Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
У.Хүрэлсүх: Малчин, албан тушаалтан бүрийн хариуцлага, хандлагыг өөрчлөх нь чухал
2017.10.12

“Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” сэдэвт семинарын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэж байна.

Хүндэт зочид, төлөөлөгчид өө!  Хатагтай, ноёд оо!

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Юуны өмнө энэ семинарыг зохион байгуулж байгаа НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Онцгой байдлын ерөнхий газарт талархал илэрхийлье.

Сүүлийн жилүүдэд жил дараалан өвөлжилт хүндэрч байгаагийн үндсэн шалтгаан нь байгаль, цаг уурын өөрчлөлт, дулааралтай ихээхэн холбоотой.

Өнгөрсөн онд өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулж Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын гамшгаас урьдчилан сэргийлэх, тусламжийг шуурхай хүргэх тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсний дүнд хохирол багатай, малын хорогдолгүй даван тууллаа.

Бидэнд харамгүй сэтгэлээр тусламж үзүүлсэн гадаад улс орон, НҮБ болон Монгол Улс дах олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудад талархал дахин илэрхийлье.

Зудын гамшгийн хор хөнөөл нь нийгэм, эдийн засгийн салбар бүрт, тэр дундаа хүн амын эрүүл мэнд, шилжилт хөдөлгөөн, хотжилт, ядуурал, ажилгүйдэл, цаашлаад Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс зудын эрсдэлийн удирдлага нь зөвхөн аюул тулгарсан үед хариу арга хэмжээ авах, учирсан хор уршгийг арилгах асуудал биш юм. Зудын эрсдэлийн удирдлагыг нийгмийн болон бэлчээрийн мал аж ахуйн салбарын хөгжлийн асуудал гэдэг өнцгөөс харах хэрэгтэй.

Зудын гамшгийн эрсдэлийг тодорхойлох, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх бодлого гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлагдсан Тогтвортой хөгжлийн зорилтууд, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын конвенци, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ хөтөлбөрт эрсдэлд тэсвэртэй хөгжлийн зорилтуудыг дэлхийн түвшинд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн.

Тиймээс ч Монгол Улсын Засгийн газар “2030 он хүртэлх Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ын дагуу уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний чадавхийг бүрдүүлснээр байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэхээр ажиллаж байна.

Энэ жилийн хувьд өмнөх жилтэй харьцуулбал өвөлжилт хүндрэх эрсдэл өндөртэй байна. Иймээс 2017-2018 оны өвөлжилтийн хүндрэлийг даван туулах бэлтгэлийг хангахын тулд Монгол Улсын Засгийн газар 2017 оны төсвийн тодотголд 13,4 тэрбум төгрөг, Засаг даргын нөөц хөрөнгийг 2018 оны төсөвт 3,3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан.

Одоо бид нэн түрүүнд өвөлжилтийн явцад үүсч болзошгүй эрсдэлийг бодитоор тодорхойлж, ажлаа төлөвлөх шаардлагатай байна.

Өнгөрсөн өвөл:

-  малчдын амьжиргааны түвшинг тодорхойлсон дүн мэдээ хуучирсан

-  байгууллага хоорондын ажлын уялдаа сул, тоо баримт зөрсөн

-  аймаг, сумын хэмжээнд бэлдсэн өвс, тэжээлийн хэмжээ хангалтгүй

-  тусламж үзүүлэх малчин өрхийн судалгааг хугацаа хожимдуулж гаргасан зэрэг хүндрэл гарч байсан.

Иймд эхний ээлжинд малчин өрх, сум, аймгийн хэмжээнд байгаа өвс тэжээл, бензин шатахуун, машин техник зэрэг нөөцөө бодитоор тодорхойлж, цаашид шаардагдах нөөцийн хэрэгцээний тооцоог гаргах шаардлагатай байна.

Малчин өрхийн нийгмийн халамж үйлчилгээтэй холбоотой тоо мэдээллийг эртнээс гаргах хэрэгтэй. Малчдын хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж, мал эмнэлгийн тусламж үйлчилгээ зэрэг төрийн ажил үйлчилгээг оновчтой төлөвлөж, шуурхай зохион байгуулах нь зүйтэй.

Байгалийн зудаас гадна хариуцлагын зудтай тэмцэх шаардлага жил бүр нүүрлээд байгаа нь тодорхой эрсдэл юм. Малчны хариуцлага, албан тушаалтан бүрийн ажлын хариуцлага, хандлагыг өөрчлөх асуудал чухал байна.

