 дугаартай “...Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Х.Баттулга болон тус яамны эрх бүхий албан тушаалтнууд нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолд заасан Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны төлөв байдал, нийгэм эдийн засгийн суурь судалгааг хийлгээгүй, хяналт тавиагүйгээс улсад 4.439.779.079.26  төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учирсан гэх хэрэгт Х.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа бөгөөд дээрх хэргүүдэд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байгаагаа мэдэгдлээ.





Харин эрүүгийн 201701000067 дугаартай, Х.Баттулга нарт холбогдох хэргээс эрүүгийн 201501000154 дугаартай А.Гансүх нарт холбогдох хэргийг тусгаарлаж, Нийслэлийн прокурорын газраас 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 69 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба хэрэг одоогоор шүүхийн шатанд хянагдаж  байгаа аж. Тэгэхээр Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2017 оны зургаадугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.48, 1661    дүгээр зүйлийн 1661, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн 201701000120 дугаартай хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагагаа явуулж байгаа гэж мэдэгджээ.

Ийнхүү мөнгө угаасан байж  болзошгүй гэх үндэслэлээр сэжигтнээр байтугай яллагдагчаар татагдаад байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга, түүнийг ҮХХАА-н сайдаар томилогдоход Зам, тээврийн сайдын албан тушаалыг авч, төдөлгүй ширээн дээр хөлөө тавихтайгаа болж бяр амтагдаад байсан үеэ тэд санах ёстой. Хэрэг хуучрах биш. Бид байнга сануулах болно. Энэ бүхнийг хуурамч гэж байгаа хуульч А.Гансүх ямар гээчийн дарамт шалтгаанаар хуулийнхны ажил үүргийг үл хүндэтгэн, өөрийнхөө гарын үсгийг яагаад зурснаа ч сайн тайлбарлаж чадахгүй байгаа нь үнэнд гүйцэгдсэний шинж юм. 

Х.Тэргэл
Өдрийн сонин

Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх “Өдрийн сонин”-ы өчигд...

