Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“Даншиг наадам-Хүрээ цам 2017” наадмын бэлтгэл ажилтай танилцлаа
2017.08.04
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Наадмын албан ёсны нээлт энэ сарын 5-нд болох юм. Уг наадмын бэлтгэл ажилтай нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн ЗДТГ-ын дарга, “Даншиг наадам-Хүрээ цам 2017” наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга М.Отгонбаяр болон зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд өнөөдөр танилцлаа.

“Даншиг наадам-Хүрээ цам 2017” наадмын үзэгчдэд улаан болон цэнхэр гэсэн хоёр төрлийн үнэ төлбөргүй тасалбар тараах юм. Улаан өнгийнхөөр эхний өдөр, цэнхэр тасалбараар хоёр дахь өдөр Даншиг наадам үзэх аж. Тасалбарыг Даншиг наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалга бүр дээр тараана. Наадмын эхний өдөр Хүрээ цам болон хүчит 256 бөхийн эхний дөрвөн даваа барилдах юм. Харин хоёр дахь өдөр бусад давааны барилдаанууд болно гэдгийг НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар танилцуулав.  
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин “1-4 дүгээр секцид нийслэлийн Аялал жуулчлалын газар хуваарилагдсан байгаа. 2000 орчим суудлыг Аялал жуулчлалын холбоогоор дамжуулаад аж ахуйн нэгжүүдэд зар хүргүүлсэн. Үнэ төлбөргүй учраас нэгдсэн журмаар тараахаас гадна жуулчдын бичиг баримтыг шалгаад шууд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Жуулчдын суух газар тайзтай их ойрхон учраас сэтгэл ханамж өндөр байна гэж найдаж байгаа. 1-4 дүгээр секцийн гадна жуулчны мэдээллийн төв ажиллуулна. Мөн жуулчдад зориулсан шашин соёлын үзэсгэлэн худалдаа гарна” гэв.

Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн “Даншиг наадмын 2 өдрийн арга хэмжээний үеэр Очирваани шүтээний тахилга, баруун талын тайзан дээр нээлтийн үйл ажиллагаа болон лам нарын мэтгэлцээн, ном хаях арга хэмжээ зохион байгуулагдана. Улаанбаатар чуулгын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана. Гадна талбайд “Монголын гайхамшигт урлаг” хэмээх 9 дүүргийн ардын авьяастнуудын тоглолт болох юм. Энэ нь наадамчин олонд ардын урлагийг сурталчлах зорилготой юм” гэлээ.

“Даншиг наадам-Хүрээ цам 2017” наадмын үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 50 байцаагч, нийслэлийн Цагдаагийн газрын 250 алба хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 40 алба хаагч ажиллаж  иргэдийн аюулгүй байдлыг хангах юм байна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” аялал жуулчлалын үзэсгэлэн, нийслэлийн 9 дүүргийн ардын авьяастнуудын “Монголын гайхамшигт урлаг” тоглолт болно. Түүнчлэн энэ үеэр лам нарын дунд унзад хоолойтны, голч, балин болон тосон урлалын тэмцээн, ном хаялцах мэтгэлцээн болох аж. Хүрээ цамын хурлын уншлага, бүрээ бишгүүр тэргүүтэй хөгжимчид, бясалгагчид, Гандантэгчэнлин хийдийн 120 гаруй лам хувраг Даншиг наадамд оролцох юм.

“Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадмын бэлтгэл ажилтай танилцсаныхаа дараа нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан иргэдийн аюулгүй, амар тайван наадамлах боложмийг бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг холбогдох газруудад үүрэг болгов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэн...

Уншсан: 379 | Түгээх |
Холбоотой мэдээ
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журмыг баталлаа
2017.12.13
“Глобал Удирдагч” дээд сургуулийн 10 жилийн ойн мэндчилгээ
2017.12.12
Таны машин хүүхдийг тань хордуулж байгаа биш биз
2017.12.12
Ж.Бат-Эрдэнэ “Тээврийн 7 хоног” форумд илтгэл тавилаа
2017.12.11
Арван хоёр сайт уучлал гуйжээ
2017.12.11
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэм...
2017.12.13
“Глобал Удирдагч” дээд сургуулийн 10 жилийн ой...
2017.12.12
Таны машин хүүхдийг тань хордуулж байгаа биш биз
2017.12.12
Ж.Бат-Эрдэнэ “Тээврийн 7 хоног” форумд илтгэл ...
2017.12.11
Арван хоёр сайт уучлал гуйжээ
2017.12.11
Бяцхан хүү Тэмүүлэнд тусалцгаая хандивын тоглолт б...
2017.12.11
Сүрьеэтэй өвчтөнүүдэд хүнс, дулаан хувцас өглөө
2017.12.11
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуули...
2017.12.11
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ тээврийн ...
2017.12.08
Нийслэлийн удирдлагууд хүчирхийллийн эсрэг хамтдаа...
2017.12.07
БОАЖЯ-ныхан хүчирхийлэлд "ҮГҮЙ" гэж хэллээ
2017.12.07
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын тэ...
2017.12.07
Дулаан түгээх, дулаанаар хангах үйл ажиллагаа эрхэ...
2017.12.06
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад зөв...
2017.12.05
“Гранд” сэтгүүлийнхэн 100 дугаараа тоймлон “...
2017.12.04
Улаанбаатар хотын 2018 оны төсвийн эцсийн хэлэлцүү...
2017.12.04
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.12.04
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн...
2017.12.04
Малдаа яваад осгож нас баржээ
2017.12.03
Хотын дарга С.Батболд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн х...
2017.12.01
О.Галбадрах: Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ...
2017.12.01
ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид...
2017.12.01
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулна
2017.12.01
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжих” ү...
2017.12.01
Дэнжийн 1000, Дамбадаржаа орчмыг хөгжүүлнэ
2017.12.01
Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүллээ
2017.11.30
Дэд зөвлөлийн гишүүд шилэн дансны мэдээлэлтэй тани...
2017.11.30
Нэвтрүүлэгч С.Чимгээ “Гэр бүлийн аз жаргалыг цэц...
2017.11.29
ОУВС-ийн тэргүүн Сангийн дэд сайд Х.Булгантуяаг үн...
2017.11.29
“Хэрэглээний ёс зүйн асуудлууд” сэдэвт ЭШБХ бо...
2017.11.29
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн эхэллээ
2017.09.22
Улаанбаатар–Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны ...
2017.09.22
Имарт Хороолол салбар Хандивын үйл ажиллагааг зохи...
2017.09.01
“И-март Хороолол” салбар 250 хүнийг ажлын байр...
2017.08.25
Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөр батлагдлаа
2017.09.21
Цэцэрлэгийн цахим элсэлт нийслэл даяар нэгэн зэрэг...
2017.08.25
Хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлэх байгууллага,...
2017.10.16
Ч.Батзориг: Миний хийсэн ажил хэдэн тэрбумыг хэмнэ...
2017.10.13
Авто хувьсалын хамгийн том шоу болно
2017.10.13
“Аз жаргалтай Улаанбаатар” хөшөө 27.4 сая төгр...
2017.10.31
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011