Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Ж.Мөнхбат: З.Энхболд Эрүүгийн хуулийн шийтгэлтэй мэдэгдэл хийлээ
2017.07.06
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа. Тэрбээр “Өчигдөр АН-ын даргын ахлах зөвлөх, иргэн Зандаахүүгийн Энхболд Тавантолгойн нүүрсний худалдааны талаар ТВ-9 телевизээр ярилцлага өгч, олон нийтийн сүлжээгээр түгээж байна. Үүнтэй холбоотойгоор тодорхой мэдэгдэл, тайлбар няцаалт өгөхөөр хэвлэлийхэнд хандлаа. Мөн хүүхдийн мөнгөний олголт ямар байгаа талаарх мэдээллийг хүргэе. Монгол Улсад өнөөдөр хамгийн их экспортод гарч байгаа гол бүтээгдэхүүн бол нүүрс. Тавантолгой ашигтай ажиллаж “Чалко”-д төлөх ёстой байсан 170 сая ам.долларын өрийг зургаан сарын дотор нэг тонн нүүрсийг 71 ам.доллараар борлуулж өрийг дуусгавар болгосон. Нүүрсний үнэтэй холбоотой асуудлаар АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөх З.Энхболд мэдээлэл хийсэн. 

Тэрбээр Засгийн газрын 2017 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн ХЭГ-ын 349 дугаартай албан тоот бүхий гарын үсэгтэй бичиг очсон гэж ярьсан.  Тэгвэл З.Энхболд нь  хуурамч албан бланк үйлдэж, гарын үсгийг нь хуурамчаар үйлдсэн байна. Мөн хуурамч гэрээг гаргаж ирсэн. З.Энхболдын ярьж байгаа  гэрээгээр 2017 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр бол бямба гариг байсан. Бямба гаригт төрийн байгууллага ажилладаггүй. Хоёрдугаарт, урд өдөр нь буюу баасан гаригт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 708 тоот дугаартай жинхэнэ албан бичиг нь явсан. Тэгэхээр УИХ-ын дарга асан, АН-ын даргаар ажиллаж байсан хүн хуурамчаар үйлдсэн албан баримт барьж ард түмний өмнө мэдэгдэл хийлээ. Цаашлаад “Тавантолгой” ХК Хятадтай хийсэн гэрээ гэж ярьж байгаа. Энэ гэрээ мөн хуурамч байгаа. Та бүхний харж байгаа дэлгэц дээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрс худалдаалж байгаа үндсэн маягт, стандарт ямар байгаа болон өчигдөр З.Энхболдын гэрээний стандарт ямар байгааг харж болохоор байна. Хуурамч гэрээний номер нь 3 гээд ард нь 1068 гэсэн байгаа. “Эрдэнэс Тавантолгой” нүүрс худалдаалах 1068  компанитай гэрээ хийгээгүй. Сонгууль  болж байгаатай холбоотойгоор ийм байдлаар хуурамч зүйлийг зохион байгуулалттайгаар хийж байна. Энэ хүн бол УИХ-ын даргаар ажиллаж байсан хүн шүү. Мөн та бүхэнд тараасан хуурамч бланк дээр 2016 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 878 тоот Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна гэж бичсэн. Ерөнхий сайдын захирамж 2012 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хамгийн сүүлийн захирамж гарсан. Үүний дугаар нь 138 тоот юм. Ерөнхий сайд жилд 878 захирамж гаргадаггүй. Энэ бүхэн хуурамч албан тоот, захирамж, гэрээг сонгуулийн ажилд ашиглаж ард иргэдийн тархийг угааж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн 23.2-т заасан эрүүгийн шийтгэлтэй хэргийг иргэн З.Энхболд зохион байгуулалттайгаар хийлээ. Энэ хүн энэ албан баримтыг үйлдээгүй байж болно. Тэгвэл З.Энхболд үүнийг олж авснаараа хэн энэ хуурамч албан тоот, гэрээг хийсэн бэ гэдгийг мэдэж байгаа. Тиймээс АН-ын даргын ахлах зөвлөх, иргэн З.Энхболдыг миний бие ЦЕГ-т өргөдөл гаргаж, хууль шүүхийн байгууллагад шалгуулахаар хандаж байна.