Уншсан: 20450 | Түгээх |
Холбоотой мэдээ
Оффшор бүсэд байршуулсан мөнгө Монгол Улсад орж эхэллээ
2017.10.01
Төв аймагт 100 хувь хяналтын тооллого хийх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ
2017.07.07
М.Энхболд саналаа өглөө
2017.07.07
Хүүхдийн мөнгөө авсан иргэд сэтгэл хангалуун байна
2017.07.07
ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОЛТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2017.07.06
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 3
Оффшор бүсэд байршуулсан мөнгө Монгол Улсад орж эх...
2017.10.01
Төв аймагт 100 хувь хяналтын тооллого хийх шаардла...
2017.07.07
М.Энхболд саналаа өглөө
2017.07.07
Хүүхдийн мөнгөө авсан иргэд сэтгэл хангалуун байна...
2017.07.07
ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОЛТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2017.07.06
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ Х...
2017.07.06
Ж.Мөнхбат: З.Энхболд Эрүүгийн хуулийн шийтгэлтэй м...
2017.07.06
ТОСК-аас буруу гараар гарсан орон сууц хэний бизне...
2017.07.06
М.Энхболд: Би цөөнхийн үгийг сонсдог хүн
2017.07.06
Сайд асан, хуульч А.Гансүх Х.Баттулгын шахалтанд о...
2017.07.06
Г.ӨНӨРБАЯР: ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХДИЙН МӨНГӨ АВДАГ БАЙС...
2017.07.06
Ж.Эрдэнэбатын Засгийн газарт баярлалаа
2017.07.06
Ж.Мөнхбат: Засгийн газар эдийн засгийн өсөлт, орло...
2017.07.05
Эсэргүүцэж жагсаж цуглаж явснаас ингэж талархаж б...
2017.07.05
Ө.Энхтүвшин: Өшөө авдаг, хувийн тооцоо боддог, хэт...
2017.07.05
Хувьдаа хаустай ТОСК-ийн захирлууд орон сууцны дэм...
2017.07.05
АРДЧИЛСАН НАМ “ХҮҮХДИЙН МӨНГӨ”-ИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ
2017.07.05
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БНХАУ-ЫН ТӨРИЙН ӨМЧИТ А...
2017.07.04
О.Бум-Ялагч: Ардчилсан нам өр тэглэх нэрээр өөрсди...
2017.07.04
Ц.Нямдорж: АН эрх барьж байх үедээ өрийг хүчингүй ...
2017.07.04
Сонгуулийн хууль зөрчсөн Х.Баттулгын нэрийг татахы...
2017.07.04
Х.Баттулга "Луйвар"-аа нуухаар улайрч байна
2017.07.04
ЭРДЭНЭТЧҮҮД “ЭРДЭНЭТ”-ЭЭ АВРАХААР ЖАГСАВ
2017.07.03
МОНГОЛЫН НОГООН НАМ, ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД НИЙСЛЭЛ ...
2017.07.03
ЖАГСАГЧИД “ЭРДЭНЭТ” ГУРАВ БУС ГУРВАН САЯ ХҮНИЙ...
2017.07.03
“ЭРДЭНЭТ”-ИЙН ТӨЛӨӨХ РИНГЭН ДЭЭРХ ТУЛААН
2017.07.03
Миеэгомбын ЭНХБОЛД: Энэ жилийн сонгууль эдийн заса...
2017.06.26
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг эрх зүйч мэргэжлээр төг...
2017.06.17
Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн хямралын тодорхой хув...
2017.06.01
Улс төрд сайн жишиг тогтоож, мартагдсан соёлыг сан...
2017.06.01
Сайд асан, хуульч А.Гансүх Х.Баттулгын шахалтанд о...
2017.07.06
Г.ӨНӨРБАЯР: ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХДИЙН МӨНГӨ АВДАГ БАЙС...
2017.07.06
Хувьдаа хаустай ТОСК-ийн захирлууд орон сууцны дэм...
2017.07.05
Эсэргүүцэж жагсаж цуглаж явснаас ингэж талархаж б...
2017.07.05
Ө.Энхтүвшин: Өшөө авдаг, хувийн тооцоо боддог, хэт...
2017.07.05
МОНГОЛЫН НОГООН НАМ, ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД НИЙСЛЭЛ ...
2017.07.03
Оффшор бүсэд байршуулсан мөнгө Монгол Улсад орж эх...
2017.10.01
TV ZONE сэтгүүлийн шинэ дугаарт...
2011.11.18
ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОЛТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2017.07.06
GUYS хамтлагийн дуучин Х.БАТ-УНДРАЛ: ЭЭЖЭЭ, ХҮҮ НЬ...
2017.05.25
Монгол залуу Эффлийн цамхагийн өмнө бүжиглэж буй б...
2013.07.08
TV ZONE сэтгүүлийн шинэ дугаар уншигч таны гар дээ...
2011.10.01
TV Zone сэтгүүл энэ удаа загварын ертөнцийн тайзна...
2011.07.02
М.Энхболд саналаа өглөө
2017.07.07
Ж.Мөнхбат: З.Энхболд Эрүүгийн хуулийн шийтгэлтэй м...
2017.07.06
О.Бум-Ялагч: Ардчилсан нам өр тэглэх нэрээр өөрсди...
2017.07.04
Хүүхдийн мөнгөө авсан иргэд сэтгэл хангалуун байна...
2017.07.07
TV ZONE-ий шинэ дугаар уншигч танд цоо шинэ дүр тө...
2011.10.08
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БНХАУ-ЫН ТӨРИЙН ӨМЧИТ А...
2017.07.04
М.Энхболд: Би цөөнхийн үгийг сонсдог хүн
2017.07.06
Улс төрд сайн жишиг тогтоож, мартагдсан соёлыг сан...
2017.06.01
Монголын эдийн засагт "ногоон гэрэл" аслаа
2017.05.26
ЭРДЭНЭТЧҮҮД “ЭРДЭНЭТ”-ЭЭ АВРАХААР ЖАГСАВ
2017.07.03
Төв аймагт 100 хувь хяналтын тооллого хийх шаардла...
2017.07.07
Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн хямралын тодорхой хув...
2017.06.01
Ц.Нямдорж: АН эрх барьж байх үедээ өрийг хүчингүй ...
2017.07.04
TV ZONE сэтгүүлийн 171 дэх дугаар таны гарт...
2011.08.19
АРДЧИЛСАН НАМ “ХҮҮХДИЙН МӨНГӨ”-ИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ
2017.07.05
Ж.Мөнхбат: Засгийн газар эдийн засгийн өсөлт, орло...
2017.07.05
ТОСК-аас буруу гараар гарсан орон сууц хэний бизне...
2017.07.06
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011