Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“Жижиг” Таван толгойд гарсан ТОМ луйвар
2017.10.12
Монголын ард түмэн нэгэн цагт Тавантолгойн нүүрсний ордоо ашиглаж, баялгийн хувиас хүн бүр хувь хүртэнэ гэж итгэж мөрөөдөж байсан. Тэгвэл баялгаа ухаад монголчууд баяжих биш улам ядуурлаа. Монголын гадаад дотоод өр даагдахаа больж, улсаараа дампуурал зарлахдаа тулаад сууж байна. Монголын цөөхөн олигархи гэр бүл, хэдэн дарга сэтэртэй “авлигачид” хагартлаа баяжсанаас бусад нь улам хүнд хэцүү амьдралтай нүүр тулаад байна.

Тавантолгойн орд газраас дэлхийн тэрбумтны зиндаанд баяжсан хүний нэг нь “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ. “Жижиг” Тавантолгой гэж нэрлэж заншсан “Тавантолгой” ХК-ийн 51 хувийг нь орон нутаг, 49 хувийг “Ажнай” Д.Бат-Эрдэнэ болон бусад хувийн компаниуд эзэмшдэг. Түүнийг Өмнөговийн “хаан” хэмээн өргөмжилдгийн цор ганц шалтгаан ердөө энэ. Сүүлийн 20 жилийн турш жижиг Тавантолгойд түүний нөлөө бат бөх оршсоор байна. Өнөөдөр ч түүний нөлөөллөөс болж “Таван Толгой” ХК-ийн 51 хувийг эзэмшигч орон нутаг нь өөрийн эрх мэдлээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдалтай байгаа гэнэ. Орон нутгийн эрх баригчид тус уурхайн гүйцэтгэх захирлаар ажилладаг Өмнөговь аймгийн Ардчилсан Намын дарга Р.Сэддоржийг одоо хүртэл сольж чадахгүй байгаа нь сонирхолтой. Орон нутгийн сонгуульд Өмнөговь аймагт Монгол Ардын Нам олонхи болсон. Тэд хамгийн түрүүнд орон нутгийн засаг захиргаа 51 хувийг нь эзэмшдэг “Тавантолгой” ХК-ийн удирдлагад төлөөний хүнээ тавих эрхтэй. Гэвч энэ эрхээ өнөө хүртэл хэрэгжүүлж төвдөхгүй байгаа нь алсуураа МАН-ын дарга М.Энхболд, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын холбоо сүлбээ, хоорондын хамаарлаас болдог ч байж магадгүй гэсэн таамаг бий. Эсвэл үүнээс ч том мөнгөний эрх ашиг тэднийг нэгтгэдэг байж болзошгүй талаарх баримт саяхан хэвлэлээр дэлгэгдсэн ч төд удалгүй устаж үгүй болов.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Тавантолгой” ХХК-д томоохон луйвар гарсан байж болзошгүй тухай мэдээлэл Sonin.mn сайтад тавигдсан ч хэдхэн цагийн дараа устсан байна. Тэрхүү мэдээлэлд дурьдагдсан баримт мэдээллийн мөрөөр бид мөшгисөн юм. Төрийн эзэмшлийн “Эрдэнэс-Таван Толгой” ХК болон “Таван толгой” ХК-ийн хооронд олон жилийн турш лицензийн талбайн хилийн зурвасын маргаантай асуудал байсан аж. Өөрөөр хэлбэл “Манай эзэмшлийн талбай дахь нүүрсийг танайх олборлолоо” гэх асуудал үүсч, заримдаа томоохон зөрчилд ч хүрдэг байжээ. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сэддорж, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд нар олон жилийн маргаантай байсан лицензийн талбайн хилийн маргаантай асуудалд цэг хатгаж, маш найрсгаар хилийн зурвасыг шинэчлэн тогтоох баримт бичигт гарын үсэг зурсан байх юм. Ингэхдээ хилийн маргаанд үргэлж ялан дийлж ирсэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талаас илт буулт хийж, хилийн зурвасыг өөрийнхөө талбайгаас нэлээдгүй хэсгийг “алдах” хэлбэрээр шийдвэрлэжээ.

АН эрх барьж байсан 2012-2016 онд “Ажнай” Д.Бат-Эрдэнэ Батлан хамгаалахын сайд байхдаа ч шийдвэрлэж чадаагүй маргаан ийнхүү нүд ирмэхийн зуур шийдэгдэх нь тэр. Яг үүнтэй зэрэгцэн “Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаж, тэрхүү хуралдааны дараа уурхайн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоосон байна. “Тавантолгой” ХК-ийн уурхайн 4, 8-р аманд нүүрс байхгүй болсон тул нүүрсний олборлолтыг зогсоож, хөрс хуулалтын ажлыг үргэлжлүүлэхээс өөр аргагүй боллоо гэх мэдээллийг тухайн үед уурхайн гүйцэтгэх захирал Б.Сэддорж 2017 оны 3 сарын сүүлээр болсон “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хуралдаан дээр өгч байжээ.