 
Хүүхдийн мөнгийг маргаашийн 13.00 цаг гэхэд олгоод дуусна

Мөн тэрбээр Засгийн газраас бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох шийдвэр гарсантай холбоотойгоор мөнгө олголтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэсэн. Одоогоор ХНХЯ, Сангийн яамны зүгээс Монголбанк руу нийт 48.4 тэрбум төгрөг шилжүүлээд байгаа аж. Энэ дагуу өчигдрөөс данс руу мөнгө орж эхэлснийг онцоллоо. Энэ оны 1-7 дугаар сарын хүүхдийн мөнгийг 403 мянга 445 хүүхдэд нөхөн олгож байгаа аж. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат "Маш олон данс руу мөнгө шилжиж байгаа учраас гүйлгээний хувьд бага зэргийн асуудал гарч байгаа. Өнөө оройны 17.00 цаг гэхэд нийт 403 мянга 445 хүүхдийн мөнгө шилжиж ороод дуусна. Үүнээс гадна хүүхдийн мөнгө авч байгаа хүүхдүүдийн долдугаар сарын мөнгийг өнөөдрөөс эхлэн олгож байна. Энэ нь 18.7 тэрбум төгрөг болсон. Тиймээс маргааш өдрийн 12:00-13:00 цагт бүх хүүхдүүдийн мөнгө дансандаа бүрэн орж дуусна" гэв. Мөн шинээр төрсөн хүүхдүүдийн хувьд данс нь нээгдээгүй учраас маргаашийн дотор дурын банкинд очиж өргөдөл бөглөөд, дансаа нээлгэж хүүхдийн мөнгөө авах боломжтой талаар мэдээллээ.



З.Билэг

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат цаг үеийн асуудлаар хэвлэлий...