Аймаг, сумын Засаг дарга нар өвөлжилтийн хүндрэлтэй холбоотой асуудлыг эхний ээлжинд орон нутгийн нөөц боломжоо дайчлан ажиллаж, шийдвэрлэж байх хэрэгтэй. Өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад улсын болон орон нутгийн гамшгаас хамгаалах албадын оролцоог хангаж ажиллах шаардлагатай. Мөн салбар хоорондын мэдээ мэдээллийг шуурхай солилцож, үйл ажиллагаагаа нэгдсэн зохион байгуулалтад оруулах нь чухал.

Өнөөдөр малчдын өвөлжилтийн бэлтгэлийг сайжруулахад тус дэм болох нэгэн үйлчилгээг шинээр нэвтрүүлэх гэж байна.

“Мерси Кор” олон улсын байгууллагаас малчдад цаг агаарын урьдчилсан мэдээллийг шуурхай хүргэх гар утасны мессэжний үйлчилгээг 15 аймгийн 128 суманд нэвтрүүлж амжилттай туршжээ.

Ингэснээр манай малчид, иргэд цаг агаарын урьдчилсан мэдээ, бэлчээрийн ургацын мэдээ,  цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээлэл болон цмалын өвчний гаралт, бэлчээрийн даац зэрэг мэдээллийг оршин суугаа болон оторлож буй багийн байршилаар шуурхай авах бүрэн боломжтой болно.

Би Монгол Улсын Шадар сайд байхдаа энэ үйлчилгээг энэ намраас эхлэн үндэсний хэмжээнд хүргэх боломжийг судлах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн.

Манай улсын бүх малчин өрх буюу 21 аймгийн 1,550 багийн 160,600 малчин өрхөд мэдээллийн үйлчилгээг шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, үүрэн утасны дөрвөн оператор компанид талархал илэрхийлье.

НҮБ, ОБЕГ-аас хамтран зохион байгуулж буй өнөөдрийн семинарын үр дүнд аймгийн шийдвэр гаргагч, хариуцлагатай албан хаагчид Та бүхэн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх олон улсын тэргүүн туршлагаас суралцаж, өвөлжилтийг даван туулах орон нутгийн төлөвлөгөөгөө амжилттай боловсруулна гэдэгт итгэж байна.

Төлөвлөгөөгөө ажил хэрэг болгож, өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангаснаар ирэх өвлийг хохирол багатай, өнтэй даван тулна гэдэгт найдаж байна.

 

Та бүгдийн ажилд амжилт хүсье гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

“Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” сэдэвт семина...

Уншсан: 1719 | Түгээх |
Холбоотой мэдээ
Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа хэргийн түр хамаарагч Ян Чиндуныг хүлээн авч уулзав
2017.12.15
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна
2017.12.14
Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ
2017.12.14
НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкманыг хүлээн авч уулзав
2017.12.14
Монгол Улс, АНУ-ын консулын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов
2017.12.14
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-аа...
2017.12.15
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжл...
2017.12.14
НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкманыг хүлээн ...
2017.12.14
Монгол Улс, АНУ-ын консулын харилцаа, хамтын ажилл...
2017.12.14
НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкманыг хүлээн ...
2017.12.14
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгууллаа
2017.12.13
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуу...
2017.12.13
Ажлын хэсэг хуралдана
2017.12.13
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат НҮБ-ын Байгаль орчны III а...
2017.12.13
УИХ-ын байнгын хороод хуралдана
2017.12.12
Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2017.12.12
Байнгын хороодын хуралдаан болно
2017.12.12
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
2017.12.12
Намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2017.12.10
Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэв...
2017.12.06
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуу...
2017.12.06
“Гоо сарнай”-н эзэд тодорлоо
2017.12.06
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно
2017.12.05
УИХ-ын Байнгын хороодын хурал болно
2017.12.05
Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2017.12.05
Монгол, Хятадын Гадаад харилцааны сайд нар хамтарс...
2017.12.04
Байнгын хороодын хуралдаан болно
2017.12.04
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2017.12.04
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д айлчил...
2017.12.04
Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2017.12.03
М.Энхболд: Аюулт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэрги...
2017.12.01
Мэдэгдэл
2017.12.01
Экспортын нүүрсний тээвэрт зохицуулалт хийлээ
2017.11.30
УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралда...
2017.11.30
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2017.06.12
Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс зогсооно...
2017.06.12
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Цементийн импортыг орлох үйлдвэр ашиглалтад орлоо
2017.06.12
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Хээл хахуул авсан гэх гомдол, мэдээлэл дийлэнх хув...
2017.06.07
Ө.Энхтүвшингээс өөр хүн алга уу?
2017.09.22
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Конрад Аденауэ...
2017.09.22
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011