Гэвч үүний дараа “Тавантолгой” ХК олборлолтоо зогсоох биш, улам идэвхжүүлсэн байна. Ингэхдээ хилийн заагийн маргаантай асуудал шийдэгдсэн гэх 4-р амны хойд хананы мөргөцгөөс “Хуала Тянь Жин” гэдэг нэртэй Хятад компанид ямар ч өрсөлдөгчгүйгээр 260 мянган тонн нүүрсийг ганцхан сарын дотор олборлох эрх олгожээ. Нэг компанид илэрхий давуу эрх олгосон энэ үйлдэлд Монгол улсын Засгийн Газар, Авлигатай Тэмцэх Газар, Тагнуулын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газар огтхон ч анхаарал хандуулсангүй. Судалж үзвэл “Хуала Тянь Жин” хэмээх Хятад компани нь “Ажнай” Д.Бат-Эрдэнийн Хятад талын хамгийн том түншийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болж таарсан байна. Мөн энэ үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдод “Ажнай” Д.Бат-Эрдэнэ 15 тэрбум төгрөгийн хандив өргөсөн гэх явган яриа хаврын түймэр шиг асав. Чухам үүний цаана ямар луйвар явсан байж болох вэ? “Эрдэнэс Таван Толгой” ХК нэг тонн нүүрсээ 72 доллараар зардгийг бид мэднэ. Харин “Таван Толгой” ХК-иас Хятад компани нүүрс авбал 32-50 доллар төлдөг байна. Яагаад гэвэл нүүрснийх нь чанар арай муу учраас хятадууд тэрнээс өндөр үнээр бол голоод авдаггүй гэнэ. Тэгэхээр хоёр компанийн гүйцэтгэх захирлууд лицензийн талбайн хилийн зурвасыг шинэчлэн тогтоох үед “Эрдэнэс Таван Толгой” ХК урьд нь үхэн хатан хамгаалж байсан хойд хананы мөргөцгийн тодорхой хэсгээс татгалзжээ. Яг энэ хэсгээс “Хуала Тянь Жин” компани 260 мянган тонн нүүрсийг ганцхан сарын дотор авсан байна. Тухайн үед хойд хананы мөргөцгийн нүүрс маш сайн чанарын нүүрс байсан тухай эх сурвалж дурьдаж байгаа юм. Хэрвээ “Эрдэнэс Таван Толгой” ХК-иас тус Хятад компани нүүрс хөөрдөгддөг хямдхан тариф болох 32-50 доллараар зарчихсан юм биш үү.

Хэрвээ энэ хардалт үнэн бол доод тал нь 22 ам.доллар, дээд тал нь 40 ам.долларын зөрүүтэй хямд үнээр төрийн өмчит компанийн нүүрсийг худалдсан гэсэн үг. Эндээс үүсэх алдагдал нь 5.720.000-8.800.000 ам.даллар болж таарлаа. Монгол мөнгөнд шилжүүлбэл 15-22 тэрбум төгрөгийн алдагдлыг төрийн өмчит “Эрдэнэс Таван Толгой” ХК хүлээсэн гэсэн үг. Энэ мөнгөний зөрүү хаашаа орсон байж таарах уу? “Ажнай” Д.Бат-Эрдэнийн “эзэмшлийн” бүх одууд /Чингис хааны одонт дуучин Г.Ариунбаатар, олимпын аварга Б.Бадар-Ууган г.м/ яагаад М.Энхболдыг дэмжив? Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Ажнай” Д.Бат-Эрдэнийн компанийх нь гүйцэтгэх захирал Д.Дагвадорж М.Энхболдыг дэмжих уяачдын аян зохион байгуулж явсныг юу гэхэв? Ажнай Д.Бат-Эрдэнэ 15 тэрбум төгрөгийн хандивыг М.Энхболдолд өгсөн гэх яриа хаанаас гарав? Сонгуулийн дараа “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд гадагшаа гараад явчихсан гэдэг үнэн үү? Энэ олон асуултад хариулт өгөх хүн байна уу. Хариултыг мөргөцийг нүүрснээс хайх ёстой юм биш үү?

Д.Тэмүүжин
Эх сурвалж: Olloo.mn

Монголын ард түмэн нэгэн цагт Тавантолгойн нүүрсний ордоо ашиглаж, баялгийн хув...

Уншсан: 1946 | Түгээх |
Холбоотой мэдээ
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор шагнав
2017.12.17
Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
2017.12.17
Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа хэргийн түр хамаарагч Ян Чиндуныг хүлээн авч уулзав
2017.12.15
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна
2017.12.14
Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ
2017.12.14
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Ник Мэрай хоёрын эмнэлэг дэх хурим
2011.05.03
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011