Уншсан: 3094 | Түгээх |
Холбоотой мэдээ
Төв аймагт 100 хувь хяналтын тооллого хийх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ
2017.07.07
М.Энхболд саналаа өглөө
2017.07.07
Хүүхдийн мөнгөө авсан иргэд сэтгэл хангалуун байна
2017.07.07
ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОЛТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2017.07.06
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ ХААЖ УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
2017.07.06
Уг мэдээнд сэтгэгдэл авах боломжгүй.
Төв аймагт 100 хувь хяналтын тооллого хийх шаардла...
2017.07.07
М.Энхболд саналаа өглөө
2017.07.07
Хүүхдийн мөнгөө авсан иргэд сэтгэл хангалуун байна...
2017.07.07
ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОЛТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2017.07.06
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ Х...
2017.07.06
Ж.Мөнхбат: З.Энхболд Эрүүгийн хуулийн шийтгэлтэй м...
2017.07.06
ТОСК-аас буруу гараар гарсан орон сууц хэний бизне...
2017.07.06
М.Энхболд: Би цөөнхийн үгийг сонсдог хүн
2017.07.06
Сайд асан, хуульч А.Гансүх Х.Баттулгын шахалтанд о...
2017.07.06
Г.ӨНӨРБАЯР: ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХДИЙН МӨНГӨ АВДАГ БАЙС...
2017.07.06
Ж.Эрдэнэбатын Засгийн газарт баярлалаа
2017.07.06
Ж.Мөнхбат: Засгийн газар эдийн засгийн өсөлт, орло...
2017.07.05
Эсэргүүцэж жагсаж цуглаж явснаас ингэж талархаж б...
2017.07.05
Ө.Энхтүвшин: Өшөө авдаг, хувийн тооцоо боддог, хэт...
2017.07.05
Хувьдаа хаустай ТОСК-ийн захирлууд орон сууцны дэм...
2017.07.05
АРДЧИЛСАН НАМ “ХҮҮХДИЙН МӨНГӨ”-ИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ
2017.07.05
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БНХАУ-ЫН ТӨРИЙН ӨМЧИТ А...
2017.07.04
О.Бум-Ялагч: Ардчилсан нам өр тэглэх нэрээр өөрсди...
2017.07.04
Ц.Нямдорж: АН эрх барьж байх үедээ өрийг хүчингүй ...
2017.07.04
Сонгуулийн хууль зөрчсөн Х.Баттулгын нэрийг татахы...
2017.07.04
Х.Баттулга "Луйвар"-аа нуухаар улайрч байна
2017.07.04
ЭРДЭНЭТЧҮҮД “ЭРДЭНЭТ”-ЭЭ АВРАХААР ЖАГСАВ
2017.07.03
МОНГОЛЫН НОГООН НАМ, ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД НИЙСЛЭЛ ...
2017.07.03
ЖАГСАГЧИД “ЭРДЭНЭТ” ГУРАВ БУС ГУРВАН САЯ ХҮНИЙ...
2017.07.03
“ЭРДЭНЭТ”-ИЙН ТӨЛӨӨХ РИНГЭН ДЭЭРХ ТУЛААН
2017.07.03
Миеэгомбын ЭНХБОЛД: Энэ жилийн сонгууль эдийн заса...
2017.06.26
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг эрх зүйч мэргэжлээр төг...
2017.06.17
Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн хямралын тодорхой хув...
2017.06.01
Улс төрд сайн жишиг тогтоож, мартагдсан соёлыг сан...
2017.06.01
Ж.Мөнхбат: Засгийн газраас Оюутолгойтой холбоотой ...
2017.05.30
Ч.ХҮРЭЛБААТАР: “ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ” ГЭДЭГ ХОЁР Ү...
2017.05.29
Ж.Мөнхбат: Засгийн газраас Оюутолгойтой холбоотой ...
2017.05.30
GUYS хамтлагийн дуучин Х.БАТ-УНДРАЛ: ЭЭЖЭЭ, ХҮҮ НЬ...
2017.05.25
Үндэсний хүчирхэг байдлыг хангахад боловсролын төв...
2017.05.22
Д.Хаянхярваа: "Хар тамхины хэрэгт холбогдож байгаа...
2017.05.20
Эсэргүүцэж жагсаж цуглаж явснаас ингэж талархаж б...
2017.07.05
Хувьдаа хаустай ТОСК-ийн захирлууд орон сууцны дэм...
2017.07.05
Ө.Энхтүвшин: Өшөө авдаг, хувийн тооцоо боддог, хэт...
2017.07.05
МОНГОЛЫН НОГООН НАМ, ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД НИЙСЛЭЛ ...
2017.07.03
Г.ӨНӨРБАЯР: ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХДИЙН МӨНГӨ АВДАГ БАЙС...
2017.07.06
С.Чинзориг: Монголбанкны бодлогын маш том алдаа эд...
2017.05.29
Сайд асан, хуульч А.Гансүх Х.Баттулгын шахалтанд о...
2017.07.06
ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОЛТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2017.07.06
Ж.Мөнхбат: З.Энхболд Эрүүгийн хуулийн шийтгэлтэй м...
2017.07.06
ТОСК-аас буруу гараар гарсан орон сууц хэний бизне...
2017.07.06
М.Энхболд саналаа өглөө
2017.07.07
АРДЧИЛСАН НАМ “ХҮҮХДИЙН МӨНГӨ”-ИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ
2017.07.05
М.Энхболд: Би цөөнхийн үгийг сонсдог хүн
2017.07.06
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг эрх зүйч мэргэжлээр төг...
2017.06.17
Хүүхдийн мөнгөө авсан иргэд сэтгэл хангалуун байна...
2017.07.07
Төв аймагт 100 хувь хяналтын тооллого хийх шаардла...
2017.07.07
Ж.Эрдэнэбатын Засгийн газарт баярлалаа
2017.07.06
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ Х...
2017.07.06
Ж.Мөнхбат: Засгийн газар эдийн засгийн өсөлт, орло...
2017.07.05
Улс төрд сайн жишиг тогтоож, мартагдсан соёлыг сан...
2017.06.01
Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн хямралын тодорхой хув...
2017.06.01
Миеэгомбын ЭНХБОЛД: Энэ жилийн сонгууль эдийн заса...
2017.06.26
Х.Баттулга "Луйвар"-аа нуухаар улайрч байна
2017.07.04
ЭРДЭНЭТЧҮҮД “ЭРДЭНЭТ”-ЭЭ АВРАХААР ЖАГСАВ
2017.07.03
ЖАГСАГЧИД “ЭРДЭНЭТ” ГУРАВ БУС ГУРВАН САЯ ХҮНИЙ...
2017.07.03
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011