Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Оюуны спортыг дэмжиж ивээлдээ авна
2017.08.08

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хими, физик, математикийн олон улсын олимпиадад эх орноо төлөөлөн амжилттай оролцож медаль хүртсэн сурагчид, багш нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Монголын сурагчид Тайландад болсон олон улсын химийн 49 дүгээр олимпиадаас нэг хүрэл, Индонезид болсон олон улсын физикийн 50 дугаар олимпиадад оролцсон таван сурагч багаараа медаль хүртэж хоёр мөнгө, гурван хүрэл медаль, Бразильд болсон олон улсын математикийн 58 дугаар олимпиадаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль, тусгай шагнал тус тус хүртсэн байна. 

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Би оюуны спортыг дэмжинэ. Ивээлдээ авна. Бид спортыг тодорхой хугацаанд дэмжсэн. Амжилт гарч байна. Монгол хүн ямар их чадвартай вэ гэдгийг оюуны спортоор гаргаж ирж байгаа багш нар, залуучуудад амжилт хүсч баяр хүргэе” гэв.

Мөн оюуны спортын бүс, дүүрэг, аймаг, хот,  улсын тэмцээнүүдийн талаар дотооддоо сайтар сурталчилж, нэгдэж, холбоо байгуулж, хэд хэдэн телевиз, түүний дотор МҮОНТВ-тэй тогтмол гэрээ хийж, МҮОНТВ-ийн холбогдох суваг дээр тодорхой давтамж бүхий цагтай болж сонирхолтой контент бэлтгэн нийлүүлж, үйл ажиллагаагаа тогтмол сурталчилж байвал олон нийтэд хүрч илүү зөв болно гэж байлаа.

Математик, хими, физикийн олимпиадын хороодыг нэгтгэсэн хороо БСШУ-ны харьяанд байдаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Оюуны олимпиадын нэгдсэн ТББ ажиллуулж зохион байгуулалтад орох нь зүйтэй. ТББ илүү идэвхтэй, санаачилгатай, хүнд сурталгүй байдаг. Үүний дараа хэвлэл, мэдээллийн байгууллагуудад хандан сурталчилгаагаа хийх хэрэгтэй” гэдгийг зөвлөж хэллээ.

Физикч Н.Тэгшбаяр “Монголчууд хурдан морио байлж, шуундаа бяртай залуусыг дэмждэг шигээ оюуны өндөр чадвартай залуусыг дэмжиж, багш нарт нь урам өгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс багш,  сурагчдыг хүлээн авч уулзаж байгаад баяртай байна. Их баярлалаа” гэв.

Жил бүхэн болдог олон улсын химийн олимпиадад Монгол Улсын сурагчдын баг 2006 оноос эхлэн оролцсон бөгөөд 2017 оны олимпиадад 4 сурагч, 3 багшийн бүрэлдэхүүнтэй оролцжээ. Олимпиад онол, сорил гэсэн хоёр үе шаттай явдаг. Энэ удаагийн олимпиадад 76 орны 297 сурагч оролцож Монгол Улсаас Орхон аймгийн сурагч Сувданчимэг хүрэл медаль хүртжээ.

Олон улсын физикийн 50 дугаар олимпиадад 86 орны 396 сурагч оролцсоноос Монголын баг багаараа медаль хүртсэн 28 орны нэг болж, G20-д дөхөж өндөр амжилт гаргасан байна.

Нийслэлийн нэгдүгээр сургуулийг энэ онд төгссөн Э.Гарьд, “Сант” сургуулийг мөн энэ онд төгссөн Л.Оюунтөгс нар энэ олимпиадаас мөнгөн медаль хүртжээ.

Олон улсын математикийн олимпиадаас “Эмпати” сургуулийн сурагч Цэнд-Аюуш мөнгөн медаль хүртэж, хоёр сурагч хүрэл медаль, бусад хоёр сурагч тусгай шагнал авчээ.

Сурагчид бэлтгэлийн зардлаа хувиасаа бүрэн төлж, олимпиадад оролцсон зардлын тодорхой хувийг мөн хувиасаа гаргажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хими, физик, математикийн олон улсын олимпи...

Уншсан: 309 | Түгээх |
Холбоотой мэдээ
Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцов
2018.07.17
Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад оролцож байна
2018.07.17
Засгийн газар ажиллаж байна
2018.07.16
Төв цэнгэлдэхэд анх удаа "Press room" ажиллалаа
2018.07.16
Ерөнхийлөгч ч Х.Баттулга Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг нээж үг хэллээ
2018.07.10
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэлцүүлэгт илтгэгчээр оро...
2018.07.17
Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын улс төрийн өндөр түв...
2018.07.17
Засгийн газар ажиллаж байна
2018.07.16
Төв цэнгэлдэхэд анх удаа "Press room" ажиллалаа
2018.07.16
Ерөнхийлөгч ч Х.Баттулга Монгол Улсын Төрийн далб...
2018.07.10
ӨМӨЗО-ны даргын айлчлал Монгол Улсад амжилттай зох...
2018.07.07
Ерөнхий сайд ӨМӨЗО-ны удирдлагыг хүлээн авч уулзав...
2018.07.05
Зүүн хойд Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах платф...
2018.07.04
Нөхөн болон дахин сонгуулийн 80-аас дээш хувьд МАН...
2018.07.04
Азийн сайд нарын бага хурал Сайд нарын хуралдаанаа...
2018.07.04
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Гамшигт тэсвэртэй дэд бүт...
2018.07.03
Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Ерөнхий нарийн бичги...
2018.07.03
Шадар сайд Ө.Энхтүвшин Инчёны чөлөөт бүстэй танилц...
2018.07.01
Ерөнхийлөгч Х.Баттулга: Өнөөгийн байдлаар 17 мянга...
2018.06.28
Цахим бодлогын түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Н...
2018.06.28
Саарал усыг дахин цэвэршүүлж говийн бүсийн хэрэгцэ...
2018.06.28
Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах туха...
2018.06.28
Багшийн хөгжлийн тухай хуулийг батлав
2018.06.27
УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулган маргааш өндө...
2018.06.27
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно
2018.06.26
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2018.06.26
УИХ-ын байнгын хороод хуралдана
2018.06.26
УИХ-ын ажлын хэсэг хуралдана
2018.06.26
Г.Занданшатар: Нийгэм, эдийн засагт тодорхой ахиц,...
2018.06.25
Иргэний нийгмийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
2018.06.25
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.06.25
УИХ-ын ажлын хэсэг хуралдана
2018.06.25
НҮБ-ын хурал Шинэ Делигээс Улаанбаатарт буухиалсан...
2018.06.24
УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулган энэ 7 хоногт...
2018.06.24
УИХ-ын байнгын хороод энэ 7 хоногт ...
2018.06.24
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах тал...
2018.04.15
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2017.06.12
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011